Page 6 of 8

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Mar 22, 2013 7:40 pm
by CAHAKA
Image
Цаг агаар их хүйтэн байгаа учраас 2 багийн тоглолтын үеэр цэнгэлдэхийн дээврийг хаахаар болсон байна.

Өнөөдөр Ирландтай хийх ДАШТ-н сонгол шалгаруулалтын бүрэлдэхүүн.

Гараа: 1 Andreas Isaksson - 2 Mikael Lustig, 4 Andreas Granqvist, 3 Jonas Olsson, 5 Behrang Safari - 7 Sebastian Larsson, 9 Kim Källström, 6 Rasmus Elm, 19 Alexander Kačaniklić - 10 Zlatan Ibrahimović, 11 Tobias Hysén.

Сэлгээ: 12 Johan Wiland, 23 Kristoffer Nordfeldt - 8 Anders Svensson, 13 Erton Fejzullahu, 14 Per Nilsson, 15 Mikael Antonsson, 16 Pontus Wernbloom, 17 Oscar Wendt, 18 Samuel Holmén, 20 Ola Toivonen, 21 Jimmy Durmaz, 22 Erkan Zengin.

Зүүн ард Блэкбүрний Олссон гэмтэж оронд нь Андэрлэхтийн Сафари тоглохнээ. ПСВ энэ улиралд нэг л амжилт муу яваа Ола Тойвонэн сэлгээнд сууж Фүлхэмийн Качаниклич зүүн хагаст гараанд, Ибрагийн урдхан цэвэр 9 ноймор дээр орон нутгийн ИФК-н Хюсээн гараанд гарахнээ уг нь клубтээ жигүүрээр л тоглоод байдаг нөхөр (3-лаа таг солгой тамирчид) , энэ байрлал дээр тоглох Элмандэр , Росэнбэрг, Бэрг гээд бүгд бараг л явцгүй болоод байна уу даа сүүлийн үед. Уг нь Удинезэгийн Матиас Рэнегиг хэд хэд дуудаад байсан энэ удаад бүрэлдэхүүнд багтаагаагүй байна. Златан нас 30 гараад ирсэн хурд удаашраад , цэвэр довтлогч биш 10 дугаар дээр найруулж тоглоод байгаа. Эртөн Фэзжүлахү,Жимми Дурмаз, Эркан Зэнгин гэж дуулаачгүй 3 нэр байна. Баачка нарыг гүүгэлдэхээс.

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Sat Mar 23, 2013 8:09 pm
by CAHAKA
Image

Трапаттони-н хамгаалалтын тактик ч айхтар хэрэгжиж , Ирландын хамгаалалтыг олигтойхон сандаргаж ч чадсангүй талбайдаа 0-0 тэнцлээ хөөрхий. Нөгөө талд Герман Казакуудыг 3-0 , Австри Фароэ арлуудыг 6-0 тус тус хожжээ.Иймэрхүү янзаар байвал ч дараа жил Бразил явж чадахгүй шинжтэй. 2 ДАШТ дарааллаад өнжвөл Ибра-д хэцүү л болох байх даа ккк.

Нээрээ Ким Шайлстройм 100-нуудын эгнээнд орж ирлээ. Энэ амжилтыг үзүүлсэн 9 дэх тоглогч болж байгаа юм байна.

Одоо 26-д Словактай нутагт нь нөхөрсөг тоглолт хийнэ. Ларссон , Ким , Ибра нэмээд Исакссон , Виланд гээд 1 , 2-р хаалгачид оролцохгүй чөлөөлөгдсөн байна. 3-р хаалгач Ханссон хуруугаа хугалаад бэртэлтэй , Голландын Хээрэнвээнд тоглодог Кристофф Нурдфэлт шигшээгийн дэбүтээ хийж магадгүйнээ.

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Wed Jun 05, 2013 1:58 am
by CAHAKA
CAHAKA wrote:Баяртай - Råsunda

Өчигдөр бүтэн сайнд хөлбөмбөгийн холбооноос нээлттэй өдөрлөг зохион байгуулж , удахгүй нураагдах гэж байгаа , ''тэтгэвэрт'' гарсан шигшээ багийн болон AIK багийн цэнгэлдэх Råsunda-д хөгжөөн дэмжигчдийн чөлөөтэй нэвтрүүлж , дурсгал болгон ямар нэг зүйл авахыг зөвшөөрсөн байна. 7000 гаруй хүмүүс цугларч сандал , өвс , хөрс , хаалганы тор , шон гээд авч болох юм юу л байна дурсгал болгон авч цэнгэлдэхтэй салах ёс хийжээ.Råsunda цэнгэлдэх нь 1937 онд анх ашиглалтанд орсон ба 75 жилийн турш шигшээ багийн ''гэр'' байсаар ирсэн. Хамгийн их үзэгч цугласан тоглолт тэртээх 1956 онд Баруун Германы эсрэг ДАШТ-н сонгон шалгаруулалтын үер тохиож байжээ (52 946). Мөн 1958 ДАШТ-н финалын тоглолт болсон.

Image
Image
Image
Image
Энэ бараг оршуулчихав уу яав :ногоон:
Image


Энэ цэнгэлдэхэд анхны Алтан дагина аа өргөж байсан Пеле , өөрийн Пеле Спортс фирмийнхээ үйлдвэрлэдэг нэг пүүзэнд Расунда гэж нэр өгчээ.
Image

Rasunda
The Rasunda is named after the stadium in Sweden where Pelé won his first world Cup in 1958. Its soft, suede upper is contrasted by a flash of colour and branding on the heel along with an internal contrast lining. The vulcanised contrast outsole carries the classic symbols that reflect key moments in Pelé's life.

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Mon Oct 21, 2013 9:52 pm
by CAHAKA
Image

Плэй-Офф сугалаа ч хатуухан таарлаа даа :sad:

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Mon Oct 21, 2013 9:54 pm
by Johny
Maaaash haramsaltai bna tanaid..

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Mon Oct 21, 2013 10:11 pm
by Өсөхбаяр
Португал мултарчиж байгаам биш үү

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Mon Oct 21, 2013 10:21 pm
by Saiza
Өсөхбаяр wrote:Португал мултарчиж байгаам биш үү

Швед бараг нухчих бх гэж санагдаад бх юм...

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Mon Oct 21, 2013 10:58 pm
by hosko
За унасан ч Португал доороо татаж хийгээд унах биз дээ...

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Tue Oct 22, 2013 11:28 am
by El Payaso
Швед нухуусай...

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Tue Oct 22, 2013 11:32 am
by hosko
Рон-гүй ДАШТ гэхээр их эвгүй санагдаж байнаа... Хэдий Португалийн шигшээд дургүй ч энэ удаад бол тултал нь дэмжнээ... 2 тоглолтыг нь бүр цаг гаргаж байгаад үзэхээс...

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Tue Oct 22, 2013 12:32 pm
by maRS_mN
Ибра хайран юм даа.. 2дохоо өнжих гээд байдаг,, Гээд Рон-г мултараасай гэлтэй нь биш..

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Tue Oct 22, 2013 1:21 pm
by ТӨӨГӨӨ
Бадруул wrote:Клубтээ л юу юм гэхээс шигшээдээ бол адилхан туучийнууд дөө гэчихвэл би яг алуулах байх даа? ккк

:eek:

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Tue Oct 22, 2013 8:17 pm
by Johny
Za ta nar bitii ingejiildaa..Portugal ali ch temtseend chimeg boldogshdee
ymarh hesegt orson garaad lrdeg angli mangliin hajuud bol aytaihan toglolt uzuulchdegshd tom temtseend
Svvliin 2 gol temtseend hoyuland ni temtseenii avraga bagd l hojigdsonshd..Spaintai bol barag hamgiin gaagvi toglchood bnashd neg penaltaar neg 1-0 oor.Neeh ad uzeh geed ydachdiin bagiig mine..orood shorootoi hutgaldaad hog shig toglood shuvgiin 4 8 hvreed bdag ym shigl

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Tue Oct 22, 2013 8:25 pm
by Идэрээ
Image

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Wed Oct 23, 2013 12:58 am
by Өсөхбаяр
Швед Португаль 2ыг ёстой алийг нь тэр гэхэв дээ.. би бол Ибраг ВС гээр харчмаар байна. харин эдний хамгаалалт л асуудалтай.. Рон наадаад хаяж мэдэх л юм.

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Thu Nov 14, 2013 9:34 pm
by maRS_mN
Image

Хүүгийн сүүлчийн хүсэл нь Златантай уулзах байсан боловч ,Златан түүнийг үл ойшоов.
Тэрээр цус багадах өвчтэй байсан бөгөөд амьдралийнхаа сүүлчийн хэдэн өдрүүдэд ганцхан хүсэлтэй байсан , тэр нь сүпер од Златан Ибрахимовичтой уулзах байлаа.Бяцхан Босниагийн хөлбөмбөгийн фанат нь амьдралийнхаа сүүлийн 5 жилийг эмнэлэгт өнгөрүүлсэн бөгөөд түүний бие сайн байх үеээрээ өөрийн шүтээн болох Златанийг харах гэж Францын Парис Сант Жермайн багийн тоглолтыг үздэг байж ээ .Гэвч тэрээр гурван ч удаагийн чөмөг солих мэс засал хийлгэсэн боловч аюултай өвчнийг давах ямар ч найдваргүй болсон байлаа,түүний ээж нь хэлэхдээ тэр Златанд үнхээр хайртай байсан түүний тоглолтыг бие нь хичнээн өвдөж байлаа ч хамаагүй заавал үзэхийг хичээдэг байсан тэр түүнийг Ибракадабра гэж нэрлэдэг байсан гэж ээ.Хүүхдийн байгууллагийн тусламжтайгаар Хайрудново хүү ПСЖ клубтэй тохиролцож сүүлчийн хүчээ шавхан Сараево хотоос Парис хотруу нисэн 11 сарын 1 нд болсон тоглолтыг үзэж Златантай уулзхаар Парис Сант Жермайн клубын цэнгэлдэх хүрээлэнд шууд ирсэн ч Златан уг тоглолтонд бага зэргийн бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд Клубээс түүнд өгсөн даалгаварийг умартаж хүүг үл тоон Жоковичийн тоглолтийг үзхээр явсан байлаа.Клубын зүгээс түүний эцэг эхээс уучлалт гуйж Златан завгүй байлаа гэхээс өөр үг олдоогүй байна ,харин түүний ээж хүүдээ Златан өвчтэй болохоор ирж чадсангүй ээ гэж нулимстай нүдээр худлаа хэлхээс өөр юуч хийж чадалгүй түүнийг эцсийн замд нь үдсэн байна.

Нэг ийм мэдээ нет-р яваад байна даа.. :smile: (mannn

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Thu Nov 14, 2013 10:11 pm
by CAHAKA
Эх сурвалж ч байхгvй , английн нэг шар хэвлэлийн худлаа артиклыг манайхан хэт давсалж довийлгосон орчуулга гэхэд хэцvv бантагналтанд vхэрнvvд л итгэх байх.

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Nov 15, 2013 6:03 am
by CAHAKA
ImageImage

Шинэ жерси. Цээжин дээрх улаан судал нь хөлбөмбөгийн холбооны эмблем дээр байдаг улаан өнгөтэй холбом өгсөн юм гэнэ ээ. 94 оны ДАШТ-р хүрэл авахад өмсөж байсан трикотоос санаа авсан юм байх дизайныг нь гаргахдаа. Адидасын оны эхээр гаргасан хачин шар , ногоон ч юм шиг өнгийг больж хуучны классик ''ориг'' шар болгожээ.

Өнгөрсөн 7 хоногт өндөрлөсөн У17-н ДАШТ-с хөвгүүд нь хүрэлтэй ирсэн , 7 хоногийн эхээр оны шилдэг шалгаруулах гала болж Златан , Лотта Шэлин нар шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон , өнгөрсөн жил бас энэ 2 авч байсан. Андэрш Свэнссон шигшээд 150 тоглолтонд оролцсон амжилтыг нь үнэлж шагнал гардуулсан галагийн үеэр , ЦСКА-д тоглодог Понтус Вэрнблүм сошиал мэдиад хамгийн идэвхтэй хөлбөмбөгчин гэсэн алиа номинацид тэргүүлж сүртэй цом гардуулах шиг болно лээ. Ойрд нэг иймэрхүү мэдээ сонинтой. За тэгээд маргааш Лисбонд эхний тоглолттой гэж.

Målvakter: Andreas Isaksson (Kasimpasa), Johan Wiland (FC Köpenhamn), Kristoffer Nordfeldt (Heerenveen).

Försvarare: Pierre Bengtsson, FC Köpenhamn, Mikael Antonsson, Bologna, Per Nilsson, Nürnberg, Jonas Olsson, West Bromwich, Andreas Granqvist, Krasnodar, Martin Olsson, Norwich, Adam Johansson, IFK Göteborg, Mikael Lustig, Celtic.

Mittfältare: Rasmus Elm, CSKA Moskva, Pontus Wernbloom, do, Anders Svensson, Elfsborg, Alexander Kacaniklic, Fulham, Kim Källström, Spartak Moskva, Sebastian Larsson, Sunderland, Jimmy Durmaz, Genclerbirligi, Erkan Zengin, Eskisehirspor.

Anfallare: Johan Elmander, Norwich, Ola Toivonen, PSV Eindhoven, Zlatan Ibrahimovic, Paris SG, Alexander Gerndt, Young Boys.

Image

Image

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Nov 15, 2013 10:56 am
by El Payaso
Санака ингэхэд Роныгоо дэмжиж байна уу Шведийгээ юу?

Швед чинь португальтай 15 тоглоход л 3 л хожигдсон юм байна ш дээ...

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Nov 15, 2013 2:16 pm
by meesh

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Nov 15, 2013 2:19 pm
by El Payaso
Яг энэ төрөлдөө ч Златан хамаагүй илүү юм аа... ер нь урд нь гишгэх хүн байхгүй байх...

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Nov 15, 2013 6:24 pm
by CAHAKA
Аль нь ч ялгаа алга оо. Дундыг баримталж сайхан гал гарсан тоглолт л vзчихмээр байна хэхэ

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Nov 15, 2013 6:37 pm
by BLGN
Heja Sverige! :ногоон:

Айлын талбайд нэг гоолоор хутгалаад ирчихвэл ч.

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Nov 15, 2013 6:41 pm
by Realist
Эднийх гусчих юм шиг санагдаад байнаа :sad:

Re: Svenska fotbollslandslaget

PostPosted: Fri Nov 15, 2013 8:12 pm
by Spectre
КР байхгүй гэж бодохоор харамсалтай хэдийч Ибраг л хармаар байна шүү ДАШТ-д

Шведийн баг арай жигд бүрэлдэхүүнтэй гайгүй тоглочих магадлатай санагдаад байгаа юм.