Вамос Аргентина

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аргентинийн шигшээ багийн талаар

Тэд шилдэгүүд
99
46%
Тэд нар хүн биш ш дээ...
46
21%
Зүгээр чунагууд ш дээ...
69
32%
 
Total votes : 214

Re: Вамос Аргентина

Postby kayo » Sat Jun 24, 2023 12:40 am

Гоё нийтлэл байна, нулимас цийлэгнэж байна шүү, тэр ДАШТ-дээр Ди Мариаг өвчингөө ганц өдөр мартаад гарчихаж болоогүй юм байхдаа гэж их боддог байсан, хөөрхий өөрөө ч их хичээж, шууд гарах гээд л байсан байх даа.

Ди Мариагийн тоглолтыг яг хажуугаас харахад бол үнэхээр аймар юм байна лээ, би л лав амьдралдаа ийм хурдан тоглогч яг хажуунаас нь хараагүй санагдаж байна, үнэхээр хурдтай, зүгээр адуу л гүйж байгаа юм шиг, нэмээд маш хүчтэй цохьдог юм байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Вамос Аргентина

Postby Цоомоо » Mon Jun 26, 2023 4:12 pm

Аргентиний хөлбөмбөгийн соёл, хөлбөмбөгт хандах хандлага нтр гээд бас л өөр юм аа, Европоос.
Бүр яг амьдрал нь аятай л юм.
ДА болсны дараа бүр ч аймаар болчих шиг.

Месси өдөр дараалаад Макси Родригес, Рикельмегийн үдэлтийн тоглолтонд оролцлоо.
Зүгээр л бурхан аятай болжээ.

Рикельмег ямар их дэмждэг байв аа.
Барсад ирээд л, 10 номер аваад.
Ван Гааль коачийн үе таараад ганц улирал бараг тоглоогүй, ядаж тэр нь бүр энэ жилийн Челси шиг хог дээр үсэрч үсэрч, Ван Гаалийг халж байж арай дээрдээд 6-д орж байсан санагдана.
Тэгээд явуулахад нь маш их харамсаж байлаа.
Гэхдээ яахав зөрүүлээд Роналдиньог авсан, тэндээс Барсагийн шинэ түүх эхэлсэн.

Рикельме Виллареалд гангарсан шүү, Форлантай хамт.
Бас нэг талаар шигшээдээ ч сүүлд дуудагдаж, 2006 онд л ганц ДА-д тоглосон.
Яг Европт авсан цом, шигшээтэйгээ хүрсэн алдар гойд биш ч Бокадаа бол шүтээн юм байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Вамос Аргентина

Postby meesh » Tue Jun 27, 2023 11:06 am

Виллареалд яг ард нь төвийн хагаст тоглож байсан М.Сенна бас их үүрэгтэй байсан гэж боддог доо, тэрүүгээрээ ч Испаний шигшээд мөн их амжилттай байсан байх. Харин Рикэльмэг төвдөө сайн тоглоход нөлөөлсөн л гэж боддог.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Wed Jun 28, 2023 3:03 pm

Сеннагаас болоод Рик сайн тоглосон гэж үзэх утгагүй л дээ. Багийн амжилт тааруу, Европт цөөн жил тоглосон болохоос Зизу энэ тэртэй зэрэгцэж яригдах 10 дугаар шүү дээ. Аргентин Өмнөд Америк аймшигтай алдартай хүн шүү дээ. 2000 оноос хойш төрсөн хүүхдүүддээ өгсөн хөлбөмбөгчдийн нэрсэд Бразилд Рик Роналдо эдрийн урд гарчихсан явж байх жишээтэй. Бока чинь өөрөө Барса, Милан шиг Өмнөд Америкийн хамгийн лэжэндэри клуб. Тэр клубынх нь хамгийн том од шүү дээ. Де Росси хүртэл найзуудын чат дээрээ Рик гэдэг нэрээр ордог билүү Рик профайл пик хэрэглэдэг гэл үү. Энэ үеийн хөлбөмбөгчид бол бүгд л мань хүнийг зөвшөөрдөг.

Харин ДА болсон энэ тэр гээд атмосфер их л гоё байлаа. Бүгд л хөөр жаргалтай. Бокагийн, Ньювелийн цэнгэлдэх ямар аймаар байв аа. Нэг дээр үед дайн хийх гээд хаан баатар эр олон мянган хүн зогсоож уухайлуулаад байж байхдаа нэг ийм мэдрэмж авдаг болов уу гэж бодогдсон. Өөрөөр бол ийм зүйл боломжгүй л дээ. Бока фэнүүд Уучлаарай Месси Бокагийн хувьд Рик хэзээд чамаас илүү байх болно гэж дуулсан бна лээ ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Gooner » Wed Jun 28, 2023 3:14 pm

Ди Мариа чинь ADHD-тэй юм биш үү.. тийм багадаа нохой гахай шиг гүйдэг байсан гэхээр..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Вамос Аргентина

Postby Цогоо » Wed Jun 28, 2023 4:35 pm

Бокагийн фэнүүд сая Рикэлмэг үдэх тоглолтоор ингэж дуулсан гэнэ. "Мэсси, Мэсси, Мэсси, уучлаарай намайг. Бокад бол хамгийн том нь Роман шүү." гэж дуулсан юм байна.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Вамос Аргентина

Postby Reda » Thu Jun 29, 2023 8:09 am

Өө тгд Рик-н тоглолтыг цөөн харж бсн, мундаг л гар бсн даа, Дашт-аар Германыг 1-0дож бхд яагаад Рик-г дас суулгаж бгаан бол гэж гайхаж блаа, суулгаагүй бол аваад залчихаар бсн даа.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Вамос Аргентина

Postby meesh » Thu Jun 29, 2023 9:46 am

Үгүй тэгээд Барсад амжилт олоогүй яваа биз дээ.

El Payaso wrote:Сеннагаас болоод Рик сайн тоглосон гэж үзэх утгагүй л дээ. Багийн амжилт тааруу, Европт цөөн жил тоглосон болохоос Зизу энэ тэртэй зэрэгцэж яригдах 10 дугаар шүү дээ. Аргентин Өмнөд Америк аймшигтай алдартай хүн шүү дээ. 2000 оноос хойш төрсөн хүүхдүүддээ өгсөн хөлбөмбөгчдийн нэрсэд Бразилд Рик Роналдо эдрийн урд гарчихсан явж байх жишээтэй. Бока чинь өөрөө Барса, Милан шиг Өмнөд Америкийн хамгийн лэжэндэри клуб. Тэр клубынх нь хамгийн том од шүү дээ. Де Росси хүртэл найзуудын чат дээрээ Рик гэдэг нэрээр ордог билүү Рик профайл пик хэрэглэдэг гэл үү. Энэ үеийн хөлбөмбөгчид бол бүгд л мань хүнийг зөвшөөрдөг.

Харин ДА болсон энэ тэр гээд атмосфер их л гоё байлаа. Бүгд л хөөр жаргалтай. Бокагийн, Ньювелийн цэнгэлдэх ямар аймаар байв аа. Нэг дээр үед дайн хийх гээд хаан баатар эр олон мянган хүн зогсоож уухайлуулаад байж байхдаа нэг ийм мэдрэмж авдаг болов уу гэж бодогдсон. Өөрөөр бол ийм зүйл боломжгүй л дээ. Бока фэнүүд Уучлаарай Месси Бокагийн хувьд Рик хэзээд чамаас илүү байх болно гэж дуулсан бна лээ ккк.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Вамос Аргентина

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 29, 2023 10:27 am

Цоомоо wrote:Аргентиний хөлбөмбөгийн соёл, хөлбөмбөгт хандах хандлага нтр гээд бас л өөр юм аа, Европоос.
Бүр яг амьдрал нь аятай л юм.
ДА болсны дараа бүр ч аймаар болчих шиг.

Месси өдөр дараалаад Макси Родригес, Рикельмегийн үдэлтийн тоглолтонд оролцлоо.
Зүгээр л бурхан аятай болжээ.

Рикельмег ямар их дэмждэг байв аа.
Барсад ирээд л, 10 номер аваад.
Ван Гааль коачийн үе таараад ганц улирал бараг тоглоогүй, ядаж тэр нь бүр энэ жилийн Челси шиг хог дээр үсэрч үсэрч, Ван Гаалийг халж байж арай дээрдээд 6-д орж байсан санагдана.
Тэгээд явуулахад нь маш их харамсаж байлаа.
Гэхдээ яахав зөрүүлээд Роналдиньог авсан, тэндээс Барсагийн шинэ түүх эхэлсэн.

Рикельме Виллареалд гангарсан шүү, Форлантай хамт.
Бас нэг талаар шигшээдээ ч сүүлд дуудагдаж, 2006 онд л ганц ДА-д тоглосон.
Яг Европт авсан цом, шигшээтэйгээ хүрсэн алдар гойд биш ч Бокадаа бол шүтээн юм байна лээ.

Өмнөд Америк ер нь тэр чигээрээ ийм юм шиг бна лээ. 18 оны ДАын өмнө хамт ажилладаг хэдэн колумбууд эр эмгүй уйлаад аймаар үздэг юм билээ. Колумб нь нэмэлт тоглолтоор эрхээ авахад бөөн юм болж билээ. Тэгээд 2 хүүхэн нь амралтаа аваад Орос явж байсан ккк.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Вамос Аргентина

Postby Villa_Bayaraa » Thu Jun 29, 2023 10:34 am

2008 онд Бээжингийн олимпоор Аргентин Бразилыг 3:0-ддэг тоглолтыг цэнгэлдэхэд нь үзэж байсан... Тэгэхэд нэг талаас багийн ахлагч Рикелме, Месси, Агуэро, Машерано, Ди Мариа, Гаго, Гарай энэ тэр гэсэн дүү нартайгаа, нөгөө талаас багийн ахлагч Роналдиньо, Марсело, Рафинья, Пато, Андерсен энэ тэр гэсэн дүү нартайгаа 2 талаас тулж билээ... тэгэхэд бол Рикелме талбайн дунд зүгээр эргэлдэж байхыг нүдээр харсан даа... нөгөө Балжаа ахын Ван Дер Ваартыг билүү "ногоон талбайн уран зураач" гээд байдгийг харин жинхэнэ Рик-ээс тэгэхэд харсан даа... ерөөсөө илүү дутуу хөдөлгөөн хийхгүй, яг гоё пассууд хаяад л дүү нараа бол зүгээр "тоглуулсан"... сүүлд нь пен цохиж хийгээд эцсийн цэгийг нь тавьсан даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Вамос Аргентина

Postby Boldono » Thu Jun 29, 2023 11:36 am

Рикельме Озил хавьцаа л байх. Tool багатай шүү дээ. Зизу-тай харьцуулах нь утгагагүй.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Thu Jun 29, 2023 11:43 am

Өзил лаг тоглогч бсн. Гэхдээ Өзилийн ихэнх карьер Арсенал, Реалд өнгөрсөн. Ихэнх тоглолтыг нь хүмүүс үздэг, санадаг. Рик бол ихэнх карьех нь Өмнөд Америкт өнгөрсөн. Өзил бол АМ тоглогч л доо. Тоглолтын хэмнэл эдр барихад чухал үүрэггүй. Яаг аюултай боломж үүсгэдэг. Рик чинь аль алийг нь л хийдэг бсн.

meesh wrote:Үгүй тэгээд Барсад амжилт олоогүй яваа биз дээ.

Ван Гааль доор ер нь Өмнөд Америк тоглогчид явдаггүй юм гсн. Нөхөр яаг өөрийнхөө хүссэнээр тоглуулах гэдэг. Өмнөд Америкууд бол өөрсдөө бас импровазаци хийх дуртай. Тэр дундаа Рик чинь ер нь коачийн хэлснийг хийдэггүй гар бсым гсн шүү дээ талбай дээр. Пеллигрини хүртэл ребел, Покерман амархан хийчиж болох зүйлийг заавал хэцүү хийдэг энэ тэр гэсэн бсн.
Сая Голландтай тоглосны дараа Ди Мариа ярилцлага өгсөн бсн. Намайг бөмбөг алдахаар Ван Гаал уурлаад, бүх тоглогчдын өмнө тэр бичлэгийг үзүүлээд загнадаг байсан. Би тэр бөмбөгийг алдахгүй бол өөр хэн нэгэн алдаж л таараа шүү дээ эдр гсн бсн. Хэт дисциплин өндөр механик тоглогчидод эрх чөлөө өгдөггүй коач шиг бга юм. Европууд бол тэрэнд зохицож чаддаг.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Tue Jul 18, 2023 1:17 pm

3 цом дараалж хүртээд хөлбөмбөгийн холбоо ч мөнгөтэй байх шиг бна. Саяхан л цалингаа тавьж чадахгүй бсн газар шүү дээ. Миамид 2024 оны Копа, 2026 оны ДА тэмцээнд шигшээ баг ашиглах 1500 м2 бэлтгэлийн комплексийн ажил эхэлсэн байна. 10 сар гэхэд дуусах юм байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Цоомоо » Wed Jul 26, 2023 10:12 am

Месси өнөөдөр 2 гоол, 1 ассист.

Энэ Лиг кап нь юм байна, мань хүний хийсэн 2 тоглолт.
Үндсэн лигтээ бол Майми бүстээ сүүлийн байрт байгаа. Лиг капын үеэр үндсэн лиг нь завсарлаж байна.
Кап нь 1 сар үргэлжлэх, ДА-ын форматаар явдаг тэмцээн гэнэ.

MLS - ийн 29 баг бүгд ороод нэмээд Мексикийн лигийн 18 баг гээд 47 баг орж байгаа.
Өмнөх 2 аварга нь өнжөөд үлдсэн 45 баг нь 15 хэсэгт 3, 3-аараа хуваагдсан.
Хэсэг бүрийн эхний 2 баг, гээд нийт 32 баг шууд хасагдахаар 1 тоглоод 8 сарын 19-нд дуусна.

Топ 3 баг нь Конкакаф СЛ 2024-ийн эрх авна гэнэ.

Майми 2 хожоод хэсгийн тоглолтоо дуусгаж.

Ингээд Америкийн лиг харна гэж бодсонгүй явлаа хаха.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Вамос Аргентина

Postby kayo » Sun Jul 30, 2023 7:43 am

Өө тххх, үзээд эхэлчихсэн, хаха. Улиралаа дуусгаснаа плэй офф ч хийж байх шиг, үлгэрийн юм байна лээ, хэхэ, тэгээд хичнээн ч цомын тоглолттойн. Завсаргүй олон тоглолттойн юм байна лээ.

Нээрээ энэ баг нь үнэхээр муу юм байна лээ, Буси бол голд нь зүгээр л эргэлдэж байна лээ, тэгээд дамжуулалтууд нь яг Мэсси дээр, нөгөөдүүл нь бол бүтэхгүй ээ, олигтой ч бөмбөгөө хүлээ авж чадахгүй, Мэссигийн нэлээн олон гоё дамжуулалтыг алсан, одоо Инеста, Алба ирчихээр бас арай үзээтэй болох байх.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Thu Aug 03, 2023 1:38 pm


Манай дараагийн нэг том талент л гээд байгаа. Эцгийгээ өвччихсөн юм шиг залуу.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Fri Sep 08, 2023 12:18 pm

За ДА-аас хойш анх удаа албан ёсны тоглолтоо хийж, Эль Монументалд Эквадорыг нэг тэгээр хожлоо. Месси 78 дээр фрийкикээс гоолдлоо. Месси ядралт их байгаа болохоор бас хүссэн хэмжээндээ тоглож чадсангүй гэж ярьсан бна. Тоглолтын шилдэгээр Ромеро тодорлоо. Хойно хана хэрэм мэт л байлаа. Мартинез гараанд эргэж гарлаа. Мөн ДА гэмтлээс болон өнжсөн Гонзалез гараандаа эргэж ирлээ. Нөхөр Фиоринтинатай улирал эхлээд эргээд сайн формоо олж байгаа. 10 дугаар ч авсан бна лээ. Ди Мариаг зодог тайлах үед Гарначо Гонзалез хоёр байрыг нь авна. Ингээд ДА шинэ цикль эхэллээ дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Lakers Barca » Fri Sep 08, 2023 3:05 pm

Free kick Рекордыг эвдүүл эвдэхээр юм даа. Ийм зайнаас бол хана босгоод баруун талдаа том зай үлдээдэг бараг гоал бэлэглэж байгаа юм шиг болждээ. Тэгээд эсрэгээр нь гэхээр бага талд нь хүчтэй цохьдог. Тайлбарлагч нар нь хүртэл Free kick ийм зай авангуут PK шиг гэж тайлбарлаж байна лээ
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: Вамос Аргентина

Postby Өсөхбаяр » Fri Sep 08, 2023 8:09 pm

гэхдээ мессигийн ганц гоолоор хожлоо. одоо энэ хүнээс хамаарахаагүй топ хэмжээнд тоглох баг болмоор бгаа юм
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Wed Sep 13, 2023 1:01 pm

Мессиг суулгаж байгаад л 3-0 ээр хожлоо доо Боливийг нөгөө хэцүү талбайд нь. Мессиг эзгүйд Ди Мариа лидерийн үүргээ сайн гүйцэтгэж 2 дамжуулалт өгч нэг гоол эхлүүллээ. Таглиафико 6 жил шигшээд тоглосны эцэст анхны гоолоо орууллаа. Алварез жаахан азгүй байлаа. Нико Гонзалез хоёр тоглолтонд хоюуланд нь эргэн ирж гараанд тоглосон бол өнөөдөр гоолдлоо. Мань хүн ч үнэхээр гоолын одтой шүү шигшээд. 25 дахь тоглолтондоо 5 дахь гоол. Энцо бас гоолдлоо. Төвийн шугам дээр манайх бүхэлд нь эзэгнэлээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Fri Nov 17, 2023 12:20 pm

Саудид хожигдсоноос хойш хожигдоогүй байсан цуврал Урагвай дээр ирээд дууслаа. Францаас хойш бас хаалгандаа гоол алдаагүй байсан. Биельса оччихсон Уругвай ч сайн байх шиг байгаа. Эхний үе дээр Уругвай арай илүү тоглоод гоолдсон. Хоёрдугаар хагаст Ди Мариа орж ирээд манай тоглолт сайжирсан ч гоол хийж чадахгүй байсаар сөрөгдүүлээд дууслаа. Талбай дээрээ хусуулчдаг жаахан тиймхэн юм боллоо. Бусдаар яах вэ хэрэгтэй хожигдол гэж найдаж байна ккк. Месси, Ди Мариа хоёр ингээд удахгүй зодог тайлахаар ур чадвартай гоё вингер л дутагдахаар харагдаад байна даа. Нико Гонзалез хөдөлмөрч гоё тоглогч ч гсн яаг ийм хамгаалалт сайтай багууд дээр нэгийн эсрэг нэг илүү сайн тоглодог вингер хэрэгтэй нь харагдлаа. Ди Мариа орж ирээд тоглолт шаал өөр болж байх жишээний. Ювегийн Суле, Гарначо хоёр л яваандаа орж ирнэ байх даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Өсөхбаяр » Fri Nov 17, 2023 11:40 pm

хожигдох цаг нь болсон л доо. бараг бүтэн жил хожигдолгүй, бүр гоол ч алдахгүй явах шахлаа шт
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Вамос Аргентина

Postby meesh » Mon Nov 20, 2023 9:19 am

Манай мэдиа флоп гоолджээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Wed Nov 22, 2023 11:35 am

Бразилийг Мараканад нь нухлаа. Хоёр дараалаад талбайд нь бавчихлаа шүү. ДА урьдчилсан шатанд Бразил 64 тоглолт ялагдаагүй гэсэн хамгийн урт цуврал нь дуусаж байгаа юм байна. 3 тоглолт дараалж ялагдаад 4 тоглолт хожил аваагүй л гэнэ. Ней байхгүй нөлөөлж бга бх. Анхнаасаа фанатуудын хооронд мөргөлдөөн үүсээд цагдаа нар манай фанатуудыг зодоод манайхан багаараа арг дэмжигчдийн хэсэг рүү очиж, цагдаа нарыг болиулах гэж оролдож бариад бас л аймаар драмтай тоглолт боллоо. Эми Мартинез ч үзэгчдийн суудал руу ороод цагдаа нартай үзчих гээд бна лээ ккк. Тоглолт ч бас ширүүн л юм боллоо. Эхний үед манайд нэг пен өгүүл өгчихөөр байсан өгсөнгүй. 2 дээр Мартинелли нэг 100 шахуу боломжийг Эми хаалаа. Тэгээд Ота мөргөөд шийдчихлээ. Бас гоё гарч ирж мөргөсөн шүү. Мессигийн хувьд тааруухан өдөр өнгөрлөө. Нэг их харагдахгүй байж байгаад 78 дээр суусан. Месси, Ди Мариа хоёрын хувьд Маракана дахь бараг сүүлийн тоглолт болов уу даа. Хэсгээ тэгүүлж л бна. Бразил харин эвгүй байна аа. 6д бичигдэж байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Цоомоо » Wed Nov 22, 2023 11:36 am

Бразилтай тоглолт бөөн юм болжээ.
Үзэгчид хоорондоо асуудал үүсгээд, хамгаалалтынхан зохицуулж байхдаа Аргентиний фэнүүдэд хүч хэрэглэсэн юм уу даа.
Тоглогчид фэнүүдээ өмөөрөөд кк.
Бразилын талбайд гэхэд Бразилчууд "Меееессси" л гээд байна лээ, аймаар том ривал улсууд гэхэд.
ДА дээр гэхдээ Бразил хасагдсаны дараа ихэнх Бразилчууд Аргентинийг дэмжсэн байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 38 guests