Page 305 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 10:13 am
by Зак
Месси Conmebol-ийн шүүгч хахууль авдаг, надад өгсөн улаан карт манай багийг хожигдуулах зорилготой байсан гэж хэлснийхээ төлөө 2 жилийн бан авч болзошгүй нь дээ. Барса талаас нь хардаг хүний хувьд бандуулчихаасай л гэж бодож байна. Нас нь ч явж байна. Ирэх жил копа гэж илүү тэмцээнд ядарч нэрвтэхгүй, амар зүгээр.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 10:45 am
by El Payaso
Месси Бразилд хожигдсоны дараа шүүгч хоёр ч удаа ВАР үзэхгүй байх шийдвэр гаргасныг шүүмжилсэн. Тэгсэн Перутэй хийсэн тоглолтод мань хүнийг зүгээр байхад нь улаан өгөөд хөөчихсөн. Нөхөр тоглолтын дараа подиум дээр гараагүй бөгөөд медалаа авахгүй яагаад гэвэл хэрэв энэ медалыг авбал Холбооны авилгын нэг хэсэг болно энэ тэр гсн. Тэгсэн хоёр жил бандана гсн яриа гарч ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 10:51 am
by El Payaso
За тэр ч яах вэ. Ямартай ч гуравдугаар байрын төлөө Чилийг нэг их зоволгүй л хожлоо. Тоглолт эхлээд Чилийн прессинг айхтах болоод манайд эвгүй байсан ч Месси алдаа авуутаа бөмбөгийг хурдтай тоглолтод оруулж Агуеро гоолдсон. Удалгүй Челсогийн дамжуулалтаар Дибала мөн гоё гоол хийсэн. Ингээд моралын хувьд Чили уналтад орох шиг болсон доо. Залуусын хувьд өөртөө итгэх итгэл авсан хэрэгтэй л хожил болох шиг боллоо.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 3:35 pm
by Цогоо
Батзаяа ингэж бичжээ.
Аргентинийн асуудал ба Мэсси!

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг клубын амжилтаас гадна, шигшээ багийн амжилт зайлшгүй дагаж явдаг. Тухайн улсын иргэдийн өөрийн тоглогчоо үнэлэх хамгийн том шалгуур гэхэд ч болно. Бербатовыг шигшээ багтаа муу тоглодог гээд болгарчууд дургуйцдаг бол Сон Хюн-Миныг манай солонгос найз "Энэ хэзээ ч Тоттэнхэмд зогсдоггүй, үргэлж гүйж байдаг. Гэтэл саяны шигшээгийн тоглолтонд зогссоор байгаад таарлаа" гэж надад хэлж байсан юм.

Аргентиний амжилт гаргадаггүй асуудлыг дэлхийн шилдэг Лионэл Мэссигээс хайж болно. Гэхдээ яг буруутан нь Мэсси мөн үү гэвэл эргэлзээтэй. Тэгвэл Мэссиг түр орхиод бусад тоглогчдыг нь авч үзье.

Европийн тавцанд 10 жил өндөр зэрэглэлд тоглож буй Агүэро. Барагийн довтлогч тогтвортой амжилт үзүүлж чаддаггүй Англид гялалзсаар байгаа боловч шигшээ багтаа зүгээр л дундаж, сэлгээний тоглогч. Игуаин гарааны эхний сонголт байлаа. Игуаин 2010, 2014 оны ДАШТ-ий гарааны довтлогчоор тоглож байсан бол 2018 онд Агүэрогийн гараанд гарсан Исланд, Хорват дээр Аргентин нэг оноотой, нэг гоолтой байсан юм. 2010 онд Тэвэс, Игуаинтай гарсан. Мэссигийн эринд Игуаин хамгийн гайгүй тоглосон довтлогч байсан нь олон минут олдсонтой нь холбоотой. Жижиг тоглолтонд ч гялалзана даа. БНСУ-д хэт трик хийгээд л. Ювентусын №10 Дибалаг ямарч дасгалжуулагч тоглуулж чадахгүй хэвээр. Мэссигийн эринд өөр ямар довтлогч клубт тоглодогоосоо илүү гэхэд дөхөж очихуйц тоглосон бэ? Байхгүй.

Хагас руу орвол Ди Мариа, Машерано нар хамгийн сайн тоглосон тоглогчид. Бас л клубынхээ хэмжээнд хүрсэн үү гэвэл хэцүү. Гэхдээ Ди Мариа чухал тоглолт болохоор л гэмтчихдэг. Хамгаалагчдаас нэрлэчих хүн Рохо л байна. Харин хаалгач Ромеро 2014 онд утгаараа гялалзаж насаараа дундаж багт тоглож байсан кареераа өсгөж Манчэстэр Юнайтэдад очиж байв. Шигшээдээ өөрийгөө харуулаад клубын хувьд дэвшилт гаргасан тоглогч Ромерогоос өөр харагдахгүй байна. Энэ том шигшээгээс өөр нэрлэх хүн алга.

Тэгвэл асуудал хаана байна вэ?

Аргентиний Хөлбөмбөгийн Холбоо авилгал, "хэмжээгүй эрх"-т засаглалаараа алдартай. 25 жил холбооны ерөнхийлөгчөөр нь ажилласан эрхэм ч бий. Хулио Грондона 2014 онд нас бартлаа ажилласан гэхээр салхигүй, шинэчлэлгүй, нэг хүний засаглал дор ялзарч байсан нь ойлгомжтой. Энэ сүпэр баг 1993 оноос хойш Тив, Дэлхийн тэмцээний цом алга. 23 наснаас доош тоглогчид дуудагддаг Олимпийг оруулагүй болно. Угаасаа өсвөр, залуусын тэмцээнд Аргентин үнэхээр тасархай. Тоглолтыг ганцаараа эргүүлдэг Марадонагаас хойш цомгүй байгаа нь тоглогчидтой холбоотой юу? Мэсси ер нь яагаад шигшээ багаасаа зодог тайлаад буцаж ирсэн юм? Тоглогчид яагаад тогтмол дасгалжуулагчтайгаа муудалцдаг вэ? Яагаад дасгалжуулагчид тогтдоггүй вэ? Яагаад гэдэг асуултыг Холбооноос л хайсан нь дээр. Техникийн алба болон удирдах албан тушаалтнууд нь буруу шийдвэр гаргадаг, чадварлаг биш өөрсдөд нь таалагддаг хүмүүсээ ажлуулдаг, тоглогч, дасгалжуулагч сэтгэл хангалуун байх нөхцөл, уур амьсгал муу, холбооны сонгууль гэж хэдхэн нөхдийн тоглоом болоод дуусдаг газраас асуудлыг хайх хэрэгтэй байх. Угтаа бол мэргэжлийн холбоо биш, улс төрийн холбоо.

2010 оны бүрэлдэхүүн Мэсситэй эриний хамгийн мундаг шигшээ бүрэлдэж болохоор байлаа. Даанч дасгалжуулагчаар нь, дасгалжуулагчийн кареергүй, бараг түүхгүй Марадонаг томилсон. 2006 оны Германы залуусыг тэдний хүүхэд насны шүтээн Юргэн Клинсманн дасгалжуулснаас санаа авсан нь тодорхой. Тухайн жилээ Интэрт Аваргуудын лиг авсан Камбиассо, ид үедээ байсан Рикэлмэ нар шигшээдээ тоглохгүй гэж мэдэгдсэн нь Марадонатай холбоотой. Ийм том шигшээ баг хар тамхи татдаг, эрүүл үгүй нь мэдэгдэхгүй нөхрийг сонгох нь өөрөө мэргэжлийн бус. 2008 оны Олимпт түрүүлсэн багт Рикэлмэ, Мэсси нар зүгээр л будаа болгосон. Мэсситэй урд шугаманд эн зэрэгцэж тоглож чадах байсан тэрийгээ батлан харуулсан тоглогч. Камбиассо, Машерано, Рикэлмэ, Мэсситэй төвийн шугам! Ди Мариа, Макси Родригэсийг дээр нь нэмдээ. Дээрх дөрөв дээр Ди Мариа нэмэгдэж жигүүрт гараад Тэвэс, Милито, Агүэро, Игуаины нэг нь үзүүр дээр гарна. Испанийг зогсоох хэцүү үе байсан ч боломжгүй биш. Интэр, Барсаг зогсоосон жил шүү дээ. Ардаа Самүэл, Хайнц, Забалэта, Дэмичэлис гэхээр тухайн үедээ муугүй байгаа биз. Ийм агуу тоглогчийн кареерийн үед олигтой шийдвэрийг удирлагууд гаргаж чадсан юм болов уу! Мэсси гэлтгүй бусад тоглогчид жигд тааруу байгаа нь Мэсситэй холбоотой гэхэд утгагүй. Тэгэхээр асуудал тоглогч, дасгалжуулагчдаасаа илүү удирдлагын түвшингээс хайвал илүү тодорно. Алтан байж болохоор үеэ алдсан гэхэд буруудахгүй.

Ядаж Копа Америка ч байхгүй шүү. Хайран тоглогч, хайран цаг хугацаа.

#AboutARG #UnluckyPlayers #UnprofessionalFederation #Messi



Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 4:22 pm
by Lakers Barca
Цогоо wrote:Батзаяа ингэж бичжээ.
Аргентинийн асуудал ба Мэсси!

Ultra доор нь овоо соёлтой коммент бичсэн байгааз :loll:

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 4:35 pm
by Цогоо
Ганцоож Бархас гээд үү?

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 4:44 pm
by Lakers Barca
Цогоо wrote:Ганцоож Бархас гээд үү?

Тхх

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 4:53 pm
by Цогоо
Сайхан боловсон ярьж чаддагийг нь харж баярлалаа. :ногоон: маниусыгаа л дээрэлхдэг бололтойм.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 08, 2019 4:57 pm
by Lakers Barca
Цогоо wrote:Сайхан боловсон ярьж чаддагийг нь харж баярлалаа. :ногоон: маниусыгаа л дээрэлхдэг бололтойм.

Дан маниусыгаа бишээ хаха олны танил биш хүн группт энэ постыг оруулсан бол бас л гоё орж ирэх байсандаа. :loll: :loll:

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Jul 09, 2019 1:56 pm
by Jaal_huu
FB Comment -уудыг уншиж байсан сүүлдээ forum -аа уншиж байгаа юм шиг санагдтал авж байна шүү :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 24, 2019 12:03 pm
by Ultra Madridista
Аа тэгсэн бол болоодоо .

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 06, 2019 11:21 am
by El Payaso
Marchesin;
Montiel, Otamendi, Lucas Martinez Quarta, Tagliafico;
De Paul, Paredes, Lo Celso;
Dybala, Lautaro, Joaquin Correa

гэж гараад Чилитэй үзэж бна даа. Чили ч их өөрчлөгдөж. Браво Варгас хоёр л бх шив таньдагаас. Аль аль нь залуу шинэ баг уйтгартай л тоглолт болж бх шиг.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 06, 2019 11:57 am
by Зак
Чили нухах байх аа. Сая лав нэг гоё довтолгоо яваад штанг цохиод л авч байна. Скалони ч бас худлаа шинжтэй. Симеоне нэг улсаа (Мессиг) гээд иргэний зориг гаргачихгүй юм байх даа. :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Sep 06, 2019 3:20 pm
by El Payaso
Яах вэ тэнцлээ. Эхний үед манайх хоёр гоё шаанс гаргаад Дибала Челсо хоёр ашиглаж чадаагүй. Хоёрдугаар үед Чили нэг дажгүй шаанс гаргах шиг боллоо. Ер нь хоёр муухан багийн тоглолторхуу л юм боллоо. Дибала ингээд Мессиг эзгүйд өөрийгөө гоё харуулчихаж чадахгүй юм аа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Sep 11, 2019 10:45 am
by El Payaso
Чили дээр тааруухан тоглоод тэнцэхээр нь Мексик дээр ч гавихгүй байх гэсэн Татагийн Мексикийг эдэлж байна шүү дээ бацаанууд. Латуро шигшээгийн төлөө анхны хэт трикээ хийлээ. Дибала, Ло Челсо хоёр суусан илүү эффисент болж бх шиг.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 19, 2019 4:40 am
by turuue
http://www.usagoals.ws/c/football/friendly-match/18-11-2019/argentina-vs-uruguay/1/

Дөнгөж сая Агуэро тэнцүүлчихлээ.

Скалонигоо гомдоохгүй Катар хүргэчихвэл уг нь тун аятайхан тоглочхоор байна шүү.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 19, 2019 9:01 am
by kayo
нөхөрсөг биш нөхөрсөг тоглолтууд хийх шив. Мэсси ууртай байна даа, үзчих гээд л байна, нас ахиад буурь суугаад алалцуул алалцая л гэдэг болж.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Nov 19, 2019 1:37 pm
by El Payaso
Ёстой л нөхөрсөг биш нөхөрсөгүүд хийлээ. Нөхөрсөг тоглолт гээд нэг их тоохгүй байсан хоёр тоглолт хоюулаа л нэлээд тэмцэлтэй болж өнгөрч, араас нь зарим тоглогчид нэг нэгэн рүүгээ үг шидэлцээд амжлаа.

Төрөөгийн хэлдгээр Скалонид итгэх итгэл нэлээд нэмэгдэж байна. Копаг муу эхлүүлсэн ч сайн дуусгасан. Өмнөх нөхөрсөг тэмцээний завсарлагаар Мессигүйгээр Германд Рохогийн **н** алдаанаас болж хоёр тэгээр хусуулж байгаад гоё эргэн ирж тэнцсэн. Сая Бразилийг хожоод Уругвайтай тэнцлээ. Германтай хийсэн тоглолтын эхний үе их тааруу байсан ч хоёрдугаар үед илт сэргээд сайн тоглож, тоглолтын төгсгөлд нүдэж байгаад хийж тэнцүүлсэн. Бразил дээр бөмбөг бага эзэмшиж тоглосон ч хамаагүй олон аюултай момент үүсгэсэн. Финиш жаахан тааруу байснаас биш 2, 3 гоол оруулчихаар л байсан. Сая Уругвай дээр бол илүү довтолгооны гараа гаргаад илүүрхэж тоглосон ч хоёр гоол алдаад нөхөж барилаа. Хоёрдахь гоол дээр Андрада бага зэрэг хайнга алдаа гаргах шиг болсон.
Скалонигийн давуу тал нь Сабелла шиг прагматик аль багтай тоглох вэ гэдгээсээ хамаараад гараагаа өөрчилж уян хатан үзээд байх шиг харагдаж байна. Баг бүхэлдээ залуужсан гэдэг нь энэ намрын тоглолтуудад илт мэдэгдэж байна. Нэхэлт хамаагүй сайтай, илүү динамик болсон байна. Энэ чанар харин Сабеллагийн багт тийм ч сайн байгаагүй санагддаг. Тоглогчдын нас энэ тэртэй холбоотой ч байх. Нэмээд байгаа тоглогчдын арга барил эдэрээ харсан ч илүү гүйдэг тоглогчид Скалонид байна. Урьд ч хуучны хэд байхад хөдөлж ядаад удаан байдаг байсан. Бразил дээр бол их гоё бөмбөгнүүд таслаад хурдтай сөрөг орж байсан. Тэр ч утгаараа энэ хоёр нөхөрсөг нөхөрсөг биш харагдах шиг болсон. Залуус өөрсдийгөө харуулах гээд гоё эрч хүчтэй үзэж байна. Энэ янзаараа ирэх жилийн Копагаас бас юм найдвал найдахаар харагдаж байна. Топ багийн хэмжээнд хүрээгүй ч аль ч багийг айлгах хэмжээний баг болж байх шиг байна аажмаар. Миний дутуу үнэлдэг байсан Паредес ямартай ч Скалонигийн системийн нэг чухал хүн болж чадлаа. Де Паул манай хагас хамгаалалтад олон жил дутагдаж ирсэн жинхэнэ бокс тү бокс болж байна гэх зэргээр хагас хамгаалалтын асуудал дажгүй шийдэгдэж байна. Месси хурд саарч байнга гүйж чадахаа байсан ч Мартинезийн эрч хүчтэй тоглолт түүнийг нь нөхөж байна. Өнөөдөр жишээ нь Мартинез гараанд гараагүй тэгэнгүүт айлын бүсэд хийж байсан нэхэлт энэ тэр илт сулраад ирж байна. Месси Агуеро Дибала гэж гарахад. Урд Месситэй хамт байнга гарах ёстой хүн нэг нь лав Мартинез байх шиг байна. Жигүүрийн хамгаалалт Акунья, Таглиафико, Фойт Саравиа гээд дажгүй залуус байна. Одоо Отаг орлох нэг хүн л хэрэгтэй байна. Аяаксийн Мартинезийг байх болов уу гэж харж байна. Каннеман гээд залууг бас мундаг гээд байгаа. Мөн Фойт төвийн хамгаалалтад гараад баруундаа өөр хүн олж ирэх зэрэг хувилбарууд ч байх шиг.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Dec 04, 2019 4:14 pm
by El Payaso
Argentina
Australia
Bolivia
Uruguay
Chile
Paraguay

20 оны копагийн хэсгийн сугалаа гарч манайх А хэсэгт оржээ. Манай хэсгийн тоглолтууд нутагтаа болно. Хэсэгтээ таван тоглолт хийгээд 2 хэсгээс шалгарсан 4, 4 баг хасагдах журмаар тоглоно гэхээр нийт 8 тоглолт хийх бас л олон тоглолт хийх тэмцээн болох нь. Дэлхийн аваргад хэсэгтээ 3 хэсгээс гараад 4 гээд нийт 7 тоглолт хийдэг. Бас яггүй л хэсэг юм.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 05, 2019 2:27 pm
by Takanohana_Nowitzki
Яа, тивийнхээ 2 гай дээр Австралийг авсан байх юм. Бразил нөгөө талд жаргах нь ээ, Колумб л жоохон зовоох юм биш үү?

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Feb 15, 2020 8:49 am
by turuue


22 оны ДАШТ-д шалгарах КОНМЕБОЛ-н тоглолтуудад ВАР ашиглахаар болсон байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Oct 05, 2020 11:32 am
by El Payaso
Эми Мартинез шигшээд дуудагдлаа. Шигшээгийн цугларалт дээр очоод хамгийн түрүүнд Месситэй зургаа авахуулна. Жаахан ичиж байна гэхдээ ядым бэ л гэж ккк. Удинезэд байгаа Муссо бас сайн тоглож бга. Клийн шийтийн тоогоороо сериа Аг тэргүүлсэн байв уу даа. Ямар ч бсн дажгүй хоёр хаалгачтай болж бх шиг бна. Эми гараанд гарах сурагтай байна. Харин Ота ахиад дуудагдсаар. Нөхрийг одоо болихгүй бол Бенфикад бас нэг **н** алдаа гаргаж л харагдана.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Oct 05, 2020 11:35 am
by Villa_Bayaraa
"Манай" Мартинез хаалган дээр гоё юм байна лээ... реакц сайтай... тайван... алсын дамжуулалт сайтай... хаа ганц нэг жижиг хий гаргаж байгаа харагдсан... гэхдээ тэр дайны юм бол байх... гараанд удаан тоглох тусам улам хий зайгүй болно...

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Oct 05, 2020 12:56 pm
by Цогоо
Ер нь хаалгач муутай шигшээ л гэж бодоод байдаг болохоор мань хүнийг Аргентины гараанд хэзээ нэгэн цагт гарах байх даа гэж боддог байсан. Одоо л нэг боломж нь гарч байна уу даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Oct 23, 2020 12:15 pm
by El Payaso
Форум ажиллахгүй байх хойгуур манайх Эквадорыг хүлээн авч, Боливт зочлон тоглож хоёр хожил байгууллаа. Эквадорын өөдөөс тиймхэн тоглож байгаад Окампосын авч ирсэн пенальтаас Месси гоолдож хожсон. Окампос, Родриго Де Паул хоёр сайн тоглосон бол Мартинез, Паредес нар маруухан тоглосон. Боливыг харин талбайд нь 2005 оноос хойш анх удаагаа хожсон. Үзэгчид байгаагүй ч нөлөөлсөн байх. Окампос, Мартинез нар сайн тоглосон гэхдээ тоглолтын шилдгээр Эзекүйл Паласиос нэрлэгдсэн бна лээ. Байерд гарч тоглохгүй байгаа ч дажгүй формтой харагдсан. Хаа сайгүй гүйсэн. Сая Байер харин Нисийн эсрэг мань хүнийг гараанд гаргаж. Ингээд клубтээ жаахан тоглоод өгөөсэй дээ.

Энэ интернэшнлээр ямар ч бсн Окампос гарааны эрхээ дархлаж авах шиг боллоо. Том биетэй хүчтэй, зүтгэлтэй гоё тоглох юм. Месси Мартинез тэр гурав л урд үзэх янзтай даа ойрын хэдэн жилдээ.