Page 298 of 322
Re: Вамос Аргентина
Posted:
Mon May 21, 2018 6:27 pm
by Ultra Madridista
Зүгээр олон юм ярилгүй бэт хийвэл хийлдээ тавиас минь
Re: Вамос Аргентина
Posted:
Tue May 22, 2018 12:13 am
by El Payaso
Goalkeepers: Romero, Caballero, Armani.
Defenders: Mercado, Ansaldi, Otamendi, Fazio, Rojo, Tagliafico, Mascherano, Acuna, Salvio.
Midfielders: Biglia, Banega, Lo Celso, Lanzini, Di Maria, Meza.
Forwards: Messi, Dybala, Aguero, Higuain, Pavon.
За за финал лист зарлагдлаа даа. Өмнөх румор дөхөж. Ялгаа нь Сентурион биш Меца багтсан байна. Зарим хүмүүс Сентурион айлын хамгаалалтад илүү аюул учруулах тоглогч, Салвио байхад Мецагийн хэрэг байв уу гэх мэтээр бичиж. Би гэхдээ Мецад илүү итгэж байна. Ядаж шигшээд нэг тоглолт тоглоод өөрийгөө харуулсан хүн. Нэмээд Павон Сентурионтой төстэй тоглолттой. Дараа нь Пиццарог жийж Ансалдиг авч. Ансалдигийн хувьд хоёр жигүүрт аль алинд нь тоглох чадвартай болохоор муугүй сонголт байх. Пиццаро жийгдсэнээс харахад Бильягийн бэкап нь Маше байх нь. Ансалди орж ирснээс харахад Акуно Салвио хоёрыг зөвхөн фүллбэк биш бас вингэрээр ч ашиглана гэж бодож байгаа бололтой. Ялангуяа Салвиог тэгэж харж байгаа байх. Ингээд харахаар жигүүрт хангалттай их нөөцтэй 9 номер жаахан асуудалтай л баг болов уу даа. Төвийн хагас ч яах вэ угаасаа байгаагаа л авч явж байгаа.
Re: Вамос Аргентина
Posted:
Tue May 22, 2018 12:27 am
by Mojul
Рохог жийчих гээд бсан яасан. Самраад өгөөсэй
Re: Вамос Аргентина
Posted:
Tue May 22, 2018 4:51 am
by turuue
Игуайнд боломж олгоосой гэж хүсч байсан ёсоор болжээ. Энэ удаа бурхан харж аз гийгээд дахин финалд хүрвэл оногдоод ч хамаагүй нэг юм хийх байх аа. 15 оны копагийн дараа сэтгэл санааны уналтанд орж унжийгаад карьер нь бараг дуусч байгаа юм шиг санагдаж байсан үед маш том сэргэж сэтгэл зүйн хүчтэй тоглогч гэдгээ баталсан. Яахав шигшээдээ муу байдаг ч Европын клубтээ байнга гараанд тоглодог тоглогчид ихэнх нь шахуу шигшээгийн цугларалтын үеэр Өмнөд Америкт ирэхээрээ клубын ачааллаас шалтгаалаад бодит түвшнээсээ тааруу тоглоод байдаг санагддаг. Хүн болгон өөрийг нь буруутгаж, гоочлоод байхад баргийн тоглогч шантраад шигшээгээсээ зодог тайлаад, клубтээ сайн тоглож мөнгө олохоо бодно. Тгэхэд мань хүн профэшнл зан гаргаад зүтгээд байгааг нь үнэлдэг. Сүүлийн дөрвөн жилд шигшээдээ сайн тоглосон тоглолтын тоо гээд харвал Агуэрогоос өндөр байгаа байх шүү.
Тэгээд манай довтлогчид бүгдээрээ шахуу шигшээдээ олигтой тоглодоггүй нь багаараа довтолгооны тактик муутай их удаан явсантай ч холбоотой байх. Сампаоли ирээд энэ тал дээр дэвшил гарсан. Одоо довтлогчид өөрсдөө л сайн хичээх хэрэгтэй.
Икардигийн хувьд бага зэрэг гомдолтой байж болох ч нөхцөл байдал яалт ч үгүй ингээд таарлаа. Клубтээ формоо тогтмол бариад хийдгээ хийсээр байхад Агуэро, Игуайн хоёроо сайн муу формтой ямар ч үед нь авч яваад байхаар хэцүү л байдаг байх. Гэхдээ хэн нэг дасгалжуулагчийн буруу гэхээс илүү сүүлийн хэдэн жил холбоо ороо бусгаа байж баахан дасгалжуулагч сольж зүг чиггүй явсных л юм уу даа.
Өмнөх ДАШТ-тэй харьцуулахад манай гол давуу тал нь Мэсси фитнесс, формын хувьд тэр үетэйгээ зүйрлэшгүй сайн байгаа. Сул тал нь гэвэл Испани, Бразил, Франц гээд гайгүй багууд бүгд эрс сайжирсан. Герман үргэлж сайн байдаг, тэр хэвээрээ л байна. Харин манайх муудчихсан байж ч магадгүй.
Ингээд бүрэлдэхүүнээ бүтнээр нь харсан чинь талаас илүү нь анхны ДАШТ-дээ орох тоглогчид байна. Машерано ядаж нэг тоглолтонд төвийн хагаст гарахаар харагджийн.
Хөлбөмбөгийн багт довтолгоо, хамгаалалтын тэнцвэр их чухал байдагтай адилаар талбайн төвийн болон жигүүрийн тоглолт тэнцвэртэй байх нь чухал. Манай хувьд энэ тал дээр удаан хугацаанд дутагдалтай явж ирсэн. Вингэрүүддээ хагасууд болон фулбакуудаас системийн шинжтэй дэмжлэг байхгүй хар зөнгөөр нь хаячихдаг болохоор тэрүүхэн тэндээ нухаж байгаад л алдчихдаг байсаар ирсэн. Сампаоли ирж фулбакуудаа илүү идэвхтэй байхыг шаардсанаар жигүүрийн тоглолт нэг үеэ бодоход арай амь орчхоод байгаа. Энэ тал дээр дахиад жаахан сайжраад өгвөл талбайн төвийн ачаалал илүү суларч довтлогч нарт илүү олон боломж гарна.
За тэгээд азын тэнгэр манай талд байх болтугай.
Re: Вамос Аргентина
Posted:
Tue May 22, 2018 8:25 am
by mazi
Игуаин муу дагц дахиад Мессид гай боллх вийд ээ Икардигаа аваад явчихку
Re: Вамос Аргентина
Posted:
Tue May 22, 2018 9:08 am
by Moza
За за Икарди ч гомдолтой байгаа даа. Игуайн, Агуэро 2-н сүүлийн жил гэж бодоол тайвшир ч байгаа байх даа зайлуул...
Одоо гараа яаж гарах бол?
Дибала, Месси 2 зэрэг гарахнуу?
Re: Вамос Аргентина
Posted:
Tue May 22, 2018 10:24 am
by El Payaso
Ромеро
Меркадо/Салвио Ота Фацио Таглиофико
Ланзини Билья ЛоЧелсо Ди Мариа
Месси
Агуеро
байна байх.
Re: Вамос Аргентина
Posted:
Wed May 23, 2018 12:05 am
by El Payaso
Манай хүн ийм тактикаар л үзэх юм гэнэ дээ.
Re: Вамос Аргентина
Posted:
Wed May 23, 2018 5:16 am
by turuue
Нөгөө Эверест гардаг эрд Мэсси фб хуудсаараа талархлаа илэрхийлсэн байна. Яаж ийгээд Эверест гарчихвал Мэссигийн анхаарлыг татах нь байна шүү, ххэ.
Re: Вамос Аргентина
Posted:
Wed May 23, 2018 5:26 am
by turuue
Энэ Марадона нээрээ Сампаолиг байнга элдэвлэх юм аа. Шигшээгээ авсан цагаас нь хойш сар болгон л нэг муулах юм. Сая бас л "энэ багийн хамгийн том сул тал нь Самп" гэж. Сэвияад өөрийгөө бүрэн таниулаад цаашаа бүр том багууд руу ч явах боломжтой үедээ шигшээгээ гээд ирсэн хүнийг ингээд байх нь онцгүй юм аа.
Ядаж баг дасгалжуулаад ДАШТ-д орж үзсэн хүн байж ямар хүнд нөхцөл байдалд шигшээг аваад тодорхой хэмжээнд сайжруулаад явж байгааг нь ойлгомоор доо.
Re: Вамос Аргентина
Posted:
Wed May 23, 2018 6:04 am
by turuue
Ромэро гэмтээд ДАШТ өнжих дээрээ тулчхаж. Кабалэро сая Испанийн эсрэг тааруу тоглоод боломжоо алдчих шиг санагдсан. Арманид боломж гарч байна уу даа?
Re: Вамос Аргентина
Posted:
Wed May 23, 2018 7:35 am
by turuue
Гузман гурав дах хаалгачаар явахаар болж.
Re: Вамос Аргентина
Posted:
Wed May 23, 2018 9:36 am
by El Payaso
Яая энэ ДА ямар аймаар баартай эхлэж байна аа. Гол тоглогчид нэг нэгээрээ гэмтээд л. Харин Арманиг гээд бх шиг бна. Тоглолтыг нь нэг ч үзэж бгагүй лдээ. Мухар сүсгээр бол 78 ба 86 онд Риверийн хаалгач хаалган дээр бсым гэнэ.
turuue wrote:Энэ Марадона нээрээ Сампаолиг байнга элдэвлэх юм аа. Шигшээгээ авсан цагаас нь хойш сар болгон л нэг муулах юм. Сая бас л "энэ багийн хамгийн том сул тал нь Самп" гэж. Сэвияад өөрийгөө бүрэн таниулаад цаашаа бүр том багууд руу ч явах боломжтой үедээ шигшээгээ гээд ирсэн хүнийг ингээд байх нь онцгүй юм аа.
Ядаж баг дасгалжуулаад ДАШТ-д орж үзсэн хүн байж ямар хүнд нөхцөл байдалд шигшээг аваад тодорхой хэмжээнд сайжруулаад явж байгааг нь ойлгомоор доо.
Самп Чилид олон жил ажилласан болохоор ер нь Аргентинийн хөлбөмбөгийн тогоон доторх улсаас арай гадуур аутсайдер юм шиг билээ л дээ. Аргентинчууд ч их бие тоосон улс гэдэг үнэн бх. Басиль хүртэл Тэр халзан залууг мэдэхгүй шүү дээ. Хаанаас гараад ирсийн. Яах вэ харж л байя ухааны юм ярьсан бсн. Тэгээд ер нь нэг их юм бодохгүй ярьдаг биасид хүмүүс шиг санагддын. Креспо хүртэл Мессигийн тухай сонин л юм ярьсан бсн.