Page 304 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 01, 2019 2:57 pm
by El Payaso
Тэр Реалистийн зурагт хэлэхэд энэ жилийн нэг онцлог нь сүүлийн хоёр тоглолтод манайх Мессигээс хамаарал их багатай тоглолоо. Месси ч тийм сайнгүй байлаа. Өөрөө ч хэлсэн байна лээ. Энэ миний хамгийн сайн тоглож байгаа копа бишээ. Гэхдээ хожоод явж байгаа нь энэнээс илүү чухал аа гэж. Одоо үлдсэн хоёр тоглолтод харин нэг тэсрээд өгвөл зүгээр л байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 01, 2019 3:04 pm
by El Payaso
Сая Венесүэлийн эсрэг тоглоход манайх дөнгөж 40 хувь бөмбөг эзэмшсэн. Гэхдээ хаалга оносон 7 хаалга руу нийт 17 удаа цохилт хийсэн. Гэхээр бөмбөггүй ч гсн дажгүй үр ашигтай довтолж тоглоод байгаа. Манай энэ хэв маяг Бразилийн эсрэг дажгүй үзэж магадгүй гэж нууцхан найдаж байна. Бразил бол яаг хамгаалчихсан байхад бас гоол хийж чадахгүй байгаа л харагдана лээ Парагвай дээр.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Jul 02, 2019 8:49 am
by Cule
Маргааш өглөө тоглохоор байв уу?

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 9:54 am
by Mojul
Мэсси нээрээ ганц копа авчих чадалгүй байх гэж

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 10:01 am
by Moza
Дараа жил нэг үзээд шигшээ багаасаа зодог тайлах байхдаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 10:08 am
by Cule
Шигшээдээ ёстой хараалтай юм шиг л байхым даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 10:24 am
by Барнаба
Эднийх ч нүд хальтрам болцийм байна өө үнэндээ. Гараанаас лав 4-5 тоглогч л танихийм байна. Одоо Месси эра дуусч байдаг, тэгээд хэсэгтээ хаос болох байхаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 10:31 am
by Jersey
Мессиг ингээд алхаад явж байхыг суарезыг уйлаад хэвтэж байхыг харах сайхан юмаа :loll:

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 11:17 am
by El Payaso
Энэ багийн хэмжээ ч шөвгийн дөрөв байсан болов уу. Харин ч их аймаар эхэлсэн тэмцээний явцад хагас хамгаалалт, довтолгоо овоо учираа оллоо. Харин хамгаалалт л огт учираа олж чадсангүй. Бразилтай муугүй тоглолоо. Жаахан азгүй байлаа. Хоёр шон оносон. Мөн шүүгч тоглолтын эхэнд Агуеро дээр пен өгөх ёстой газар үлээсэнгүй. Яах вэ талбайн эзэд иймэрхүү давуу эрх эдлэх байх л даа. Манай довтолгоо, Месси сайн байж, залуучууд ямар ч байсан тэмцэл харууллаа. Тэгээд огт туршлагагүй дасгалжуулагч болон залууст давгүй туршлага болсон байх. Одоо харин гуравдугаар байрын төлөө тоглолтод залуусаа гаргаад Уругвайг нухчих юмсан гэхдээ нөхдүүд ч сайн байгаа л даа. Гараагаа гаргах юм болов уу сэлгээгээ гаргах юм болов уу.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 11:18 am
by El Payaso
Ирэх жил нутагтаа л цом авая даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 11:38 am
by J@x
юу вэ ирэх жил ахиад Копатай юм уу

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 11:39 am
by El Payaso
Месси ч нэг их юм яриад байдаггүй хүн. Тэгсэн тоглолтын дараа энэ тэмцээний турш шүүлт их муу байлаа. Өнөөдөр бүр Вар ч үзсэнгүй гэж.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 11:43 am
by Бороо
Копа Америка яагаад ингээд ойрхон болоод байна?

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 12:06 pm
by Aagii_03
Goat - аа нэг тивийн аварга болгочих гээд л :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 12:08 pm
by meesh
Отамэнди гэж сайхан суга юм ер нь.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 12:08 pm
by El Payaso
Угаасаа их замбараагүй тэмцээн л дээ. Хөлбөмбөгийн холбоотой нь холбоотой байх. Анх жил бүр болдог байгаад 2, 3, 4 гэх мэтээр янз бүр болж өөрчлөгдсөөр ирсэн. 2007 оноос эхлээд 4 жилд нэг болдог болсон. Дунд ганц удаа буюу 2016 онд 100 жилийн ой гээд нэг тэмцээн хийсэн. Ирэх жил болж байгаа шалтгаан нь сондгой тоотой жилээс тэгш тоотой жил рүү шилжиж байгаа юм билээ. 2020 тэгээд 2024 онуудад болно. Тов нь зарлагдсан. 2024 Эквадорт болно.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 12:09 pm
by El Payaso
Aagii_03 wrote:Goat - аа нэг тивийн аварга болгочих гээд л :ногоон:

Тийм байсан бол өнөөдөр олигтой шүүж болох л байлаа. :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 12:23 pm
by J@x
El Payaso wrote:Угаасаа их замбараагүй тэмцээн л дээ. Хөлбөмбөгийн холбоотой нь холбоотой байх. Анх жил бүр болдог байгаад 2, 3, 4 гэх мэтээр янз бүр болж өөрчлөгдсөөр ирсэн. 2007 оноос эхлээд 4 жилд нэг болдог болсон. Дунд ганц удаа буюу 2016 онд 100 жилийн ой гээд нэг тэмцээн хийсэн. Ирэх жил болж байгаа шалтгаан нь сондгой тоотой жилээс тэгш тоотой жил рүү шилжиж байгаа юм билээ. 2020 тэгээд 2024 онуудад болно. Тов нь зарлагдсан. 2024 Эквадорт болно.

2015 2016 2019 2020 гээд бараг аваргуудын лиг болсон юм биш үү. Ирэх жил 1 түрүүлэх байлгүй дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 12:36 pm
by meesh
Жилийн дотор сайжраад түрүүлж чадах уу, Бразил бүр мундаг болох биз.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 12:54 pm
by El Payaso
Довтолгоо, хагас хамгаалалт бас ч гэж гайгүй тоглолоо. Сүүлийн гурван тоглолт. Хамгаалалтаа цэгцэлчихвэл түрүүлдэггүй юм гэхэд контендер болчих байх. Скалони хөөрхий огт туршлагагүй нөхөр зургаа долоон тоглолт хийгээд л тэмцээн эхлүүлсэн. Ирэх жил овоо зүгшрэх байлгүй дээ. Халагдчихгүй л бол ккк. Сүүлийн хэдэн дасгалжуулагч Гарайг яагаад дуудаагүйг л ойлгохгүй юм. Уг нь манайд байгаа хамгийн сайн хамгаалагч. Пацелла дажгүй хамгаалагч ч гэлээ улирлын төгсгөлд гэмтэлтэй байгаад форм муутай Ота бол сайхан мангуу байлаа. Ямар ч байсан Фойт, Мартинез, Де Паул нар өөрсдийгөө нээж харуулсан тэмцээн боллоо. Фойтыг гэхдээ төвийн хамгаалагчаар тоглуулмаар байна. Харин Поч ч бараг ДМ болгох юм болов уу яах юм бол ирэх жил.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 2:08 pm
by Jersey
El Payaso wrote:харин гуравдугаар байрын төлөө тоглолтод залуусаа гаргаад Уругвайг нухчих юмсан гэхдээ нөхдүүд ч сайн байгаа л даа. Гараагаа гаргах юм болов уу сэлгээгээ гаргах юм болов уу.


Юун Уругвай вэ гөхшөөн, Перутэй л үзэх байлгүй дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Jul 03, 2019 2:10 pm
by Барнаба
Клопп-н арга барилын довтолгооны хөлбөмбөг тоглдог багт Фойт төвийн ар дээр их гоё зохицож мэдэхээр юм байна гэж харсан. За тэгээд ирэх жилээс шөнөдөө Евро-гоо үзээд үргэлжлүүлж өглөө нь Копа-гаа үзээд таархийм биз дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jul 04, 2019 11:12 am
by El Payaso
Манайд зааж болох байсан пен заагаагүй ВАР үзээгүй гэж манайх гомдоллосон ВАР дээр байсан гарууд нь шүүгчид ВАР үзэх санал явуулсан ч шүүгч үзээгүй гэж хэлж. Тэгээд манай хөлбөмбөгийн холбоо шүүгч болон ВАР хоорондох ярианы бичлэгийг шаардсан юм байна. Тэгсэн цаашлаад бүр ВАР ба шүүгчийн хоорондох ярианы хэсэгт Болсанорагийн секүрити нар нөлөөлсөн гсн цуу ч гарч ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jul 04, 2019 11:42 am
by El Payaso
Манай Гарека ч Перутэй амжилт гаргах гээд л байсан л даа. Өнгөрсөн жил азгүй байдлаар мултарсан. Энэ жил харин сайн үзэж байна. Өчигдөр Бразилд хожигдоход за финалд аягүй бол ахиад Чилидээ хусуулж байхаар гэж бодож байсан хаха. Чили мултарсан чинь жаахан харамсал төрөх гээд байна шүү. Одоо гуравдугаар байрын төлөө Чилид ахиад наалгачих вий дээ. :RD

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jul 04, 2019 4:20 pm
by Жавхаа
Барнаба wrote:Клопп-н арга барилын довтолгооны хөлбөмбөг тоглдог багт Фойт төвийн ар дээр их гоё зохицож мэдэхээр юм байна гэж харсан. За тэгээд ирэх жилээс шөнөдөө Евро-гоо үзээд үргэлжлүүлж өглөө нь Копа-гаа үзээд таархийм биз дээ.


энэ тэнд Клоппоо ярьсаар л...