El Payaso wrote:Форум ажиллахгүй байх хойгуур манайх Эквадорыг хүлээн авч, Боливт зочлон тоглож хоёр хожил байгууллаа. Эквадорын өөдөөс тиймхэн тоглож байгаад Окампосын авч ирсэн пенальтаас Месси гоолдож хожсон. Окампос, Родриго Де Паул хоёр сайн тоглосон бол Мартинез, Паредес нар маруухан тоглосон. Боливыг харин талбайд нь 2005 оноос хойш анх удаагаа хожсон. Үзэгчид байгаагүй ч нөлөөлсөн байх. Окампос, Мартинез нар сайн тоглосон гэхдээ тоглолтын шилдгээр Эзекүйл Паласиос нэрлэгдсэн бна лээ. Байерд гарч тоглохгүй байгаа ч дажгүй формтой харагдсан. Хаа сайгүй гүйсэн. Сая Байер харин Нисийн эсрэг мань хүнийг гараанд гаргаж. Ингээд клубтээ жаахан тоглоод өгөөсэй дээ.
Энэ интернэшнлээр ямар ч бсн Окампос гарааны эрхээ дархлаж авах шиг боллоо. Том биетэй хүчтэй, зүтгэлтэй гоё тоглох юм. Месси Мартинез тэр гурав л урд үзэх янзтай даа ойрын хэдэн жилдээ.
Хальт тойм харсан Мэссигээс өөр таньдаг хүнгүй болсон байна лээ дээ. Урд Мартенез байгаа, хойно Ота байгаан, тэгээд л мэдэхгүй. Ихэнх нь нутгийн лийгийх үү?