Page 310 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jul 29, 2021 2:53 pm
by El Payaso
Олимпод сулхан баг явуулаад хасагдлаа. Тааруу ч тоглолоо. Латуро Мартинез, Лисандро Мартинез, Кристиан Ромеро, Нико Гонзалез, Нико Домингэз, Паласиос гэх мэт 23 доошх насны 8 тоглогч Копагийн бүрэлдэхүүнд багтсан тул олимп яваагүй. Дасгалжуулагч 23-с дээш насны гурван тоглогч авч явах байснаа хаалгач Ледесма, Лукас Аларио хоёрыг сонгосон ч Аларио ковид хусаад худлаа болсон. Дибала, Икарди нарыг дуудаагүй. Тэгээд Фойт энэ тэр гээд бас 23 хүртэлх насны Европт гайгүй тоглож байгаа тоглогчидоо ч авч явсангүй.

Гайгүй сонсогдсон нэрсээс Атлетикогийн Перез, Гайч, МакАлистор гурав явсан. Хэн хэн нь шигшээд дуудагдах потенциалтай гэгддэг бсн. За тэр Гайч лав ёстой бүтэхгүй нөхөр бна лээ. МакАлистор ч Буэндиагийн хажууд суга санагдсан. Перез онцгой байгаагүй. Гэхдээ Атлетикод хэр хөгжих юм байгаа юм бэ. Ота маягийн нөхөр санагдсан. Хүнд такл хийх дуртай аггрессив.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Aug 24, 2021 1:20 pm
by El Payaso
Есөн сард болох шигшээгийн цугларалтуудад довтлогчийн асуудалд орох янзтай. Агуеро, Латуро, Аларио нар гэмтэлтэй байсан. Икардиг дуудах болов уу гэж бсн нөхөр бас өнгөрсөн тойрогт гэмтсэн.

Копа авсан бүрэлдэхүүнээс нэлээд нь буйр сэлгэлээ. Сайн тоглож өөрсдийгөө харуулсны ач биз. Де Паул Атлетикод өнгөрсөн тойрогт дунд бол ууж идэж бга харагдсан. Энэ янзаараа удахгүй уорльд класс хагас болох бх. Монтиел Севияад, Нико Гонзалез Фиоринтинад, Ромеро Тоттенхэмд, Паццелла Фиоринтинатай гэрээгээ сунгаж чадахгүй байж байгаад Бетисд, сериа а шилдэг хаалгачдын нэг Мусо Атлантад тус тус ирлээ. Хэн хэнд нь өөрсдийгөө шинэ түвшинд харуулах боломж. Ялангуяа Нико Гонзалез Копагаар финиш нь маш муу бж их хараал барсан ч их ирээдүйтэй тоглогч санагдаад байгаа. Ди Мариаг орлох хэмжээний вингер болчих боломжтой. Хурдтай, стамина сайтай Ди Мариа шиг техникгүй ч илүү ухаалаг тоглолттой агаарт сайн. Европт ирснээсээ хойш бүтэлгүйтээд гараанд ч гарч чадахгүй бсн Паласиос энэ улирлаас харин Баиерын гарааны тоглогч болж бх шиг байна. Их авьяастай ч залуугаараа тодроод шоудаж бариад зогсонги байдалд орж бсн ч сая Копад дуудагдаад олдсон боломжуудаа муугүй ашиглаад эргээд сэргэж магадгүй бх шиг бна. Шигшээд одоогоор дуудагдаж амжаагүй ч дуудагдах магадлалтай Буэндиа Виллад очсон. Эхний хоёр тоглолтод онцгой харагдаагүй. Цаашид хэмнэлээ олоосой манайд яаг хэрэгтэй байрлалын л хүн.

Харин карьер нь эвгүй байгаа нөхдийн хувьд Ло Селсо Спурст ер нь гарааны тоглогч болох шаансгүй бх шиг бна. Шинэ коач Алиг эргэж ашиглаад нөгөөх нь ч муугүй үзээд бх шиг. Паредесийн хувьд ер нь гараанд гарах шаанс бас их багатай боллоо.

Ингээд харахаар ойрын хэдэн жилд шигшээгийн хаалгач лав асуудалгүй бна. Эми Мартинез үндсэн хаалгач бх бол Мусо дутахгүй орлочихно. Баруун жигүүрийн хамгаалалтыг Молина, Монтел хоёр хариуцаад дажгүй аваад явчих бх. Скалони бол хамгаалах хэрэгтэй үедээ Монтиелыг, довтлох үедээ Молинаг тоглуулаад байгаа. Зүүн жигүүрт Акунья, Таглиафико хоёр байгаа. Лисандро Мартинез ч тэнд тоглож чадна. Таглиафиког анх гарч ирэхэд нь гоё хөгжөөд зүүн жигүүрийг дархлачих бх гэж бсн харин хөгжил нь зогсчихлоо. Акуньяа арай илүү тоглоод байгаа. Хамгаалалтандаа Таглиафико нь илүү ч бас үе үе том алдаа гаргадаг. Төвийн хамгаалалтыг Ромеро авч явах бх. Ота ингэсгээд гараагаа алдах бх. Оронд нь Куарта, Сениси энэ тэр гээд дажгүй залуучууд гарч ирж бга болохоор гайгүй бх.

Хагас хамгаалалтын хувьд одоогоор ДЕ Паул манай дунд шугамын хамгийн гол хүн байгаа. Паредес клубтээ байр сууриа алдаад ирвэл Бетисийн Гуйдо Родригез сайн орлочих бх. Хувьдаа Паредесээс илүү дуртай. Мөн Болоньяд байгаа Нико Домингез, Паласиос нар сайжрах боломжтой. АМ хувьд одоо Ло Селсо л байна. Буэндиа Виллад сайн тоглоод өгвөл Ло Селсогийн байрыг нөхөх, эсвэл сэлгэх боломжтой. Урд бол Латуро Месси хоёр бол дархан байна байх. Нөгөө жигүүрт нь Нико Гонзалез, Ди Мариа хоёр ээлжилчихнэ. Латурогийн дараагийн довтлогчоор бол Алариог Скалони сонгоод бх шиг бга юм.

Ирэх нөхөрсөгүүдэд Копагийн бүрэлдэхүүн дээр нэмээд Фойт, Дибала, Буэндиаг дуудсан бна лээ.

Бразилтай тоглох тоглолт айхтар болно байх. Сая Копагаас хойш хоёр тал ИГ дээр нэлээн нэг нэгнээ хэмлэсэн ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Aug 24, 2021 2:22 pm
by Villa_Bayaraa
Манай 2 Эми шигшээдээ дуудагдаа эргэж Англид ирэхээрээ дандаа 10 хоног карентинд байх юм байна лээ... манай улирлын тоглолтонд жоохон садаа болох нь дээ...

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Aug 29, 2021 4:48 pm
by El Payaso
Манай Аргентинуудын хувьд лаг вийк болж байна шүү.

Буэнди дебют гоол.
Лациогоос Интерт ирсэн Хуакин Корреа дебют тоглолтондоо дабль. Хожлын гоол. Мартинез мөн гоолдсон. Корреа хэзээний сайн тоглогч болчихсон. Одоо Интерт ахиад нэг өөрийгөө түвшин ахиулчихаасай. Уг нь бол юм юмтай тоглогч шүү.
Удинезед Молина мөн гоолдлоо. Түүний хувьд хоёр тоглолт дараалан гоолдлоо. Улирал эхэлснээс хойш Удинезегийн оруулсан 5 гоолын 4 ийг нь Аргентинчууд оруулж. Перрейра 2, Молина 2, Пуссетто 1 ккк. Удинизегийн эхний гоол Перрейра Молина Пуссето гэж орсон кк. Молина өнгөрсөн улиралд 2 гоол 5 дамжуулалт өгсөн 29 тоглолтонд. Тэгвэл энэ улиралд 2 тоглолтонд 2 гоол, 1 дамжуулалт хийжээ. Зун шигшээ багтаа копа өргөөд өөртөө итгэх итгэл энэ тэр нэмэгдсэн бх. Нэг түвшин ахих бх аа энэ улиралд.
Нико Гонзалезийн дебют тоглолтыг багийн гар нь улаан аваад Ромагийн эсрэг баллаад хаясан бол өнгөрсөн тойрогт дебют гоолоо хийлээ. Гоол хийгээд зогсохгүй зүүн жигүүрээр бол айлыг үнэхээр зовоож байна лээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Aug 29, 2021 6:53 pm
by kayo
El Payaso wrote:Манай Аргентинуудын хувьд лаг вийк болж байна шүү.

Лациогоос Интерт ирсэн Хуакин Корреа дебют тоглолтондоо дабль. Хожлын гоол. Мартинез мөн гоолдсон. Корреа хэзээний сайн тоглогч болчихсон. Одоо Интерт ахиад нэг өөрийгөө түвшин ахиулчихаасай. Уг нь бол юм юмтай тоглогч шүү.

Танайд хэдэн Корреа байна, Атлетикогийх юм уу гэсэн чинь интерд гэхээр нь гайхлаа, бас довтлогч юм уу. Атлетикогийх лав улиралыг их сайн эхлүүлж байгаа, эхний 2 тоглолтонд гоолдсон.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Aug 30, 2021 12:01 pm
by El Payaso
Анхел Коррей, Хуакин Корреа гээд хоёр байна. Хуакин нь Лациод өөрийгөө давгүй харуулаад Интерт ирлээ. Хэн хэн нь шигшээд дуудагддаг. Анхелын хувьд бол гарч ирээд бас ч гэж удчихлаа. Бас яаг хүссэн хэмжээнд өсөхгүй ингэсгээд яваад байна. Энэ улиралд харин давгүй эхэлж байна яах нь вэ. Хуакин нь бас вингер, довтлогчийн ард тоглодог нөхөр. Ламелархуу тоглолттой гар бга. Ламела бас энэ улирлыг лаг эхлүүлж байгаа шүү ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 03, 2021 11:34 am
by El Payaso
Венесуэлийг нэг тэгээр хожлоо. Айл Месси дээр эвгүй такл хийж тоглолтын эхэнд улаан аваад бүх зүйл шийдэгдлээ дээ. Эхний үе дуусахын өмнө Латуро нэг тэг болгосон бол хоёрдугаар үед хоёр Корреа орж ирээд нэг нэг гоол хийгээд тоглолтыг дуусгалаа. Аргагүй л клубтээ форм сайтай байгаагаа харууллаа. Одоо Бразилтай тэр ширүүн юм болох бх аа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 03, 2021 8:34 pm
by spain man
Messi deer hiisen tackle career duusgahaar ed bna shuu! Gaigui ongorson ni yamai…

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 03, 2021 11:13 pm
by Moza
Нээрээ Месси, Икарди 2 гайгүй байгаа нэг багт байгааг бодоход. :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Sep 06, 2021 8:48 am
by Villa_Bayaraa
Английн 4-г талбай дээр баривчилж драмадлаа даа хэхэ

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Sep 06, 2021 11:42 am
by El Payaso
Хахаха. Элгийн юм боллоо. Энэ Өмнөд Америкууд бүтэхгүй ээ. Гэхдээ Бразил буруутай болж таарж бх шиг бна. Өмнөд Америкийн холбооноос Браг шүүмжилж. Энэ тоглолтод манайд шууд 3 оноо өгч магадгүй бган бна. Ашгүй ашгүй.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Sep 07, 2021 9:05 am
by Villa_Bayaraa
ПЛ-н тоглогчид мэдүүлгээ худлаа өгснөөс болж ийм асуудал үүссэн гээд Бразилчүүд хэл ам хийх нь ... нөхдүүд бас сул 3 оноогоо авна л гэцгээж байна... гарууд иймэрхүү юм гарангуут зориуд хүлээж байгаад, бүр талбай дээр гаргаж байгаад зогсоож нохойтлоо л доо... уг нь нөхдүүдэд тоглолтоос бүр өмнө 4 тоглогчийг тоглолтонд оролцуулахгүй байх бүрэн боломж байсан... манайхан шиг хурган улстөрждөг гарууд байна ккк

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Sep 07, 2021 9:30 am
by kayo
Манай УОК шиг л гарууд юм даа, талбай дээр хэдийн тоглолт эхлээд тоглолт явж байхад бөөн гар сүр болж гарч ирээд авж явж байх шиг, өмнө нь юү ч хийж байсын, тэгээд нэгэнт гараад тоглож байгаа улсууд Ковидтай байгаад тараасан бол хэдийн тарсан байх байлаа, дундуур нь орж зогсоосноор хамгаална ч гэж юү байхав, хаха.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Sep 07, 2021 10:58 am
by El Payaso
Харин балай гарууд. Бразилд очоод 3 хоноод тоглолтондоо орох гэж бсн тоглуулахгүй гэшш. Бразил энэ тохиолдолд ялахгүй бх оо. Тэртэй тэргүй өмнө нь энэ хэд тоглоод Венесуэлийг хожчихсон ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 10, 2021 10:05 am
by El Payaso
За Боливийг 3-0 ээр хожлоо. Чухал тоглолт байлаа. Копад түрүүлснээс хойш шигшээ баг анх удаагаа талбайдаа хийж байгаа тоглолт, ковидоос хойшх шигшээгийн анхны үзэгчидтэй тоглолт боллоо. Тийм болохоор тоглогчид ч хичээж, сэтгэл хөдлөл өндөртэй тоглох шиг боллоо. Месси хэт трик хийлээ. Шигшээ багт 79 гоол. Өмнөд Америкийн бүх цаг үеийн мэргэн бууч гэсэн алдрыг авлаа. Пелег гүйцэж түрүүллээ. Пеле 77 гоолтой. Шигшээгийн гоолын тоогоороо бүх цаг үеийн 5-р байрт Замбиагийн нэг нөхөртэй хамт бичигдэж эхэлж байгаа юм байна. Өмнө нь Пушкаш, Али Дайе, Малайзын нэг нөхөр тэгээд Рон байгаа. Пушкаш тэр малайз нөхөр хоёрыг гүйцэх нь ойлгомжтой биз. Замналаа дуусгахад Али Дайе, Рон хоёрын ард бичигдээд дуусах бх.
Өнгөрсөн хоёр нөхөрсөг тоглолтыг харж байхад багийн өөртөө итгэх итгэл энэ тэр их гоё нэмэгдэж, ялагчийн сэтгэлзүйтэй болсон санагдсан. Яах вэ тивийн хамгийн сул багууд байсан ч гэсэн. Өмнө нь тээж явсан дарамт шахалт арилсан тайван угаасаа хожино гэх анзааны тоглодог болсон санагдсан. Тэгээд бас багийн кемистри их гоё байх шиг байгаа юм. Месси Инста энэ тэрд сүрхий идэвхтэй байгаагүй. Харин копа авснаас хойш манай хэд байнга л нэг нэгнийхээ доор коммент бичээд л саналаа маналаа гээд л нэг нэгнээ магтаад л их сүрхий байгаа. Энэ нэг гоё байдлаа хадгалаад бэртэл гэмтэлээс хол байж байгаад ирэх жилийн ДА эхлүүлчих юмсан.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 10, 2021 12:51 pm
by kayo
Мэссигийн гоолууд гоё байна, хөнгөхөн цохиод л. Дан Болив шиг багуудтай тоглосон бол 100н гоол бол дорохноо л хүрэх байж. Энэ Болив чинь л хамгийн муу нь дэлхийд ранкаараа 81-т юм байна, тэгээд бусад багууд нь бүгд 50 дотор, зүгээр ч тоглочихгүй байнгын алдаа хийж, ширүүн такл хийж үздэг гарууд. Энэ Болив нь муу ч гэсэн гэртээ бол байнгын дарамталдаг гэж байгаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 10, 2021 2:52 pm
by El Payaso
Месси энэ жил нийт 11 гоол оруулаад байгаа юм байна. Бүгд тэмцээний гоолууд. Энэ нь нөхрийн хувьд бест нь. 2012 онд нийт 12 гоол оруулж байсан ч үүний 7 нь нөхөрсөгт оруулсан гоолууд байсан. Мөн энэ жил шигшээ багтайгаа 12 тоглолт тоглосон нь хамгийн өндөр тоо нь юм байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 17, 2021 3:39 pm
by meesh
Image

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 17, 2021 11:31 pm
by Жигүүр
Heinze? Samuel Riq Aimar? Saviola

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 18, 2021 8:30 am
by Mojul
Heinze лав биш байна. Самуэл Рик Савиола Аймар 4г таньж байна

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 18, 2021 12:54 pm
by El Payaso
Диего Пласенте бх шиг. 1997 оны залуучуудын ДА болсон баг бх. Скалони бас энэ багт бсн. Англи, Браг хасагдах шатанд дараалан хожиж түрүүлсэн бдаг. Рикийн анх од болсон тэмцээн.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 18, 2021 1:02 pm
by El Payaso
Гэснээс Братай тэнцэснээр нийт 27 тоглолт анбийтн гэсэн стат хийж. Рекорд нь саяны Италийн 36 байх. Тоглолтын хувьд ч төстэйдүү хамгаалсан 1-0 ээр голлон хожсон эсвэл тэнцсэн байртай л үзэж бна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 18, 2021 3:08 pm
by meesh
Отамэнди гэж муухай тоглох юмаа, бас тохойдсон гээл юм байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 18, 2021 5:57 pm
by El Payaso
Тэр нээх санаатай юм харагдаагүйш. Ота ч Рамос энэ тэрийн хажууд тийм аймаар бохир тоглолттой биш шүү дээ. Үе үе жаахан аггрессив такл хийх гэж зөрөөд гоол алддаг эсвэл улаан шаадагаас биш кк. Нөхөр хаа очиж Бэнфикад очисноосоо хойш шигшээд лав их аятайхан тоглоод байгаа. Энэ формоо хадгалж байгаад ирэх ДА хүргээсэй дээ. Манайх нээрээ сүүлийн 6 тоглолт клийн шийт хийсэн гэсэн статтай байгаа. Мартинез, Ромеро хоёр Копагийн өмнөхөнөөс эхлээд дуудагдаж эхэлснээс хойш манай хамгаалалт үнэхээр хувьслаа. Мартинез шигшээтэй 16 тоглолт хийснээс 10 клийн шийт гэсэн аймаар стат хийгээд байгаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 18, 2021 6:29 pm
by Цогоо
El Payaso wrote:Мартинез шигшээтэй 16 тоглолт хийснээс 10 клийн шийт гэсэн аймаар стат хийгээд байгаа.
Муу амьсгаа Аргентины шилдэг хаалгач болж барих вий дээ. :ногоон: Сүүлийн үед далчига далчига гээд ам нээх бүртээ Арсенал Арсенал гээд байдаг болчихсон байна билээ.