Page 152 of 152

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Dec 10, 2022 2:30 pm
by Lakers Barca
эдний финалт цохих дараалал нь ямар новш нь байсан бэ? ойлгоогүй

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Dec 10, 2022 2:43 pm
by kayo
Шууд Родригогоор эхэлдгийн ёстой ойлгосонгүй, Неймар эсвэл Касемеро гэсэн туршилгатай нөхдөөр эхлүүлэхгүй.

Хорватын пеналтууд харин эсэргээрээ янзтай бэлджээ, бүгд тас тас. Эхлээд 2 удаа шууд дундруу явуулангуут Аллисонд ч дараагийхууд нь их хэцүү болчихсон доо.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Dec 10, 2022 6:57 pm
by Өсөхбаяр
Хорват түгжилдсээр бгаад пенальт хүргэчих чадалтай баг юм. голын 3н бол гоё юм.. урдаа лева шиг довтлогчтой бол жинхэнэ лаах баг байна

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Dec 10, 2022 9:28 pm
by Зак
TGNT wrote:Манай Фирминог авч явах байсымдаа

Гүй нээрээ... Фирмино явсан бол хутгалчихаад ярзайгаад зогсож байж мэдэх л хүн. За үгүй дээ л 11 цохиход алдах магадлал бага шүү.
Бразилийн энэ олон амиа хичээсэн эготой тоглогчдоос хамаагүй өөр багийн тоглолт үзүүлэх ганц хүнээ хаяад явчихдаг, юу ч гэх вэ дээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Dec 11, 2022 1:24 am
by Denis_Law
Яаа ёстой нүд хуруу л байлаа шүү хэдхэн минут бөмбөгөө бариад тэсчихэж чадахгүй л байсын байхдаа. Ядаж байхад урагшаа уралдуулж өгч байгаа тоглогч нь Фред байжийдаг (mannn Манай хэд тэгээд сэтгэлзүй үнэхээр тааруу юмаа дээрээс нь энэ дасгалжуулагчийн сэлгээ бол үнэндээ л авах юмгүй байлаа...

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Dec 11, 2022 12:14 pm
by Өсөхбаяр
гризман шиг тоглогч дутаж бна лээ.. сүүлд даниг оруулаад ирсэн бол бацаануудаа загнаад бөмбөгөө буланд бариад дуусгацан бгаа даа

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Dec 11, 2022 2:02 pm
by Saiza
Pisda

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Dec 11, 2022 11:24 pm
by Reda
Какатай жилд бас Холландай тоглоход аймар тоглолт үзүүлж бгад санамсаргүй байдлаар 2 гоол алдаад мултарч бж билээ. Сүүлийнхийг нь Снайдер мөргөж бсн.Тоглолтын агуулга бол аймар бсн даа. Энэ удаа бас бүрэлдэхүүн нтр сайтай ирчихээд мултарчихлаа. Боломжтой жилүүддээ ингэж хад мөргөөд. Дараа даштаас Герман Спайн илүү сайжраад ирэх бх даа, өрсөлдөөн бүр л хэцүү бно.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Dec 12, 2022 9:08 am
by Тэгшээ
Зак wrote:
TGNT wrote:Манай Фирминог авч явах байсымдаа

Гүй нээрээ... Фирмино явсан бол хутгалчихаад ярзайгаад зогсож байж мэдэх л хүн. За үгүй дээ л 11 цохиход алдах магадлал бага шүү.
Бразилийн энэ олон амиа хичээсэн эготой тоглогчдоос хамаагүй өөр багийн тоглолт үзүүлэх ганц хүнээ хаяад явчихдаг, юу ч гэх вэ дээ.


Хэт амиа жигүүрүүд нь тэргүүлж байж урагшаа ороод хүн хуурах гээд далдагнаж байгаад сөрөгдүүллээ шдэ.

Фабиногоо оруулж ирж 2-р давхар жаахан ч гэсэн нэмэр болгох байх гэсэн Фред орж ирж нтр.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Dec 12, 2022 10:31 am
by tuwshin_pr
Харин Титэ энэ Фрэддээ үнэн хайртаймаа. Касемиро, Фабиньо, Бруно 3 байхад арай муу хувилбар Фрэдийг нэмж авдаг нь яаж байгаан. Оронд нь ядаж манай Жоелинтоныг аваад явсан бол төвд 18 оны Францын Матуиди шиг нэг гоё танктай болку юу.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Dec 12, 2022 12:08 pm
by El Payaso
Хорватын гоолыг задлаж харуулж бна лээ. Бөмбөг таслаад шууд урагшаа довтлох гэж үзээд бөмбөгөө алдаад пресс хийж байгаад л алдсан бна лээ. Хамгаалалт нь байрлалаа авч чадаагүй. Тэгээд мэдээж хэрэг аз эз. Уг нь тэр төдий л аюулгүй бсн бөмбөг Маркиньосоос хачир аваад л орсон бна лээ.

Гэхдээ яаг энэ мөч ч биш. Бүхэлдээ Бразилын тоглолт сонин бсн л даа. Нэг тийм пэшшнгүй. Хорватыг бөмбөг эзэмшиж бхад пресс хийхгүй. Өөрсдөө бөмбөг авахаар бөмбөггүй тоглогчид нь идэвхтэй гүйхгүй гэх мэт.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Dec 12, 2022 2:16 pm
by Гансүх
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг ёстой хохь нь л болсон.
Юу бодож тийм олуулаа урагшаа ордог байнаа. Цаг дуусах дөхчихсөн үед дасгалжуулагч хамгаалалтын солилцоо хийхгүй дээ.
Тэгээд пен цохиход 21 настай бацаан хамгийн эхний цохилтыг хийхээр бүлтгэнээд гараад ирэхээр нь энэ яг алдахаар байна даа гэж бодсон муу цохиод л алдаж байгаа юм.
Энэ жил уул нь боломж хангалттай байлаа ш дээ.