Page 144 of 150

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Mar 19, 2018 3:07 am
by Saiza

манай хүнийг Реал авна гэсэн шуум явна лээ дээ

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Thu Apr 19, 2018 4:53 am
by Tamiraaaa
Ene jil German l suid hiiheer haragdaj baina da. Uug ni Brazil-n zaluuchuud maani oilgoltsoj chadval bas l goy bag boschihood baidag.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Apr 23, 2018 3:57 pm
by El Payaso
Сократесийг бүх цаг үеийн хамгийн аугаа хөлбөмбөгчин, Пелегээс ч илүү энэ тэр гэж ярьдаг Бразилчууд цөөнгүй байх шиг байдаг. Өнгөрсөн долоо хоногт сонирхоод хэсэг юм харсан юм. Талбай дээр гайхалтай тоглогч байснаас гадна талбайн гадна ч Мара шиг карисматик, улс төр нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, амьдралын болон хувцасны хэв маягийг нь залуус даган дуурайдаг хүн байжээ. Өмнөд Америкт бол Марагийн дараа орох үлэмж нөлөөтэй хөлбөмбөгчин гэж бна ш дээ. Тэгээд цаашаа уншаад явж байсан 1982 оны нөгөө гайхалтай багийн тухай байна. Довтолгооны хөлбөмбөг үзүүлдэг бөөн оддоос бүрдсэн баг хэсгээс гараад ахиж хэсэгт хуваагддаг зарчимтай байх үед Итали, Аргентинтэй нэг хэсэгт ороод Италид 3 2 оор хожигдож хасагдсан. Тэр тоглолтын тоймыг харсан үнэхээр л азгүй байжээ. Эхлээд Росси юу юугүй чихчих юм. Тэгээд Бразил тэнцүүлээд автал удалгүй хамгаалагч нь бөмбөгөө Россид өгөөд ахиад гоол алдах юм. Бразил тэрнээс хойш нүдэн нүдэж ахиад тэнцүүлж байгаа юм. Тэгтэл хаалгач нь амархан бөмбөг барихдаа алдаа гаргаж булан болоод булан нь дутуу цэвэрлэгдээд тэрийг нь Росси нэмээд хэттрик ккк. 2 жил хөлбөмбөг тоглохгүй байжгаад ирсн гар групп шатанд нэг ч гоол хийгээгүй байж байгаад шууд Бразилийн эсрэг хэт трик. Тэгээд энэ ялагдал довтолгоо давамгайлсан хөлбөмбөг хамгаалалтын хөлбөмбөгт ялагдсан ялагдал энэ үеэс хойш ер нь дан хамгаалалт давамгайлсан багууд амжилт үзүүлэх болж багууд ч хамгаалалтаа чангатгах болсон эдр гсн бна лээ. Тэгээд 82 оны ДА бас л аймаар ДА болж байжээ. Итали Бразил Арг гурав нэг хэсэгт ороод тойрч тоглож байгаа юм. Шөвгийн дөрөвт Франц Герман хоёр таараад Севиллийн тулаан хэмээх алдарт тоглолт болсон. Нэмэлт цагт Францчууд 2 гоол хийсэн ч зөрж хоёрыг алдаад пенаар мултарсан. Тэгээд финал Итали Герман.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Apr 23, 2018 4:06 pm
by El Payaso
Image
АНУ Ливийг бөмбөгдсөнд зориулж Yes to love, no to war гэсэн бичигтэй тууз зүүж гарч байж. Сайн ч ууж идэж шоуддаг нөхөр байж. Хөлбөмбөгөөс гадна амьдрал бий гэж ярьдаг.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Apr 23, 2018 4:33 pm
by meesh
Асуудалгүй түрүүлнэ, бараг хамгийн аймар баг гэгдэж байсан Росси ёндоороод хусуулсан ДА. Фалкао, Эдэр цагаан Пэлэ хочит Зико нар.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Apr 23, 2018 5:39 pm
by El Payaso
74, 78 оны Холландын шигшээгийн илүү ур чадвартай хувилбар гэдэг байж. Тоглолтын хэв маяг нь адил ч хувь тоглогчдийн ур чадвар хамаагүй илүү.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat May 12, 2018 11:11 am
by El Payaso
Дани аут гэнэ. Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг юм болж бна аа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat May 12, 2018 2:16 pm
by spain man
Нэг талаар сохорсон биш завшив гэж бодоод байгаа шд... 35 тай хүн.. тгд шахуу хуваарьтай халуунд тоглохоор хэцүү хэцүү.. тгд хоёр аймаар оффэнсив фуллбэк дашт.д дэмий гэж боддог...

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat May 12, 2018 2:36 pm
by El Payaso
Гэхдээ довтолдог ФБ чинь Титегийн системийн гол зэвсэг нь байсан юм бишүү. Тэгээд бас Рафиньяагаас өөр гайгүй орлогч бхгүй юм шиг бна ш дээ. Тэр нь Титегийн доор тоглоогүй гэв үү дээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat May 12, 2018 2:40 pm
by Saiza
Данило бгаа..
Фагнер гээд нутгийн лигт тоглодог залуу бараг гараанд гарна даа..

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat May 12, 2018 2:51 pm
by El Payaso
Тэр Фагнер нь гэмтлээс бас сая ирсэн юм гэнэ ээ. Гэхдээ Тите дуртай л юм шиг бна.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat May 12, 2018 7:57 pm
by Takanohana_Nowitzki
El Payaso wrote:Тэр Фагнер нь гэмтлээс бас сая ирсэн юм гэнэ ээ. Гэхдээ Тите дуртай л юм шиг бна.

Ээ зүйтэй, айлын сэдэв жоохон самар. Испани, Германыг бас. :ногоон:

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat May 12, 2018 9:07 pm
by Mojul
El Payaso wrote:Гэхдээ довтолдог ФБ чинь Титегийн системийн гол зэвсэг нь байсан юм бишүү. Тэгээд бас Рафиньяагаас өөр гайгүй орлогч бхгүй юм шиг бна ш дээ. Тэр нь Титегийн доор тоглоогүй гэв үү дээ.
Rafael байгаашд. Лионд

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun May 13, 2018 4:17 pm
by Boldono
Fabinho чинь РБ дээр тоглоод байдаг биздээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun May 13, 2018 7:39 pm
by Барнаба
Дани шигшээдээ хэзээ ч клубын хэмжээнд тоглодог шигээ тоглож гийгүүлж байгаагүй талтай, дээр нь нас нь яваад ер нь болих талруугаа орчихсон байна лээ. Сохорсон биш завшив гэдэг л болчихвуу даа.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun May 13, 2018 7:48 pm
by Gunnerz
Дэл

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun May 13, 2018 10:25 pm
by Funky
Дашт тоглохоор юм бишүү

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Tue May 15, 2018 3:00 pm
by Saiza
Image

Тите дасгалжуулагч ДАШТ-нд тэмцээнд авч явах урдчилсан 23 хүний бүрэлдэхүүнээ зарлалаа.
Том нэрнээс гэвэл Alex Sandro, Fabinho 2 үлдлээ дээ.. Д.Луиз байж болох ч өвдөгний гэмтлээс болоод бүтэн жил өнжчихлөө

Нэмээд Luan, Arthur, Rafinha нар байж болох

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Tue May 15, 2018 3:01 pm
by Saiza
Хорваттай хийх нөхөрсөг тоглолтонд Г.Есүс багийн ахлагчаар тоглох юм байна.
Ингэснээр Титегийн дор ахлагчаар тоглож буй 16дах тоглогч болж буй юм.

ImageImage

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Tue May 15, 2018 3:23 pm
by Saiza
Image

Нэймар ирэх долоо хоногоос бэлтгэлдээ оролцоод эхлэнэ гэнэ дээ. Бүтэн улирал тоглосон бол Баллондр гэчихсэн л байж байх байлаа

Тэгээд 6 сарын 3нд Хорваттай хийх нөхөрсөг тоглолтонд эргэж ирүүлэхээр төлөвлөж буй юм байна.
Дараа нь 10нд Австритай нөхөрсөг тоглолт мөн хийнэ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 16, 2018 11:54 am
by Барнаба
Коутиньо Барса руу шилжсэн нь шигшээд их сайн зүйл боллоо шүү. Нөхөр хавар ер нь амралттай шахуу байлаа. Дээр нь гоёо формлог байгаа. Энэ зун Неймар-с дутахгүй хувь нэмэр оруулах хэмжээний тоглогч байгаам.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 16, 2018 12:52 pm
by El Payaso
Тэр дээр зурган дээр бга Хесүс мөн үү?

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed May 16, 2018 4:32 pm
by Saiza
El Payaso wrote:Тэр дээр зурган дээр бга Хесүс мөн үү?
Мөн мөн..
2014 онд 17 настай гудамжинд зураг зураад байж байсан хүү одоо 2018 онд шигшээн гарааны довтлогч

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon May 21, 2018 11:48 pm
by Saiza
Image

Манай хүн бэлтгэлийн баазад ирлээ гэж..

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Tue May 22, 2018 8:18 am
by Барнаба
Сайхан мэдээ байна. Овоо амраад ч авлаа, одоо бэлтгэлээ сайн базаагаад ДА-г байлдан дагуулах хэрэгтэй байна даа.