Page 294 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Mar 29, 2018 1:56 pm
by Өсөхбаяр
инестаг эсрэг дүрээр харахаар ёстой үнэн хэцүү найтай амьтан л харагдаад байх юм хэхэ

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Mar 29, 2018 2:08 pm
by Цогоо
Гөлийчөөд үү? :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Mar 30, 2018 9:00 am
by El Payaso

Үр дүнд хэт битгий анхаар л гэж дээ. Би ч нэг их сүйрэл гэж харахгүй л бна.

Самп одоогоор нийт 102 тоглогч дуудсан гэж бна шүү. Мецаг нээрээ хаа сайгүй л магтаж бна даа. Том багт очих бх даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Mar 30, 2018 9:09 am
by El Payaso
Ю17 дасгалжуулагч Аймар насанд хүрэгчдийн багт багтаж Оросыг зорих аж.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Mar 30, 2018 9:31 am
by turuue
Самп ирээд агуулгын хувьд ч сайжирсаан. Өмнө нь дараалаад гурав дөрвөн аятайхан дамжуулалт явуулах гэж үйлээ үздэг байснаа бодоход гайгүй л харагдаад байгаа юм. Сонгон шалгаруулалтын үеэр Вэнэсуэл, Пэру хоёрын эсрэг үр дүн тааруу байсан ч тоглолтын хувьд муугүй урамтай, аятайхан байсан.

Гэхдээ ер нь л Сампыг арай хожимдож авчирсан санагдаад байгаа. АФА ингэтлээ дампуураагүй байсан бол арай эрт ирээд тоглолт гайгүй тогтворжчих байсан байх.

Re: Вамос Аргентина

PostPosted: Sat Mar 31, 2018 11:55 pm
by El Payaso
Аймар багт орж ирсний цаад шалтгаан нь Сампын дасгалжуулагчийн замналын туршид туслах нь бсн нөхөр стаффтай таарамж муутай бсн учраас явуулахаар болж оронд нь Аймарыг татсан гэсэн шуум бга юм бна.

Тэр ч яах вэ Икарди хоёр гоол хийлээ. Ингээд сүүлийн хоёр тоглолтод 5 гоол нулчихлаа шүү ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Apr 02, 2018 2:15 pm
by El Payaso
5н сарын 29нд Никаругатай Ла Бомбенерад тоглож аваад л Орос хөдлөх гэнэ дээ. Орост очсон хойно ДА өмнө бас нэг хоёр багтай нөхөрсөг маягийн хөнгөн тоглолт хийдэг билүү яадаг билээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 12:28 pm
by El Payaso
Саяны тоглолтын дараа Машег ер нь Самп орхих бх гсн шуум бга юм бна. Гарайг харин авч явах бх гэж бна. Нөхөр Сампын доор нэг ч тоглолт хийгээгүй бга билээ. Отатай уг нь гоёо хорших санагддаг л юм. Маше үлдэнэ гэдэг их сайн мэдээ бна. Тэгвэл Билья, Маше гсн хагас хамгаалалт хамт гарахгүй болно. ДМ дээр Билья Парадес хоёр бараг шууд явах бх даа. Энэ кейс дээр. Өөр ДМ туршиж үзээгүй болохоор. Испанийн дараа ч надад бол бараг Парадес Челсо гээд төвдөө гараасай гэж бодох боллоо. Энэ хоёр гарвал хамгаалалт жаахан сулрах ч жигүүрт Ланз, Меза эсвэл Ди Мариа гээд воркрейт өндөртэй тоглогчид гаргачихвал нөхөөд явчих бх гэж бодогдохын.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 1:12 pm
by turuue
Сая ч тэгвэл СВ дээр хүмүүсээ тооцчихоод Машераног авбал ДМ-р авъя гээд туршсан болж таарлаа шүү. СВ хослол дээр Ота, Маше хэн хэн нь хэт дайчин, аггресив, такль ихтэй хамгаалдаг болохоор цуг гаргахаар онцгүй байгаа байх. Хоёр дах нь СВ-ээр илүү байраа зөв эзлээд, илүү дутуу алдаа гаргадаггүй, тогтуун хий багатай тоглочихдог тоглогч хүсч байж болох юм.

Ди Мариа нөхөрсөг, сонгон шалгаруулалтын гэх мэт тоглолтуудад хоёрын хооронд байж байгаад яг том тэмцээний тоглолт эхлэхээр яг гоё тоглоод эхэлдэг, даанч богино хугацаанд олон дараалж тоглоод шөвгийн найм, дөрөв хавьцаа гэмтчихдэг. Энэ зун Мэса, АДМ, Павон, Пэрротти гээд сайхан сэлгээд ачааллыг нь зөв тааруулаад тоглоосой.

9 номероор ч гэсэн нэг довтлогчоо шууд гарааных гэж зоолгүйгээр зүгээр л ээлжлээд гараанд гаргамаар санагдаад байгаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 2:03 pm
by SAVAGE
Маше чинь угаасаа шигшээдээ ДМ дээр тогломоор байна гээд ярьсан юм бишүү.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 2:04 pm
by El Payaso
Хятад явсан шалтгаан маань ДМ дээр тоглох гэсэн бсн. Барсагаас явсныхаа дараа.

Яах вэ хөөрхийг шигшээд их зүтгэснийг нь бодохоор бас зан араншинг нь бодохоор багт хэрэгтэй бэнчид суужихад гэж боддог л юм. Гэхдээ Билья тэр хоёрыг зэрэг авч явах нь ялт ч үгүй ашиггүй бна л даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 3:52 pm
by Kro
Ногт ганзаглаж очно гэдэг шиг зарим жил удаан тоглосон тоглогчоо шигшээдээ шагнал маягаар, сайн ярьвал цом авахуулах маягаар дуудаж авч яваад байдаг билүү хэхэ. 2002 оны Канижиа үнэн утгагүй сонголт байсан. Сая тэр ДАШТ-ий бүрэлдэхүүнийг харсан баахан хөгшчүүлтэй явсан байна шүү. Тэр үед бацаан ч байж дээ. Би бол чухам лаана л гэж бодож байсан. Би ч гэлтгүй хүн бүр л түрүүлэх баг гэж байсан сонин юм шүү. Одоо бодсон угаасаа л үзүүлэх ёстой амжилтаа л үзүүлсэн юм шиг санагдлаа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 4:01 pm
by El Payaso
Канижиа, Батигоол хоёр л хөгшин бснаас Верон, Ортега, Клаудио Лопез, Самуэл, Сорин, Занетти гээд гарааны гол тоглогчид бүгд гуч хүрээгүй л бсн ш дээ. 74, 75 оныхон яаг ид үедээ л бсн. Гол асуудал нь Аяала Верон хоёр ДАд оччихсон хойно бэлтгэл дээр гэмтээд Аяала огт тоглоогүй Верон нь фит биш бсым гсн ш дээ. Тэгээд Биельсагийн тактик нь хэт Веронд тулгуурласан байсан учраас нөхөр энэ асуудлаа богино хугацаанд шийдэж чадаагүй юм гэдэг.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 4:31 pm
by Өсөхбаяр
2002 оны бүрэлдхүүн бол уг нь туршлагатай бол туршлагатай, яг л аятайхан насандаа бсан юм. шведийг нүдээд2 хийж чадаагүй юмыг одоо яалтай.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 4:37 pm
by El Payaso
Балай фрий кик алдцан л даа. Майр холоос одоо бодоход азаа хийсэн шиг бган. Хэн билээ Андерсон гэж нөхөр билүү. Сүүлд Лионд хэсэг үзсэн санагдана.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 5:46 pm
by Өсөхбаяр
свенсон гэж бна. чиний яриад бгаа андерсон сэлгээгээр орж ирж байж. шведийнхнийг ямар таних биш бүгд нэг тийм шар юмнууд. арай содонгоор нь ларсон ибра 2ыг л санаад бдаг юм хэхэ

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 6:27 pm
by Takanohana_Nowitzki
98 оных 02 оныхоос ч гоё байсан санагддаг юм, яг хөлбөмбөг гэж дөнгөж сонирхож эхэлж, клуб гэж мэдэхгүй, шигшээ л гэж мэддэг байхдаа Аргентин гэдэг багийг дэмжиж эхэлсэн үе, гоё ч явж байсан, гайны нисдэггүй голланд л.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 6:43 pm
by El Payaso
Саар л даа. Жүжиглэж Ортегад улаан өгүүлээд дууссан. Тэр үе гэхдээ цөм нь арай залуу бсн юм билээ одоо бодоход. Занетти, Аяала, Ортега, Верон, Клаудио Лопез эд нар чинь дөнгөж л хорь гарцгааж бсн. Верон чинь тэр ДА аар өөрийгөө нээж харуулсан гэдэг билүү дээ. 69 оны Батигоол хамгийн ахмад нь тэгээд Симеон 28 тай багийн ахлагч. Бусад нь дандаа 24 25 тай бсын бна лээ. 2002 онд ч бүгд Аргентин гэж бсн нь зөвхөн формоос гадна яаг энэ хэдийн нэг үе хамт дөрвөн жил тоглоцон өмнөх ДАд нь шөвгийн 8 хүрчихсэн тэгээд яаг тэр цөмөөрөө туршлагажаад орж ирж бга нь их нөлөөлсөн бх.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 6:59 pm
by Өсөхбаяр
одоо энэ тот ын поч шартай үзэж байсан санагддаг юм. англид нухуулаад тэнгэрт бсан сэтгэлзүй шалаар явсан байх. тэгээд швед 1 ээр гарсан гэхээр бүр ****4 санагддаг юм. тгд юу билээ нөгөө сенегалд хусуулдаг билүү

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 7:45 pm
by El Payaso
Швед хоёроор гарсан бха. Англи нэгээр гарсан. Сенегал нэгээр гараад Шведийг хусаад Туркуудэд хожигдсон санагдана. Илхан Моншиз гоол хийдэг бх нэмэлт цагт ч билүү цаг дуусаж бхад ч билүү.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 8:34 pm
by Өсөхбаяр
швед 1 ээр гарсан л санагдхын..

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Apr 06, 2018 11:51 pm
by El Payaso
өө тийм бна сорри ккк. Оноо тэнцээд Швед оруулсан гоолын тоогоор нэгээр гарсын бна. Би Сенегаль нэгээр гарсан гэж бодсон хоёроор гарсын бна хэхэ. Манай хэсэг хөгийн байжээ. Англи ерөсө хоёр гоол оруулаад л хэсгээсээ гарч бсн бхын хаха. Гурван тоглолтод хоёр гоол оруулж нэг гоол алдаад л хаха. Швед яах вэ бас 4 гоолтой ккк.

Энэ жил ч манайх нэг бол 2002 он шиг сугарна нэг бол нэлээн дээгүүр үзэх бх гсн л совинтой бна даа хэхэ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Apr 10, 2018 4:54 pm
by El Payaso
Уг нь манай баг ч Месситай байхад бол үндсэн цагт бараг хожигдодгүй л юм бна. 2010 онд Германд хожигдсоноос хойш компетишн тоглолтуудыг аваад үзвэл:
2011 оны Копа шөвгийн наймд Уругвайд пенальтиар.
2011 онд дэлхийн аваргын сонгон шалгаруулах тоглолтонд Венесуэльд үндсэн цагт нэг тэгээр.
2014 оны ДА финальд нэмэлт цагт
2015 оны Копа финаль пен
2016 копа финаль мөн пен
2017 онд дэлхийн аваргын урьдчилсан шалгаруулалтад Бразилд

гэж хожигдсон бна. Гээд харахаар Германд доромжлуулсанаас хойш 8 жилийн хугацаанд Месси талбай дээр байхад компетишн тоглолтуудад үндсэн цагт бол Бразилд нэг, Венесуэльд л нэг хожигдож. Тэгээд нэмэлт цагт болон пеналтиар гэхээр Уругвай, Чили хоёр удаа, Герман нэг удаа аж.
Энэ жил надад Перроти, Дибала, Гарай гурвыг ДАд аваад явчаасай л гэж бодоод бга юм. Тоглолтод хэрэг болохоос гадна энэ гурав пен их сайн цохидог болохоор ккк. Игуайн, Агуеро эдр бол дэмий бх оо ккк. Ядаж л клубтээ ч алддаг улс одоо бүр зүрхэнд нь орж бга биз ккк.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Apr 11, 2018 9:41 am
by SAVAGE
Ота чинь хэдэн тоглолт дараалаад өөрийнхөө алдаанаас гоол алдчихав...

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Apr 11, 2018 12:54 pm
by El Payaso
Харин тийм ээ. Гэхдээ Фацио гайгүй бла шүү гэшш. :ногоон:

Гэхдээ бас энэ Пепийн хэт бөмбөг эзэмшдэг тактикаас болоод бөмбөг алдах үед хамгаалагчид дээр их ачаалал ирээд бх шиг бна л даа. Тэрнээс уг нь гоол алдах хүртэл сайн тоглож бла ш дээ.