Page 148 of 152

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Sep 07, 2018 6:21 pm
by Saiza
Нэймар маань Бразилыг шигшээ багийн ахлагч бүр мөсөн болсоныг зарлалаа...

Одоо дахин тоглолт бүрт ахлагчаа сольж байхгүй.

Мөн ирэх 10 сарын 12нд Сауди Арабтай,
10 сарын 16нд Аргентин улсын шигшээ багуудтай тус тус нөхөрсөг тоглолт хийхээр болжэээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Thu Sep 13, 2018 11:37 am
by Ultra Madridista
Ричарлисон гээд ёстой эвгүй гар байна даа .

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Thu Sep 13, 2018 1:05 pm
by Mojul
Манай Андрэас Бразилд төрөөгүй мөртлөө Бразилын шигшээд тоглосон анхны тоглогч гэвүү. Сүүлийн 100жилд бол байхгүй гэж байх шиг байсан.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Thu Sep 13, 2018 1:35 pm
by Бороо
Неймар шигшээ багийн төлөө 92 тоглолтонд оролцож Пелетэй тэнцэж.. Одоо 59 гоолтой дахиад 4-г оруулахад Роналдог гүйцэж 19-г оруулахад шигшээн бүх цаг үеийн мэргэн бууч болох нь...

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Mar 01, 2019 1:04 am
by Saiza
Image

Тите дасгалжуулагч энэ 3 сард болох нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүнийг зарлажээ.

Нэймар маань бэртэлтэй байгаа тул дуудагдаагүй бол Реалд өөрийгөө харуулж буй Винициус Жуниор маань анх удаагаа дуудагджээ.

Бүрэлдэхүүний дундас нас - 26
- Хаалгачид: 27
- Хамгаалагчид: 29.4
- Хагас хамгаалагчид: 24.7
- Довтлогчид: 22.3

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Mar 01, 2019 10:36 am
by El Payaso
Танай бүрэлдэхүүн ч нэг үе бодоход гоё байна аа жигд. Гэхдээ л довтолгоо Бразил гэхэд сул хэвээрээ л бна даа. Фи, Хэсүс гэхээр.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Mar 02, 2019 10:03 am
by Ultra Madridista
Винициус гоё байнаа ер нь өөрийгөө дэлхийд харуулчихлаа дөө .

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Mar 02, 2019 7:45 pm
by someone
Гэхдээ Неймарын сэлгээнд суух байлгүй

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Mar 04, 2019 2:53 pm
by kayo
Манай Артур дуудагдаад эхэлчихсэн, яг бразил, манай хоёрт дутагдаад байгаа бөмбөг баригч хагас санагдаад байгаа. Дунд Коуг суулгаад гараад байгаа, их ирээдүйтэй хүүхэддээ. Өмнөх хэдэн нөхөрсөгт гараанаас гарсан байхаа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Mar 24, 2019 8:29 am
by batudam
Paqueta: Бразилийн шигшээдээ илүү эрх чөлөөтэй тоглодог

Бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Милан намайг бэлэн болгосон. Бүхий л тусламж дэмжлэгээр дэмжсэн. Би тэдэнд маш их баяртай байна. Яагаад гэвэл Италийн хөлбөмбөгийн лиги хурдтайгаас гадна өөр тактикаар тоглодог. Гаттусо талаар гэвэл тэр гайхалтай хүн бөгөөд чамайг илүү их тоглолт гаргахыг шаарддаг чадварлаг мэргэжилтэн юм. Бид энэ улирал амжилттай сайн тоглоно гэж найдаж байна.

Хувьд бразилийнхаа шигшээ багтаа Neymar эзгүйд 10 дугаарыг өмсөн тоглохоор болсон юм.

"Бразил шигшээ багийн өмсгөл бол хүнд өмсгөлөө. Үүх түүхийг агуулсан таван одтой өмсгөл. Үүнийг өмсөн тоглоход их үүрэг хариуцлага ирдэг. Шигшээ багтаа ямар ч дугаартай тоглох нь эрхэм хүндтэй хэрэг. Би энд өөрийн байр сууриа олохын төлөө хичээж тоглох болно. Милан болон Бразилийн шигшээ багууд ижилхэн тактик ашигладаг. Миланд би зүүн талын төвийн хагас дээр тоглодог. Энэ бол миний дуртай байрлал. Сери А лиги бол Бразилийн лигээс өөр лиги. Илүү тактик баримталсан лиги. Шигшээ багт дасгалжуулагч надад эсрэг баг руу довтолсон арван зургаа руу нь нэвтэрч тоглох илүү их боломж өгдөг. Илүү их чөлөөтэй байлгадаг"

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Mar 24, 2019 12:45 pm
by batudam
Kaka: Paqueta Бразилийн шигшээ багт бэлэн

“Милан болон Бразилийн шигшээ энэхүү харилцаа холбоог харах маш сайхан байна. Ялангуяа Paqueta миний төрөлх орны Flamengo багт тоглож байсан Россонеричуудтай холбогдох өөр нэг холбоо болж байна.

10 дугаарын өмсгөлийг өмсөн тоглох түүний хувьд гайхалтай. Тэр Бразилийн шигшээ багийн хамтаар гайхалтай түүхийг бичих болно. Би түүнийг шигшээ багийнхаа төлөө 10 дугаарыг өмсөн тоглоход бэлэн гэж бодож байна. Тэр зүгээр л өөрийн хөлбөмбөгийн тоглолтоо бэлэн болгож, гүйцээх хэрэгтэй.

Түүнд Өмнөд Америкчуудыг мэддэг сайн дасгалжуулагч болох Гаттусо байна. Намайг Миланд байхад Гаттусо надад маш их тусалж байсан. Гаттусо түүний өөртөө итгэх итгэлийг сайжруулж байна.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri May 17, 2019 11:45 pm
by Saiza
Image

Image

Хамгаалагчид арай л хөгшин үү гүй юу. 36 настай Дани багтаж нтр.
Danilo, Fabinho, Vinicius, Moura нар багтаж чадаагүй байна.
Уг нь Фернандино-н оронд Фабино, тэгээд Эвертон нтрийнх нь оронд Виницус байсан бол цаашдаа хэрэгтэй юм даа.
Average squad age: 27.0

- Goalkeepers: 27.33
- Defenders: 30.0
- Midfielders: 26.33
- Attackers: 23.66

Уг нь фэнүүдийн санал асуулгаар бол ийм баг бүрдэхээр байж.
--------------------------Alisson Ederson Neto -
Danilo D.Alves - T.Silva Marquinhos Miranda Militao - A.Sandro Marcelo -
--------------Casemiro Fabinho - Arthur Coutinho Paqueta Allan -
-------------------------D.Costa Neymar D.Neres -
-------------------------Richarlison Firmino G.Jesus

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Thu Jun 06, 2019 3:23 pm
by El Payaso
Ней Копа өнжих нь ээ. Азгүй гар юм аа. Дан чухал тоглолтуудыг өнждөг. Бразилийн шаанс ч нэлээн буурах шинжтэй. Хэн нь ч түрүүлж мэдэхээр тэнцүүхэн багууд л өрсөлдөх юм уу даа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Thu Jun 06, 2019 3:41 pm
by Saiza
Нэймаргүй ч шаана шт ээ хаха

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed Jun 19, 2019 12:34 pm
by Барнаба
Копа авалгүй удлаа, энэ удаагийнхийг авчих юмсан. Ер нь олигтой гоцгойроод байгаа баг алга, Неймар байхгүй ч уул нь араамаараа аваад залчихаар л нөхцөлд байна даа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Jun 23, 2019 10:41 am
by Барнаба
Перу-г бут ниргэжээ, Фирмино-н форм гоё болж байгаа бололтой. Неймар байхгүй болохоор хэн нэгэндээ найдаад байхгүй бүгд зүтгээд их боломжийн байх шиг санагдлаа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Jun 28, 2019 10:17 am
by El Payaso
Манайхаас долоон дор юм бишүү. 10 хүнтэй Парагвайг талбайдаа барахгүй юм. Касемиро Фернандино энэ тэр дуудагдаагүй юм уу.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Jun 28, 2019 10:39 am
by shinee8
El Payaso wrote:Манайхаас долоон дор юм бишүү. 10 хүнтэй Парагвайг талбайдаа барахгүй юм. Касемиро Фернандино энэ тэр дуудагдаагүй юм уу.

2-лаа байгаа шд. Харин Фабиног үлдээгээд наад 2-г чинь аваад явсан.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Jun 28, 2019 12:42 pm
by Барнаба
Нилээн орон гарантай л тэмцээнийг үргэлжлүүлж байна уу даа. Зүдэрч байж л цааш шалгарах шив.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Jun 28, 2019 12:49 pm
by Барнаба
Одоо ч уул нь 2хон тоглолт үлдээд байна. Авчих юм шиг санагдаад байгаам даа, ганц найдвартай тал гэвэл хамгаалалт л байна.
Бразилчууд хамгаалалтаараа цом авжээ гэж хэлүүлэх нь дээ хэрвээ түрүүлвэл.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Jun 28, 2019 2:15 pm
by El Payaso
Энэ тэмцээн ер нь их хамгаалалт чухалчилсан тэмцээн болж бх шиг байна. Чили Уругвай Бразил гээд. Чили Уругвай хоёрын тоглолт их гоё болсон. Аль аль нь танай манайтай таарахад шаачихаар байна лээ. Колумб бас сайн байгаа. Гэхдээ хамгаалалт туршлагаараа Чили шаах бх аа Колумбийг. Уругвай, Чили хоёр л хамгийн сайн хоёр баг нь бх шиг байна одоогоор. Танай төвийн хоёр хамгаалагч ч гэхдээ бнга л комбэйк хийлгээ сурцан хоёр шүү дээ. Аллисон л байна даа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Jun 30, 2019 6:33 am
by Барнаба
Манайх лав Пэру-г 5-0дсийм шүү. :ногоон:
Нөгөө хэд тэгсэн хамгийн сайн формтой гэж байсан Уругуай-г шаачихлаа. Чили бөөн баяр бөөн баяр болжээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Jun 30, 2019 7:29 am
by Зак
Би тэрнийг зодсон юм чинь би чиний атаман гэдэг цэцэрлэгийн хүүхдүүд шиг юм ярих юм.
7 хоногийн өмнө 3:0-оор гөвж байсан багтаа 4:0-оор гөвүүлж болдог жишээ энүүхэнд байна. Уругвай илүү баг нь байсан ч торгуулийн цохилт гэдэг сугалаагаар л мултарлаа. Тэрэнд танай 5:0 бол түй ч хамаа байхгүй.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Jun 30, 2019 9:21 am
by Барнаба
Ногоон смайл хардаггүй юмуу. Ямар хачин хэнээтэй нөхөр вэ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Jun 30, 2019 9:25 am
by Барнаба
Тэглээ ч 5-0дсон нь ямар худлаа юм биш. Гоал хийж чадаагүй Уругуай-н хохь шт, илүү тоглосон нь биш илүү гоалдсон нь хождог тоглоом.

Ядаргаатай хар энэргитэй нөхөр үү гүй юу. Хэрүүл гуйгаад шаачих юм.