Лондон 2012 оролцох Их Британий "Dream Team"Английн "The sun" сэтгүүл ирэх жил эх орондоо болох Олимпийн наадамд оролцох Английн шигшээ багийн мөрөөдлийн багийг нэрлэжээ. Англичууд эх орондоо болох энэхүү наадмын хөлбөмбөгийн төрөлд шигшээ багтаа маш өндөр найдлага тавьж байгаа юм. Мэдээж багийн ахлагчаар Дэвид Бекхэмийг байх болно. Багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо байрлал бүр дээр статистик үзүүлэлтээр илүү тоглолт үзүүлж байгаа хөлбөмбөгчдийг сонгожээ. Хаалгачийг хаалтын амжилтаар, хамгаалагчдийг агаарын тулаан болон бөмбөг таслалтаар, довтлогчдийг хэдэн минутад гоол хийж байгаагаар нь үндэслэн сонгожээ. Олимпийн шигшээ багт 23-аас дээш настай 3 тоглогч багтах эрхтэй байдаг бол энэ багийн бүрэлдэхүүнд 2 тоглогчийг багтаажээ. Гэхдээ мэдээж сонголтыг Британы шигшээг удирдах дасгалжуулагч Сер Алекс Фергусон сонгох болно.
Хаалгач
JOE HART, нас 24 (Man City) Хамгийн шилдэг Англи хаалгач, 75,9% -н амжилттай хааж байгаа.
Хамгаалагчид
PHIL JONES, нас 19 (Manchester United) Хамгийн олон буюу 90 минутад 2,84 удаа бөмбөг тасалж байгаа.
KYLE WALKER, нас 21 (Tottenham) 23-с доош насныханы дунд 1,93 бөмбөг таслалтаар 2т жагсаж байгаа.
GARETH BALE, нас 22 (Tottenham) 23-с доош насныханыг 90 минутад 2.13 гоол оруулах боломжийг үүсгэж байгаагаараа тэргүүлж байгаа.
CHRIS SMALLING, нас 22 (Manchester United) Агаарын тулааны 74%-д ялж буй нь 23-с доош насныханы тэргүүн үзүүлэлт.
Хагас хамгаалагчид
DAVID BECKHAM, нас 36 (LA Galaxy) Нэг тоглолтод дундажаар 2,52 гоолийн боломж үүсгэж байгаа. 1966 оноос хойш зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнд оролцсон хамгийн шилдэг Англи тоглогч. 3н ДАШТ-д дараалан гоол оруулсан Англи тоглогч
JACK WILSHERE, нас 19 (Arsenal) 90 минутад 1,99 боломж үүсгэж байгаа.
JORDAN HENDERSON, нас 21 (Liverpool) 90 минутад 1,86 боломж үүсгэж байгаа.
Довтлогчид
DANIEL STURRIDGE, нас 22 (Chelsea) Хамгийн өндөр буюу 119 минут тутам гоолдож байгаа.
THEO WALCOTT, нас 22 (Arsenal) 90 минутад 1,3 боломж үүсгэж байгаа нь 23-с доош насныханы 4 орох үзүүлэлт.
DANNY WELBECK, нас 21 (Manchester United) Залуу довтлогчын хувьд 266,5 минут тутам 1 гоол, дажгүй үзүүлэлт.