Page 301 of 306

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Dec 14, 2018 12:28 am
by turuue
Тэгсэн Сампаоли Сантосыг дасгалжуулахаар болсныг клуб нь баталгаажуулжээ.


Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Jan 25, 2019 7:22 am
by turuue

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Jan 25, 2019 8:12 am
by Цогоо
Япон, Катарууд Копа Америкад юу хийж яваа юм бол?

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Jan 25, 2019 9:02 am
by Jersey
Катар туршлага судлах гээд оролцож байгаа байх, япон бас ялгаагүй.
Хамгийн гол нь гөөнгө өгөөл орж байгаа гэсэн.

Мексик бас оролцоод байдаг байх шүү

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Jan 25, 2019 9:40 am
by El Payaso
Хойд Америкаас АНУ Мексик гэх мэтээр урилгаар оролцуулдаг. Тэгэхгүй бол багийн тоо нь бүрдэж өгдөггүй юм. Энэ жил Азийн хөлбөмбөгийн холбооноос уриж оролцуулж байгаа юм гсн. Япон оролцох нь эрт тодорхой болсон байсан. Катар бодвол ёстой мөнгө өгөөд туршлага судлаж байгаа байх.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Jan 27, 2019 2:10 pm
by El Payaso
1978 оны дэлхийн аварга манай амьд домгуудын нэг Менотти Хөлбөмбөгийн холбоонд Шигшээ баг хариуцсан захирлаар ажиллахаар болжээ. Биельса, Пеп нарын үлгэр дуурайл авдаг гэдгээ хэлдэг, гоё культ менежер байсан л даа. Холбооны шинэ Ерөнхийлөгч уг нь дажгүй респонсив байж, хүнд үед дажгүй л ажиллаж байх шиг. Мөн Аяала маань шигшээ багийн дасгалжуулагчийн албанд багтсан байна лээ. Ингээд хуучин багийн анд Аймартайгаа хамт ажиллах нь дээ.
Месси 3н сард эргэн ирэх төлөвтэй байгаа. Тэгээд Копад үзэх байх даа. Ронние Бразилд ирж үзэгчдийг баярлуулаасай гсн байсан.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Mar 22, 2019 5:44 am
by turuue
Image

Венесуэлийн эсрэг энэ 11 гарах нь тодорхой болж.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Mar 22, 2019 12:45 pm
by Цоомоо
Энэ Аргентинаас яагаад авьяаслаг сайн тоглогч нар гарч ирэхээ больчихов?
Битүү супер одууд байдаг байсан уг нь.
Одоо бүүр мэдэх хүн алга.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Mar 22, 2019 2:01 pm
by Devil 7
Ёстой осолгуй Мэссиг л мэдэх юм бна

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Mar 22, 2019 2:16 pm
by El Payaso
Месси ерагаас хойш дэлхийн хэмжээний тоглогч бараг төрсөнгүй л дээ. Дибала, Икарди хоёрыг нэрлэж болох ч эхнийх нь одоо болтол Ювэд яаг гарааны тоглогч болж чадахгүй нөгөөх нь элдэв скандалаас болоод мөн л асуудалтай байгаад байна. Ер нь Өмнөд Америкийн хөлбөмбөгийн сургалт Европт гүйцэгдээд ирэх шиг боллоо шүү дээ. Дан талентаар амжилт гаргадаггүй. Бразил манайхаас арай дээр ч мөн л Нейгээс хойш дэлхийн хэмжээний тоглогч гэхээр бас ховор л байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Mar 22, 2019 2:26 pm
by Gooner
Одоо тэгээд яг сайн тоглогч бас гарч ирэхгүй байгаад байх шиг.
Одоогоор хамгаалагч гэхэд одоогоор Ван Диякаас өөр сайн ЦБ ер нь аль ч багт байхгүй байна, хөгшрөх нь хөгшрөөд, форм муудах нь муудаад талийж байх шиг. Фүлбакууд ч тэр..
СМ гэхээр одоо Кантэ Бруйнээс өөр нэр орж ирэхгүй юм яг тогтвортой сайн тоглож байгаа, шинээр гарч ирж байгаа хүн алга.
Урд довтлогч нараас яг гялалзаад од болж байгаа нь Мбаппе юу, за бусад тэр Санчо Дэмбээг орхиё гэхэд. Үйлдвэрлэгдэж байгаа бараа нь цөөн мөнгөтөй нөхдүүд их болчихсон энэ их үнэ тэнгэрт хадахаас өөр аргагүй юм шиг.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Mar 23, 2019 4:45 am
by turuue
Мэсси, Лаутаро хоёр дажгүй хослохоор харагдлаа. Лаутаро жижигхэн мөртлөө хоёр давхарт ёстой дайчин үзэх юм аа. Зүтгэж байгаад л мөргөчхөөд байна.

Дундаа бөмбөгөө нэг алдахаараа буцааж авч чадахгүй их хэцүү байна. Ер нь 50-50 хувийн дуэлүүдээ алдаад байна. Айл ч их л амархан гоё гоё довтолгоо явуулаад байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Mar 23, 2019 8:10 am
by Зак
Ротэшн хийнэ хийнэ гэхэд арай дэндүүлчихсэн үү үгүй юу? Мэссигээс бусад нь таньдаг царай байтугай таньдаг нэр ч алга. Хэрэв энэ хүүхдүүд дээр тулгуурлаж шинэ шигшээ баг бүрдүүлэх гэж байгаа бол их л ажиллах нь дээ. Энэ янзаараа бол дашт урьдчилсан шатыг давах ч найдвар алга.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Mar 23, 2019 9:06 am
by poseidon
Юу болоод
ийм сонин бүрэлдэхүүнтэй
болчив

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Mar 23, 2019 1:47 pm
by El Payaso
Скалони шинэ дасгалжуулагчаар ирээд янз бүрээр залуусыг туршаад байх шиг байна. Яаг одоогоор бол тогтсон гараа гарааны хувилбараа олоогүй л байх шиг байна. Яаг байрлал бүр дээрх шилдэгүүдээ гаргавал арай дээр бүрэлдэхүүн гарах байх.
Өчигдөр бол ер нь алууллаа. Өмнөд Америкийн хамгийн муу багт дундын талбай дээр гэхэд. Хичнээн шинэ дасгалжуулагч, залуу бүрэлдэхүүн гэхэд ч санаа зовмоор л байлаа. Скалонигийн ДМ дээр Паредесийг Челсог СМ дээр тоглуулах гээд алуулах шиг боллоо. Паредесийг хэлээл байгаа дажгүй холын пасс өгдгөөс биш яаг ДМ чадвар муу гэж. Ло Челсо Бетист энэ улиралд АМ дээр тоглоод байгаа. Челсо тэр хоёр төвд тоглохоор айлын бараг бүх довтолгоо төвийн хамгаалагчид дээр ирж л зогсвол зогсоод үгүй бол шууд аюултай цохилт болоод байна лээ. Гайгүй тоглосон нь Мессигээс гадна Латуро Ло Челсо хоёр юм уу даа. Челсо өөрт олдсон нэг боломжоо яаг л ашиглаад дамжуулалт өгсөн. Хагас хамгаалалтад Аскасибар ч юм уу цэвэр дм гаргаад Ло Челсой хамт тоглуулсан бол нөхөр дээр тоглохоор ч юм шиг. Нэмээд Таглиафиког бас дурьдах хэрэгтэй байх нөхөр ер нь л муу тоглохгүй байгаа. Занетти шиг гоё хамгаалагч болох байх.
За тэгээд Скалонид бараг цаг хугацаа алга даа. Копа хүртэл. Одоо бараг хоёр нөхөрсөг хийгээд л шууд тэмцээнд орох бх гэхээр ахиад онигоо болж магадгүй л байна шүү. Хэсгээсээ арай гэж гараад хасагдах шатанд шууд хусуулахаар л байх шиг байна ккк. Мессигийн сүүлийн том тэмцээн байх магадлалтай байдаг. Түрүүлэхгүй юм гэхэд сайхан нэр төртэй оролцчих юмсан даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Mar 23, 2019 3:26 pm
by Ultra Madridista
Одоо Месси нь зодог тайлна биз хаха

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Mar 23, 2019 8:31 pm
by El Payaso
Уг нь Мессиг бодвол ийм багтай тэр тэмцээнд ороогүй нь л дээр байна ккк. Гэхдээ тэгээд сая нэгэнт тоглочихсон юм чинь фит байвал орж таарах байх л даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Mar 25, 2019 10:25 am
by CrossBonez
Довтолгоог нь бол супер одгүй гэж хэлэхэд хэцүү л юм байна. Дибала, Икарди, Месси гурав хэр баргийн багт байхгүй л довтолгоо. Дибала Рон ирэхээс өмнө Ювегийн ганц продиж гэгддэг байлаа, одоо Рон-той нийлээд бүр сайжирч байх шиг байна. Гэм нь их байрлал голдог тоглогч бололтой. Икарди бол сүүлийн хэдэн улирал тогтмол гоолтой явсан байна. Байрлал эзлэх(off the ball) тал дээр Роны дараа орох довтлогч л гэдэг юм билээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Mar 25, 2019 2:53 pm
by El Payaso
Икардиг сая шигшээд дуудна гээд тэгэж байсан багтайгаа асуудал үүсгээд Интерт бэнч болчихлоо шүү дээ. Тэр хооронд Латуро гараанд гараад Латурог дуудаж Икардиг үлдээлээ. Дибала Мороккогийн эсрэг гараанд гарах юм шиг бна лээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Mar 25, 2019 5:09 pm
by Takanohana_Nowitzki
Бразил Панамтай тэнцсэн гэхээр Копа ер нь марзан болох юм биш үү?

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Mar 25, 2019 5:19 pm
by El Payaso
хаха харин тэрийг хараад жаахан тайтгарлаа. Уг нь гайгүй л бүрэлдэхүүн гаргасан бна лээ гарууд Ней бхгүй хоёр төвийн хамгаалагчаа суулгаад бусдаар гараа нь байв уу даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Mar 26, 2019 7:38 am
by turuue

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Mar 26, 2019 8:59 am
by kayo
Нөгөө Венесуэлийг Каталоаны баг хусчихсан байна шдээ, испанийн бараг 4-р шигшээ юм уу даа, шигшээдээ дуудагддаггүй гарууд, Пике, Бояан, Монтоливо, Бартра гэсэн манай академын нөхөд гараад хожчихож. ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Mar 27, 2019 4:46 am
by turuue
Бас л айхтар ширүүн тоглолт болж байна аа. Бие биеийгээ алах нь. Тоглолт харин арай л замбараагүй байна аа, пижигнээд л гүйлдээд байна. Гэхдээ яахав Скалони ямар ч байсан боломжтой тоглогчдоо бүгдийг нь тоглолтонд гаргаад харчих шиг боллоо.

Дибала уг нь бөмбөг авахаараа дажгүй байгаа ч арын хэд нь тогтмол бөмбөгөөр хангаж чадахгүй байна. Ер нь хамгаалагчдын бөмбөгтэй тоглолт их муу байна аа.

Гэж байтал Корреа гоолдлоо.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Mar 27, 2019 4:58 am
by turuue
Энэ цугларалтын хоёр тоглолтыг ойроос сурвалжилсан сэтгүүлчийн бичсэнээр тоглогчид сэтгэл зүйн хувьд илүү амар тайван, фэнүүд болон сэтгүүлчидтэй илүү ойр дотно байгаа нь 2014 оны ДАШТ-ээс харагдаагүй зүйл гэнэ. Сая ДАШТ өнгөрөөд фэнүүдийн хүлээлт бодит байдал руугаа газардаж, тоглогчдод ирэх дарамт багассантай холбоотой байх.