Page 1 of 4

Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Sep 02, 2011 9:14 pm
by Могжоохон
Image

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Sep 02, 2011 9:15 pm
by Nova
Юун их биртаны шигшээ баг вэ??

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Sep 02, 2011 9:15 pm
by Могжоохон
12 оны Олимпод Британий шигшээ баг гэж орох юм гэсээн...

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Sep 02, 2011 9:25 pm
by Nova
Тэгээд яагаад олон улсын хөлбөмбөг дээр нээцэн юм..

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Sep 02, 2011 9:28 pm
by Могжоохон
Буруу газар нээсэн бол модуудаар зөөлгөчихгүй юу дөө

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Sep 02, 2011 11:32 pm
by MGT
Энэ их сонирхолтой бөгөөд чанга баг гарч ирнэ дээ.
Carrol эдр гээд английн залуучууд дээр Bale эдр нэмэгдэнэ гэхээр л эвгүй баг болно.
Нэг сонирхолтой асуудал Хэн энэ багийг дасгалжуулах вэ?

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Sep 02, 2011 11:36 pm
by Могжоохон
харин тэхх... Сэр Алэкс яах болоо?

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Sep 02, 2011 11:48 pm
by MGT
Бадруул wrote:Болдоо ахын дүү шал дэмий сэдэв нээх юм... Нээж болно л доо. Дөхүүлж байгаад нээнэ биз дээ....

"Эртэч хүү эцэгтээ тустай" гэж үг байдаг даа :ногоон:

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Sat Sep 03, 2011 12:00 am
by Могжоохон
Гарсан мэдээлэл болгоныг оруулнаа санаа зоволтгүй Бадруул ахаа

mgt-mngl :ногоон:

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Fri Oct 14, 2011 1:55 pm
by nandin_cole
-------------------------------(24) Харт/Хэннэсэй (24)---------------------

Уолкэр (21) ------- Смоллин (21) -------- Жонэс (19)-------- Гиббс (22) --

-------------- (21) Баннан/Адам (25) ----------- Вилшэр (19) -------------

Бэкхэм (С) (36) ------------------------------------------ Бэйл (22) ----

------------------------------------ Рамсэй (20) -------------------------

------------------------------------ Кэррол (22) -------------------------

ямарав ... :ногоон:

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 9:16 am
by ХАЛИУН
хэннэсэйг їлдээгээд тэгээл дач баг юм биш її хэхэ

эсвэл бїр адамын оронд гиггз ч юм уу жи энэ тэрийг оруулах хэрэгтэй байхаа

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 7:37 pm
by Beb
Бэйлийг хамгаалалтандаа тавиад жигүүртээ өөр хүн авчку юу

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 7:44 pm
by Real.madrid
энэнээс ч чанга баг гарч болно шүү дээ хө

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 8:00 pm
by Баясаа
Хендо, Келли, Флано 3 ыг нэмчих

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 8:11 pm
by Funky
Манай Жонес Смоллинг Велбэк Моррисон Клеверли Гиббо Амос

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 8:16 pm
by Могжоохон
Минийхээр бол

--------------Харт

Кэлли----Тэрри----Смоллин----Бэйл

-------Вилшэр---------Адам


-Жэррард-----------------Рамси

----------Рүүни-----Кэррол

:ногоон:

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 8:56 pm
by J@x
Юун эрт нээдэг юм бэ? Тэгээд эхнээсээ жаахан мэдээллийн чанартай юм оруулаад, маазралгүй эхлүүлбэл үлгэр дууриалалтай шдээ. Өөр тэр гишүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар янз бүрийн юмаа нээнэ биз.
Ер нь дан гац энэ ч биш газар сайгүй тоглогчдын сэдэв нээсэн тэгээ л сэдвээ нээгээд хаячихна. Үе үе орж ирээд лаг, мундаг гээд болоо. Дээр Суарезийн сэдвийг 2 зэрэг нээчихээд Төмөрөө байлуу даа дажгүй нээсэн сэдвээ устгаад нөгөө чатных нь сэдэв рүү шилжүүлж байлуу даа. Одоо тэгээд сэдэвгүй тамирчин ч гэж алга болж. Тэнд нь уншчих юм юу ч байхгүй. Ийм өөх ч биш булчирхай ч биш арга ядсан сэдвүүдийг устгамаар байна. Энэ сэдвийг угаасаа шууд устгаад чанартай нээсэн нь дээр. Хэн нэгний гарны зугаа гаргаад 11 хүн байрлуулчихдаг сэдэв байлгамааргүй байна.

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 10:02 pm
by Penny_deegii
Кэрролл Лондонгийн олимп гэхэд 23 нас хүрчихсэн байна байх даа. Эсвэл 1989 оноос хойш төрсөн гээд орж болох юм болов уу?

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 17, 2011 11:13 pm
by Төрналдо
Валкерийг арай л нисгээд байгаан бишүү таминээ.

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Tue Oct 18, 2011 2:32 pm
by Nova
......................Харт
Вокер..Смоллинг.....Жонес...Гиббс
...................Фримпонг
............Рамси........Вилшер
А.О.Чэмбер...................Валлкот
.................Делфенүсэ

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Tue Oct 18, 2011 2:36 pm
by Баясаа
Төрналдо wrote:Валкерийг арай л нисгээд байгаан бишүү таминээ.

:eek: яг үнэн манай Келли хамаагүй дээрдээ

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Sat Oct 22, 2011 11:43 pm
by Могжоохон
Алекс Фергюсон болон Арсен Венгер нар өчигдөр орой Стюарт Пийрстэй ярилцаж дуу нэгтэйгээр ингэж хэлжээ: "Бид өөрсдийн тоглогчдоо Олимпод оролцуулмааргүй байна..."

Түүний шигшээд дуудах сонирхолтой тоглогчид нь Манчестер Юнайтедын Уэйн Рүүни, Райян Гиггс болон Арсеналын Жэк Уйлшер, Аарон Рамси, Чамберлэйн, Гиббс, Уолкот нар ажээ.

Гэхдээ Премьер лигийн акулууд Пийрсийн үзэл бодлыг үл ойшоож байгаа бололтой.

Фергюсон Олимпийн наадмын хороондоо: "Тоглогчдод амралт хэрэгтэй, мөн тэдэнд улирлын өмнөх бэлтгэх шаардлагатай шүү дээ"

"Тэдэнд өмнөх улиралдаа авсан гэмтэл бэртлээ эдгээх хугацаа хэрэгтэй. Эргэн формоо олж авах боломжит үеэр тэдэнд дэндүү их ачаалал өгөх гээд байна" гэсэн байна.

Харин Арсен Венгер ингэж хэлжээ: "Миний хувьд бол энэ чинь жинхэнэ хөлбөмбөгийн уралдаан тэмцээн биш"

"Та хараад үзээрэй, бүхий л зуны үйл ажиллагаа клубийн хувьд ч тэр тоглогчдын хувьд ч тэр маш хүнд шахуу хуваарьтай байгаа"

"Зарим үед дасгалжуулагч хүн тоглогчид нь хэр дарамттай тоглож байна, түүнийг харгалзан үзэж тоглогчоо амраах эсэхээ шийддэг"

"Дараа жил Евро 12 болон Олимпийн наадам давхцах учир тоглогчдод амрах зав өгөхгүй нь бололтой. Тэр тэмцээнүүдийн дараа бас тэмцээнд ордгийг яагаад бодолцож үзэхгүй байгаа юм болоо, бид тэгээд тоглогчдоо явуулах ёстой юу?" гэсэн байна.

Олимпийн наадамд 23 хүний бүрэлдэхүүн бүхий багийг гаргадаг. Энэ бүрэлдэхүүнд Пийрс Рүүни, Гиггс болон Бэкхэм нарын тоглогчдыг дуудах магадлал ч байгаа аж.

Олимпийн наадамд ФИФА клубүүдэд тоглогчдоо явуулахыг шаардах эрхгүй байдаг.

"Шийдвэр тоглогчдод л үлдэнэ. Тэдний шийдвэрээс л бүх юм шалтгаална" гэжээ.

Мөн Челсигийн дасгалжуулагч Андре Виллаш Боаш болон Тоттенхэм Хотспурын дасгалжуулагч Харри Реднапп өөрийн бодлоо хэлжээ.

АВБ: "Стюарт хүссэнээрээ шийдвэрээр гаргана. Тэр тийм эрхтэй, үүрэгтэй хүн шүү дээ" гэсэн бол Харри мөн л Уэлсийн шигшээн од Гарет Бэйлээ явуулахад асуудалгүй гэж үзэж байгаа ажээ. "Миний бодлоор ямар тоглогчид энэ бол нэр төрийн хэрэг шүү дээ. Би хэнийг ч явуулахдаа бэлэн байна. Шийдвэрийг нь дагана" гэжээ.

Ямартай ч Английн томоохон клубүүдийн зарим дасгалжуулагч удирдлагууд шилдэг тоглогчдоо шахуу хуваарьтай тэмцээнд явуулж гэмтэл бэртэлд өртүүлэхийг хүсэхгүй байгаа ажээ. Олимпийн наадам эхлэхэд хол байгаа хэдий ч Их Британий хөлбөмбөгийн шигшээ болон клубүүд хоорондоо тийм ч найрсаг харилцаа үүсч чадахгүй байгаа бололтой.

Д.Гантөгс “CSPORTS TEAM”

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Sun Oct 23, 2011 3:01 am
by Real.madrid
Лондоны олимпод Руни, Бекхэм, Гиггз тоглох боломжтой

Лондоны олимпод оролцох Их Британийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг Стюарт Пирс Шотланд, Хойд Ирланд, Уэльс, Англи гэсэн дөрвөн улсын хөлбөмбөгчдөөс сонгож авах ёстой. Тэрээр багтаа 23-аас дээш насны гурван хөлбөмбөгчийг авах эрхээ хэрхэн ашиглах нь сонирхол татаж байна. Дэвид Бекхэм Лондоны олимпод оролцох тун их хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Үүнээс гадна Европын аваргын бүтэн гурван тоглолтыг өнжихөөр болоод буй Уэйн Руниг ч дуудаж мэдэхээр байгаа ажээ. Мөн Уэльсаас Райан Гиггзийг Их Британийн шигшээд дуудвал олон жил хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдын хүсэн хүлээсэн зүйл биелэх юм.

Үүнээс гадна Их Британийн шигшээд “Манчестер Юнайтед”-ын Фил Жонс, Данни Уэлбек, “Арсенал”-ын Жек Уилшир нар насны хувьд дуудагдах бүрэн боломжтой юм.

“Би шигшээ багийн хаалгыг хүн бүрийн өмнө нээлттэй гэдгийг хэлэхийг хүсч байна. Райан Гиггз шиг ур чадвартай, нэр хүндтэй тоглогчийн хувьд бол үргэлж нээлттэй байх болно. Гэхдээ тэмцээн эхлэхэд хугацаа их байгаа тул энэ зуур маш олон хөлбөмбөгчөөс сонгож авах боломж гарч ирнэ” хэмээн Стюарт Пирс мэдэгджээ.

хийморь.мн

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 24, 2011 11:59 am
by ХАЛИУН
энэ баг чинь зєвхєн английн шигшээгээс бїрдэхээр болсон гэв її дээ

Re: Лондон 2012 - ИХ БРИТАНИЙ ШИГШЭЭ БАГ

PostPosted: Mon Oct 24, 2011 2:05 pm
by У.Тэмүүжин
тэгсэм гэнэ.. бэйл рамсэй 2ийг эднүүстай харий гж бодсон талаар болох шив..