Page 312 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Apr 05, 2022 10:52 am
by El Payaso
Мексик муу биш. Гэхдээ манайх тааруу үедээ ч хожчихдог. Тэгэхээр гайгүй бх. Бас энэ Мексикийн баг арай муудсан санагдсан. Полшийг сайн мэдэхгүй юм. Мэдэхээр харин Лева л бга. Тэгэхээр гайгүй гэж бодоод бна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Apr 05, 2022 11:17 am
by Reda
El Payaso wrote:Испани Английг бол аргалчихаар санагдсан. Залуус болохоор ирийг нь дараад өгөхөд гайгүй.


Спайн уул нь довтолгоо тийм ч муу биш, бусад байрлалууд гайгүй бга шд.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Apr 05, 2022 2:45 pm
by El Payaso
Пижигнэлдсэн баахан хүүхдүүд л санагдан шүү дээ. Хэмнэлдээ оруулаад авахад гайгүй санагдсан. Дагаад гүйвэл харин алуулах бх.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Apr 10, 2022 10:26 am
by TiMeRz
Нэг Аргэнтин залуутай танилцсан чинь шивээсээ үзүүлж бн..

Image


Sent from my iPhone using Tapatalk

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 02, 2022 9:44 am
by meesh
Финаллисмад Европын аварга Италийг 3-0 -дэж байх юм.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 02, 2022 11:51 am
by El Payaso
Ла Финаллисимагаа авлаа. Хоёр баг хоёуланд нь л чухал тоглолт байлаа. Манай хувьд ДА өмнө Европын элит багтай тоглож хэр бгага шалгах боломж байлаа. Италийн хувьд ДА мултарсан нэр нүүрээ цэвэрлэхэд нь бага ч болов тус болохоос гадна Келлинигийн сүүлийн тоглолт байлаа.

Сайн хамгаалдаг Европ багийн эсрэг яах бол гэсн амархан л хожлоо. Итали бол үндсэн 11 ээ л гаргасан. Манайх тоглолтын бүх үед талбайн бүх хэсэгт илүүрхсээр л дуусгалаа. Латуро, Ди Мариа хоёр гялалзлаа. Месси нэлээн гоол хийх гэж хичэээн ч финиш нь тиймхэн бла. Гэхдээ их идэвхтэй гүйж хоёр ч удаа бөмбөг тасалж эвгүй сөрөг эхлүүлсэн. Ло Селсо гоё болоод л бна. Гэхдээ финишээ сайжруулмаар бна аа. Арай л амархан гоолууд алдах юм. Дибала сүүлийн гоол оруулсан. Скалони нөхрийг гоолдсонд нэлээн баяртай байгаа харагдсан. Мань хүн ч сүүлийн хэдэн улирал Ювед ч олигтой байсангүй шигшээд ч дуудагдахаа байгаад бсн. Энэ зун клубээ солиод формоо сайн олбол ДАт сэлгээнд сууж бхад хэрэгтэй л хүн л дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 02, 2022 2:11 pm
by El Payaso
гэснээс ялагдаагүй цуврал 32 боллоо. Рекорд бол 37 бга. ДА өмнө хоёр гурван нөхөрсөг хийх бх. Тэд нарын аль нэгэнд хожигдчих юмсан хаха. Тэгэхгүй ийм балай цуврал эдртэй ДА эхлүүлчүүл бас хэцүү.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Jun 03, 2022 2:08 pm
by Цоомоо
Ямар байсан баг ямар болов гээд харахаар бас их л юм өөрчлөгдсөн байна.
Эрхээ арай гэж авч байсан, одоо бол арай өөр л байна.
Месси финиш тааруу байна шүү. Гэхдээ яахав тэр хууралт, хөдөлгөөн, нэмээд эхний пасс нтр гоё байлаа.
2 дахь Дибала дээрх бол яахав бараг өөрөө алдаж байсан бөмбөг.
Ди Мариагийн гоолын гүйт, финиш бас л ворлд класс юм аа.
Ямар ч байсан үндсэн тоглолтын хэв маяг, тоглох бүрэлдэхүүн, ойлголцол, атмосфер гээд аятайхан л ДА-д очихоор байх шиг байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jun 06, 2022 1:21 pm
by Цоомоо
Месси гоол багатай байсан улирлын эцэст нэг дор 5-ыг хийлээ.
Эстоний эсрэг л юм, гэхдээ л гоол бол гоол.
Барсад хэвээрээ байсан бол иймэрхүү маягаар энэ улиралд 30 гоол асуудалгүй л хийчихсэн байгаа даа.

Солиотой юм шиг зун өнгөрсөн, тйим юм болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй.
Гэрээнд зурах гэтэл Барсад боломжгүй боллоо гэсэн.
Парист ирээд хүүхдүүдээ сургуульд явуулдаг өдөр эхнэр бид 2 цугтаа уйлсан, яг юу болоод байгаан бэ гээд.
Үнэхээр хүнд байсан.
Миний насны хүн, нэг ч багаа сольж үзээгүй хүн, ямар ч бэлтгэл байгаагүй ийм зүйлтэй учрахад хэцүү байсан.
Ирэх улирал өөр байх болно л гэсэн байна лээ.

Лапорте явж явж Мессиг жийсэн л болж таарах гээд байгаамдаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jun 06, 2022 3:22 pm
by kayo
Эстоны эсрэг 5н гоол. Хэрвээ европод тоглодог байсан бол иймэрхүү рэйт доогуур европийн багуудад хэд хэдээр нь хийгээд Роны шигшээдээ хийдэг гоолтой ойролцоо л хийцэн байх бсн биз.

Нөхөр ч муухай жийгдсэн л дээ, өөрөө анх удаа сонгуульд оролцож дэмжсэн хүн нь Мэссиг ямар ч үнээр хамаагүй үлдээнэ гэж байснаа гарч ирэнгүүтээ жийчихээр. Пике хогийн гар Мэссиг жийх хэрэгтэй гэж шивнэсэн гээд л байгаа, хэрвээ шинэчлэл хийе гэвэл Мэссигээс эхлэх хэрэгтэй гэсийм шиг байгаан. Тэгээд өөрөө цалингаа буулгахгүй байж байснаа явангуут нь буулгаж энэ тэр, тэрнээс өмнөх Бартогийн үед Екийн эсрэг багаараа тэмцэж байхад чимээгүй хойгуур нь үнэтэй гэрээ байгуулчихсан гээд... хогийн гар, Шакирад хаягдахдаа таарсан юм, ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Jun 07, 2022 10:49 am
by Цоомоо
Мань хүн хаягдаад ч биш, ер нь эгч тэвчиж тэвчиж байгаад л тэвчээрийн хязгаарт хүрсэн бололтой юм биш үү, одоо гараад байгаа мэдээнүүдээр бол.
Нээрээ Ди Мариа Барсатай холбогдоод эхэлсэн байна лээ.
Лева, Ди Мариа нтр гээд яахав ээ, 2 жил бол байгаа л байх нөхдүүдэд.
Хийдгээ хийчихсэн, нээх цалин нэхэхгүй биз.
Цалингаа бол Катар, Араб ороод нөхөөд авчихна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Jun 07, 2022 11:13 am
by El Payaso
Ер нь Цоомоогийн хэлдгээр баг бол аятайхан болоод байгаа. Хамгаалалт бол их аятайхан жигдэрлээ. Мартинез, Ромеро, Ота гурав хамт гарсан тохиолдолд 700 аад минут билүү гоол алдаагүй гсн аятайхан үзүүлэлттэй бга. Сүүлийн хэдэн жил асуудалтай байсан дунд шугамд Де Паул, Ло Селсо гээд супер од биш ч боломжийн тоглогчидтой боллоо. Ло Селсо ялангуяа өнгөрсөн нэг жилийн хугацаанд их сайн хөгжлөө. Гэм нь финиш л авах юмгүй муу юм. Олон жилийн эцэст Месситэй их сайхан тохирдог довтлогчтой боллоо. Агуеро Хигуайн гээд мундаг амьтад урд бсн ч яаг тоглолт талдаа бол Мартинез хамгийн сайн тохироод байна. Ди Мариа яаг л дарс шиг нас нь явах тусам улам гоё болоод байна гэх мэт. Хамгийн чухал нь энэ бүрэлдэхүүнээрээ 3 жил гаран үзчихлээ. Багийн уур амьсгал ойлголцол энэ тэр их аятайхан болоод байна. Нэмээд бас ч гэж цом энэ тэр аваад нөгөө нэг айдас ч бас гайгүй болсон бх. Тэгээд хамгийн чухал нь бэртэл гэмтэлгүй ДА эхлүүлчихмээр байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Sep 24, 2022 2:53 pm
by El Payaso
За Гондурастай нөхөрсөг хийж 3-0 ээр хожлоо. Нөхөрсөг нэг их сүрхий тоглолт болохгүй бх гэсэн Гондурас бас нэлээн чанга шартайдуу үзлээ. Манайхан ч Гондурастай, нөхөрсөг хийж бга энэ тэр гэлгүй бас адилхан шартай үзэлцлээ.

Рули
Молина Паццелла Лисандро Таглиафико
Де Пол Паредес Ло Селсо
Месси Мартинез Папу

гэж гараа гарлаа. Скалони айхтар формтой бга Рулиг Эмигийн оронд гаргаж туршиж үзлээ. Ромеро АНУ виз авч чадаагүй болохоор Паццелла тоглолоо. Лисандрог формтой бга болохоор бас Скалони гараанд гаргаж үзэх шиг боллоо. Хагас хамгаалалт өөрчлөлтгүй. Урд харин Нико Гонзалез бэртлээс ирээд удаагүй. Ди Мариа бас асуудалтай бсн болохоор Папу орлож гарлаа. Хамгаалалт дээр айхтар шалгалт ирсэнгүй. Хагас сайн прессинг хийгээд гоё л тоглолоо. Папу хоёр гоё боломж алдлаа. Гэхдээ Месситэй сайн ойлголцдог шүү. Мессигийн хоёрдахь гоол гоё байлаа. Хоёрдугаар үеэс Алварез Мартинезийн оронд дунд МЛСд сайн тоглож бга Алмада болон Бенфикад гялалзаж байгаа Энцо нар орж ирсэн. Энцо их давгүй тоглож Мессигийн хоёрдахь гоолыг үүсгэлээ. Одоо гуравдахьд Ямайкатай тоглоод 11 сард ДА өмнө Эмиратестэй нэг тоглоод тэмцээн эхэлнэ.

Месси шигшээд 88 дахь гоолоо оруулж, Скалонигийн баг 34 дэх дараалсан ялалтаа авлаа.

ДА явах баг ямархуу байх талаар төсөөллөө бичие.

Хаалгач: Манай ДА явах хамгийн сайн байрлал болоод байгаа. Эми гараанд гарах байх. Тэгээд Муссо, Рулли хоёр гоё формтой байгаа. Рули гэхдээ явах болов уу. Үлдсэн хаалгачаар туршлага бодоод Арманиг гэж фэнүүд бичээд байгаа.

Баруун жигүүр: Молина, Монтиел, Фойт гурваас хоёр нь явна. Молина бол бат бх. Довтолгоо сайн дэмждэг. Монтиел Севияад энэ улирал тааруухан байна. Фойт бол мундаг байгаа. Гэхдээ гэмтчихсэн. Фит болчихвол Фойт явна бх. Фойт, Молина хоёр бол нэг нэгнээ гоё нөхчих бх. Сул багууд дээр Молина орж ирж довтлоод айхтар вингертэй багууд дээр Фойт гараад явчихна.

Төвийн хамгаалалт: Ота, Ромеро хоёр гараанд гарах болов уу. Лисандро гоё формтой бга ч туршлагаар нь Отаг илүүд үзэх бх. Тэгээд Паццелла үлдсэн нэг хамгаалагч нь бна бх. Ромеро л эрүүл бх хэрэгтэй бна. Их гэмтэх юм. Ромеро гэмтчихвэл Ота Лисандро гэж хоёр намхан хамгаалагч гаргахгүй Паццелла гарч таарна. Мань хүн физикал чадвар жаахан дутуу харагддаг. Хүчтэй хурдан довтлогч нарт эдлүүлчих гээд.

Зүүн жигүүр: Акунья, Таглиафико хоёр явдгаараа явах бизээ. Тэгээд бас багуудаасаа хараад Скалони аль нэгийг нь гаргах биз. Лисандро бас энд тоглож чадна. Асуудал гарвал.

ДМ: Паредес, Гуйдо Родригез хоёр явах бизээ.

СМ: Де Пол. Түүний арыг хэн даах вэ гэдэг сонирхолтой. Манай хамгийн чухал тоглогчдын нэг. Эзекүйл Паласиосыг Скалони сонгоод байгаа. Сая Энцо Фернандезийг дуудлаа. Энцо Бенфикад маш сайн тоглож байгаа. Өнөөдөр ч өөрийгөө давгүй харуулсан. Би хувьдаа Энцог нь арай илүү үзээд бна. Ядаж Паласиос бас гэмтэлтэй байгаа. Гэхдээ сая ирсэн.

АМ: Ло Челсо бат. Мань хүний арыг Алексис МакАлистер даах болов уу. Скалони хэд хэд туршаад авсан. Өмнө нь тийм ч сайн тоглолт үзүүлж байгаагүй. Гэхдээ энэ улиралд Брайтонд бол нэг түвшин илүү болсон харагдаад байгаа.

РВ: Месси, Папу. Дибала уг нь Ромад аятайхан формтой байна. Гэхдээ л шигшээд огтоос сайн тоглож байгаагүй. Нэмээд Папу нь хагас дээр Ло Челсогийн байранд ч тоглох чадвартай гэдгээрээ давуу талтай. Месситэй бас их аятайхан ойлголцдог.

ЛВ: Ди Мариа, Нико Гонзалез. Гэхдээ хэн хэн нь бас фит асуудалтай л байна. 11 сард гайгүй формндоо орчих байгаа гэж найдаж бна. Ялангуяа Ди Мариа их хэрэгтэй. Хэрэв энд асуудал гарвал Папуг зүүн рүүгээ татаад хоёр Корреагийн нэг явах байх.

Довтлогч: Мартинез, Алварез гээд угаасаа бараг өөр сонголт алга.

Энэ жилээс 26 тоглогч явдаг болж байгаа. Тэгэхээр Скалони ахиад 3 тоглогч багтаах боломжтой. Нэг хамгаалагч, нэг хагас хамгаалагч, нэг довтлогч авч явах болов уу.

Хамгаалалтанд Удинэзэд байгаа Нэхүэн Перезийг авч явах болов уу. Эсвэл Фойт эрүүл байгаад баруунд Фойт, Молина явахаар болбол Монтиел байж магадгүй. Гэхдээ л жигүүрийн биш төвийн хамгаалагч авч явах байх даа.

Хагас хамгаалалт: Тиаго Алмада, Паласиос хоёрын аль нэг явах болов уу. Эрүүл байвал Паласиосоо бараг авч явах юм болов уу. Нэг их сүрхий гийгүүлээгүй ч Скалони ирснээс хойш багт байнга багтаж байгаа. Алмада МЛСд айхтар тоглож байгаа, сая ч давгүй үзчихсэн. Гэхдээ л шигшээд уусах цаг байсангүй.

Довтолгоо: Хоёр Корреа ба Дибалагийн аль нэг нь явах болов уу. Уг нь бол хүү Симеонег аваад явбал зүгээр гэж бодож байсан ч дуудсангүй.

За ингээд бэртэл гэмтэлгүй бол иймэрхүү баг явах байх. Бэртэл гэмтэл л хол байгаасай. Ингээд харвал боломжийн. Жаахан асуудал нь финиш л байна даа. Латурог орлох хүн нь Алварез гэхээр арай л сул харагдаад бна. Агуеро ядаж байж байсан бол.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Sep 28, 2022 11:55 am
by El Payaso
За Ямайкаг 3-0 ээр хожлоо. Месси дабл хийж нийт 90 гоол клубын төлөө орууллаа. Зуу гаргаад зодог тайлаасай. 35 дараалсан ялалт. Уг нь энэ цуврал нь ДА өмнө дуусчихсан бол дээр бсн юм ккк. Эсвэл хэсгийн тоглолт дээр тасраасай.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Sep 28, 2022 12:41 pm
by poseidon
El Payaso wrote:За Ямайкаг 3-0 ээр хожлоо. Месси дабл хийж нийт 90 гоол клубын төлөө орууллаа. Зуу гаргаад зодог тайлаасай. 35 дараалсан ялалт. Уг нь энэ цуврал нь ДА өмнө дуусчихсан бол дээр бсн юм ккк. Эсвэл хэсгийн тоглолт дээр тасраасай.

ДАШТ-ийн дараа тасраасай гээч дээ... Юун зориггүйн бээ???? :sup:

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Sep 28, 2022 1:38 pm
by Hero.Lio
poseidon wrote:
El Payaso wrote:За Ямайкаг 3-0 ээр хожлоо. Месси дабл хийж нийт 90 гоол клубын төлөө орууллаа. Зуу гаргаад зодог тайлаасай. 35 дараалсан ялалт. Уг нь энэ цуврал нь ДА өмнө дуусчихсан бол дээр бсн юм ккк. Эсвэл хэсгийн тоглолт дээр тасраасай.

ДАШТ-ийн дараа тасраасай гээч дээ... Юун зориггүйн бээ???? :sup:


ДАШТ эхлэхээс өмнө ахлагчтай уулзуулах хэрэгтэйн байна даа :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 08, 2022 6:40 pm
by El Payaso
Месси маань сүүлийн хоёр тойргоо шууд алгасаад ДА бэлтгэлдээ орлоо. ПСЖ тэй анх гэрээлэхдээ Арг приорити номер нэг шүү гэсэн гэрээ хийсэн гэж бга. Мань хүн Барсагаас явдаг манайд л их ашигтай юм боллоо...

За тэгээд ирэх тойрогт хүн амьтан бэртчихгүй бол Ло Челсогоос бусдаар бол бэртэл гэмтэл гайгүйтэй л ДА явах нь. Ло Челсо гэмтдэг маш тоогүй юм боллоо. Нөхөр хагалгаанаас татгалзаад 16 эхлэх үед эргэж ирэх хүсэлтэй байгаа. Гэхдээ тэр үед ч бүрэн эдгэх эсэх нь тодорхойгүй. Эдгэлээ гэхэд тоглолтод бэлэн болох гэх мэт. Тэгэхээр ер нь л Ло Челсогүй тоглоно гэж тооцоход буруудахгүй мэт. Уг нь орлуулах боломжгүй гэгдэх хэмжээний тоглогч биш. Гэхдээ манайд бол орлуулах хүн үнэхээр хэцүү бна. Месситэй хамгийн сайн ойлголцдог. Мессид хамгийн олон дамжуулалт өгдөг тоглогч гэж байгаа. Хамгийн сул байсан байрлал. Нөхрийг хэн орлох вэ гэдэг том асуулт болоод байна. Доорх хувилбарууд байна.

Папу
Скалонигийн доор Ло Челсогийн тоглож байгаа байрлалд хамгийн олон тоглосон тоглогч. Гэхдээ энэ улирлын форм бол тиймхэний дээр нас ч явсан. Довтолгооны тал дээр Челсогоос илүү. Гэхдээ хамгаалалтад сул тал болдог. Челсо шиг прессинг хийж чадахгүй. Намхан. Гоолын мэдрэмж илүү. Саудын араб гэх мэт багууд дээр гараанд гаргаж болохоор. Том багуудын эсрэг бол итгэхгүй л байна.

Алекс МакАлистр
Өмнө нь нэг удаа гараанд гараад муу тоглосон. Гэхдээ энэ улирал Брайтонд өөр байгаа. Нэлээн боломжийн нэр дэвшигч. Гэхдээ үндсэн байрлал нь Челсогоос арай хойно Де Полийн байранд тоглодог. Тэгэхээр довтолгоо хэр явах юм бол.

Энцо Фернандез
Дөнгөж өнгөрсөн шигшээгийн цугларалтаар л анх шигшээд дуудагдаж гялалзсан. Бэнфикад ч аймаар байна. Ирэх зун бараг том баг руу явах байх. Гол сул тал нь шигшээ багтай удаан хамт байгаагүй. Шууд том тэмцээний өмнө гарааны тоглогч болгох эсэх эргэлзээтэй. Тэрнээс бусдаар миний хувьд хамгийн шилдэг сонголт. Удахгүй угаасаа шигшээгийн гараа бат болох бх.

Скалони 36 тоглогчоо хасаж, 28 тоглогчийн нэрсээ зарлачихсан. Дибала, Ло Челсо хоёрын гэмтлийг харж байгаад хэн хоёрыг хасахаа шийднэ гэсэн. Энэ хоёр бэлэн болж чадахгүй гэж үзвэл энэ хоёрыг шууд хасна. Харин бэлэн болно гэвэл Фойт, Хуакин Корреа хоёр хасагдах бх гсн таамаг байна. Надад ч одоо Дибалагийн онц хэрэг байна уу л гэж бодогдох юм. Шигшээ багт нэг олигтой тоглож үзээгүй хүн. Яах вэ одоо Мессиг амраах маягаар ашиглах гээд бга юм уу. Гэлээ ч тэр байранд нь Папу илүү тоглодог кк. Хуакин Корреаг бол хасах байх аа. Анхел Корреа гээд арай сайн хувилбар нь бхад.

Довтолгоо л жаахан эвгүй харагдаад байна даа. Месси бэртэж гэмтэхгүй л бол сэлгэхгүй. Ди Мариа, Латуро хоёрын сэлгээ гэхээр Нико Гонзалез гэж сайхан вингер байсан энэ улирал эхэлснээс хойш л бэртэл гэмтэлтэй байлаа. Скалони дуудсан. Фит болж амжина гсн. Гэхдээ форм нь хэр байх юм. Латурогийн сэлгээ гэхээр шууд Алварез... Сая аз болж Хааланд гэмтээд нөхөр хэд тоглож гоол энэ тэр оруулаад форм өөртөө итгэх итгэл нь аятайхан болох шиг боллоо. Бразилын урд талыг харсан язганаж бна шүү.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 09, 2022 8:14 am
by Villa_Bayaraa
Манай Буэндиаг авч явахгүй юм байж дээ?

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 09, 2022 12:05 pm
by El Payaso
Багтаа бүрэн гараа болж чадсангүй шүү дээ. Эмеригийн доор харин мань хүн сайн тоглох бх гэж бодоод байна.

Ло Челсо албан ёсоор хагалгаанд орохоор болжээ. Угаасаа хагалгаа бол зайлшгүй, нэмээд тэртэй тэргүй эхний тоглолтуудыг өнжих байсан учраас хагалгаагаа сонгохоор болсон бна. Тэгэхээр одоо Дибала фит болж амжина гэвэл Фойт Дибалагаас нэг сонголтыг хийнэ чадахгүй гэвэл Фойт ногоон гэрлээр шаах нь дээ. Фойтын хувьд өнгөрсөн улиралд Вияареалд үнэхээр сайн тоглож байсан. Харамсалтай нь улирлын эхэнд бэртээд сая л фит болсон. Форм хэр байгаа юм мэдэхгүй. Уг нь бол зүүн жигүүр нь айхтар багуудад гаргавал боломжийн л хувилбар.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 17, 2022 4:32 pm
by kayo
Ер нь энэ жилийн баг Ло Челсо байхгүйг эс тооцвол их гоё баг бүрдчихлээ гэж хараад байгаа шүү. Бүгд хоорондоо 4-5н жил тоглоод үзчихсэн, амбийц харьцангуй бага, үүргээ бүрэн мэдэрчихсэн үүргийн тоглогчид, хамгийн гоё нь бүгд ахлагчаа хүндэтэгдэг, Мэссигийн төлөө хэнтэй ч тулахад бэлэн гэсэн улсууд. Мэсси ч сүүлийн ДАШТ, бүхнээ гаргана л гэж байх шиг байна. Сая нөхөрсөг дээр 90н минут тоглъё л гэсэн гэнэ, би ч бэртчихвий, ДАШТ-н яг өмнө нөхөрсөг хэрэг байна уу даа гэж айж байлаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Nov 18, 2022 10:51 am
by Цоомоо
Хэсгээс гараад Дани, Францын нэгтэйн байна лээ.
Эвгүй дээ бас л.

Орой 6 цагийн тоглолтууд нтр балай юм.
Зун бол шууд л нэг газар цуглаад үзнэ.
Өвөл одоо яах ч юм, ФИФА-гийн үнэхээр дампуурсан шийдвэр юм даа, 11,12 сард ДАШТ хийх.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Nov 18, 2022 11:11 am
by kayo
Харин энэ өвөл болдог их утгагүй байгаамаа, ядаж байхад хамаг гоё тоглолт нь шөнө 3с байх шиг. Гадуур үзнэ гэдэг ч худлаа байх, өглөө эрт босоод л ухраадаг байх даа. Нетфликс дээр ФИФА-гийн талаарх документри орсон байна лээ, Блаттер өвгөний хахууль авсан энэ тэрийг гоё дэлгэрэнгүй гаргасан, яалтчгүй хахуулиар зохиож байгаа ДАШТ л даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Nov 20, 2022 2:44 pm
by El Payaso
Ло Челсогоос гадна Нико, Хуакин Корреа нар бүрэн фит биш байсан нь тогтоогдож, Скалони оронд нь сая дуудагдалгүй үлдээд ёстой хэцүү бсн Анхел Корреа, МЛС ийн шилдэг шинэ талент гэгдээд бга Тиаго Алмада хоёрыг дуудлаа. Хуакин Корреа ч Анхелийн өмнө орж явсанд бага зэрэг гайхаж байсан. Чац илүү юу л гэхээс өөрөөр бол Анхелээс илүү юу ч үгүй. Харин Нико фит болж амжаагүйд их харамсаж байна. Уг нь бол Копагаар манай гарааны зүүн жигүүрийг үнэхээр сайн хийсэн. Ди Мариа сэлгээнээс тоглодог тэр систем бол их гоё байсан. Одоо Ди Мариаг сэлгэх хүн гэхээр бас жаахан эвгүй болж бх шиг байна. Яах вэ Алварез сайн формтой байгаа, зүүнд тоглож чадна гэж найдаж байна.

Алварез бэлтгэл дээр их өнгөтэй байгаа сурагтай. Олон минут тоглоно гэнэ.

Ло Челсог цагаан гаа хочит Алексис Мак Алистер орлож эхний тоглолтод гарах нь боломжий байвал тэгээд цаашдаа тоглоод явах биз. Прессинг хамгаалалт талд бол асуудалгүй орлоно. Харин өөрөө сүрхий дриббл хийж хүн хуурч ордоггүй санагддаг. Ло Челсогийн гол давуу тал нь прессинг гоё хийгээд өөрөө бас урагшаа гоё бөмбөг гаргаж өгдөг.

Скалонигийн энэ багийн нэг гол аюул нь айлын талбай дахь прессинг гээд байгаа. Нөгөө нэг чанар нь уян хатан байдал. Өөрөөр хэлбэл нэг тоглолтод хамгаалалтын арга барилаа янз янзаар солиж тоглож чаддаг. Багаараа шахаж айлын талбайд айхтар пресс хийж байснаа гэнэт сууж хамгаалах гэх мэтээр уян хатан ажилладаг. Өөр нэг давуу тал нь Де Пол Месси хоёрын ойлголцол юм гсн. Месси чөлөөтэй тоглодог. Мессиг чөлөөтэй тоглоход Мессиг мэдэрч байрлалыг нь нөхдөг хүн нь Де Пол.

Францыг ч хэсгээсээ нэгээр гараад зөрчих бх гэж найдаад бна. Дани, Голланд хоёрыг бол аргалчих бх гэж хараад бга. Харин дөрөвт Братай үзэж магадгүй л хэцүү бна ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 22, 2022 10:06 am
by Reda
kayo wrote:Харин энэ өвөл болдог их утгагүй байгаамаа, ядаж байхад хамаг гоё тоглолт нь шөнө 3с байх шиг. Гадуур үзнэ гэдэг ч худлаа байх, өглөө эрт босоод л ухраадаг байх даа. Нетфликс дээр ФИФА-гийн талаарх документри орсон байна лээ, Блаттер өвгөний хахууль авсан энэ тэрийг гоё дэлгэрэнгүй гаргасан, яалтчгүй хахуулиар зохиож байгаа ДАШТ л даа.


Нэг удаа өвөл зохиогдохыг харъя л даа. Тоглогч нар нь эрч хүч сайтай Дашт ямар болж өнгөрөхийг харъя :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 22, 2022 8:03 pm
by Reda
Өө хөөрхий. Муу Барса маань л ингэж хурдтай хүчтэй физиклтай гаруудад дээрэлхүүлж хожигдоод бдг, адил дүр зураг харагдлаа.