Svenska fotbollslandslaget

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Svenska fotbollslandslaget

Postby CAHAKA » Fri Sep 04, 2009 10:32 pm

За ямартай ч Гурван Титэмнүүд буюу Швэдийн шигшээ багийн тухай сэдвийг нээв. :sweden
Last edited by CAHAKA on Wed May 16, 2012 3:19 am, edited 4 times in total.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: .::Tre Kronor::. Svensk fotbolls landslaget

Postby CAHAKA » Sun Sep 06, 2009 6:11 am

За ёстой маш чухал хожил авлаа.

------------Isaksson------------
Nilsson-Melberg-Majstorovic-Safari
R.Elm-Kälström-Svensson-Holmen
-------Ibra----Elmander---------
гэж гарсан. Ер нь тоглолтын туршид манайхан бага зэргийн давамгай байсан гэхэд буруудахгүй л болов уу. Бас нилээн азтай байлаа. Аз манай талд байв kk. Үлдсэн 3 тоглолтондоо зайлшгүй ялж байж боломж гарах учир маш их хичээсэн. Унгар ч нилээн сайн хамгаалж тоглолоо. Голцуу Ибра дээр хамаг анхаарал нь төвлөрөөд манай бусад хэдэд нилээн олон сайхан боломж гарсан ч тэр бүр ашиглаж чадахгүй л байлаа. Тоглолт эхлээд л хэд хэдэн аюултай довтолгоог манайхан зохион байгуулж үүнийхээ ачаар булангийн цохилт хийх эрхтэй болов. Булангаас ирсэн бөмбөгийг хашир туршлагатай хамгаалагч Мелбэрг мөргөж гоолдон тоглолтыг хошуучилж эхлэв. Үүнээс хойш манай тоглолт илт сэргэж довтлоод л байв. Унгар ч гэсэн яаж зүгээр байхав тэдний сөрөг довтолгоо нилээд аюул тарьж байлаа. Ингээд гоол оролгүй байсаар тоглолтын 70 хэддэх минутад Унгарын сөрөг довтолгоо маш хурдтай орж ирэхэд 7 ноймортой тоглогчийг нь гоолын эзэн маань дэгээдээд унагачихав. Шүүгч эргэлзэлгүй пеналт заалаа. Унгарууд харин хуудас өгөхийг шаардаад л хэрэлдээд байх шиг байсан. За тэгээд ямар ч байсан пеналтаа амжилттай цохиж 1:1 . үүнээс хойш нэг их сүртэй довтолгоо болохгүй байсаар шүүгчийн мэдлийн нэмэлт цаг эхлэв. Тоглолтын эцсийн минутад манай хойноос агаараар дамжуулсан бөмбөгийг унгарын хамгаалагч мөргөх гээд чадсангүй бөмбөг түүнийг давж шууд Ибра дээр. Ибра хаалгачийн эсрэг ганцаараа гарч цохисон бөмбөгийг хаалгач хаасан боловч ойсон бөмбөг Ибрагийн цээжинд цохигдож гоол орох нь тэр. За нэг иймэрхүү л тоглолт боллоо. Одоо дараагийн тоглолт Малтитай талбай дээр нь зочлон тоглоно. Энэ тоглолтоос хангалттай 3 оноогоо авчих болов уу гэж бодож байна. Учир нь 3 сарын өмнө нь тоглохдоо 4:0 харьцаатай илт илүүрхэн хожиж байсан билээ. Түүний дараа 9.10-д Данитай бас л талбай дээр нь зочлон тоглоно тэр тоглолтоос хамаг юм шалтгаална. Аа бас Унгар Португал 2 хоорондоо 2 тоглох байгаа. тэгэхээр манайд бас нилээд давуу тал байна шүү.

Аа бас энэ Лагэрбэк Элмандэрийг суулгаад шууд Бэрг-г гаргаж болдгүй юм байх даа. Элмандэрийг туршлагатай гэж найдаад байдаг юм болов уу? Эсвэл Бэрг залуу хүүхэд 90 минут арай өөр түвшний тоглолтонд бүтэн гүйгээд байж чадахгүй ч байж болох талтай. Гэтэл өөрөөс нь дүү Р.Элм дандаа л гараанд 90 минут тоглоод байдаг. Яамаар ч юм бэ дээ. . . :smile:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: .::Tre Kronor::. Svensk fotbolls landslaget

Postby Seikoni » Sun Sep 06, 2009 11:18 am

Лансманс энэ тэр гээд Санака Шведэд байдаг юмаа даа....
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10878
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: .::Tre Kronor::. Svensk fotbolls landslaget

Postby CAHAKA » Wed Sep 09, 2009 1:26 am

seikoni Тийм.


За маргааш Малтитай талбай дээр нь зочлон тоглоно. Элбэг 3 оноогоо авчихана л гэж бодоод байна.
Харин нөгөө талд Унгар Португал хоёр тоглох байгаа. Дараа 10 сард бас хоорондоо.
Манайх харин 10 сард Данитай тоглох байгаа. Ер нь явж явж Португал л хэцүү болчлоо доо.
Унгар энэ хоёрын хоёр тоглолт ёстой гал гарах байх даа. Би ч шведээсээ илүү энэ хоёрын тоглолтыг үзнээ.
Яг одоогоор Унгар манай португал 2-с илүү үзүүлэлттэй илүү оноотой байгаа ч тэд сул 2 багтайгаа эхэлж тоглоод бүрэн оноонуудаа хангалттай авсан. Тэхээр одоо португал дээр бас л хэцүүдэх байх гэж би дотроо бодоод байна эсвэл үгүй ч байж болох. за ямар ч гэсэн маргааш орой юу болохыг харцгаая :sweden
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ..::Шведийн шигшээ баг::..

Postby CAHAKA » Fri Sep 11, 2009 2:26 am

Өчигдөр болсон тоглолтонд нилээд муу тоглолоо. Малти талбай дээрээ гэсэндээ нилээд үзэж тарсан. Довтолгоо ёстой тааруу бн аа. Нэг тийм бөмбөгдөөд байдаг нэг ёсондоо *гоолын машин* гэх тодотголтой нөхөр одоогоор манай багт алга. Ибрагимович бас хангалттай тоглолтыг үзүүлж чадахгүй байна. Ямар ч байсан хэсгээсээ 2-р гарах шансаа хадгалж үлдлээ. Гэхдээ иймэрхүү байдалтай плэй-оффд тоглоно гэвэл бас бүтэхгүй харагдаж байна. Нөгөө талаар плэй офф энээ тэрээ гэж бас ийм эрт яриад яах вэ. 10 сард Данитай хийх тоглолтоос л бүх юм шалтгаална. Хэсгийн хувьд Дани ямар ч байсан плэй оффд тоглох эрхээ авсан. Манайхтай тэнцэхэд л шууд ДАШТ-н эрхээ авна.

Дани 18оноо гоолын зөрүү +11
Швед 15оноо гоолын зөрүү +6
Португал13оноо гоолын зөрүү +5
Унгар 13оноо гоолын зөрүү +4

Үүнтэй зэрэгцээд Шведийн хөлбөмбөгийн холбоо Шигшээ баг ДАШТ-н эрхээ авбал тамирчид болоод дасгалжуулагчдад урамшуулал мөнгө өгөх шийдвэр гаргасан байна. Хүн тус бүр авдаг цалингаасаа шалтгаалаад ойролцоогоор доод тал нь 60000 швед крон дээд тал нь 200000 швед крон авах боломжтой аж.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ..::Шведийн шигшээ баг::..

Postby CAHAKA » Fri Sep 11, 2009 10:08 pm

Дээр дурьдагдсан мөнгөн шагналийг нэг тоглолтонд оролцсон ч бай, сэлгээнд нэр нь багтаад тоглоогүй ч бай шигшээ багт байсан бүх хүн авна гэнэ. Энэ дунд өнгөрөгч зун зодог тайлсан Х.Ларссон ч байгаа аж.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ..::Шведийн шигшээ баг::..

Postby CAHAKA » Fri Sep 25, 2009 12:44 am

Багийн гол лидер Ибрагимович уржигдар болсон Ла лига-н ээлжит тойргийн тоглолтонд зүүн хөлийн шөрмөсөө бэртээж дор хаяж 10 хоног эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Ингэснээр түүний хувьд клубтээ Малага болон АЛ-н Динамо Киевтэй хийх хэсгийн тоглолтыг өнжих ба 10 сарын 10д болох Даний эсрэг тоглолтонд шигшээ багтаа нэгдэх юм байна.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ..::Шведийн шигшээ баг::..

Postby ballu » Sun Oct 11, 2009 10:51 am

Ibra delxiin avargiig unjixuur bolchivu.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: ..::Шведийн шигшээ баг::..

Postby enkuna » Sun Oct 11, 2009 11:23 am

Португаль Мальтад хожигдон гэдэг боломжгүй лдээ бараг тиймээс Ибра дэлхийн аваргыг гэртээ үзэх болчихсон гэхэд хилсдэхгүй бизээ...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: ..::Шведийн шигшээ баг::..

Postby Цэнгүүн » Sun Oct 11, 2009 3:54 pm

Харамсалтай юм.. Бас л гоё шигшээ баг юмсан. :sad:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10245
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ..::Шведийн шигшээ баг::..

Postby El Payaso » Sun Oct 11, 2009 8:56 pm

Рон нэг юм үлдэж Ибра гадна үлдвэй гэж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38653
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ..::Шведийн шигшээ баг::..

Postby CAHAKA » Mon Oct 12, 2009 4:21 am

Согтуу царайт Лагэрбэк ажлаа хүлээлгэн өглөө. Аль эрт л ингэх байсын. Орны хүнийг нь одоогоор хэн гэдгийг зарлахад арай эрт байна гэж дээгүүр албаны хүмүүс дуугарсан байна. За тэгээд сонин хэвлэл бүрийн нүүрэн дээр ''Найдвар замхарлаа'' гэсэн утга бүхий нийтлэлүүд гарчээ. Удахгүй зав зайгаараа нилээд юм оруулна аа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Svensk landslaget

Postby CAHAKA » Mon Oct 12, 2009 4:23 am

Ларссоныг яах гэж дуудаад байдаг байсым болдоо энэ Лагэрбэк. Зүгээр сайхан Берг-г гаргаад л үзэхгүй. Дани тэгсэн яаж байна суга Бентнэрийг гараанд гаргаж энэ тэр.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Svensk landslaget

Postby orangeman » Mon Oct 12, 2009 6:01 am

Зун ДА-аар ч жаахан уйтгартай байх нь дээ...Уг нь орчихсон бол гоё байх байлаашд ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4145
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Svensk landslaget

Postby Nomer 10 » Mon Oct 12, 2009 8:51 pm

Ёстой харамсалтай юм боллоо. Уг нь Португалаас Швед нь орсон бол. Гэхдээ энэ баг өөрчлөлт хийх цаг нэгэнт болжээ. Угаасаа Евро дээр Оростой тоглоход л бүх юм харагдаж байсан. Данид 2 удаа нухуулдаг л хамгийн хорлонтой юм боллоо. Гэхдээ үнэнийг хэлэхэд Дани Унгар 2 орсон бол бүр ч гоё болох байлаа даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Svensk landslaget

Postby Deck » Tue Nov 03, 2009 3:32 pm

Image
Deck
 

Re: Svensk landslaget

Postby zigo » Mon Nov 16, 2009 3:46 pm

Deck wrote:Image


Ингээд л хөлбөмбөг биш хүүхэн хараад явдыншд.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16894
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Svensk landslaget

Postby Popuz_LYON » Sat Aug 07, 2010 6:53 pm

zigo wrote:
Deck wrote:Image


Ингээд л хөлбөмбөг биш хүүхэн хараад явдыншд.


xаxаxа :sweden
...
Popuz_LYON
 
Posts: 407
Joined: Fri Jun 04, 2010 11:34 pm
Location: Хоёрын хооронд болоод байна...

Re: Svensk landslaget

Postby Барнаба » Thu Aug 12, 2010 9:14 am

Шотландтай нөхөрсөг хийгээд 3-0 р хожжээ.
Барнаба
Legend
 
Posts: 13426
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Heja Sverige!

Postby CAHAKA » Wed Oct 12, 2011 5:44 pm

Талбайдаа Голландыг 3-2 буулгаж авч хэсгийн 2-р гарсан багуудаасаа хамгийн өндөр үзүүлэлттэйгээр цаашаа шууд шалгарлаа.
Кällström эхний үед хаалттай цохилтоос , S.Larsson пеналтаас , О.Тoivonen нар гоолдож. Тоглолтын МОМ-р Elmander нэрлэгдэж. Бүх гоолд оролцсон.



Флопоор хамгаалагч Майсторович , алдсан 2 гоол дээр хүнээ орхисон, байрлалаа дандаа буруу эзлэж байсан гэх мэт. Бас дүү Элм.
Энэ Элм ер нь дух гар. 2008 онд клубтэйгээ шведийн аварга аваад тэрнээс хойш сугарсан. Дач лиг рүү явдаг нь бүр буруудсан.
Хэтэрхий эрт оддын өвчиндсөн. Ибра тоглоогүй. Тэгсэн нэг сонин стат байх юм.
Евро-н урдьчилсан шатны 9 тоглолтыг Ибра өнжсөн ба тэр 9 тоглолтонд бүгдэд нь хожсон.
Экспэртүүд нь Ибратай ибрагүй болж л байна , нэг хүний баг биш гээд. Гэлээ гээд ганц гялтайх од нь юм даа чаавас.
Бусад тоглогчдын хувьд гэвэл овойж оцойхоор хүн алга. Бүгд орон гаран. С.Ларссонд л хүмүүс их найдлага тавиж байгаа бололтой.
Нөгөөх нь айхтар тоглолттой ч гар биш дөө , Куйт шиг нэг ажлын морь. Хууччуулаас үлдсэн хоёр Мэлбэрг , Свэнссон хамгийн гайгүй нь шив дээ одоогийн бүрэлдэхүүнээс. За тэгээд дараа жил айхтар хол явахгүй байх даа. Груптээ хомоол хамах биз.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Heja Sverige!

Postby BLGN » Wed Oct 12, 2011 6:06 pm

Юу болоод өнгөрөв өө л гэмээр тоглолт болсон доо.
Хөбөгийн фен
User avatar
BLGN
Number.4
 
Posts: 2603
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm
Location: http://soundcloud.com/francesc-1/

Re: Heja Sverige!

Postby xb » Wed Oct 12, 2011 6:17 pm

Угаасаа Ибратай Ибрагүй хожихдоо ямар ч багийг хождог л баг. Ибра алтан үедээ, ч тэрнээс өмнө ч байсан түүнтэй баг муу тоглодог гэсэн статистик байсаар ч байсан. Гэлээ гээд түүнийг суулгачих зориг Лагербект байгаагүй. Гэхдээ түүнийг Шведын байтугай дэлхийн хэмжээний од гэдгийг хэн ч хэлнэ.

Снайпергүй дээр нь Нидерланд эрхээ авсан болохоор Шведыг хожсонд баяртай байна. Иймэрхүү тоглолт хийвэл болж л байна. Ер нь Ибрагүйгээр тоглоод болоод байна. Дээрээс нь Шелстрөм, Тойвонен, Берг, Ларссон нараас иймэрхүү тоглолт гарах бололцооны тоглогчид. Гол нь нэг хүн дээр суурилсан биш, багийн тоглолт гэдэг л чухал байгаа, тэрийгээ ч чадаж байгаа болохоор Ибра байна гэдэг сайн хэрэг ч, түүнгүйгээр тоглож болно гэдгийг л энэ тоглолт харууллаа даа.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Heja Sverige!

Postby CAHAKA » Wed Oct 12, 2011 6:19 pm

Гол нь баг тэр аяараа орон гаран л даа...
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Heja Sverige!

Postby CAHAKA » Wed May 16, 2012 2:10 am

fanaticalantifanatic wrote:Шведын шигшээгийн сэдэв байддаггүй юм шиг байна
Дас Эрик Хамрин нь албан ёсны 23 тоглогчидоо нэрлэжээ...

Хаалгачид: Андреас Исакссон (ПСВ), Юхан Виланд (Копенхаген), Пер Ханссон (Хельсингборг)

Хамгаалагчид: Микаэль Лустиг (Селтик), Олоф Мельберг (Олимпиакос), Андреас Гранквист (Женоа), Мартин Ольссон (Блэкберн), Юнас Ольссон (Вест Бромвич), Микаэль Антонссон (Болонья), Бехранг Сафари (Андерлехт);

Хагасууд: Расмус Эльм (АЗ), Себастьян Ларссон (Сандерленд), Андерс Свенссон (Эльфсборг), Ким Шельстрем (Лион), Понтус Вернблоом (ЦСКА), Самуэль Хольмен (Беледиеспор), Эмир Байрами (Твенте), Кристиан Вильхельмссон (Аль-Хиляль);

Довтлогчид: Златан Ибрахимович (Милан) :sweden , Юхан Элмандер (Галатасарай), Тобиас Хюсен (Гетеборг), Ола Тойвонен (ПСВ), Маркус Розенберг (Вердер).


Image
Jonas Olsson шигшээ багийн өмсгөлөө дасгалжуулагчаас гардан авч байна.

Өчигдөр орон нутгийн цагаар 18:00 үндэсний тв-р бүрэлдэхүүнээ зарлаад сүртэй л юм болов. Бүрэлдэхүүнд бол хувийн зүгээс сэтгэл дундуур л байна. За тэгээд Хамрэн маниасаа илүү мэдэх байлгүй дээ. Голландын лигт 23 тоглолтонд 20 гоол оруулсан Гуйдэтти эрүүл мэндийн шалтгаанаас болж дуудагдсангүй , Евро-д дэбютээ хийх мөрөөдөл замхарлаа...
Last edited by CAHAKA on Wed May 16, 2012 3:46 am, edited 1 time in total.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Heja Sverige!

Postby fanaticalantifanatic » Wed May 16, 2012 2:12 am

хэхэ уг нь нүдээ бүлтийлгээд сайн харсан юмсан, швед хэл мэдэхгүй болохоор алгасаж :p
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2124
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Next

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests