Вамос Аргентина

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аргентинийн шигшээ багийн талаар

Тэд шилдэгүүд
99
46%
Тэд нар хүн биш ш дээ...
46
21%
Зүгээр чунагууд ш дээ...
69
32%
 
Total votes : 214

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Sun Dec 04, 2022 12:55 pm

Ota sain l bga sh de buh hamgaalaltiim uzuulelteer terguilj bsn shu hesgiin togloltoin daraa. Cityd heseg alda ih gargadag bsn ch shigsheed bol sain togloj bga under scaloni. Dybala manai press hiideg systems tohirkunbieiinnhugjil muu. Alvarezere nuder duusgasan n der haragdlaa. lautoro bench ru shidegded het shatad bh sheg sanagdsn
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Reda » Mon Dec 05, 2022 9:50 am

Со-н тэр нөхөр сүүлд Португалид хутга зоож бна лээ. Игуан юмуу Латуро тийм нөхцөлд бол хаалганы гадуур л тууна шүү.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Вамос Аргентина

Postby Цоомоо » Mon Dec 05, 2022 11:41 am

За одоогийн тоглолтуудаар Голланд хамгийн сайн зохион байгуулалттай, тэмцээн эхэлснээс хойш яг л планыхаа дагуу тоглож байгаа санагдаж байна.
Түрүүлээд нэг гоол хийчихвэл тоглолт амар байх болов уу.
Түрүүлээд алдвал чанга байх.
Гэхдээ аваргын төлөө зорьж байхад ч тэр хамаагүй л дээ.
8-д үлдсэн, үлдэх багуудаас хаанахтай тоглох вэ гэвэл Голланд л байх байсан биз.

Нэг юм хараад бас нээрээ ч гэж бодсон шүү.
Аргентин түрүүлэх боломжтой гээд л байгаа.
Магадгүй олон хүн Мессиг түрүүлэх ёстой, түрүүлэх эрхтэй, түрүүлээсэй гэж хүссэндээ энэ яриа газар авсан байх магадлал их.

Ростер хар.
Алварес - Ситигийн сэлгээ.
Л.Мартинес - Дажгүй довтлогч, гэхдээ од тоглогч биш. Энэ улиралд сайнгүй ч байгаа.
Ди Мариа - Оргил үе нь аль хэзээ өнгөрсөн.
Дунд өөр критив, том багт тоогдсон том тоглогч байна уу, байхгүй.
Хамгаалалт:
Ота, Ромеро, Лисандро - Бүгдэд нь хүн бүрийн мэддэг сул тал байгаа.

Хүчтэй бүрэлдэхүүнтэй, шилдэг баг бол ерөөсөө биш.
Месси байгаа, нэмээд энд би гэсэн амбиц хэнд нь ч байхгүй, хийх ёстой юмаа тултал нь хийнэ гэсэн сэтгэхүй байгаа. Эдгээр нь ДА болгоход хангалттай юу гэдэгт эргэлзэж байна гэсэн байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Dec 05, 2022 12:01 pm

Тэхх. Бүрэлдэхүүн бол Бразил, Франц хоёртой бол дүйхгүй. Бусадтай нь бол үзээтэй л дээ. Яаг нэг үеийн залуучууд Ди Мариа, Месси, Ота дээр зангидагдаад багийн уур амьсгал их сайхан байх шиг байна. Тэр сүүлд Эми Мартинез бөмбөг хаасны дараа Ота өөр хэн билээ дээр нь тэврээд унаж байгаа, Энцо Паредесийг суулгаад анх гараанд тоглосон тоглолтын дараа Паредес бүр онцолж очоод Энцод баяр хүргээд баахан юм яриж байгаа гэх мэт. Тэгээд Де Пол гэх мэт ёстой сүүлийн дуслаа хүртэл тэмцдэг гээд. Айхтар ур чадвар илүү биш ч характертай баг болоод байна. Нэмээд Копа авсан нь бас өөртөө итгэх итгэлийг нь нэмсэн. Месси 14 онд нэг ийм байсан гэсэн байна лээ. Тэр жил бол энэнээс сул бүрэлдэхүүнээр финалдаад, финалд ч Германтай их сайн тоглосон.
Би бол энэ жил 4 хүрээд Бразилтай гоё тоглоод хусуулахад яах вэ л гэж бодож байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Оргил » Mon Dec 05, 2022 12:03 pm

тэр сүүлд ч аймаар хаасан шүү.. тэр цохилтыг орчлоо л гэж бодсон..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Dec 05, 2022 12:11 pm

Одоо үлдсэн тоглолтод Ди Мариа л сайн тоглох хэрэгтэй байна. Ди Мариа байхгүй болохоор манай довтолгоо өргөн хүрээнд тэлж өгөхгүй болчихоод байгаа. Ди Мариаг хүмүүс үеэ өнгөрөөсөн гээд байгаа ч өнгөрсөн Копа дээр бүр шигшээ дэх хамгийн сайн тоглолтуудаа үзүүлссэн шүү. Хурд энэ тэр арай муудсан ч туршлага суугаад хэзээ гүйх, хэзээ дамжуулах вэ энэ тэр гэдгээ маш сайн мэддэг болсон санагдсан. ДА дээр гэмтэлээс дөнгөж ирээд бас тэр бүр тэр үеийнх шигээ тоглолтыг үзүүлж чадахгүй байна.
Би Алварезийг нэг их импактфүл байна гэж бодоогүй. Тэгсн бэлтгэл дээр байсан сэтгүүлчид ДА өмнө Алварезийг олон минут тоглох байх мундаг байна гээд байсан. Үнэхээр л өөр байж. Хааландад дарагдаад л сэлгээ болчихоод байгаагаас биш ч Ривер дэх стат нь бас хүн итгэмээргүй шүү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby tuwshin_pr » Mon Dec 05, 2022 1:04 pm

Пэп чинь Алварез-д Аргентин дэлхийн аварга болох нь чамаас шалтгаална гэж хэлсэн гээ биз дээ. Эсүүл би буруу дуулав уу
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Dec 05, 2022 1:31 pm

Үгүй ээ. Гундагон, Валкер өөр хэн хэн ч билүү локеррүүмд хэн ДА болох вэ энэ тэр гээд яриж байсан гэсэн. Пеп сонсож байснаа хамгийн ДА болох магадлалтай нь хэн гээч. Энэ гээд Алварез руу заасан юм гсн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby tuwshin_pr » Mon Dec 05, 2022 3:08 pm

зөв зөв
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Вамос Аргентина

Postby Kro » Mon Dec 05, 2022 4:07 pm

Франц 98-с хойш хоорондоо таараагүй байгаа юу?
Дөнгөж л хөлбөмбөг үзэж эхэлж байсан үе санаанд орчлоо.
Хос морьтой гэж өөрийгөө зарлаад байсан "ах" одоо нэг талдаа гарах байх даа хаха.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Dec 05, 2022 4:23 pm

14 онд семид пенаар хуссан шүү дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Kro » Mon Dec 05, 2022 4:34 pm

Өө тэгвэл одоо хусуулах болж дээ кккк.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Вамос Аргентина

Postby Gooner » Mon Dec 05, 2022 4:37 pm

2018-д Франц 4-3-аар хожсон биз дээ?
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Вамос Аргентина

Postby Цоомоо » Mon Dec 05, 2022 4:55 pm

Франц дээр одоо бодоход жаахан харамсалтай шүү.
Мбаппегийн авсан пен дээр яг тэр сүүлийн унагадаг момент дэмий л байсан, зүгээр хаяхад гоолын аюул арай ч үүсэхээргүй.
Нэмээд тэр Павардийн цохилт арай л.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Вамос Аргентина

Postby kayo » Mon Dec 05, 2022 4:59 pm

Голландууд ч яг тийм оргил үе дээрээ биш ч гэсэн гоё байна лээ шүү, хоорондын ойлголцол, довтолгоо энэ тэр бол янзын. Манай Де Ёонг, Мемфис хоёр бол гялалзаж байна лээ. Хамгаалалтандаа сайн байхгүй бол. Энэ Лисандро их гоё тоглогч харагдаад байгаа юм даа, Машерано шиг нам хөлөнд нь суудаг, ДМ дээр гаргасан ч зүгээр санагдсан, одоо Голланд нээх өндөр биш юм чинь төвд Ромерогийн оронд гаргах байх.

Урд Ди Мариа яалтчгүй дутагдаж байна лээ, хичнээн формгүй ч ганц гүйдэг хүн, баруунд гэхээсээ илүү зүүндээ дамжуулалт өгж байвал дээр санагдсан.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Вамос Аргентина

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 06, 2022 9:49 am

Бүрэлдэхүүн бол атаархаад байх юмгүй л байгаа юм хөөрхий. Гэхдээ баг болж чадвал ямар үр дүн гарахыг Япон жишээ нь тод харууллаа.
Лаутарог дахиж гараанд лав гаргаад дэмий байхөө, уг нь урьдчилсан шатны гол хүмүүсийн нэг байсан гээд байдаг, Алварезаас бүх юмаараа л дутуу байх шиг. Сауд днэрх тэр олон отонг Алварез байсан бол 1ийг нь хийнэ дээ,тэгээд тоглолт шал өөр байж болох байсан. Тэр гэхдээ жинхнээсээ хэрэгтэй хожигдол гэдэг нь байсаан ккк. Хожигдоогүй бол анбийтн нтр гэж хөөрч яваад эрт хасагдах байсан ч юм билүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Tue Dec 06, 2022 12:54 pm

Голланд довтолгоо нь харин ч муу бна лээ шүү дээ. Антифүүтболл тоглодог болсон бна лээ. Америк хамгаалалт их муу тэгэж харагдсан. Харин хамгаалалт бол сайтай юм билээ. Манайтай гайгүй тоглолт таарахаар санагдсан. Төвд их прессинг хийдэггүй. Ромеро гардгаараа гарах бх. Харин Ди Мариа фит болж амжихгүй бол Скалони Ди Мариагийн оронд хагас эсвэл хамгаалагч гаргана гэж байх шиг бна лээ. Паредесийг оруулаад Энцог чөлөөтэй тоглуулж магадгүй. Ривер фэнүүд бол Энцог тав дээр тоглуулах нь нөхрийг тал л ашиглаж байгаа хэрэг гээд шүүмжлээд бга. Илүү сайн тоглох бх. Эсвэл Лисандрог гаргаад ардаа гурван хамгаалагчтай Акунья, Молина вингбэкээр тоглох бх.

Бразилын тоглолтыг харсан яаж өнгөрсөн жил энэ багийг хожсон юм бол гэж бодогдож бна шүү ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Өсөхбаяр » Tue Dec 06, 2022 1:47 pm

чимээгүй урдах учраагаа л бодож байя...
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Thu Dec 08, 2022 12:32 pm

Сайн муу хэдэн мэдээ бна. Сайн нь Ди Мариа бүрэн фит болжээ. Голландын эсрэг гараанд гарна. Муу нь Де Пол булчин нь зовиуртай байгаа юм байна. Өнөөдөр тест хийгээд тоглох эсэхийг нь шийднэ. Хэрэв мань хүн тоглохгүй бол Паредес Энцо МакАлистр гэж гарах нь. Скалони багийг авснаас хойш Де Полгүй тоглож байсныг бараг л санахгүй бна. Тэхээр үнэхээр төсөөлөхөд хэцүү л бна. Айлын сөрөг довтолгоонд илүү эмзэг болохоос гадна айлын талбайд прессинг хийж дарамталдаг байдал сулрах бх. Сайнаар харвал Паредес 5 дээр тоглосноор Энцо өөрийн үндсэн байрлалдаа тоглож илүү критив байх боломжтой болох юм.

Өчигдөр бэлтгэл дээр Алварез, Ди Мариа, Месси, Энцо, Паредес, МакАлистр, Таглио, Ота, Ромеро, Монтиел гэж гарсан юм бна. Энэ гараа гарах магадлал өндөртэй бна. Яагаад Молина Акунья биш Монтиел Таглио гэж шийдсэн нь сонирхолтой. Де Пол суучихаар хамгаалалт сулрах учраас илүү хамгаалдаг фүллбэкүүд гаргая гэж бодож бна уу эсвэл ер нь л Голланд жигүүрээр голлож довтлох учраас жигүүрээ сайн хамгаалая гэж бодож бна уу.

Голландын форм бол айхтар бга юм бна Еврогоос хойш. 19 тоглож 14 хожиж, 5 тэнцсэн хожигдоогүй.

2 баг 2014 онд тоглосон. Тэр үед талбайд гарсан тоглогчидоос Месси, Блинд хоёр байна. Харин тэр үед багт тоглож байсан тоглогчдоос Ди Мариа (гэмтлээс болоод тоглоогүй), Мемфис (мөн адил бэртэлтэй бсн санагдана), Де Вриж нар хоёр багт бга юм бна. Тэр үед Голландын дасгалжуулагч мөн л Ван Гаал байсан бөгөөд одоогийн ашиглаж буй 3-4-1-2 системээ ашигладаг хамгаалалтын баг байсан. Тэр үед гэхдээ Голланд хавьгүй хүчтэй багтай байж. Урдаа РВП, Роббентой ард нь Снайдер гэх мэт. Манайх тэр үед мөн хамгаалалтын баг байсан. Гэхдээ одооны багаас ялгаатай нь илүү ардаа шигдэж хамгаалдаг байсан бол Скалонигийн баг илүү аггрессив айлын талбайд их прессинг хийдэг болж өөрчлөгдсөн.

Ер нь түрүүлж гоол хийсэн баг нь бараг 1-0 гээд хожих байх. Пен цохивол энэ Голландын шинэ хаалгач нь хэр юм бол доо. Одоогоор дажгүй л хааж бна лээ. Мартинез бол пен сайн хаадаг.

Өөр нэг мэдээ бга нь Лаутаро бага зэрэг зовиуртай өвчин намдаагч шаагаад тоглоод бсн гэнэ. Одоо бол яаг перфект кондишндээ ирсэн гэнэ. Болж дээ. Мань хүн гараанд гарахгүй ч Алварезийг Скалони бүтэн тоглуулахгүй бх гэж бодож бна. Ядаж Лауторогийн пресс нь хамгаалалтад нэмэртэй хожиж явах үед.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Зак » Sat Dec 10, 2022 5:45 am

Ийм хийтэй гараар төвийн хамгаалалтаа даатгадаг, юу ч гэх вэ дээ. Фэнүүд нь гэхдээ л бид нар гоё бүжиглэдэг штээ гэдэг чукчагийн онигоо шиг өмөөрөөд байсан. Юу ч гэх вэ дээ.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Вамос Аргентина

Postby Зак » Sat Dec 10, 2022 6:11 am

Цоомоо wrote:Франц дээр одоо бодоход жаахан харамсалтай шүү.
Мбаппегийн авсан пен дээр яг тэр сүүлийн унагадаг момент дэмий л байсан, зүгээр хаяхад гоолын аюул арай ч үүсэхээргүй.
Нэмээд тэр Павардийн цохилт арай л.

Ялагдлын шалтгаан Рохо шт. Хүнтэй уралдаад түрүүлдэг юм шиг 16 гадаа хашаад унагаадаг байгаа даа. Тэгээд рохо, ота төвдөө байгаа багаас юу ч хүлээхэв дээ.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Вамос Аргентина

Postby A-Nightmare » Sat Dec 10, 2022 6:12 am

Yooy yostoi alaan bolloodoo netherlands yostoi hojigdoj ogdoggui boon yum bollooshd. Haalagch Martinez unen naidvartai haadagiin bainoo.
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1234
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: Вамос Аргентина

Postby poseidon » Sat Dec 10, 2022 6:52 am

за Мэссид хоёрхон хожил хэрэгтэй байна даа... Ёооё ёоё... хаха...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Вамос Аргентина

Postby fond » Sat Dec 10, 2022 1:12 pm

Недерланд Португалын тоглолт шиг л зодоонтой тоглолт болждээ.
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Sat Dec 10, 2022 2:22 pm

За за ёстой аймаар юм боллоо. Төгсгөлд ч тааруухан хамгааллаа. Скалони ч нэг түвшин доогуур бсн гэж хэлсэн бна лээ. Аймаар л эмошнл тоглолт болох шиг боллоо. ЛВГ тоглолтын өмнөх яриаг манайхан их персонал хүлээж авч. Эми бүр хэлсэн үгийг нь утсандаа сэйвэлж аваад өөрийгөө мотивэйт хийх гэж хардаг бсн гэж хаха. Месси өчигдөр үнэхээр лаг лидер, колд киллер болсноо харууллаа. Эхний пеныг аймаар цохиод аймаар селебрэшн хийж энэ тэр. Тэр багийн моралд их бүүст боллоо шүү. Төгсгөлд ганцаараа Эми рүү гүйж бга энэ тэр. Тунелд ярилцлага өгч байсан Вегхортс ирээд хараад бсн юм уу даа. Үхснээ хараав тэнэгээ зайлаач гэж авсан бна лээ Месси. Вегхорст орж ирээд гоол ч хийгээд манайхныг ч их шатаасан юм шиг билээ.
Мартинезийг пен цохих гээд алхах үед Голландын 4 тоглогч замыг нь тосож очоод юм ярисан бна лээ. Тэрний хариуд Ота манайх хожиход Голландууд руу Мессигийн селебийг хийж гүйсэн бсн хаха. Вегхорст, Дамфриес хоёр гол дүрд тоглосон юм шиг билээ. Тэгээд тэрний дараа юм уу Месси бас Ван Гаалтай үг сөргөлдөж бга бичлэг орж. Дэвидс Мессиг тайвшруулж байна. Тунелд бас Вегхорст нь манайхан руу ирээд Агуеро голоор нь орж явуулж бга бичлэг бсн гэх мэт юм юмтай л тоглолт боллоо. Голландын 19 хожигдолгүй цувралыг дуусгалаа. Ван Гаалыг хоёр удаа пенаар хожчихлоо ккк. Нөхрийн хар дарсан зүүд болж бх шиг бна. Тэгээд энэ мэт явдлаас болоод Голландтай ер нь хөөрхөн ривалри нэрэгдэж бна уу даа.

Семи хүрчихэд болно доо гэж бодож бсн. Ашгүй Хорват хожчихлоо. Одоо тэгхээр финал руу гээд даврана даа. Хянамгүй үзэхэд гайгүй биз дээ. Японд алуулахаан шахсан баг шүү дээ уг нь.

Ромеро шаралсан болохоор Скалони эрт тайвширч аваад, Де Пол асуудалтай бсн болохоор эрт суулгаад хамгаалалт нэлээд эвгүй болчих шиг болсон. Ирэх тоглолт Акуньягүй.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests