Page 181 of 184

Re: "La Furia Española"

PostPosted: Tue May 25, 2021 7:46 pm
by someone
Барнаба wrote:Бид нарын үзэж эхэлснээс хойшхи Испаний хамгийн сул бүрэлдэхүүн гэж харагдаж байна цаасан дээр.


2008 оноос хөлбөмбөг үзсэн хүүхэд юм аа даа... :ногоон: :loll:

Re: "La Furia Española"

PostPosted: Tue May 25, 2021 9:29 pm
by Тэгшээ
Тэгээд аз ёндоогүй л болохоос 2000 оны бүрэлдэхүүнийг харахад чанга л харагддаг. Тэрнээс хойш чанга хэвээрээ л байна.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue May 25, 2021 10:24 pm
by Kro
Сайн клуб сул шигшээ нэртэй байсан л санагдаад байна. Барсагийн цоорлоос хойш л галзуурсан даа.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue May 25, 2021 11:34 pm
by spain man
Манайхан бол хохь нь ээ гээ л сууж байх нь хаха

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jun 15, 2021 1:47 pm
by kayo
Шведтэй тэнцлээ. Швед ч бас л том автус тавьлаа шүү. Уг нь олон боломж гаргасан ч айлын хаалгач, хамгаалагчид мундаг байлаа. Педри анхны том тэмцээндээ орсон гэхэд сайн л тоглолоо. Албатай бол сайн хосолсон.

Урд харин Мората гэж үлбэгэр юм хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдсон ганц хоёр боломжоо хийхгүй юмаа. Оронд нь Морено сүүлд сэлгээгээр орж ирсэн гэхэд нэлээн хэд цохиод авсан. Агуулгын хувьд илт илүү байсан ч гоол хийж чадсангүй. Найдвартай Вилла, Торрес шиг төгсгөгч алгаа. Олмо бас гайгүй хэд хэдэн удаа аюул үүсэгсэн, нөгөө жигүүрт харин Ферран Торрес нээх харагдсангүй.

Re: "La Furia Española"

PostPosted: Sun Jun 20, 2021 9:55 pm
by Тэгшээ
Хол явах шинж алгоо. Үйлс хазаасан хэдэн юмс байна. Рамосоо авч яваагүй нь гай гарч байна. Ямар ч дайчин чанар алга. Лапорте нь ганц гарын нудралтанд амьтан болдог наасан.

Лүйс Энрикэ-с юм хүлээгээд нэмэр байхгүй юм байна. Гараа нтр харахаар нээрээ арай л **н** шаасан. Тиаго, Пабиан 2оо гаргадаг болоосой. Хатуу ширүүн тоглолттой багуудын эсрэг Педри, Родри мэт хэт дээгүүр үнэлэгдсэн бацаанууд гаргаад ямар хэрэг байдаг байна.

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Jun 21, 2021 10:36 am
by kayo
Лапорте харин алдаа авах гээд арай л амархан уначихсан, шууд үсрээд үзсэн бол Левад илүү хэцүү нөхцөл үүсгэх байсан юмдаа.

Пеналтаа тэгээд Морено алдах юмдаа, ойж ирснийг нь Мората тэнгэр ч буудаж байх шиг, урд талын гол гоол хийх нөхөд нь ажиллахгүй байна л даа.

Тэгээд шууд сөрөг хийхгүй, урагшаа хэт удаан довтолж байна, довтлохсоор байтал айл байрлалаа эзэлчихээр хоорондоо дамжуулсаар байгаад таарахын.

Re: "La Furia Española"

PostPosted: Thu Jun 24, 2021 11:03 am
by kayo
Өчигдөр л нэг гайгүй тоглох шив, одоо нэг юм гоол нь орох байлгүй дээ. Моратта гэхдээ гоолдоогүй хэвээр, пеналтаа дахиад алдаж л байхын. Мореног төвд тавиад Сабрина, Торрес хоёрыг хоёр жигүүрт гаргачихмаар юмдаа. Одоо Хорваттай, хусчихвал Францтай таарах нь дээ. 1р гарсан бол Австри, Герман/Англи гэж таарах байлаа.

Манай Педри нээрээ үнэн ганган байлаа. 3н гоолых нь хоккей пассыг өгсөн. Тэр гоё дамжуулалтуудыг харин хөтлөгчид ер дурдахгүй өнгөрнө лээ. Бускутс тоглож байгаа болоод ч тэр үү Педрид ойлголцоход амар байх шиг байсан.

Re: "La Furia Española"

PostPosted: Thu Jun 24, 2021 11:55 am
by Тэгшээ
Словак хаалгач өөртөө гоол хийгээд сэтгэл зүй нь навс уналаа. Тэрнээс биш яг ч учраа олсон гэхэд арай эрт байна. Хорват дээр л харагдана даа.

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Jun 28, 2021 2:46 pm
by Цоомоо
Буси 5 жилийн өмнөх биш болсон, Иньестагийн оронд Педри тоглож байна.
Вилья, Торрес хэн нь ч байхгүй. Харин ч гоол хийдэггүй довтлогчтой.
Ийм нөхцөлд довтолгооны санаачилга, критив байдал хэцүү л дээ.
Гэхдээ эхний шатыг бол заавал давах ёстой, тэгээд 8-аас хойш хэцүү болох байх яг нөхцөл байдал, хүлээлтийн хувьд.

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Jun 28, 2021 2:52 pm
by Kro
Ер нь энэ Еврод тогтвортой тоглож байгаа баг алгаа. Хэн нь ч түрүүлсэн байхад гайхахааргүй. Дани л гээд байгаа ч санаанд буухгүйм.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jun 29, 2021 10:11 am
by Тэгшээ
Хамгаалалт ёстой хог байнаа. Бусдыгаа хурцлаад, загнаад явчих харизмтай хүн алга. Буси хэт даруухан байна. Кокег арай эрт суулгах юм, суугаад л хамгаалалт ёстой хог боллоо. Кокег суулгасан бол адил тоглолттой Тиагог гаргадаг байгаа даа. Энэ Луйс Тиагог яагаад гаргахгүй байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Хувийн асуудалтай юм шиг л сэлгээнд хадаж байдаг шүү. Олмо сэлгээгээр орж ирээд унчихсан байсан тоглолт сэргээж аварлаа.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jun 29, 2021 10:17 am
by Тэгшээ
Саяных шиг болж байгаа хамгаалалтын хэдээ сольж тэнэгтэхгүй бол Свисүүдийг хусчих байлгүйдээ.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jun 29, 2021 10:26 am
by Kro
Хорват ядаж байхад бас хамгаалалт тааруу юмаа. Вида гэж тээр жил Леверкузенд байсан нөхөр байх шиг байсан. Өөр олигтой хамгаалагч төрдөггүйн байх даа. Нэмээд үеийн үед стамина их муутай байх юм. Сүүлдээ хялайгаад сууцгаацан.
Уг нь гоё барьсан юмсан.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jun 29, 2021 12:05 pm
by Галмандах
3 - 3 болчихоор нь бүүр нь хэлэх муу муухай үг олдохгүй арга ядаад алга ташлаа шдээ.
Заза найдвартай хусуулчихлаа гэж бодсон чинь, Мората гоол хийхийг хараад баярлах цаг ирдэг л юм байна хаха.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jun 29, 2021 2:34 pm
by kayo
За ёстой алаан боллоо шүү. Лучо бүүр арай л эрт тайвшраад яг болж байгаа тоглолт дээр гэнэт бөөн сэлгээ хийгээд эргүүлчихийн. Төвийн хамгаалагчийг бол хэр барагтаа сольдоггүй дээ, Гарсиаг нээх алдаа гаргаагүй байхад байлгаж л байхгүй. Дээрээс нь Коке, Гаяа, урд сайн байсан Сабиря энэ тэр гээд хамгаалалтын нөхдөө солиод яг нэг хэсэг тувт нүдүүлээд 2 гоол алдлаа шүү.

Мората гэж дурак нээрээ огт чимээгүй явж байснаа сүүлд ганган гоол хийлээ. Өөртөө тийм итгэлгүй юм уу нэг л даруу нөхөр яваад байхын. Нөхөр гоолдоогүй тэнцсэн бол пеналтаар яг хусуулсах байсан байхаа.

Манай Педри ганган байна, эхний 2 тоглолтонд жоохон итгэл муутай байх шиг байсан одоо бол бөмбөг болгонд хүрж, дан кей пассуудыг өгж байна. Манайд байдгаасаа илүү өөртөө итгэлтэй тоглож байна.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jun 29, 2021 2:39 pm
by kayo
Францууд хасагдснаар манайд гоё боломж нээлээ, эднийхтэй бол яг тоглолт таарахгүй, сөргөөр хусуулчих магадлалтай байсан, Швеайцартай бол гоё үзчих байхоо. Гэхдээ тэгээд саяынх шиг хайнга тогловол бас эвгүйтэхээр л юм байна.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jun 29, 2021 2:49 pm
by Kro
Хаха Франц хасагдсанд Итали, танай, манай гээд нөхдүүд их л баяртай байна даа.

Re: "La Furia Española"

PostPosted: Mon Jul 05, 2021 9:35 am
by kayo
За ямар ч байсан семид хүрлээ. Хүлээлтээс дээгүүр тоглочихлоо шүү. Үсрээд л 8д үлдэх байх гэж бодож байсан. Хамгаалалт дээр яг манай барса шиг хөгийн хөгийн алдаа гаргах юмаа. Швейц нээх довтолж чадахгүй байхад өөрсдийхөө алдаанаас болж гоол алдахын. Яалтчгүй төвийн хамгаалагчид нь хамтарч тоглоод удаагүй нөхөд алдаа гаргаад байна, тиймээс ч Лучо Эрик Гарсиа, Лапорте гээд нэг багийн хоёрыг гаргаад байсан байх.

Мореногийн финиш ямар муу байна, сул гарчихаад л нэг өлбийсөн юм цохихын. Сүүлд хичнээн ч цохив. Дан хаалгач оносоор байгаад таарлаа. Моратаг бодвол бөмбөгт хүрээд цохиод байхын, даанч финиш муу. Мората үл үзэгдэгч явж байгаад 2 гоол хийчихсэн гэж байгаа.

Одоо Италийн найзуудтайгаа, энэ еврогийн хамгийн формтой байгаа нөхдүүд, сайхан тулаад үзнэ дээ.

Re: "La Furia Española"

PostPosted: Wed Jul 07, 2021 10:08 am
by kayo
Заа за, сайхан л үзлээ. Ийм залуу бүрэлдэхүүнээр гэхэд бараг финалд шалгарлаа. Дараа жилийн ДАШТ-р залуучууд өсөөд өшөө сайн үзэх байлгүй дээ.

Сая бол Италийг илүүрхсээр байгаад л дуусгалаа. Азгүй байлаа даа. Ояарзабал гэж бүтэлгүй юм гоё гоё хэдэн юм алдахын, Сарабия гэмтээгүй бол их хэрэгтэй байх байж.

Лапортег найдвартай гэж боддог байсан, манай Ленгле шиг бас их хийтэй юмаа. Италид алддаг гоол дээр бөмбөгийг шууд хаалгач руугаа цэвэрлэхийн оронд нааш нь яг айлын хүнд өгчихийн, тэгээд хэд хэдэн удаа хий гаргаж байгаа харагдсан. Өмнөх тойргууд дээр алдсан гоол ч гэсэн нөхрөөс хамааралтай. Гарсиа бол хажууд нь ер алдаа гаргасангүй.

Мората заменаар орж ирээд гоолдсон ч пеналт цохиулж л байдаг. Цаанаа нэг өөртөө итгэлгүй, сэтгэл зүй муу нөхөр шүү, цохихоосоо өмнө алдчихсан харагдаж байсан. Хоёр хамгаалагчаараа цохиулчихгүй.

Дараа жил урдаа нэг гайгүй довтлогчтой болчихвол бас ДАШТ-д үзээтэй л юм байна. Манай Ансу байсан бол энэ хэдээс хамаагүй дээр фиништэй дээ, энэ жил гайгүй тоглочихвол бараг ДАШТ-д явах байх шүү.

Re: "La Furia Española"

PostPosted: Wed Jul 07, 2021 11:16 am
by poseidon
Харин Лапортэ Лэнглэрхүү хийтэй нөхөр юм. Яг гоё биш юм

Re: "La Furia Española"

PostPosted: Wed Jul 07, 2021 11:20 am
by Тэгшээ
Яалтачгүй бүтэлгүй хэдэн довтлогчдын гай гарлаа шүү. Ояарзабал, Жерар Морено 2 бүүр хэрэг алга байлаа. Мората гэж сүлд хийморь нь уначихсан гар. Энэ алдахнээ гэсэн яг л алдаж байна шүү.
Өчигдрийн тоглолтын шилдэг нь хэдийн фен алдсан ч Олмо гялалзлаа шүү. Ливэрпүүлдээ авчих юмсан.

Re: "La Furia Española"

PostPosted: Wed Jul 07, 2021 11:23 am
by kayo
Харин Олмо мундаг байлаа, маш зүтгэлтэй юм, бөмбөг аваад л зүтгээд, Моратад гоё гаргаж өгсөн, даанч бас финиш байхгүй.

Re: "La Furia Española"

PostPosted: Wed Jul 07, 2021 12:00 pm
by El Payaso
Финиш нь манайх шиг л байж дээ. Хагас хамгаалагчид бол бөмбөг эзэмшээд гоё боломж гаргаж өгөөд л байж. Луй Энрикэ дажгүй коач юм бишүү.

Re: "La Furia Española"

PostPosted: Tue Jul 20, 2021 10:10 am
by El Payaso
Олимпийн багийг нь харсан ямар аймаар юм бэ. Асуудалгүй түрүүлэх юм бишүү. Саяны Еврогийн баг бна шүү дээ. Бразил л арай дөхүүл дөхөх бүрэлдэхүүн явуулж.