by spain man » Fri Feb 17, 2006 9:25 pm
АДриано Лeate Рибейру
1982 оны хоёрдугаар сарын 17-нд Бразилийн Рио-де-Жанейро хотод мэндэлсэн. 189 см єндєр, 87 кг жинтэй.
Бразилийн шигшээ болон Сери-А-гийн “Интер” багийн довтлогч. Хувийн дугаар 10.
Амжилт: 17 хїртэлх насны дэлхийн аварга-1999 он, Ємнєд Америкийн аварга (20 хїртэлх нас)-2000 он, “Сора America”-гийн аварга-2004 он, “Confederations Cup” тэмцээний аварга-2005 он, Италийн цомын эзэн-2004-2005.
Бразил бол хєлбємбєгийн олон агуу оддыг тєрvvлж гаргасан орон. Самба бvжиг, кофены нэгэн адилаар хєлбємбєг бол энэ улсын нэрийн хуудас. Авьяаслаг залуу оддоор хэзээ ч тасардаггvй энэ орон Роналдог залган гарч ирсэн нэгэн супер довтлогчид ихээхэн найдвар тавьж байгаа нь Адриано.
Бvх л бразил хvvхдvvдийн нэгэн адил тэр багаасаа л бємбєг єшиглєж єссєн. “Хєлбємбєг бол миний амьдралд vргэлж номер нэг байлаа. Гэрийнхэн маань намайг хєлбємбєгєєр хичээллэхэд дургvй байв. Тэд намайг хичээлээ сайн хийж, эрдэм номтой хvн болгохыг хvсэж байсныг нь одоо ойлгосон. Гэвч би хичээлдээ тийм ч дуртай биш байлаа. Физик, математикаас илvv хєлбємбєг надад чухал байсан юм” хэмээн тэр хvvхэд насныхаа талаар дурсчээ.
“Интер”-т гологдов
1999 онд тэр Бразилийн єсвєрийн шигшээ багт уригдан ДАШТ-д (17 хvртэлх насны) тоглов. Олон олон авьяаслаг хvvхдvvдээс тодрон гарч шигшээд уригдана гэдэг мэдээж нэр хvндтэй хэрэг. Шинэ Зеландад болсон уг тэмцээнд Адриано гол баатраар тодорч, ур чадвараа гайхуулсаар багаа аварга болгожээ. Тєдий л удалгvй Бразилийн грандуудын нэг “Фламенго” тvvнийг багтаа урив. Эхний улиралдаа сэлгээний суудалд ихэнх цагаа єнгєрєєсєн ч 6 гоол хийж амжив. Харин 2001 оны зун Европын баячууд тvvнийг ангуучилж эхэлжээ. Энэ дундаас Адриано “Интер”-ийн саналыг хvлээж авсан юм. “Би бvх л амьдралынхаа турш Италид тоглохыг мєрєєддєг байлаа. Яг л миний шvтээн Зико шиг” хэмээн залуу довтлогч єєрийн сонголтоо тайлбарлажээ.
“Интер”-ийн балиашгуудад тэр эхний тоглолтоосоо л таалагдав. Харин хоёр дахь тоглолтдоо тэр “Сантьяго Бернабеу”-гийн цомын тэмцээнд Мадридын “Реал”-ын хаалганд гоол хийжээ. Гэвч энэ нь дасгалжуулагч Эктор Куперын сэтгэлийг хєдєлгєсєнгvй. Тvvний багт авьяаслаг, туршлагатай Роналдо, Вьери, Рекоба нар гялалзаж байсан болохоор бразил залууг “Фиорентина”-д зээлдvvлж орхив. “Тэр одоохондоо хэтэрхий залуу байна. Харин ирээдvйд бидэнд хэрэг болох байх гэж найдаж байна” хэмээн Купер энэ алхмаа тайлбарласан юм.
Од болох эхлэл
“Фиорентина”-д ирээдvйн дасгалжуулагч Роберто Манчинигийн удирдлагад єнгєрvvлсэн тэр улиралдаа Адриано 7 гоол хийсэн ч баг нь санхvvгийн хямралаас болж 4-р дивизион руу унажээ.
“Интер”-ийн ерєнхийлєгч Массимо Моратти энэ удаа залуу довтлогчоо “Парма”-д 12.5 сая еврогоор бvр мєсєн зарав.
“Интер”-т гологдсон Адриано “Парма”-д ирээд румын довтлогч Адриан Мутутай аюултай хослолыг vvсгэлээ. Тухайн vед энэ хослолоос бvх л Итали даяараа эмээж байсан гэхэд болно. “Парма”-д єнгєрvvлсэн эхний улиралдаа тэр 27 тоглолтод оролцож 15 гоол хийлээ. Мєн UEFA-гийн цомын тэмцээнд 5 гоол оруулав.
Яг энэ vед Оросын тэрбумтан Роман Абрамович премьер лигийн “Челси” багийг худалдан авч, авьяаслаг оддыг мєнгєєр “зодон” багтаа авч байв. Тvvний сонирхлыг Адриано маш их татаж байсан юм. 2003-2004 оны улирал эхлээд тэр 9 тоглолтод 8 гоол хийснийхээ дараа хуучин багтаа буцан ирлээ.
Моратти алдаа хийснээ ойлгож 12 сая еврогоор арилжсан тоглогчоо хоёр дахин єндєр vнээр худалдан авчээ. Энэ vед “Реал”, “Челси” зэрэг баячууд тvvнийг идэвхитэй сонирхож байсан ч тэр єєрєє “Интер”-ийг сонгосон юм. Учир нь тэр Италиас явахыг хvсэхгvй байсан бєгєєд хуучин дасгалжуулагч Роберто Манчини “Интер”-ийг удирдах болсон нь нєлєєлсєн гэнэ. “Интер”-т хоёр дахь удаагаа ирэхдээ тэр илvv амжилтыг ардаасаа дагууллаа. Адриано зvгээр ч нэг багийнхаа гишvvн биш, сольшгvй лидер болж чаджээ. Эргэн ирсэн жилээ бразил залуу 12 гоол хийж баг нь Сери-А-д гуравдугаар байр эзлэв.
Харин Аваргуудын лигийн шєвгийн дєрєвт шалгарсан ч гол дайсан “Милан”-д дийлдэн, тэмцээнийг орхижээ. Єнгєрсєн жил Адриано Аваргуудын лигт 7 гоол оруулж, баг нь ч итгэлтэй урагшилж байсан боловч шєвгийн наймд мєн л “Милан”-д хожигдсон. Оддоо багтааж ядаж байгаа хэдий ч дундаж амжилт гаргадаг “Интер” энэ улиралд дээрх алдаагаа засахаар хичээж байна. Адриано ч энэ багаасаа явах хvсэлгvй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан. Тэр балиашгуудаа баярлуулж, удаан хvлээсэн скудеттог бэлэглэхийг хvсэж байгаа.
Шигшээ багтаа
Залуучуудын багт багтан дэлхийн аварга (17 хvртэлх насны), Ємнєд Америкийн аварга (20 хvртэлх насны) болсон Адриано 2004 онд Перу улсад болсон Ємнєд Америкийн АШТ-“Copa America”-д од болон гялалзлаа. Тус тэмцээнд Адриано 7 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг итгэл тєгс тэргvvлсэн бєгєєд нэг улсын Пелегийн амжилтад арай хvрээгvй ч (8 гоол) Бебетогийн амжилтыг (6 гоол) эвдсэн юм. Бразилийн шигшээ тvvний хvчээр єрсєлдєгчєє буулган авсаар шигшээд шалгарч, заналт дайсан Аргентинтай учраа таарсан.
Шигшээ тоглолтод байдал эвгvйтэж, 2:1-ээр хожигдож явах vед сvvлчийн минутад Адриано тоог тэнцvvлж, улмаар торгуулийн цохилтоор ялагч болсон билээ. Тэр vед ємнєд америкчууд нэгэн шинэ од мэндэлснийг хvлээн зєвшєєрсєн юм. Харин энэ тэмцээний vеэр тэр “танк” хэмээх шинэ хочтой болжээ. Єнгєрсєн жил Германд болсон “Confederation`s Cup” тэмцээнд тэр Кака, Роналдиньо, Робиньо зэрэг шигшээ багийн андуудтайгаа муугvй хєл нийлж, мєн л аваргаар тодорсон. Шигшээ тоглолтод бразилчууд Аргентинийг 4:1-ээр бут ниргэсэн нь саяхан. 2002 онд дэлхийн аварга болсон шигшээд багтаагvй Адриано энэ жил уг мєрєєдєлдєє хvрэх боломжтой юм.
Хувийн амьдрал
Бразилчууд бvжигт авьяастай ард тvмэн. Ямар ч бразил хvн диско бааранд ороод самба бvжгээ бvжиглэхгvй єнгєрнє гэж vгvй. Тиймээс ч Адриано Миланы бvжгийн vдэшлэгийг алгасдаггvй гэнэ. Харин хайр дурлал, охид бvсгvйчvvдийн тал дээр тэр багагvй намтартай. Тэр найз бvсгvйчvvдээ яг л бээлий шиг байнга сольж байдаг.
Даниэлла, Синтия, Вероника… гээд тvvний дурлалт бvсгvйчvvдийн жагсаалт урт vргэлжилнэ. Адриано нэгэнтээ єєр нэгэн алдартай “Дон Жуан” Филиппо Инзагигийн найз бvсгvйг булаан шуугиан тарьж байсан. Тэрбээр Миланы нэгэн диско бааранд Инзагигийн найз бvсгvй Жипситэй танилцсан бєгєєд анхнаасаа бие биедээ таалагдсан гэдэг. Ийм нэгэн намтартай, даруухан, авьяаслаг хєлбємбєгч оргил амжилт єєд тэмvvлж байна. Магадгvй, энэ жил тvvний хvсэл биелэх ч юм бил vv.
Хала Мадрид