Page 145 of 149

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Tue May 22, 2018 8:48 am
by Барнаба
Энэ жилийн ДА-н бүрэлдэхүүний дундаж нас 28.1 гэнэ. 2014 оныхоос 3 сараар ах, 2010 оныхоос 6 сараар дүү, 2006 оныхоос 3 сараар дүү, 2002 оныхоос 2 жилээр ах гэж байна шүү.

Миний санаа зовж байгаа асуудал гэвэл довтолгоонд ямар гурвалыг гаргах вэ гэдэг л байна. Жесүс сайн ч гэсэн форм, карьерийн оргил үе, туршлага зэргийг нь харвал Ней-Фирмино-Коу гэж гаргавал илүү үр дүнтэй санагдаад байгаа. Фирмино, Коу 2 хамт тоглож байсан гэдгээрээ үр дүн илүү гаргах байх. Эсвэл Коу-г САМ дээр тавиад Жесүс-г урд багтааж болох юм. Тэгвэл хагас дээр илүү найруулга сайтай болох боломжтой. Яг одоогоор бол Фирмино-н форм үнэхээр галзуу байгаа, тоглолтын хэв маяг, бусдыгаа тоглуулах чадвар гээд харвал үнэхээр зайлшгүй гараанд 9 дээр байх тоглогч. Жесүс том тэмцээнд 9 дээр арай жулдах шиг санагдаад байгаам, омголон зан нь дарагдаагүй, чухал моментуудад сэтгэлзүй, туршлага дутах байх. Гэхдээ Тите Жесүс-д их итгэл хүлээлгээд байдаг яадаг бол.

За бусад байрлалд бол тэгээд бараг тодорхой болчихлоо дөө, Данило-г гараанд харчихвал зүгээр байна. Хаалган дээр мэдээж Алиссон. Марсело-г энэ жил том эффэкт үзүүлэх болвуу гэж горьдоод байгаа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Tue May 22, 2018 2:15 pm
by Denis_Law
Надад бол Коуг САМ дээр л гаргамаар санагдаад байгаан урдаа Неймар Фирмино Виллиан гэвэл яадаг бол.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 10:36 am
by Saiza
Image

Шигшээн 23 тоглогчоос 14 нь клубын түвшинд тоглосон багтайгаа лигийн аварга авчээ

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 10:37 am
by Saiza
Image

Image

Image

Image

Манай хүн бэртлээс хойшхи анхны бэлтгэлээ хийгээд эхэллээ..
Энэ зун Реал нтр гэхгүй Тюхелийн доор ПСЖ дээ үлдэхээр болсон гэнэ лээ

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 10:40 am
by Saiza
Image

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 11:16 am
by Tamiraaaa
Gangan squad haragdaj baina da. Marcelo, F. Luis 2l neg ni sub hiih ontsgui. 2 sain toglogch neg bairlal deer yum daa.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 11:24 am
by Барнаба
Паулиньо гараанд гарахгүй байхаад, Касемиро-Фернан гэсэн хослол гараад урд нь Коу гарчихвал гоё л болох юм.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 11:36 am
by Saiza
Хахаха.
Барнаба болио

Тите ирсэнээсээ хойш л Габриел, Паулино нарыг гол хүнээрээ байлгасаар ирсэн..
Тийм бхад яахлээрээ гэнэт тэмцээн болонгуут суулгана гэж ай..

Бараг Ренато Агустогоо ч гаргаж мэдэх хүн шт

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 12:00 pm
by Saiza
Ер нь сул багуудын эсрэг Коуг дунд Касемиро+Паулинотой дунд гаргах байх..
Хүчирхэг багуудтай бол Касемиро+Паулино+Фернандино гэж гараад Коуг жигүүрт Уиллиантай ч юмуу солиод гаргах биз...

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 12:03 pm
by Gooner
Юу вэ?
Ааль дээр үеийн Рэнато Аугусто чаажийшдээ.. кк..

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 12:26 pm
by Барнаба
ПЛ-г доминантласан багийн чухал хагас хамгаалагч шүү дээ Фернан бол. Пау-н хажууд бөмбөг барьчихна, хамгаалалтанд сайн, стамина сайтай гээд бүх талаар илүү. Довтолгооны оролцоо Пау илүү байх, Пау чинь тэгээд СМ дээр гарчихаад довтлогч шиг байрлалаа хаяж яваад байдаг хүн дундын шугманд хамгаалалт нураагаад хэцүү дээ. Би бол сэлгээ л гэж хараад байгаа. Касемиро шиг ДМ шигшээд бол байхгүй, ойлгомжтой гараа байх ёстой хүн.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 12:28 pm
by Барнаба
Аугусто бол одоо арай ч дээ, том тэмцээнд гараа гэвэл нүд рүүгээ хуруугаа хийсэн хэрэг болох байлгүй.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 12:29 pm
by Saiza
Мэдээж хүслээр чинь болдог бол тэгэхсэн..
Даанч Тите бол тэгэхгүй л болов уу

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 12:31 pm
by Барнаба
Пау тэгээд хавар Барса-д нэг их нэмэр болсонгүй, consistency буюу форм, хэмнэлээ тогтмол барьж чаддаггүй л хүн дээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 12:45 pm
by Saiza
Хятадад зунжин тоглож байгаад ирсэн хүн шт ээ.. Тэгэээд формтой бсан болохоор намар, өвөл Барсад их хэрэг болсон шт.
Тэгээд хавраас ядралт аваа биз дээ..

Сүүлд Орос дээр Коуг дунд Касемиро+Паулинотой дунд гаргасан.
Дараа нь Герман дээр Касемиро+Паулино+Фернандино гэж гаргаад Коу-г жигүүр лүү шилжүүлсэн л дээ..

Яг л ийм юм болно...

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 12:49 pm
by Барнаба
Харин тэгээд бүтэн жил амралтгүй тоглоцон хүн баг алах вий дээ л гээд айж байна. Дээр нь өөрийнх нь тоглолт тийм тогтмол байж чаддагүй гэж байгаа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 1:04 pm
by Saiza
Заза Фернандино гарж л байвал сайн биз..

Харин Пепээс Фирмино, Габриел 2ын талаар асуухад энэ бол миний асуудал бишээ Титегийн толгойгоо гашилгах асуудал гэсэн бна лээ..
Тэгээд Бразилд ийм мундаг 2 довтлогчтой байгаа нь сайшаалтай гэх мэт..

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 1:05 pm
by El Payaso
Танайх тэгээд Ливерпүүл шиг айхтар хай темпо, прессингтэй тоглохгүй л бол Хэсүс дээр биз дээ. Авьяасын хувьд илүү л дээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 1:09 pm
by Saiza
Тите угаасаа Паулино, Габриел 2ыг илүүд үзэх бх өө..

Бүтэн жил л гараандаа нүдсэн

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Thu May 24, 2018 3:59 am
by Tamiraaaa
Za tegeed turuulj l baival hench garsan yah vee:) Brazil demjigchdiin uzdeg gazar baigaa yu share hiigeerei. Hamt uzetsgeevel goy baih.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Jun 03, 2018 6:17 pm
by Барнаба
Хорват-н эсрэг Габриел ахлагчийн туузтай тоглох нь. Ней нэг хэдэн мин тоглох юм шиг байна. За ер нь ингээд бараг ДА-н гарааны 11-г зарлачихвуу яав. Ней-Жесүс-Коу гэсэн жижиг гурвал бараг гарч таарах нь дээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Jun 03, 2018 11:55 pm
by spain man
Нэй аймаар гоолоор эргэн ирлээ дээ...

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Jun 04, 2018 1:39 pm
by Messi2018
Neymar-ийн алтан өгөөж
Image
Бразил од Неймар гэмтэл бэртэл авсан нь ням гарагт Хорватын эсрэг 2: 0-ээр хожиход гайхалтай гоол.

Neymar ердөө 23 минутын өмнө Бразилын зургаа дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хичнээн чухал болохыг нь нотлох хэрэгтэй.
Image
Неймар Мерседесийг ДАШТ-ий тоглолтонд тэсрэх бөмбөгөөр эргүүлэн авчирсан нь намайг гайхшруулсан.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Jun 04, 2018 2:16 pm
by Оргил
энэ нөхөр мангар сэтгэлтэй гадаад нөхөр юм бишүү.. сэдэвийг нь олоод бичдэг бот байна гэж байх уу..

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Jun 04, 2018 4:44 pm
by Өсөхбаяр
транслэт зураг нтр гээд эвгүй гар бх шиг бгаамаа