Page 314 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 30, 2022 9:45 am
by Reda
Өсөхбаяр wrote:тэр ч амны хөдөлгөөнөөр уншсан гэсэн.. яг тэгж хэлсэн ч юмуу бүү мэд кк. ДА эхэлчихээд 2 тоглолт болчихоод бхад тогтсон гараагүй, дунд Ло бэртэхэд л бүр хүнгүй юм шиг болчихдог. харахад талбайн дунд яг бөмбөгтэй тоглочих хүн бхгүй, хоосон зай их л харагдаад бх юм. хамгаалалт довтолгооны шугам хоорондоо салчихаад л бна лээ


Харин тэгэхээр нэг хүчтэй багийн эв нь бас таараад өгвөл тэр нэг жилийн Бра Герман шиг дүнтэй тоглолтоор дуусч мэдэхээр шүү.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 30, 2022 12:17 pm
by El Payaso
Сүрхий тогтсон гараатай тоглолт нь болоод байгаа баг гэвэл Бра, Фра хоёр л бна шүү дээ кк. Угаасаа Челсо, Нико хоёр гэмтээд л орны хүнийг нь олох цаг ч бснгүй. 7 хоноол эхэллээ. Өнөөдөр нэг эвтэйхэн тоглочих бх гсн совин бна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 30, 2022 3:12 pm
by Цоомоо
Хожоод Сауди бас хожоод адил 6 болвол хоорондын тоглолт харж байгаа юу, бөмбөгний харьцаа юу?

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 30, 2022 3:43 pm
by El Payaso
бөмбөг харах юм шиг билээ. Одоо хүснэгтийн байрлал харахаар.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 30, 2022 4:35 pm
by Kro
Гоолын зөрүү, оруулсан гоол, хоорондын тоглолт, фэйр плэй гэх шиг болсон.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 5:28 am
by poseidon
Шөвгийн 4-т бол хүрэхээр л байна. Бразилыг хожоод финалдаасай... Тэгээд түрүүлээсэй... хэхэ

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 9:12 am
by kayo
Өнөөдөр харин шал өөр Аргентина тоглолоо шүү, ДАШТ-н хамгийн сайн тоглолтоо хийлээ, Мэсси пеналтаа алдсан ч нөхрийн ч бас хамгийн сайн тоглолт нь гарлаа гэж харлаа. Дундаа яг Энцо, Де Паул, Макалистер гэж гаргаад хамаагүй үр дүнтэй байна, урдаа Алварез бас гоё. Одоо л гараагаа олж байгаамуу даа.

Саудын Араб энэ хэсгийг их гоё өрсөлдөөнтэй болгочихлоо шүү. Сүүлийн мөч хүртэл Польш нөгөө тоглолтыг хүлээгээстэй.

Одоо ногоон тивийхнийг эрх биш хусах байлгүй дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 10:28 am
by Цоомоо
За ер нь идэвхтэй прессингтэй, гүйлт сайтай баг л хэцүү юм байна даа.
Яг уламжлалт маягтай баг бол тоглолт таараад байгаан биш үү.
Тун аятайхан тоглочихлоо шүү.
Польш сүүлд гоол алдахгүй гэж үзэх нь магадлалын хувьд дээр гэж тооцов уу?
Мексик нэмээд хийчихсэн бол жи жи, эрсдэлтэй л юм хийж байна.
Пеналти дээр дүрмийн хувьд өгөх нь зөв гэсэн юм хэд хэд харлаа.
Гэхдээ ямар аймаар хаачихваа.
Гарааны хувьд 16-д энэ хэвээр байна байх даа.
Л.Мартинес сүүлд 1-1 гарчихаад ямар финиш хийв ээ, тэр нь бараг сэлгээг нь бат болгох шив.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 10:36 am
by Reda
Эдний хэсэгт Мексик нэмэлт цагт СА-д гоол алдаад хэсгээсээ 3-аар гарчээ. Үүнээс алдаагүй бсн бол Польштой адил 4 оноотой дуусаад гоолын зөрүү адилхан, хоорондоо бас тэнцсэн тоглолт гд ер нь яаж шийдэгдэх бсн юм бган хэхэ.
Арг сүүлд бас 2ч боломж алдсан 1-н эсрэг 1 гарчихаад, аль 1-г нь хийсэн бол Польш бас эвгүйтэх бж.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 10:38 am
by Оргил
мексик тэрийг алдаагүй байсан ч мултрах байсан гэсээн..

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 10:40 am
by fond
Fair play хараад олон хуудастайгаа мексик ялгаагүй мулт байсаан

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 10:42 am
by Цоомоо
Шар хуудсаараа Мексик мулт явж байна лээ.
Араб хожсон бол гарах байсан, ер нь айхтар л өрсөлдөөнтэй хэсэг боллоо шүү.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 10:56 am
by Reda
Ойлголоо

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 12:20 pm
by Kro
Шар хуудасны тоог нь харсан 5:7 байлээ. Их л ойрхон байж. Арабчууд энэ хэсгийг үнэхээр гоё болголоо шүү хэхэ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 12:55 pm
by El Payaso
За копагаар тоглож байсан тэр багийг өчигдөр нэг юм харлаа. Цоомоогийн хэлдгээр хэсгийн өмнөх тоглолтуудыг харж байхад Польштой тоглолт аятайхан таарахаар харагдаж байсан. Тэр нөлөөллөө. Дунд прессинг хийхгүй болохоор харьцангуй чөлөөтэй тоглох боломж гарлаа.
Нэмээд Скалони холио солио хийсээр гараагаа олох шиг боллоо. Мак Алистер, Энцо, Паредес гурваас хэн хоёрыг нь гаргах вэ гэж их гашилах шиг болсон. Энцо ДМ дээр гоё тоглолоо. Паредесээс дутахгүй бөмбөг хуваарилах мөртлөө динамик илүү. Нөхөр ч энэ ДА нээлтүүдийн нэг болж байх шиг байна. Өнгөрсөн тоглолт сэлгээгээр орж ирээд шийдвэрлэх гоол. Сая Алварезийн гоол дээр дамжуулалт гээд. Зун том баг руу явах нь гарцаагүй болсон байх аа.
Хуваарь бас их шахуу байгаа юм байна шүү. Өмнө нь ч нэг өдөр өнжөөд энэ тэр хасагдах шат эхэлдэг байсан санагдах юм. Тэгсэн шууд хагассайнаас эхлээд хасагдах шат эхэлж байгаа юм байна. Ямартай ч группийн тоглолтод хөл гараа нийлүүлэх, гараа сэлгээний учраа олох гэдэг үүргээ биелүүлээд авлаа. Фитнес асуудалтай байсан Ромеро энэ тэр ч гайгүй болоод авлаа. Сэтгэл санаа ч дээрдсэн байх. Мексик дээр бол эхний үе их хэцүү харагдаж байсан. Өчигдөр бол тайван итгэлтэй болсон харагдсан. Аз болж 16д гайгүй учраатай таарлаа. Польш шиг нэг их зоволгүй аргалаад саяных шиг эртхэн гол хүмүүсээ амраагаад авах юмсан энэ хуваарь дунд. Месси ч суухгүй. Ди Мариагаа гайгүй гамнахгүй бол. Ганц сонгодог вингер.

Скалони Пекерманаас хойшх хамгийн давгүй дасгалжуулагч гэдгээ батлаад л явж байх шиг байна. Залуу хүн гэсэндээ зоригтой холио солио хийгээд шигшээд бараг тоглож үзээгүй шахуу залууст ч боломж олгоод нөгөөдүл нь ч үр дүн гаргаад байна. Ер нь өөрөө хэлээл байгаа. Надад гарааны 11 гэж байхгүй. Тоглолт бүрд тааруулаад гараагаа гаргана гээд. Прагматик тэгээд уян хатан хүн шиг байгаа юм. Өчигдөр гэхэд бас их гоё тоглууллааш. Де Пол урагшаа хамаагүй ороод. Вингбэк маягаар тоглодог Молина болохоор харьцангуй хойноо байрыг нь нөхөж аваад. Ди Мариа хоёр жигүүрээр хамаагүй гүйгээд гэх мэт.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 5:53 pm
by Өсөхбаяр
Ди мариаг жигүүр солиж гүйлгэдэг зөв л дөө.. Алварез энэ 2 солигдож гүйгээд байхаар манай жигүүр амьтай харагдаад байна. акуня бас жигүүрт хөөрхөн тоглочихлоо.. энэ Таглиа удаан юмаа, пасс нь хүчгүй таслуулчих гээд, Паул ч гэсэн гэнэ2 бөмбөгөө алдаад, буруу дамжуулаад алчих гээд бхын.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 5:53 pm
by Цоомоо
Коач ер нь учиргүй сэтгэл хөөрөл ихтэй, багаа дагаж сандрах зэрэг байх нь багтаа сайнаар нөлөөлөхгүй.
Скалони бол сэтгэл хөдлөлөө маш сайн барих юм аа, аль болох л тайван харагдах юм.
Сайн коачийн имиж байна шүү бас.
Ротэйшн, зоригтой сэлгээ хийгээд зоримог л юм.

Акунья довтолгооны санаачлага сайн, Альба шиг байсан бол 2-3 гоолын момент үүсгэчих боломж байсан даа.
Яг л Барса дээр Месси төвд хүмүүс татаж байгаад зүүнээр Альбад зай гараад гүйдэг, Месси таймингийг нь гоё тааруулаад хаядаг, Альба зөв пассаа өгч за бараг л Барсагийн гоолын 30-40 хувь нь шахуу тэгж ордог байсан үе бий.
Ди Мариаг зүүнд хэсэг тавьж, тийм момент гарч магадгүй гэж хэсэг бас үзсэн ч гарсангүй.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 01, 2022 8:57 pm
by poseidon
харин ч Акуняд гурван ч удаа гоё өгсөн нөгөөх нь харин их бойтог юм. Аргентины жиггүүрийн хамгаалагч нар тааруухан юм. Дээрээс нь энэ ДеПоль муу юм шиг л санагдах юм. Өөр хүн байхгүй юу?

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Dec 02, 2022 5:00 am
by poseidon
Улам бүр л гоё болоод байна даа...

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Dec 02, 2022 10:15 am
by Цоомоо
Хэрвээсээд байх юм байхгүй гэдэг шиг багш өөртэйгөө ярьдаг болж дээ хаха

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Dec 02, 2022 3:50 pm
by El Payaso
Де Пол Скалонигийн хувьд Мессигийн дараа орох гол хүн нь шүү дээ. Манай системийн гол цөм. ДА аар харин төдий л сайн биш бгад бна. Одоо довтолгоогоо жаахан сайжруулчуул болно доо. Хамгаалалт бол мангас.

165 touches
137 passes complete
14 final third entries
7 ball recoveries
4 crosses attempted
2 tackles

Полшийн эсрэг ийм бна лээ. Мексикийн эсрэг хамгаалалтын стат нь бас аймаар бсн.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Dec 02, 2022 3:59 pm
by Villa_Bayaraa
Villa_Bayaraa wrote:Мексик Польш хоёуланг нь нухаад гарнаа хэхэ...


эс хэллүү...

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Dec 02, 2022 6:06 pm
by poseidon
Цоомоо wrote:Хэрвээсээд байх юм байхгүй гэдэг шиг багш өөртэйгөө ярьдаг болж дээ хаха

За яахвээ яахав. тэгж харагдахаар болж... ARG vs ENG гэсэн финал болбол өөртэйгээ өдөр бүр ярьсан ч яахав... :lol:

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Dec 04, 2022 9:14 am
by Зак
Дэ Полыг л муулсан хүмүүс энд тэндгүй таарах юм. Надад бол харин ч эсрэгээрээ сайн залуу шиг санагдаад байгаа. Өчигдөр бол жинхэнэ класс тоглолт гаргана лээ. Тэр бөмбөг алдах буруу дамжуулах энэ тэр яах вэ. Бөмбөгтэй их харьцаж байгаа хүний хувьд байх л зүйл. Харин энэ Отамендиг л түшиглэж хамгаалалтаа босгосонд гайхаад байх юм. Маш их хийтэй нөхөр штээ. Австралийн гоол дээр бөмбөг цэвэрлэж байгааг нь харчихаарай.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Dec 04, 2022 9:58 am
by poseidon
Лаутарогоос өөр хэн байнаа? Нөгөө Дибала яасан? Тэр арай дээргүй юу? энэ модон хөлтөөс...