Page 62 of 62

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 12, 2017 7:13 pm
by Reda
Спайнийг том тоогоор хожсоноос хойш уруудалтын замдаа орсон доо.

Re: Oranje elftal

PostPosted: Fri Oct 13, 2017 12:14 am
by Saiza
Испанийг

Re: Oranje elftal

PostPosted: Fri Oct 13, 2017 4:55 pm
by Nomer 10
someone wrote:Одоо ямар ч найраагүй болсон уу?

mult

Re: Oranje elftal

PostPosted: Tue Jun 05, 2018 4:08 pm
by Nomer 10
Итали манай 2 Орос яваагүй уураа нэгэндээ гаргаж кк. 1 улаан, 5 шар карт аваад ширүүхэн л юм болж. Ван Дайк мангар чинь айлд гоол бэлэглэчиж. Сүүлд айл улаан аваад хүн дутуу болсны дараа нэг юм тэнцээний гоол хийжээ. Манайх ч яахав голдуу дуудагдаад байгаа нөхдүүд бн, Итали харин баахан шинэ нэрснүүд харагдана лээ.

Re: Oranje elftal

PostPosted: Fri Sep 07, 2018 10:56 am
by Бороо
ImageImage

Sneijder албан ёсоор зодог тайллаа. Үдэлтийн тоглолтoo Перутэй хийж Депай-н 2 гоолоор 2:1-р хожсон байна.. Улбар шаруудын төлөө хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч ! :-D
• 134 тоглолт
• 31 гоол
2009 онд Мадридыг орхиход нь их харамсаж билээ, их ч хямдхан явуулсан санагдана.. Явсан улирлаа шинэ багтайгаа трибл хийгээд шууд хариу барьсан.. Гоё тоглогч.. 2010 оны шилдэг тоглогч шүү..

Re: Oranje elftal

PostPosted: Wed Sep 26, 2018 11:50 pm
by Nomer 10
Надад маш их гуниг төрж бна. Улбар шаруудын маань нэгэн агуу тоглогч өчигдөр шөнө хөлбөмбөгийн пүүзээ үүрд тайлав. Пэрутэй хийсэн нөхөрсөг тоглолтын 62 дахь минутад сэлгээгээр суухад стадион буцалж байлаа. Хэдий өчигдөр манайх хожсон ч тоглолт сонин биш, түүний үйлдэл хөдөлгөөн болгон сонин байлаа.

Тоглолтын дараа түүнийг багийн нөхөд нь тэнгэр лүү шидэж баяр хүргэв. Түүнтэй салах ёс хийх гэж ФИФА босс Инфантино өөрийн биеэр Амстердамд ирсэн гээд бод доо. Тоглолт дууссаны дараа тэр гэр бүлийнхээ хамт цэнгэлдэхийн голд буйдан дээр сууж хамт тоглож байсан найз нөхдийнхөө мэндчилгээг сонсож байхдаа тэр тун жаргалтай харагдаж бсан ч нүд нь цаанаа л нэг гунигтай байлаа.

2003 оны намрын нэгэн тоглолтыг маш сайн санадаг юм. Манайх Португалд болох тивийн аваргаас бараг мултарчих гээл. Плэй-офф руу унаж орхисон. Шотланд тухайн үед форм галзуу бсан даа. Селтик нь УЕФА цом авчихсан, тоглогчид нь иртэй гэж жигтэйхэн. Олон хүн манайхыг гэртээ сууна гэж байлаа. Гэвч шавилхан биетэй нэгэн жаал тоглолт эхлээд удалгүй галзуу нэгэн гоолыг хийчихсэн юм. Дараагийн 2 гоолны пассыг нь яг нэг газраас нөгөө хүү чинь өгчихсөн. Ингэж би түүнтэй анх танилцаж байлаа.

Далаад оны алтан үеийнхний дараа 88 оны Миланы их гурвалтай тивийн аваргуудыг мөнгөн үеийнхэн гэдэг. Тэгвэл тэдний дараагийн үеийг Шнайдер нарын үе гэж болноо. Роббен, ван Перси, Куит, ван дэр Ваарт гээд л. 2 дэлхийн аваргаар дараалан амжилттай тоглож нэгт нь мөнгө, нэгт нь хүрэл авсан энэ багийн гол найруулагч нь чухам тэр байлаа.

Түүний хөлбөмбөгийн замнал бүтэн 15 жил үргэлжилж бахдам ялалтууд өчнөөнийг байгуулж байсан ч харуусал дүүрэн мөчүүд их байсаан.

2007 онд тивийн аваргын сугалаа гарахад дэлхийн аварга Итали, дэд аварга Францтай манайх нэг хэсэгт таарчихсан. Бүгд л манайхыг оршуулагджээ гэж байсан ч аль алиныг нь 3 гоолоор уншиж орхисон. Түүний Италид хийдэг гоолын тэр хувилбарыг дахин дахин үзээд баймаар. Төгс сөрөг явсан даа. Даанч тэр үед Буларузын охин өнгөрөөд манайхан бүгд сэтгэл санаагаар унаж тэр гоё тоглолт нь унтарчихсан. Оростой тоглоход ерөөсөө тоглолтоо гаргаж чадаагүй. Уг нь манайх тэр жил түрүүлэх их магадлалтай байсан. Испани тэр жил аваргалж байлаа.

2010 онд тэр Интертэй авч болох бүхнийг авсан. Дэлхийн аваргын шөвгийн 8-д Бразилд хожигдож яваад хожиж байлаа. Финалд мөнөөх Испанитайгаа учирсан даа. Шнайдерын тэр пассыг Роббен Касильяс дээгүүр өлгөх гээд гарт нь өгчихсөн. Одоо хүртэл тэр үүндээ харамсдаг гэнэ лээ. Тактикийн том тоглолтод ганц олдсон тийм боломжийг алдах их хүнд бдаг. Манайхан тоглолт дуусаад Амстердамд очин очтолоо онгоцонд нэг ч хүн яриагүй гэдэг. Тэгээд нутагтаа буутал харин тэднийг баатруудын ёсоор угтаж, манай хэд ч бүхнийг мартаж аварга болсон юм шиг баярласан гэнэ лээ.

Тэр жил тэр Дэлхийн шилдэг болох учиртай байв. Клубтээ трипл хийцэн, дэлхийн аваргаар финалд үлдцэн. Даанч Монгол мэтийн жижиг улсуудын санал өгдөг нөхдүүд таньдгаар нь нөгөө л Месси Роналдо 2-тоо өгөөд мань хүнийг мулталж өгсөн. Хөлбөмбөг өндөр хөгжсөн Европын бүх том орон түүнд хамгийн өндөр оноогоо өгсөн байдийн. За бүр байг гэхэд дэлхийн аварга болсон Чавиг мулталж байсан гарууд даа, тэр жижиг орны нөхдүүд.

4 жилийн дараа нөгөөх Испанитайгаа нээлтийн тоглолтод таарч ёстой л шившигтэй нь хутгасан даа. Ван Персигийн тэр гоол бүх үеийн шилдэг гоолуудад дандаа кандидат болж явна. Роббены тэр 3 хүн элэглэдэг гоол бол арай арай. Даанч маанаг ван Хааль Аргентинтай пэналти цохиход хаалгачаа солиогүй. Тэр жил Германыг зогсоох магадлалтай ганц баг нь манайх бсан даа. Герман тоглолтын хэв маягийг мэддэг Бундэслигийн тоглогч ихтэй бсан.

Ингэж тэр эцэст нь юу ч үгүй хоосон үлдсэн юм. Гэхдээ хүн бүр дэлхийн аваргын финалд үлдэж чадахгүй, хүн бүр Аваргуудын лиг авч чадахгүй, хүн бүр трипл хийж чадахгүй. Тиймээс тэр бахархууштайгаар хөлбөмбөгөө орхиж бна даа. Түүн шиг очсон газар болгондоо лигийн аварга болдог тоглогч элбэг биш ээ.

Цаашдынх нь амьдралд сайн сайхныг хүсье, бяцхан шидтэн минь. Бид чамд маш их хайртай. Чиний тоглолтоос ханашгүй их сэтгэлийн цэнгэл эдэлдэг байлаа. Hup Holland hup.

Image

Image

Image

Image

Re: Oranje elftal

PostPosted: Fri Jun 07, 2019 1:36 pm
by meesh
Английн илүүрхэн хожжээ. Одоо түрүүлэх хэрэгтэй, ОУ-ын цомгүй олон жил болсон, шигшээ баг сэргэсэн, дараагийн том тэмцээнд сайн мотиваци болно залууст.

Re: Oranje elftal

PostPosted: Fri Jun 07, 2019 1:49 pm
by ТӨӨГӨӨ
Пагаанц2 гээд байсан нѳхдүүд нэг мэдсэн их сайжирсан бга шүү. Урдаа лаг бдаг байсан харин жоохон тааруу юу. Сайн нѳхдүүд гараад ирвэл ойрхон том тэмцээнд түрүүлэх байхаа

Re: Oranje elftal

PostPosted: Fri Jul 05, 2019 11:36 am
by Бороо
Image

Өнгөрсөн долоо хоногуудад удаан бодсоны эцэст шийдвэрээ гаргалаа. Байернтай сүүлийн тоглолтоо хийсний дараа ирээдүйнхээ талаар чухал оновчтой шийд гаргахаар нилээдгүй цаг хугацааг зарцууллаа. Эцэст нь мэргэжлийн хөлбөмбөгчний карьераа өндөрлүүлэхээр шийдсэн. Миний карьертаа гаргаж буй хамгийн хүнд шийдвэр. Одоо дараагийн үеэ эхлүүлэх цаг. Өмнө минь хүлээж буй ирээдүйдээ эхнэр, хүүхдүүдтэйгээ цагийг илүү их өнгөрүүлэхийг хүсч байна.