Page 300 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Aug 16, 2018 5:40 pm
by Shaggy
Гэснээс сая дэлхийн аваргаар Сампаоли дасгалжуулав уу Месси дасгалжуулав уу? Дан Месситэй гайгүй харьцаатай найз нөхөд, хамгаалал доор нь байдаг шахуу хүмүүс тоглуулсан гээд мэдээ яваад байсан. Дибала энэ тэрийг ашиглаагүйг, Икардиг дуудаагүйг нөгөө эхнэр дээрэмддэг асуудал энэ тэртэй холбочихсон байна лээ.

Бас Месси тивийн аваргаа авахгүй бол тэр бүх цаг үеийн мүеийн ер нь замрах юм биш үү. Лоялти талаасаа Си - гээс илүү ч гэсэн өөрийхөө чадварыг энэ тэнд баталсан шигшээ багийн амжилт энэ тэрүүгээр бол Си - г ер нь бараадхаа байлаашт

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Aug 16, 2018 6:32 pm
by El Payaso
Одоо мэдэхгүй юм даа. Меца 2 тоглолт гараанаас хоёр тоглолт сэлгээнээс хийсэн үү бүх тоглолтод оролцсон? Өмнөд Америкт тоглодог Месситэй бараг шигшээ цугларалтад л анх уулзсан байх. Ромеро бол бэртэл нь ДА өмнө эдгэчих байсан гсн 10 хоног л гам барих хэрэгтэй байсан гсн. Залуусын шигшээгээс эхлээд Месситэй цуг тоглосон. Орхиод Кабаллерог гараанд тоглуулсан. Месси тэр хоёрыг дотно гэж бодохгүй л байна. Мессигийн хамгийн дотно хүмүүсийн нэг Банегаг сүүлд болохоо байжийж л гараанд гаргасан. Сүүлийн тоглолтод нөгөө нэг хам Агуерог суулгаад Павон гэж бацаан гаргаж ирсэн гээд харахаар Месси ямар ч байсан найзуудаа бол дуудаагүй байх. Нигерийн өмнө бол Месси Маше хоёр ялангуяа Маше нэлээн ярилцаж гараагаа хамт шийдсэн гсн. Тэр нь Банегаг оруулж ирэх, Арманиг гаргах, мөн л өмнөд америкт насаараа тоглосон хүн. зэрэг өөрчлөлтүүд байсан байх. Банега гарч ирж байж манай тоглолт овоо учраа олсон. Мессигийн ойрын хүмүүсээс байнга гараанд тоглосон хоёр л хүн байгаа. Ди Мариа, Маше. Маше бол муу байсан. гэхдээ оронд нь Билья байгаад ч илүү тоглох байсан нь юу л бол. Икарди Дибалад хангалттай боломж олгосон ч хэн нь ч ашиглаагүй шүү дээ күалификэшнд. За тэгээд ДА финал эдрийг юм хум гэж үзэхгүй бол тэгэх бх оо тэгэх бх оо. тэр бол та нарын хэрэг байх ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Aug 17, 2018 12:46 am
by Mojul
За уучлаарай ромэро чинь одоо хүртэл тоглож эхлээгүй байгаа шүү

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Aug 17, 2018 2:05 am
by someone
El Payaso wrote:За тэгээд ДА финал эдрийг юм хум гэж үзэхгүй бол тэгэх бх оо тэгэх бх оо. тэр бол та нарын хэрэг байх ккк.


Европын аваргын цом өргөх илүү юу, ДА-н финалд тоглоод хоосон хоцрхох илүү юу? :loll:

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Aug 17, 2018 10:38 am
by El Payaso
Mojul wrote:За уучлаарай ромэро чинь одоо хүртэл тоглож эхлээгүй байгаа шүү

Дараа нь хагалгаа хийлгэсэн юм шиг бна лээ. Өөрөө тэр үед тийм л ярилцлага өгсөн.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Sep 29, 2018 1:23 pm
by El Payaso
Image
Залуусын багийн дасгалжуулагч Скалони хоёрдахь удаагаа багаа удирдах нь. Бразил, Иракийн эсрэг нөхөрсөг хийнэ. Ерөнхийдөө ингээд баг бүтнээрээ шинэчлэгдэж байх шиг байна. Нөгөө хуучны хэд дуудагдахаа байгаад ингээд харангуут бас л сул харагдаж байна шүү. Дибала, Икарди хоёроос бусад нь ер нь л дундаж шахуу гарууд байна даа. Дибала ч Ювед бэнч болох янзтай харагдана лээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Sep 29, 2018 4:34 pm
by Devil 7
Саяны дашт н Английн бүрэлдэхүүнээс ч миа харагдаж байна

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Sep 29, 2018 6:44 pm
by El Payaso
Харин англи шиг болчихлоо гэж бодоод л сууж байна. Яах вэ ирэх жилийн копагаар Агуеро, Месси хоёр лав тоглох байх. Ди Мариа яах юм бэ. Гэхдээ бас хараад байхад ганц манайх гэлтгүй нэг үеийн том багууд нийтлэгээрээ сул байх шиг. Англи манайхархуу. Бразил гэхэд Ней, Коу гсн хоёр л ворльд класс байна. Хэсүс нь яах вэ өсөж явна. Италийн бүрэлдэхүүн бас л суларсан харагдсан. Франц, Испани хоёр л сүүлийн арваад жилд гоё гоё залуус төрүүлж байх шиг байна том гүрнүүдээс. Бусад нь сугарчээ. Ялангуяа өмнөд америкийн хоёр том. Герман яах вэ яаг суперстарууд олон биш ч систем нь байгаа болохоор тэднийгээ зөв ашиглаад гайгүй үзээд байгаа. Гоё залуучууд олноороо гарч ирж байгаа ч яаг тогтвортой олон жил үзэж чадахгүй байх шиг байна. Гөтцэ, Шахин, Шуррле эдр гээд нэг хоёр улирал гялалзаад алга болох маягтай.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Sep 29, 2018 6:50 pm
by El Payaso

2005 онд тулж байхад. Англиас Лампс, Жи, Терри, Рио, Рүүний, Оуэн гсн одод манайхаас Рик, Аяала, Занетти, Камбиассо, Креспо, Тевез, Самуэл нарын одод байсан байгаа юм. Одооны бүрэлдэхүүнүүд хажууд нь нүд хальтрам.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Sep 29, 2018 10:47 pm
by Devil 7
Тэхх...+Бэкс...гоё тоглолт болж бсан

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Sep 29, 2018 10:51 pm
by Yes Man
Ромеро энэ тэр гэж байхаар манай гуравдугаар хаалгачийг дуудаач... Бас Ламела.....

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Sep 30, 2018 11:10 am
by Shaggy
Дибала барахгүй байхад яасан ийсэн Ламела чи өөрөө Ламелх

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Oct 13, 2018 1:51 pm
by El Payaso


ROMERO;
BUSTOS, PEZZELLA, FUNES MORI, ACUNA;
MEZA, PARADES, VAZQUEZ, DYBALA, DE PAUL;
LAUTORA

гэж гараад Иракийг 4-0 ээр нухсан бсн. Эхний үед Мартинез нэг гоол хийгээд тийм ч сайн тоглолгүй дуусгасан бол хоёрдугаар үед Перрейра, хүү Симеоне, Серви, Каннеманн нар орж ирээд тоглолт сайжирч 3 гоол оруулсан. Перрейра, Пацелла, Серви нар гоолдсон. Ингээд дөрвөн залуу дебют гоолуудаа хийцгээлээ. Манай холбоо бас л бүтэлгүй гарууд Скалонигийн түр менежер гэж сонгоод шинэ дасгалжуулагчаа ололгүй байсаар 10 сар гаргачихлаа. Одоо 11 сард Мексиктэй хоёр нөхөрсөг хийгээд тэгээд 3 сард ахиж хоёр тоглолт хийгээд л бараг Копатай залгачихна. Скалониг нэг мөр харах гээд байгаа юм уу. Одоо ч ер нь тэр нь дээр болчихшиг боллоо доо. Нөхөр ч залууст их боломж олгоод шинэ тоглогч нар сориж үзээд л бна.

Одоо Бразилтай.

ROMERO;
SARAVIA, PEZZELLA, OTAMENDI, TAGLIAFICO;
PAREDES, BATTAGLIA, LO CELSO;
DYBALA, ICARDI, CORREA.

гэж гарах бололтой.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Oct 17, 2018 3:40 pm
by El Payaso
Братай боломжийн тоглоод нэмэлт цагт хамгаалалтын их хайнга алдаа гаргаж булангаас гоол алдаад хожигдлоо. Бразилийн довтолгоо их муу байв уу манай хамгаалалт сайн байв уу ер... Саравиа Баттаглиа Таглиафико Ота нар их сайн тоглолоо. Боломж бол олигтой гаргаж чадсангүй. Челсо нэг хаалга руу цохьдог л гоол болбол болохоор бла.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Oct 17, 2018 6:42 pm
by Өсөхбаяр
Бра хөөрхий бас манайтайгаа таарсан таар шуудайнууд болсон л харагдаад бгаа юм. илүү юм нь жаахан од болсон тоглогчид олон юм даа

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Oct 18, 2018 9:25 am
by Бороо
Image
Image

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 07, 2018 7:10 am
by turuue


Парэдэсийг Либэртадорэсийн финал үзэх гээд албаар улаан хуудас авсан байж магадгүй гэж.

Бока-Ривэр хоёр финалд үлдээд Аргентинд аймар юм болж байх шиг байна аа. ФБ, твиттэрээр дүүрэн зодолдож, уралцаж байгаа улсуудын зураг.

Зарим улс бүр нэг нэгийнхээ байшинг ч шатаасан байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 07, 2018 12:41 pm
by Өсөхбаяр
энэ ёстой **н** гарууд шүү :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Nov 09, 2018 7:22 pm
by mick
Дэлхийн спортын хэмжээнд үхэхээсээ өмнө заавал үзэх ёстой тоглолтуудын нэг дүгээрт эдний дерби ордог гэсэн шт...

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 14, 2018 3:31 am
by turuue


Тата MLS-н оны шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Nov 17, 2018 2:38 pm
by El Payaso
Мексикийг 2-0 ээр хожлоо. Эхний үед Мексик 2, 3 удаа эвгүй довтолгоо хийснээс хойш манай хамгаалалт сайн байж айлд нэг их боломж олгосонгүй. Довтолгоо тийм ч сайн байсангүй. Олигтой ойлголцохгүй амархан дамжуулалтаа алдах гэх мэтээр. Мартинез, Корреа, Дибала гурав олигтой холбогдож чадахгүй байна. Икарди Мартинезийн оронд орж ирээд ч тэгтэл бас өөрчлөгдсөнгүй. Дундын шугамаас Ло Челсо аргагүй сайн формтой байгаа гэсэн шиг бусдаасаа ялгарч байлаа. Дибалагийн дамжуулалтаар Мори гоолдоод дараа нь айл өөрсөддөө автогоол хусаад дууслаа. Дибала их хичээсэн ч бас төдий л сайн байсангүй. Аймарыгаа дасгалжуулагчын албанаас харах бас гоё л байлаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Nov 17, 2018 3:06 pm
by Өсөхбаяр
Аймарыг харах л сайхан байлаа..

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Nov 17, 2018 3:10 pm
by El Payaso
Гэснээс Тахианы Фойт тоглолтын шилдэг болсон байна.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 21, 2018 8:56 pm
by El Payaso
Rulli;
Mercado, Funes Mori, Kannemann, Acuna;
Pereyra, Ascacibar, Meza,
Lamela, Icardi, De Paul;

гэж гараад Мексикийг 2-0 ээр хожлоо. Дибала, Икарди нар шигшээ баг дахь анхны гоолуудаа хийлээ. Эхний гоолын дамжуулалтыг Ламела гоё мэдэрч өгсөн бол хоёрдахь гоолыг Мецагаар сэлгэгдэж орж ирсэн бага Симеонэ өглөө.
Хоёр тоглолтод хоюуланд нь Мексикээс бага бөмбөг эзэмшиж тоглолоо. Хамгаалалт дажгүй байлаа. Өнөөдөрийн Ламела, Де Паул, Икарди гэсэн довтолгооны гурвал өнгөрсөн тоглолтын Дибала, Мартинез, Корреа гурваас илүү нийцтэй тоглох шиг л санагдлаа. Харин Аскасибар, Перрейра, Меца гэсэн хослол өмнөх тоглолтын Парадес, Ло Селсо гэсэн төвийн хагасуудаас тааруу тоглолоо. Гэхдээ гол ялгаа Ло Селсод байх шиг санагдсан. Скалониг ер нь ингээд үндсэн болгох болов уу. Залуусаа удирдаад явбал 2022 онд дажгүй амжилт үзүүлж магадгүй. Ирэх жилийн копа яах вэ туршлага л болно биз.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sun Dec 09, 2018 1:58 pm
by turuue


Татагийн баг Америкийн Мэйжор лигтээ түрүүлчихлээ. Тата ч энэ лигийнхээ Пэп Гуардиола нь гэгдээд байгаа. Одоо Мексикийн шигшээг авах бололтой. Харин Атлантагийн дасгалжуулагчийн ажлыг нь мөн манай экс Сампаоли зөрөөд авах магадлалтай гэнэ.