Page 1 of 7

Давид Вилья !

PostPosted: Fri Jul 03, 2009 6:36 pm
by Г.Баяраа
Image
Хөлбөмбөгийн арилжаа наймааны зах дээр хамгийн эрэлттэй байгаа ”бараануудын” нэг бол Давид Вилья. 27 настай энэхүү Астур эрийн араас яагаад багууд үхэн хатан зүтгээд байгаа нь ойлгомжтой. Түүний гоол оруулах торгон мэдрэмж, гайхалтай ур чадвар нь ямар ч багт хүссэн амжилтыг нь авчирч чадах учраас тэр. Ингээд та бүхэнд Давид Вильягийн амжилтанд хүрсэн түүхийг сонирхуyлья.

Давид Вилья Санчез 1981 оны 12 сарын 3-нд Испаний хойд хэсгийн Астур мужын Туйлья хэмээх жижигхэн тосгонд төржээ. Уурхайчин эцгийн хүү тэрээр баян тансаг амьдралыг мэдрэлгүй өссөн ч, хайр халамжаар огтхон ч дутаж байсангүй. Эцэг эх нь хүүгээ шилдэг тоглогч болж чадна хэмээн үргэлж урам өгч, дэмждэг байлаа. Гэвч Вилья хүү бусдаас онцгойрч, өөрийгөө харуулж чадахгүй л байв. Бага насныхаа тухай Давид ”Тэр үед би хэн ч биш байсан. Сохор зоос ч авалгүй улиралын турш сэлгээний сандалд сууж байхаар найзуудтайгаа тоглоод явж байсан нь дээр юм шиг санагдах үе ч байсан. Харин гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмжин, тусладаг байсны хүчин би тэр хүнд үеийг давж чадсан’‘ хэмээн өгүүлжээ. Магадгүй түүний есөн настайдаа авсан хүнд бэртэл нь хөлбөмбөгийн карьерийг нь ийн удаашрахад хүргэсэн байх. Баруун хөлийнхөө гуяны ясыг хугалсан хүү дахин хөлбөмбөг тоглохгүй байж мэдэх хүнд нөхцөлд орсон ч аз болж бүрэн эдгэрчээ. Нөгөө талаар энэ бэртэл нь түүнийг зүүн хөлөөрөө сайн тоглодог болоход тусалсан юм. 18 нас хүртлээ Вилья орон нутгийн Лангео хэмээх багт тоглож байгаад Гиёон хотын Спортинг клубт шилжсэн байна. Хэдийгээр Астурын олон баг түүнийг авахаар санал тавьж байсан ч багын шүтээн Кастро Гонзалез ‘Куйни”-гийн багт тоглох хүсэлдээ хөтлөгдөн ”Улаан цагаанууд”-ыг сонгосон тухайгаа нэгэнтээ өгүүлжээ. 2-р лигийн энэ багт ирснээр Вилья өөрийгөө хэн гэдгээ жинхэнэ ёсоор харуулсан бөгөөд 2003 оныг хүртэл хүчин зүтгэхдээ 85 тоглолтонд 40 гоол оруулсан байна. Гэвч түүний хичээл зүтгэлээс үл хамааран багийнх нь амжилт ахихгүй байсан тул шинээр Ла лигт дэвшсэн Реал Сарагосад худалдагдан очсон байна. Дээд доод лигийн түвшин өөр байх нь ойлгомжтой ч Вилья энэ бүхнийг анзаараагүй мэт гоолоо оруулсаар байлаа. Ла лигт өнгөрүүлсэн анхны улиралдаа тэрээр 20 гоол оруулж мэргэн буучдын тэргүүн эгнээнд бичигдсэн бөгөөд багаа Эзэн хааны цом түрүүлүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэжээ. Реал Мадридийн эсрэг хийсэн финалын тоглолтонд тэрээр хожлын гоолыг оруулсан юм. Шигшээ багийн анхны дуудлага ч ирж амжилт ялалтаар бялхаж байсан түүнийг түүнийг талбайд гарч ирэхэд Ла Ромареда цэнгэлдэх даяар ”Илья Илья Илья Вилья Маравилья’‘ хэмээн цуурайтдаг байсан гэдэг. ”илья илья илья ер бусын Вилья” хэмээн орчуулагдах энэхүү дуулалыг Сарагосагийн фенүүд хаа сайгүй цуурайтуулж, шинэ гишүүнийхээ алдрыг магтаж байлаа. Дараагийн улиралд нь Давид УЕФА-н цом оролцож, дэлхийн шилдэгүүдтэй анх нүүр тулж үзлээ. Түүний оруулсан гоолуудын ачаар Сарагоса хэсгээсээ толгой өвтгөлгүй гарсан ч шөвгийн 16-д Австриа Вейнд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд тэмцээний дараа Вильяг сонирхох багууд толгой дараалан нэмэгджээ. Лигийн тэмцээнд оруулсан 16 гоол нь ч түүнийг жирийн нэгэн дундаж довтлогч биш гэдгийг нь хангалттай нотлоод өгсөн тул Валенсиа 12 сая еврог түүнд зарахдаа гар татсангүй. Ийнхүү Вильягийн удаан хүлээсэн мөч ирж Испаний хамгийн агуу багуудын нэгэнд тэрээр харьяалагдах боллоо. Сарагоса дахь хоёр жилдээ өөрийгөө хангалттай харуулсан тул түүний ур чадварт эргэлзэх хүн энд нэг ч байсангүй. Давид ч шинэ багтаа хурдан идээшиж богино хугацааны дотор фенүүдийн хайртай тоглогч болсон бөгөөд улиралыг 25 гоолтойгоор өндөрлүүлж, мэргэн буучдын жагсаалтанд аман хүзүүджээ. Өөрөөс нь ганцхан гоолоор илүү гарсан Самуель Это о’о-д пичичи очсон нь мань эрийг бага зэрэг гонсойлгосон ч, Валенсигийн 60 жил эвдэгдээгүй байсан гоолын рекордыг давтсандаа сэтгэл хангалуун үлдсэн нь тодорхой. Ирэх улиралд нь ч түүний гоолын хэмжээ буурсангүй, шилдэг тоглолтоо үзүүлсээр байлаа. Фернандо Морьентесийн хамт аюултай хослолыг үүсгэж 21 гоол оруулсны дээр европын шилдэг 50 хөлбөмбөмбөгчдийн тоонд багтсан юм. 2007 онд тэрээр Сарьсан
Image
багваахаануудтай урт хугацааны гэрээ байгуулж 2014 онд хүртэл үлдэхээр болсон ба клубын төлөөх 100 дахь тоглолтоо хет-трикээр мялаасан ажээ. Өнгөрсөн 2008-2009 оны улиралыг Давид карьерийн оргил үзүүлэлт болох 28 гоолтойгоор өндөрлүүлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь бас л Валенсигийн түүхэнд нэгэн шинэ амжилт болсон. Тэртээ 1978, 1996 онуудад Аргентиний Марио Кемпес, Югославын Предраг Миятович нар Валенсигийн төлөө ийм хэмжээний гоолыг оруулж байсан юм. Бразилийн супер од Кака ‘‘Давид бол миний хамтран тоглохыг хүсдэг тоглогчдын нэг. Тэр бол испаний хамгийн шилдэг тоглогч” хэмээн өгүүлсэн нь түүнийг ямархуу шилдэг тоглогч вэ гэдгийг бага ч гэсэн харуулж байгаа байх. Мөн Испаний шигшээн дасгалжуулагч Виценте дель Боске түүнийг ”Би Роналду, Какагаас илүү Давидийг илүүд үзнэ” хэмээн магтсан удаа бий.

Шигшээ багт


Вилья 2005 онд Реал Сарагосагийн бүрэлдэхүүнд байхдаа анх шигшээн дуудлага авсан гэдгийг нь дээр өгүүлсэн. Энэхүү тоглолт нь Герман -2006 ДАШТ-н сонгон шалгаруулалтад тохиосон бөгөөд тус тоглолтонд Испани Сан Мариног 5 : 0-оор бутниргэсэн ажээ. Харин анхны гоолынх нь хувьд Словакийн шигшээтэй хийсэн тоглолтонд орсон. Ирэх жилийн зун нь Валенси дэх гайхалтай формыг нь үнэлсэн Луйс Арагонес Герман руу авч явах бүрэлдэхүүндээ Вильяг багтаасан нь алдаа болсонгүй. Тэрээр Украйн, Францын хаалганд гурван гоол оруулж Фернандо Торресийн хамт мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичигдсэн билээ. Хэдийгээр шигшээтэйгээр том тэмцээнд түрүүлэх хүсэл нь энд биелэж чадаагүй ч, хоёр жилийн дараа мөрөөдлөө биелүүлж Евpопын аваргад түрүүлсэн юм. Вилья, Виценте дель Боскегийн бүрдүүлсэн ялагдашгүй багийн гол хүч нь болж хэсгийн тоглолтонд Оросын хаалганд хет-трик хийснээр барахгүй Шведийн хаалганд сүүлийн мөчид гоолдож багаа аварчээ. Сонирхуулахад Патрик Клюйвертээс хойш Еврод хет-рик хийсэн анхны тоглогчоор Вилья шалгарсан юм. 2000 оны Европын
Image
аваргад Голланд эр Югославын хаалгыг гурван гоолоор мялааж байсан аж. Хагас шигшээн ОХУ-тай хийсэн тулаанд Вилья бэртэл авч финалыг өнжсөн ч дөрвөн гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж, тэмцээний шилдэг багт Торресийн хамт багтсан юм..Ийнхүү Европын шилдэгээр шалгарсан тэрээр ирэх жилийн дэлхийн аваргад энэ амжилтаа давтах хүсэлтэй байгаагаа өгүүлж буй. ДАШТ-н сонгон шалгаруулалт болон Тив хоорондын цомд үзүүлсэн шилдэг тоглолтыг нь харах юм бол энэ нь боломжгүй зүйл биш мэт. Өнгөрсөн жил шигшээдээ 12 гоол оруулсан амжилтаараа домогт Раулын амжилттай зэрэгцсэн Давид , он гараад ДАШТ-н урьдчилсан шатанд зургаан тоглолт дараалан гоолдож бас нэгэн амжилт тогтоогоод буй. Телма Зара, Ладислао Кубала зэрэг домогт тоглогчдыг бутцохисон энэхүү рекордынхоо тухай Вилья ‘‘Анх хөлбөмбөг тоглож байхдаа би ийм амжилтанд хүрнэ гэж төсөөлж ч байсангүй. Үнэхээр баяртай байна. Цаашдаа энэ амжилтаа үргэлжлүүлэхийг хүсэж байна” хэмээн өгүүлжээ. Хамгийн сүүлд Вилья Тив хоорондын цомын тэмцээнд оролцож хүрэл шаахайн эзэн болсон. Хэдийгээр Испаний шигшээн ялалтын буухиа энэ тэмцээнд тасалдсан ч, Вилья байгаа цагт тэдэнд дахин рекорд тогтооход асуудалгүй бизээ.

Вилья ба Раул

Испаний хэвлэл мэдээллээр энэ хоёр тоглогчдыг харьцуулсан мэдээллүүд байнга гардаг. Ялангуяа Евро 2008-д Луйс Арагонес Раулыг гадна үлдээж , Вильяд итгэл хүлээлгэсэн нь чамгүй шуугиан дэгдээсэн. Тус тэмцээнд Вилья Раулын 7 дугаарыг зүүн тоглосон юм. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Вилья ”Би хэнээс ч юуг ч булааж аваагүй. Зөвхөн өөртөө олдсон боломжыг л ашиглаж байна. Энэ номерийн тухай асуудлыг өмнө нь зөндөө л ярьсан шүү дээ. Раул бид хоёр хамт олон тоглолтонд оролцож байсан, найзууд. Тиймээс түүнийг шигшээд дуудагдахгүй байгаад намайг буруутгах нь утгагүй хэрэг. Бид одоогоор шигшээдээ 25 гоол оруулсан үзүүлэлттэй яваа. Харин Раулынх 44, бас тэр зодог тайлах болоогүй байгаа тул энэ тоо нь нэмэгдэж болно. Мэдээж хэрэг би шигшээдээ олон жил тоглож, рекордыг эвдэхийг хүсэж байна. Харин үүнийг бас нөгөө асуудалтай хутгаад эхлэв дээ” хэмээн өгүүлжээ.

Хувийн амьдрал

Найз нөхөд нь түүнийг даруухан, бүрэг ичимхий хэмээн тодорхойлдог. Магадгүй хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй нь үүнтэй нь холбоотой байх. Түүний эхнэрийг Патрисио гэдэг бөгөөд хосууд багаасаа үерхэж дотносжээ. 2005 оны 12 сарын 7-нд тэд охинтой болж Зайда хэмээн нэрлэсэн бөгөөд тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөж авахаар хүлээж байгаа аж. Вильягийн өмсдөг Адидас F50 пүүзний нэг талд охинийх нь нэр , нөгөө талд нь Испани болон Астурын далбаа байдаг аж. Вилья Porsche Cayenne загварын машин хөлөглөж давхих дуртай. Вильяг El Guaje буюу хэмээн хочилдог. Астур хэлнээс хөрвүүлбэл энэ нь ишиг гэсэн утгатай аж.
2008 оноос тэрээр Астур хүүхдүүдэд зориулсан “Doi la cara pola oficialidá” хэмээх бэлтгэлийн бааз ажиллуулж байгаа бөгөөд 6-гаас, 14 насны хүүхдүүдийг хамруулж бэлтгэл сургуулилт хийлгэн, заавар зөвлөгөө өгдөг аж.
Клубын үзүүлэлт


Image

Шигшээ багийн үзүүлэлт

Image

Цом, шагнал

Клуб

* Сарагоса - Эзэн хааны цом – 2004 , Испаний супер цом – 2004

* Валенсиа – Эзэн хааны цом – 2008

Шигшээ багт – Евро 2008 ялагч , Тив хоорондын цом 2009-Хүрэл медаль Хувийн амжилтууд * Зарра цом: 2005-06, 2006-07, 2008-09 * Валенсигийн мэргэн бууч : 2005-06, 2006-07, 2007-08, 2008-09 ,* Евро 2008 – алтан шаахай * Евро 2008- шилдэг багт багтсан * Тив хоорондын цом – 2009 хүрэл шаахай

Re: Давид Вилья !

PostPosted: Fri Jul 03, 2009 11:47 pm
by Адмирал
Good Job Bayaraa :eek:

Re: Давид Вилья !

PostPosted: Sat Jul 04, 2009 1:33 am
by Мөөжө
Баяраа :-D :-D

Re: Давид Вилья !

PostPosted: Sun Jul 05, 2009 1:11 am
by n1mkh1i
Хэй Оол энэ мэдээ чинь Спортнеюс.мн дээр гарсан мэдээ биздээ

Re: Давид Вилья !

PostPosted: Sun Jul 05, 2009 1:14 am
by Адмирал
n1mkh1i wrote:Хэй Оол энэ мэдээ чинь Спортнеюс.мн дээр гарсан мэдээ биздээ

Наад Баяраа чинь админ нь :RD

Re: Давид Вилья !

PostPosted: Sun Jul 05, 2009 10:08 am
by RBK
Муухай шургадаг байшд...

Re: Давид Вилья !

PostPosted: Sun Jul 05, 2009 10:10 am
by Барнаба
уулаасаа Адмирал-г шургуу Адмирал гэдэг биз дээ...

Re: Давид Вилья !

PostPosted: Sun Jul 05, 2009 10:15 am
by RBK
Шургуу хөдөлмөрч гэж үү...

Re: Давид Вилья !

PostPosted: Mon Jul 06, 2009 7:40 am
by Blizzard
Тэр бол испаний хамгийн шилдэг тоглогч :eek:

Re: Давид Вилья !

PostPosted: Mon Jul 06, 2009 7:23 pm
by CAHAKA
Вийяа Вилья аль нь зөв дуудлага вэ :smile: ?

Re: Давид Вилья !

PostPosted: Mon Jul 06, 2009 7:29 pm
by RBK
Вильийяа...

Re: Давид Вилья !

PostPosted: Sat Feb 20, 2010 1:53 pm
by RedFury
Вийяа гайхалтай гоолын мэдрэмжтэй довтлогч. Энэ жил Ла лигийн мэргэн бууч болоосой. Месси хэдэн тоглолт өнжөөсэй :mrgreen: Дэлхийн цомоор л бэртэл гэмтэлгүй байж, олон гоолууд хийгээсэй.

Re: Давид Вилья !

PostPosted: Mon Mar 29, 2010 1:20 pm
by Realist
Давид Вилья

Image

Image

Image

Image

Image

Image

Re: Давид Вилья !

PostPosted: Fri Apr 23, 2010 1:05 pm
by haka
Энэ жил бас л зарна зарахгүй гэсэн мэдээгээр зунжин булах юм бгаа биз.

Re: Давид Вилья !

PostPosted: Fri Apr 23, 2010 1:14 pm
by BLGN
Эвгүй гар даа.

Re: Давид Вилья !

PostPosted: Fri Apr 23, 2010 1:48 pm
by Funky
Элдэвтэй гардаа
Интер дээр хусдаг ФК нь тасархай шд хэзээ ч мартагдахааргүй



2006-2007 оны СЛ-д Валенсиа уул нь тасархай бсан шд
16/1д Интерийг нухаж гарж ирээд 8/1 д Чэлсид Эссэйны гоалаар хожигдож байлуу
Чэлситэй тоглолтон дээр Силва бас зэрлэг гоалдож бсан тээ

Re: Давид Вилья !

PostPosted: Sun May 23, 2010 1:42 pm
by RedFury
Манай Вийяа ингээд Барса руу явдаг юм байж. Валенсиа-д зүтгэсэн 5 жилийн 4-д нь 20+ гоол хийж байсан байна.Хэдийгээр манай шигшээгийн гол цөм нь ч гэсэн Барсаг нэг их дэмжээд байдаггүй байсан. Тэнд олон гоол оруулж, олон цом авах байхаа. Одоо Ла лигээс Барсаг бага зэрэг харахаас.

Re: Давид Вилья !

PostPosted: Sun May 23, 2010 7:48 pm
by Уугаа
Image



RedFury wrote:Манай Вийяа ингээд Барса руу явдаг юм байж. Валенсиа-д зүтгэсэн 5 жилийн 4-д нь 20+ гоол хийж байсан байна.Хэдийгээр манай шигшээгийн гол цөм нь ч гэсэн Барсаг нэг их дэмжээд байдаггүй байсан. Тэнд олон гоол оруулж, олон цом авах байхаа. Одоо Ла лигээс Барсаг бага зэрэг харахаас.


Мэрэнгэ юм биз дээ :ногоон:

Re: Давид Вилья !

PostPosted: Mon May 24, 2010 12:31 am
by Miro Klose
Уг нь өөрөө Реалд их талтай байсан хүн дээ Барсагаас илүү.

Re: Давид Вилья !

PostPosted: Mon May 24, 2010 7:28 pm
by o_baatar316
Энэ сэдэвийг манайх руу зөөгөөчээ.

Re: Давид Вилья !

PostPosted: Tue May 25, 2010 8:50 am
by poseidon
За сэдвийг аваад ирсэн шүү...

Re: Давид Вилья !

PostPosted: Wed Oct 20, 2010 10:37 pm
by Цэнгүүн

Re: Давид Вилья !

PostPosted: Thu Oct 21, 2010 9:18 am
by fcb

донгосдог рэклам вэ

Re: Давид Вилья !

PostPosted: Thu Nov 04, 2010 8:09 pm
by Цэнгүүн

Re: Давид Вилья !

PostPosted: Thu Nov 04, 2010 9:30 pm
by Г.Баяраа
fcb wrote:

донгосдог рэклам вэ

юугж донгосч бна