Page 313 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 22, 2022 8:24 pm
by ТӨӨГӨӨ
Мексик Польш 2-н хожсон нь хэсгэсээ гарахнээ

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 22, 2022 9:37 pm
by kayo
Хэсгийн хамгийн муу багтаа ингэж хусуулах гэж. Ди Мариагаас өөр жигүүргүй, нөгөөх нь ядаж байхад баруунд гүйгээд байхын, тас зүүн хүн баруунд гүйгээд дамжуулалтууд нь ер байдаггүй.

Эхний үед л дуусгачихсан газар отон болсоор байгаад таарах юмдаа. Айлын отонгийн трипд л орчихоод байхын. Уг нь жоохон хойноос гүйгээд л отонгийн трипнээс гарчих газар. Ямар муу байваа. Мэсси бүүр хөдөлж ядсаар байгаад таарлаа. Ойрд тоглолтыг нь үзээгүй мань хүний хурд, хууралт нь бүүр байхгүй болжээ. ПСЖ-д гоол, дамжуулалтыг нь л хараад гайгүй байна гэж хараад байсан, яг тоглолт нь бол манайд байсан сүүлийн жилээсээ ч хамаагүй муу болчихож.

Хасагдчихсан харагдаж байна даа, Польш, Мексик хоёр хоюулаа гарах байхоо.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 22, 2022 10:47 pm
by Villa_Bayaraa
Мексик Польш хоёуланг нь нухаад гарнаа хэхэ...

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 23, 2022 9:08 am
by fond
Ядахад намхан гарууд шигүү хамгаалалтын эсрэг булан хийгээд ч нэмэргүй юмаа

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 23, 2022 9:37 am
by A-Nightmare
romero udaan ehnii goal deer aldaa gargalaa. lisandro martinez n deer tegeed baruund deer foythoo gargadag bgaadaa

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 23, 2022 2:18 pm
by El Payaso
Ло Челсо, Нико Гонзалез гээд хоёр чухал хүн байхгүй нөлөөлж бна л даа. Челсо чинь яаг АМ тоглодог. Өчигдөр Папу бол болсонгүй. Нэмээд Нико бхгүй болохоор ганц Ди Мариа вингерээр үзлээ. Ромеро уг нь сайн. Удаан биш хурдан. Тотд гэмтэлтэй бж бгад шууд ирсэн. Фит болсон гээд гаргасан. Тоглолтын хангалттай туршлага бгагүй юу эхний гоол дээр том алдаа гаргасан. Де Пол бас хамгийн муу тоглолтоо хийх шиг боллоо. Хамгаалалтад муу тусладаг Папу гарсан болохоор тэнцвэржүүлэх гээд ард нь Таглиог гаргачихсан зүүн жигүүр үнэхээр ямар ч ажиллагаагүй байлаа.
Нөгөө талдаа Сауди ч их сайн тоглолоо. Энэ чигээрээ бвал ахиж хоёр тоглолтод хожигдхооргүй л санагдсан. Хоёр тэнцээд бараг хэсгээсээ гарчихаар. Ядаж өчигдөр нөгөө хоёр тэнцчихлээ.
Ирэх тоглолтод гараанд бага сага өөрчлөлт хийгээд үзэхэд Полш, Мексик хоёроо аргалчих бх л гэж бодож бна. Хэсгээсээ нэгээр гарахгүй бол ахиад Францтай 16д үзэх хэрэг гарна.
Одоо зүүнд Акунья, Ромерогийн оронд Лисандрог гаргах бх. Харин Папугийн оронд хэн байх вэ. Энцо юу? Тэгээд гоол орж өгөхгүй бол шууд Алварезийг Паредесаар сольж оруулж ирж болно.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 23, 2022 3:08 pm
by kayo
Папу эхний үед гайгүй байсан шдээ, нэлээн олон дамжуулалт таслаад шууд урагш нь дамжуулаад байсан, харин хэт яараад отонд орсоор байгаад таарлаа гэж харсан.

Польш, Мексик хоёр Ираныг хусах байхоо, отонгийн трикийг нь харчихсан, хэт их урагшаа шахаад хойноо нэлээн том зай гаргаад байна лээ, Аргентин шиг тийм алдаа гаргахгүй хэдэн удаа дундаас гүйгээд л хусчих байх.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 23, 2022 3:21 pm
by fond
Польш этр ядаж нуруулаг баг булан этрээ аятайхан ашиглах байлгүйдээ

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 23, 2022 4:13 pm
by El Payaso
Сауди чинь шахаж тоглодоггүй баг юм бишүү уг нь. Өчигдөр л манай дээр шахсан тактиктай. Одоо шууд хойноо бөөгнөрөөд хоёр тэнцэх гэж үзэх бх аа. Нэгээс илүү гоол алдадгүй гарууд бна лээ шүү дээ. Өчигдөр хоёр ч найз бет хийх гээд бна танай баг хэдээр хожих вэ гэж асуусан. Би нэг тэгээр хожих бх л гэсэн. Саудигийн үр дүнг хараад. Гарууд за юу гэж 2 хийнэ энэ тэр гээд бсн хаха. За харж л байя.

Папу их идэвхтэй байсан. Гэхдээ яг үр ашиг гаргахгүй дамжуулалтаа алдаад биедүүлээд ерөөсөө болоогүй. Арай бядтай хүн гаргах хэрэгтэй юм шиг санагдсан.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 24, 2022 7:57 am
by Takanohana_Nowitzki
Зүүн ар муу байсаан, гялс цэвэрлэчих юмыг Гомез, Тагляфико эднүүс нухаад л таслуулчих гээд. Ди Мариаг эртхэн авчихгүй, эсвэл зүгээр л сэлгээнээс гаргаад байснаараа гаргахгүй. Лаутаро бас жоохон толгой муутай санагдсан, дамжуулчих газар нухаад л, цохьчих газар хүн хайгаад л. Сайхан нэгийн хүрэлтээр тика такадвал отонгийн шахалтаас сугарчихмаар санагдаад байсан. Нөгөө 2 хуурай тэнцдэг сайн л юм боллоо. 1 хожоод 1 тэнцэхэд шаанс байгаа байхаа. Сауд 1 тэнцэнэ шүү ядаж, сайн хаалгачтай юм билээ дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 24, 2022 10:38 am
by El Payaso
Сэлгээнээс гаргах гэхээр Нико гэмтчихсэн л дээ. Өмнө нь Нико гараа Ди Мариа сэлгээ гээд тоглож бсн. Мартинез толгой муу муу. Гол чанар нь хөдөлмөр шүү дээ. Айлын талбайд бөмбөг тасалсан тоогоороо сериа Аг тэргүүлжийлээ.

Урд гурав бол гардгаараа гарах юм бна. Тэр ч зөв бх. Лисандро Ромерогийн оронд Папугийн оронд МакАлистер эсвэл Энцо гэж гарах болтой. Нэмээд Таглио оронд Акуньяаг гаргачихмаар бна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 24, 2022 12:36 pm
by kayo
Лисандрог харин анхнаасаа гаргаагүй нь алдаа харагдсан, Саудын араб нээх өндөр баг ч биш, доогуур сайн тоглодог хэрэгтэй хүн харагдсан, тэгэхэд хоёр өндөр хүн гаргаад хойноо алдсан. Одоо Мексик дээр гаргах байх, харин Польш өндөр байлгүй.

Жигүүрд өшөө хурдтай хүн хэрэгтэй л харагдаад байна даа. Тэр сүүлд дуудсан залууг их хурдтай гээд байсан жигүүрт тавиад үзвэл яадаг юм байгаан. Эсвэл зүүнд Корераг гаргаад, бас тэгэж байгаад гоолдчихоод байдаг элдэвтэй нөхөрдөө.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Nov 25, 2022 12:21 am
by suldees
Хамгаалалтад муу тусладаг Папу гарсан болохоор тэнцвэржүүлэх гээд ард нь Таглиог гаргачихсан зүүн жигүүр үнэхээр ямар ч ажиллагаагүй байлаа.
энэ 3 номерт үнэн дургүйлдээ гэхдээ гаргахаар нь за маниас илүү байлгүйл гэж бодсон

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Nov 25, 2022 12:24 am
by suldees
kayo wrote:Папу эхний үед гайгүй байсан шдээ, нэлээн олон дамжуулалт таслаад шууд урагш нь дамжуулаад байсан, харин хэт яараад отонд орсоор байгаад таарлаа гэж харсан.

Польш, Мексик хоёр Ираныг хусах байхоо, отонгийн трикийг нь харчихсан, хэт их урагшаа шахаад хойноо нэлээн том зай гаргаад байна лээ, Аргентин шиг тийм алдаа гаргахгүй хэдэн удаа дундаас гүйгээд л хусчих байх.
папу
за энэ 10 аас 4 байх тэрнээс биш нээх хурдтай биш гэмтэлтэй хүмүүс аргалж гаргасан байх бид ч нээх сайн мэдэхгүй хүн , мартсан уу эсүүл . 1 боломж бол байна азтай юм уу

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Nov 25, 2022 12:30 am
by suldees
4 3 3 аар аа үзий Ди мариаг үндсэнд гаргаад сэлгий нөгөө үзүүрт Мессиг урдаа харин Сити залуугаа гаргая мөргөж байна зүтгэж байна сэтгэл байна интэр гараас өндөр юм ядаж байхад, за хойноо де паул дахиж ингэхгүй байх хажууд нь АМ хэрэгтэй байна . таг шинэ залуу гаргаж оруулалдаа Брайтон залуу ч юмуу , Америка ч юм уу бидний 35 тоглолт судлагдсан байгаашд үнэндээ.

бас муухан азтайч юм уу нөгөө 2 тэнцэж энэ тэр

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Nov 25, 2022 2:11 am
by Өсөхбаяр
Таглиа бол биш байна лээ.. Ди мариаг л ерөөс ойлгосонгүй таг зүүн хүнийг баруунд хадчихдаг. испани шиг жигүүрээ солиод тоглоод бж болдгүйм бх даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Nov 25, 2022 2:07 pm
by El Payaso
Ромерогийн оронд Лисандро
Молинагийн оронд Монтиел
Папугийн оронд Энцо эсвэл МакАлистр гэсэн гурван өөрчлөлт хийгдэх бололтой. Энцо арай илүү байгаад байна гэсэн сураг байна.
Алварез бол сэлгээнд байхад зүгээр байх аа. Тэгэхгүй бол урд сэлгээ дутагдаж байгаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Nov 28, 2022 10:07 am
by Цоомоо
Хэсгийн 2 дахь тоглолтонд л ийм хэцүү нөхцөл байдал, прешур дор тоглож, гоол хийнгүүт бөөн баяр болох ч гэж хэхэ.
Одоо Польштой бас нэг хасагдах шатны шахуу тоглолт.
Польш өндөр болохоор стандартууд гол аюул болох байх.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Nov 28, 2022 10:20 am
by kayo
Бас л эмоцтой байлаа шүү, Мэсси л хийхгүй бол Мексикийн хамгаалалтыг залахад хэцүү байлаа шүү, бүүр илүү хүнтэй болчихсон юмуу гэмээр л Мексикүүд хаа сайгүй байсан даа. Мэссигийн цохилт ямар аймар нарийхан доогуур цохьвоо, бас л хэр баргийн хаалгач хаахын аргагүй эвгүй цохилт байсан.

Эхний тоглолтонд за хожигддоггүй юмаа гэхэд тэнцчихсэн байхад л хангалттай гарчих байж.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Nov 28, 2022 11:27 am
by meesh
Image

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Nov 28, 2022 12:03 pm
by El Payaso
Ло Челсог хэнээр яаж орлуулах вэ гэдгээ олохгүй л яваад байна. Тэгээд эхний тоглолтын дарамт энэ тэр бас байлаа. Сүүлийн 30 минут дажгүй л байлаа. Энцо, Паласиос, Алварез 3 сэлгээгээр орж ирээд байдал нэлээн дээрдсэн. Одоо бас ч гэж дарамт энэ тэр багассан байх гэж найдаж байна.
Скалони гараан дээрээ ахиад л жаахан алдах шиг боллоо. Болж байсан Молинаг суулгаад Монтиелийг гаргасан. Монтиел угаасаа довтолгоо муу. Гүйдог гаргаж үзсэн бас нэг их импактгүй байлаа. МакАлистер бол нэг их муу байсангүй. Бөмбөгөнд хүрэхдээ бас хөөрхөн үзсэн. Гэхдээ бөмбөг нэг их яваагүй. Де Пол үргэлжлүүлээд муу хэвээрээ л байна довтолгооны хувьд. Хамгаалалтад бол мангас л байлаа.
Ирэх тоглолт Энцо МакАлистерийн оронд гараанд гарах байх. Молина эргэж ирэх байх. Харин Паредес үү эсвэл МакАлистер юм уу Паласиос уу гэсэн асуулт үлдэх шиг санагдсан.

Де Пол, Паредес, Энцо

Де Пол, МакАлистер/Паласиос, Энцо

Энэ хоёрын нэг л дунд шугаман дахь хамгийн сайн гараа юм. Гол нь Паредесгүй гарчихаар нөгөө гурвын нэг нь Паредесийн яаг ДМ байрлал дээр хэр орлож чадах бол гэсэн асуулт байна. Уг нь бол динамик хамаагүй сайжрах байх.

Тэгээд дараагийн нэг асуулт нь Ромеро гараанд эргэж ирэх эсэх. Эхний тоглолт муу байсан. Сая сэлгээгээр орж ирээд дажгүй үзсэн. Гол нь Польш хоёр өндөр довтлогчтой. Тэгэхээр тэр хоёрын эсрэг Лича, Ота гэхээр бас жаахан хэцүү. Польш тэгээд тэнцэхэд л хэсгээсээ найдвартай гарах болохоор үхтлээ хамгаалаад сөрөгөх гэж л үзэх бх даа. Гэхдээ тоглолт бол Мексикээс илүү таарчихаар л санагдсан. Хэсгээсээ гараад ядаж семи хүрээд Брад нухуулаад дуусгахсан.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Nov 28, 2022 1:55 pm
by kayo
Дэ Пол чинь тэгэж байгаад яасан муу юм бэ, нуль идэвх л юм даа, бусдаар бол довтолгоон дээр удаан, дамжуулалтууд нь муу, хичнээн ч юм алдав. ДМ дээр бараг тавьчихмаар юм.

Энцо чинь харин таалагдсан. Де Полоо хойно ДМ дээр тавиад Энцо, Макалистер гэвэл зүгээр харагдлаа. Урд харин Алварезийг шууд гараанд зоомоор юм уу.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 29, 2022 1:59 pm
by El Payaso
Алварез сэлгээгээр зүгээр байх аа. Де Пол харин довтолгоонд их муу байгаад байна. Энэ нь манайх сул бхад нөлөөлж бна. Гэхдээ хамгаалалтын стат нь аймшигтай бна лээ. Монтиелийн оронд Молина гээд өнгөрсөн тоглолтын гараа бараг гарах бололтой. Энцог Гүйдогийн оронд гаргаж магадгүй. Гүйдог яагаад гаргаад бгаг сайн ойлгохгүй л бна. Магадгүй хойно хоёр намхан хамгаалагчтай болохоор өндөр хүн хэрэгтэй гээд гаргаж байж магадгүй. Өнгөрсөн тоглолтод бол Ота Гүйдо Лича гээд Акунья, Монтиел хоёр вингбэк маягаар тоглох гэж үзсэн. Акунья боломжийн бсн ч Монтиел болоогүй. Молина хамаагүй илүү л дээ вингбэк дээрээ. Би бас Энцо Макалистер хоёрыг хоёр талд тавиад Де Полийг ДМ тавимаар бга юм. Гэхдээ Де Пол Мессигийн байрлалыг яаг нөхөж тоглодог. Месси хойшоо орж ирэхээр урагшаа гүйдэг энэ тэр гээд бас их чухал. Тэгэхээр бараг Энцо эсвэл МакАлистерийг ДМ болгоод тоглочмоор ч юм шиг.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 29, 2022 2:06 pm
by kayo
Мэсси Де Полд дахиад бөмбөг алдах юм бол чиний царайг харахгүй шүү гэсэн байсан, хаха, Мэссиг хүртэл нэлээн уурлуулсан байна лээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 29, 2022 8:32 pm
by Өсөхбаяр
тэр ч амны хөдөлгөөнөөр уншсан гэсэн.. яг тэгж хэлсэн ч юмуу бүү мэд кк. ДА эхэлчихээд 2 тоглолт болчихоод бхад тогтсон гараагүй, дунд Ло бэртэхэд л бүр хүнгүй юм шиг болчихдог. харахад талбайн дунд яг бөмбөгтэй тоглочих хүн бхгүй, хоосон зай их л харагдаад бх юм. хамгаалалт довтолгооны шугам хоорондоо салчихаад л бна лээ