Page 182 of 184

Re: "La Furia Española"

PostPosted: Wed Jul 21, 2021 10:48 am
by kayo
Манай Педри, Эрик Гарсиа хоёрыг дуудчих юм даа, Еврод тоглосон байхад, ялангуяа Педри бүх тоглолтонд орсон, дахиад олимп, тэгээд амралт гээд при-сийсонд орж чадахгүй, бараг эхний хэдэн тоглолтонд ч орохгүй байх даа.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 18, 2022 11:07 am
by kayo
За шигшээ зарлагдсан. Лучо ч манайхныг бүгдийг нь шахуу дуудлаа. Ансуг хүртэл дуудсан гэж. Нээх ч юм хүлээхгүй л байна л даа, яалтчгүй алтан үеийн дараах баг, хаана нь ч хүрэхээргүй л харагдаж байна.

Goalkeepers: Unai Simon, Robert Sanchez, David Raya.
Defenders: Dani Carvajal, Cesar Azpilicueta, Eric Garcia, Hugo Guillamon, Pau Torres, Aymeric Laporte, Jordi Alba, Jose Gaya.
Midfielders: Sergio Busquets, Rodrigo, Gavi, Carlos Soler, Marcos Llorente, Pedri, Koke.
Forwards: Ferran Torres, Nico Williams, Yeremy Pino, Alvaro Morata, Marco Asensio, Pablo Sarabia, Dani Olmo, Ansu Fati

Урдаа олигтой довтлогч байхгүй, бүтэлгүй Мората, Ферран, Асенсэо гурав байна гэж бодохоор л... Хойно ч олигтой биш. Дундаа л арай гайгүй юм уу даа, гараанд Педри, Буси, Солер гэж гарвал зүгээр юм уу, Солер Гавиг бодвол илүү гоолтой, хаанаас ч хусчихдаг.

Яахав сая Еврогоор бол гайгүй тоглочихсон, хэдий гялалзах одгүй ч гэсэн, багийн тоглолт гайгүй бөмбөгөө хангалттай бариад довтлох боломж гаргаад байсан, даанч дуусгаж чадахгүй байсан болохоос биш.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 18, 2022 1:21 pm
by Тэгшээ
Хурдтай довтолгоотой багийн эсрэг бол хэцүү л харагдаж байна. Хэсгээс гараад мулт үсрэх байх

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Nov 21, 2022 9:49 am
by kayo
Гаяа харамсалтай нь гэмтээд явлаа. Хөөрхий өөрийгөө сонгогдсоныг сонсоод их баярлаж байсан даа. Уг нь яалтчгүй довтолгоо, хамгаалалтандаа Албагаас илүү, гараанд гарах хүн байсан даа. Оронд нь манай Балдег дуудаж. Залуу хүү өнгөрсөн жил Б багт 4-р лийгт тоглож байсан бол энэ жил ДАШТ-д тоглож байна. Бас л азтай хүү юмдаа. Барсад Албаг заменд суулгаад байгаа энэ ДАШТ-р ч гараанд гарч магадгүй л юм.

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Nov 21, 2022 12:08 pm
by El Payaso
Манай Гаяа харамсалтай юм болжээ. Энэ жил уг нь гараанд гарах ёстой хүн бсн. Олон жил Альбад даруулсан. Одоо тэгээд Гаяа, Альба гээд шууд Балдэ гэхээр ийм нимгэн юм уу Испанийн зүүн жигүүр.

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Nov 21, 2022 2:30 pm
by kayo
Алонсо байсан, Алонсо ч тэгээд бас хамгаалалтанд их орон гаран байгаа л даа. Балде гэхдээ муу сонголт биш шүү, туршилгагүй л гэхээс хурдтай, зүүнээр бол аюулын довтолгоо дэмжинэ.

Re: "La Furia Española"

PostPosted: Thu Nov 24, 2022 12:47 pm
by kayo
За ёстой аюулын гоё тоглочихлоо шүү. Хэдий урдаа топ довтлогч байхгүй ч багийн тоглолт гоё байна, багийн тоглолтоороо аваад залчихлаа. Коста Рика ч муу байна лдаа, Навас, клубдээ сэлгээ болчихсон хүн бүүр төсөөрчихсөн харагдаж байна, байнгын хаалганд гардаг хүн сэлгээ хоёр ч тэгээд өөр л дөө.

Манай Гави, Педри, Буси гурав дунд гоё байна. Гави нээрээ 18-тай гэхэд ер айх, биеэ барих гэж юм байхгүй, шууд л дайраад дайраад л явчихна, яг тийм Рүүний маягийн характертай, дайчин хүү шүү, 1 гоол 1 дамжуулалт хийлээ.

Лучог баахан Барсагийхныгаа дуудлаа гээд шүүмжлээд байсан, харин ч ийм богино цугларалттай, улирлын дундуур болж байгаа тэмцээнд нэг багаас олон хүн гаргасан нь харин ч зөв шийдвэр болжээ, бие биенийхээ тоглолтыг мэдэхгүй гэх биш. Янзын л тоглож байна. Хүргэн хүү хүчтэй гэж Ферран хадмыхаа доор төрөл арилжах юмаа, кака.

Төвийн хамгаалалтан дээр 4н хүн дуудсан мөртлөө Родригог төв дээр тавихын, гол сүрприйз нь байлаа. Хойно тэгээд хагас хамгаалагч хүн байхаар дамжуулалт гоё явж байна, харин яг довтолгоо сайн баг дээр яах юм байгаан.

Одоо тэгээд Герман дээр л чанар танигдана даа, Японд хожигдсон дээр хусаад жижи болгочихмоор байхын.

Re: "La Furia Española"

PostPosted: Thu Nov 24, 2022 2:39 pm
by A-Nightmare
rodri CB yostoi goy songolt. hamgaalaltand sain deerees n barag midfield uchraas pass goy hayj ogno. lucho yostoi goy garaa gargalaa. Balde bas yostoi goy togolloo daraagiin togloltond garaand gargaasaa.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 2:13 am
by Өсөхбаяр
альба тоглолтыг шийдсэн импакт нь бсан л даа.. Валдег шууд гараанд чадкуу бхаа

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 2:16 am
by Өсөхбаяр
Ф.Торрес нээрээ шигшээдээ төрөл арилжчих юмаа. манайд хийж харагдаггүй юмнууд хийж бариад, хазгар хүргэн хадамсаг гэгчээр :ногоон:
манай 2 бацаан цаашдын 10 гаран жил эдний дундын шугамыг тахлах нь дээ

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 5:38 am
by Jaal_huu
Залуучууд янзын бнөө. Испани тэгээл цаанаа л нэг гоё тоглочоод бдын шүү.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 9:52 am
by kayo
Одоо Герман дээр Лучогийн хэр дасгалжуулагч вэ гэдэг нь харагдана даа. Бусиг суулгаасай, хэдий сая сайн байсан ч Германы эсрэг хурд нь дутна. Баерн дээр энэ жил хоёр хусуулахад яалтчгүй удаан байгаа нь харагдсан. Эрх биш Барса-Баерны тоглолтыг үзсэн байлгүй дээ. Бусиг дундаа гаргавал яг л адилхан үр дүн гарна даа.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 10:03 am
by Reda
kayo wrote:Бусиг дундаа гаргавал яг л адилхан үр дүн гарна даа.

Байерн гэж баг бсн бол Герман гэж эрээвэр хураавар юмнууд л бна лээ шд. Буси гарсан ч асуудалгүй бхоо.
Спайн тгд төвдөө их мундаг бдг бсн Шави Иньестагийн үед, одоо ч гсн тэр чанараа хадгалаад явах нь дээ шигшээдээ бол.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 10:16 am
by kayo
Герман бараг л баерн, тоглолтын хэв маяг, агуулга нь ч ялгаагүй ээ.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 10:30 am
by Цоомоо
Одоо Герман хусуулвал сүүлийн тойрогт Японтой 1-ээр гарахын төлөө л үзэх нь байна.
Германд хусуулвал харин сүүлийн тойрог жинхэнэ үхэх сэхэх, бөмбөгний зөрүү нтр гээд.
3 баг оноо тэнцээд, тойрвол хоорондын харьцаа харж байна уу, нийт бөмбөгний харьцаа юу?
Нийт бөмбөгний харьцаа гэвэл саяын 7 гоол аминд орох биз.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 11:08 am
by kayo
Бөмбөг тоолдог байхаа. Германыг хождоггүй юмаа гэхэд тэнцчихэд болох юм байгаан.

Re: "La Furia Española"

PostPosted: Fri Nov 25, 2022 1:16 pm
by fond
World Cup: Group stage tiebreaker procedure

1.Total points
2.Goal difference
3.Goals scored
4.Points scored in matches between tied teams
5.Goal difference in matches between tied teams
6.Goals scored in matches between tied teams
7.Fair play points in group stage
· Yellow card: -1 point
· Indirect red (second yellow): -3 points
· Direct red: -4 points
· Yellow card and direct red: -5 points
8.Drawing of lots

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Nov 28, 2022 10:28 am
by kayo
Германчуудыг дуусгачихсан газар тэнцчих юмаа. Яг Алба солигдоод удаагүй байхад зүүнээр орчихлоо. Айлын гоол гэхдээ отон байгаагүй юү, сайн харуулсангүй.

Уг нь хожчихсон бол Японтой заменаараа тоглоод хожигдсон ч 1-р гарах байлаа. Одоо бол бас 1-р гарахын тулд дор хаяж тэнцэх хэрэгтэй болж байна.

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Nov 28, 2022 10:35 am
by Saiza
1-ээр гарвал Бразилтай шөвгийн 8д бснуу. Хожсон нь шууд шигшээ л харагдаж байх шиг байна лээ

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Nov 28, 2022 2:09 pm
by A-Nightmare
Shuud japand hojigdood 2oor gardag gazarshd.

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Nov 28, 2022 2:23 pm
by Kro
Нөгөө талд Коста Рика хожвол өөрсдөө мултрана хаха.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Nov 29, 2022 8:44 pm
by Өсөхбаяр
японтойгоо ядаж тэнцэхгүй бол мултрах аюул бгаа л даа

Re: "La Furia Española"

PostPosted: Thu Dec 01, 2022 9:31 am
by Оргил
Kro wrote:Нөгөө талд Коста Рика хожвол өөрсдөө мултрана хаха.

2-оор гаркээд хожигдтол герман нь бүтэлгүйтээд шаавал нээрээ хосоороо мултраад энтр тийм юм болвол нээрээ.. :-o

Re: "La Furia Española"

PostPosted: Thu Dec 01, 2022 11:22 am
by kayo
Одоо гэхдээ үндсэн гараагаа гаргахгүй байх. Хэсгээсээ гарах магадлал 80-90% байгаа, бүүр хожих гэж дайрахгүй, тэнцэхэд л болно, лав Бускутсыг суулгана гэж байна. Гави, Педри хоёрын 1г суулгах байх. Нэмээд урдаа ротэшин хийх байх, яг 1 гараагаараа хоёр тоглочихлоо, ядралттай байгаа.

Re: "La Furia Española"

PostPosted: Thu Dec 01, 2022 5:55 pm
by Цоомоо
Гави бага зэрэг гэмтлийн юм байгаа байх, суулгаж магадгүй юм.
Родриг төвийн хамгаалагчаар жаахан сонин л байгаан.
Буси-Родри байрлал давхцаад байна л даа.
Асенсио бол ер нь гарааны эрхээ алдсан байх аа.
Фати огт гараагүй, нэг боломж өгөх юм уу яахын.