by Могжоохон » Sat Oct 22, 2011 11:43 pm
Алекс Фергюсон болон Арсен Венгер нар өчигдөр орой Стюарт Пийрстэй ярилцаж дуу нэгтэйгээр ингэж хэлжээ: "Бид өөрсдийн тоглогчдоо Олимпод оролцуулмааргүй байна..."
Түүний шигшээд дуудах сонирхолтой тоглогчид нь Манчестер Юнайтедын Уэйн Рүүни, Райян Гиггс болон Арсеналын Жэк Уйлшер, Аарон Рамси, Чамберлэйн, Гиббс, Уолкот нар ажээ.
Гэхдээ Премьер лигийн акулууд Пийрсийн үзэл бодлыг үл ойшоож байгаа бололтой.
Фергюсон Олимпийн наадмын хороондоо: "Тоглогчдод амралт хэрэгтэй, мөн тэдэнд улирлын өмнөх бэлтгэх шаардлагатай шүү дээ"
"Тэдэнд өмнөх улиралдаа авсан гэмтэл бэртлээ эдгээх хугацаа хэрэгтэй. Эргэн формоо олж авах боломжит үеэр тэдэнд дэндүү их ачаалал өгөх гээд байна" гэсэн байна.
Харин Арсен Венгер ингэж хэлжээ: "Миний хувьд бол энэ чинь жинхэнэ хөлбөмбөгийн уралдаан тэмцээн биш"
"Та хараад үзээрэй, бүхий л зуны үйл ажиллагаа клубийн хувьд ч тэр тоглогчдын хувьд ч тэр маш хүнд шахуу хуваарьтай байгаа"
"Зарим үед дасгалжуулагч хүн тоглогчид нь хэр дарамттай тоглож байна, түүнийг харгалзан үзэж тоглогчоо амраах эсэхээ шийддэг"
"Дараа жил Евро 12 болон Олимпийн наадам давхцах учир тоглогчдод амрах зав өгөхгүй нь бололтой. Тэр тэмцээнүүдийн дараа бас тэмцээнд ордгийг яагаад бодолцож үзэхгүй байгаа юм болоо, бид тэгээд тоглогчдоо явуулах ёстой юу?" гэсэн байна.
Олимпийн наадамд 23 хүний бүрэлдэхүүн бүхий багийг гаргадаг. Энэ бүрэлдэхүүнд Пийрс Рүүни, Гиггс болон Бэкхэм нарын тоглогчдыг дуудах магадлал ч байгаа аж.
Олимпийн наадамд ФИФА клубүүдэд тоглогчдоо явуулахыг шаардах эрхгүй байдаг.
"Шийдвэр тоглогчдод л үлдэнэ. Тэдний шийдвэрээс л бүх юм шалтгаална" гэжээ.
Мөн Челсигийн дасгалжуулагч Андре Виллаш Боаш болон Тоттенхэм Хотспурын дасгалжуулагч Харри Реднапп өөрийн бодлоо хэлжээ.
АВБ: "Стюарт хүссэнээрээ шийдвэрээр гаргана. Тэр тийм эрхтэй, үүрэгтэй хүн шүү дээ" гэсэн бол Харри мөн л Уэлсийн шигшээн од Гарет Бэйлээ явуулахад асуудалгүй гэж үзэж байгаа ажээ. "Миний бодлоор ямар тоглогчид энэ бол нэр төрийн хэрэг шүү дээ. Би хэнийг ч явуулахдаа бэлэн байна. Шийдвэрийг нь дагана" гэжээ.
Ямартай ч Английн томоохон клубүүдийн зарим дасгалжуулагч удирдлагууд шилдэг тоглогчдоо шахуу хуваарьтай тэмцээнд явуулж гэмтэл бэртэлд өртүүлэхийг хүсэхгүй байгаа ажээ. Олимпийн наадам эхлэхэд хол байгаа хэдий ч Их Британий хөлбөмбөгийн шигшээ болон клубүүд хоорондоо тийм ч найрсаг харилцаа үүсч чадахгүй байгаа бололтой.
Д.Гантөгс “CSPORTS TEAM”
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi