Page 303 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 20, 2019 11:23 am
by Цоомоо
Одоо Дибалаг тоглуулъя аа, бас арай дэндлээ.
Дэлхийн аваргаар яалаа, одоо бас нэг ч гаргадаггүй.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 20, 2019 11:31 am
by El Payaso
Өнөөдрийн байдлаас харвал Дибала байтугай ахиад нэг Месси ирээд ч энэ багийг аврахгүй байх оо. Тоглогч гэхээсээ илүү зүгээр л 11 тоглогч талбайд гараад юу хийх, бөмбөгөө яаж урагшлуулах, яаж хамгаалах талаар ямар ч ойлголтгүй юу хийхээ мэдэхгүй байна лээ. Скалониг ч Марагаас муу коач гээд л авч өгч байна. Мара ч хөөрхий бас ДА хэсгээс зоволгүй гаргаад 16д нэг хожсон шүү ккк. Гэхдээ одоо Скалониг халаад ч яах юм билээ. Яваандаа сайжирна гэж бодоод харсан нь л дээр бх.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 20, 2019 3:25 pm
by Тэрри_10
Цоомоо wrote:Парагвай арай ч Колумбыг олон бөмбөгөөр хожчихгүй байлгүй дээ.
Катарыг аятайхан хожвол нэг юм гарах байлгүй.
Хэрэг алгаа бүүр нэг.
Тэр 2006-аас 2010, за бүүр 2014 гээд сайн тоглогч нартай байжээ энэ улс.
Одоо яачихсан юм байгаан.


бөмбөг хамаагүй Парагвай хожих л юм бол шууд гарах нь...

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 20, 2019 3:37 pm
by El Payaso
Хамгийн өндөр оноотой гуравдугаар байрын 2 баг гарах юм. Эхний хоёроор гарах худлаа болсон. ОДоо Катараа хожоод 3 аар гараад цаашаа шалгарах шаанс байгаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 20, 2019 4:00 pm
by kayo
Гарааг нь харсан Мэсси, Отэманди хоёроос өөр таньдаг хүн байдаггүй наасан.

Тоглолтын агуулга бол үнэхээр най алга. Ёстой маниус хагассайны лийг дээр тоглож байгаам шиг, ёстой ямар ч тактик, арга байхгүй, зүгээр л бөмбөгөө урагш нь явуулсан хүмүүс л харагдсан.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 20, 2019 4:22 pm
by El Payaso
Image
Колумбатай тоглоход яаг ийм байсан. Саяны тоглолт дээр арай дээрдсэн байна лээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 20, 2019 6:14 pm
by mazi
Яг л Дашт тоглосон шиг л тоглолоо
Маскерано бхку үнэхээр хэцүү бнадаа
Одоо хүртэл игуаин паласиос ацыг бодхоор уур хүрээд бх юм

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Jun 20, 2019 6:18 pm
by Өсөхбаяр
одоо тэднийг бодож нервээ бараад яахав дээ

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jun 24, 2019 11:09 am
by El Payaso
Ямар ч байсан Катарыг эвтэйхэн тоглоод хожлоо. Бүр хэсгээсээ хоёроор гарлаа. Өмнөх тоглолтын дараа Месси Агуеро Латуро хоёр талбай дээр байхад бид нар илүү сайн тоглож байсан гэхдээ хагас хамгаалалтын баланс алдагдаад байсан гэж хэлсэн. Скалони Мессигийн үгэнд ороод тэр гурвыг урд хамт гаргаад хагас дээр Ло Челсо, Паредес, Де Паулыг гаргалаа. Арай л софт хагас хамгаалалт гэхдээ Катарын өөдөөс тохирох болов уу гсн ёсоор боллоо. Де Паулыг энэ Копагаар сайн тоглох байх гэж хүлээж байсан. Валенсиад байхын таалагддаг байсан л даа. Гэхдээ Вингерээр сайн тоглох болов уу гэж бодож байтал өчигдөр төвийн хагас дээр дажгүй тоглолоо. Парадесд төдийлөн итгэдэггүй ч энэ копад яах вэ дажгүй л тоглоод байна. Ло Челсо харин ёстой болохгүй байна. Хамгаалалтад Пацеллаг суулгаж Фойтыг гаргалаа. Фойт сайн ч юм шиг муу ч юм шиг л тоглолоо. Нэг хоёр удаа алдаа гаргасан шар хуудас авсан зэрэг нь тааруу ч бусад үед бас давгүй л байлаа. Гэхдээ Катар байсан л даа. Месси хагас хамгаалагчийн роль дээр тоглоод тийм ч сайн тоглосонгүй. Мартинез сайн байлаа. Гэхдээ финиш дээрээ анхаарахгүй бол бас амархан юмнууд алдаад бх юм. Агуеро эхлээд бүтэл муутай буюу хийдэг юмнуудаа алдсаар байсан ч төгсгөлд гоё соло гоол хийлээ. Одоо Венесуэлтэй. Венесуэлийг нухчих боломжтой л гэж бодож байна. Тэгээд нухчихвал шөвгийн дөрөв ер нь энэ багийн хувьд гаргаж болох дээд амжилт. Дөрөвт хүрээд нухуулахад яах вэ дэ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jun 24, 2019 11:26 am
by El Payaso
Аа мартсанаас Дибала гарч ирээд их эвтэйхэн тоглочихлоо.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jun 24, 2019 12:03 pm
by Зак
Халтар царайтуудтай таарсан юм шиг байна. Ялвал Перу Чилийн хожсонтой нь гэхээр сохорсон биш завшчихсан юм биш үү?

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jun 24, 2019 1:13 pm
by El Payaso
Үгүй хожвол Бразилтай таарна. Бразил уг нь сүртэй сайнгүй л байна лээ. Гэхдээ манайх бүүр муу болохоор алуулах бх оо.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jun 24, 2019 1:59 pm
by Цогоо
Фирмино нь буруу харж гоолдож моолдоод аймаар байгаа юм байна гэж бодсон шт. Үгүй юм уу?

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jun 24, 2019 2:44 pm
by El Payaso
Ней бхгүй. Халтар царайтуудтай гоолгүй тэнцсэн зэргээс харахад айхтар топ формгүй байгаа л гэж ойлгоод байгаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Jun 25, 2019 6:05 pm
by Takanohana_Nowitzki
Катар тулдаа л гөвөх шиг боллоо. Гоё ойлголцсон, хувилбартай юм алга л байна. Венесуэлээ нэг юм барах л байх. Бразилыг барахгүй байх өө, Перуг 5-0дож байна лээ шд, Парагвай гайтуулж буян болдоггүй л юм бол.
Колумб-Чили 2 харин алаан болох нь дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Jun 25, 2019 6:24 pm
by rednasca
Венесуэлийг барахгүй ээ...

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Jun 25, 2019 6:30 pm
by El Payaso
Ер нь шаалгахад гайхахгүй ээ. Гэхдээ үндсэн цагт шаалгахгүй бх аа. Шаалгавал пенальти энэ тэрээр шаалгах бх ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Jun 28, 2019 2:50 pm
by El Payaso
ARMANI;
FOYTH, PEZZELLA, OTAMENDI, TAGLIAFICO;
DE PAUL, PAREDES, ACUÑA;
MESSI, AGUERO, Lautaro MARTINEZ

гэж гарах сурагтай. Скалони бас ч гэж алдаагаа олж хараад засаж чаддаг л дасгалжуулагч бололтой. Манайх эхний гурван тоглолтод хоёр баруун ар сольж үзсэн. Гурван гоол алдсан гурвуулаа баруун жигүүрээс алдсан. Энэ тэмцээний турш дахь хамгийн эмзэг байрлал байгаа. Гуравдахь удаагаа Фойтыг туршиж үзэх юм байна. Нөгөө хоёроосоо хамгаалалт талдаа арай дээр байх болов уу гэж бодож байна. Бас энэ тэмцээний турш хамгийн хүлээлтэд хүрэхгүй байгаа хүн нь Ло Челсо байгаа. Өнгөрсөн тоглолтод Акунья орж ирээд хамаагүй сайн тоглосон. Одоогоор бараг манай шилдэг 11 байх. Яах вэ өөлбөл хэтэрхий хамгаалсан маягийн гараа. Копагийн нэг балай юм нь цаг сунгадаггүй болохоор шууд пен рүү явчихдаг. Хожоод эхэлбэл Латуро, Агуеро хоёрын нэгээр Дибалаг гоол хэрэгтэй үед Акуньяагаар ч юм уу Дибалаг солих боломжтой.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Jun 29, 2019 6:23 am
by Takanohana_Nowitzki
За бавлаа бавлаа. Хоёрдугаар үед халтаруудын хоол тэжээлийн дутагдал илрэв үү илт удаашраад ирлээ. Күн бас амиа туучий юм аа. Ло Челсогийнх дээр цаанаа хаясан бол гоё орохгүй юу. За 2 хожсон, арөй дээрдсэн байхаа. Нөгөө талд харин манай тэнцсэн багтай 10 хүнтэй нь тэнцээд пеналтиар л Бра хожиж дээ. Айхааргүй л юм бна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Jun 29, 2019 10:22 am
by Барнаба
Бүгдээрээ үлбэгэр, муу байгаа ч араам заагаад Бра, Арг, Чили 3 гараад ирлээ шүү. Одоо Уругуай гараад ирчих байх. Жинхэнэ копа одоо л эхлэх нь дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Jun 29, 2019 11:20 am
by El Payaso
Чили ч танай манай хоёрын дэргэд эхнээсээ л жавхаатай бга л даа гарууд пенаар бараг хожигдохгүй юм аа. харин колумб хоёр дараалаа пенаар хасагдав уу даа энэ тэмцээнээс.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Jun 29, 2019 12:06 pm
by El Payaso
Латуро ч энэ тэмцээнээр шигшээ багийн гарааны эрхээ бат гартаа хийх шиг боллоо. Мөн Де Паул. Паредес гайхалтай гэж хэлэхгүй ч манайд байгаа асуудалтай байрлалыг дажгүй нөхөж байна. Фойт баруунд дажгүй тоглолоо. Өчигдөр гараанаас ганцаараа муу байсан хүн нь Акунья л харагдлаа. Ло Челсогоо буцаагаад гаргах уу, Акуньяг гаргах уу гэдэг асуудалтай үлдэх шиг боллоо. Ирэх тоглолтод. Бусад тоглогчид бүгд л сайн тоглолоо.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Jun 29, 2019 7:05 pm
by Realist
Image :lol:

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Jun 30, 2019 6:37 pm
by Takanohana_Nowitzki
Үндсэн цагт хожсон ганц баг болов оо.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Jul 01, 2019 2:54 pm
by El Payaso
За ингээд Бразилтай таарлаа. Сүүлийн арваад жил хамгийн олон хожигдсон хоёр баг нь Герман, Бразил хоёр байх. Чилид хэдийгээр хоёр финалд хожигдсон ч бусад үед бол бавчихаад байдаг. Энэ удаад Бразилийн баг манай хажууд харьцангуй туршлагатай, Титигийн доор бас ч гэж удаан тоглочихсон нэг баг болчихсон болохоор манайхаас хамаагүй давуу талтай. Нэмээд нутаг дээрээ байгаа. Гэхдээ өнгөрсөн Парагвайтай хийсэн тоглолтыг нь харвал бодсоноос сул л санагдсан. Тэр өдөр тэгэж таарав уу үнэхээр тийм байгаа юм уу. Артур, Аллан гсн хагас хамгаалалт нь лав манайхаас дээргүй л харагдана лээ. Довтолгоо Неймарыг алдсанаар суларсан. Харин хамгаалалт, хаалгач нь манайтай хавьцахгүй. Торгуулийн цохилт руу битгий ороосой гэж хүсэж байна. Үндсэн цагтаа л аль нэг нь хожоод салаасай. Пенальтиар хожигдож ханалаа. Уг нь манайх ДА, Копагийн семи финалд нийт 13 удаа шалгарч үзсэн байдаг юм байна. Үүнээс 12т нь хожиж байж ккк.