Page 61 of 62

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 15, 2015 11:35 am
by PrOXy
дашт-д 3р байр эзэлсэн багууд дараагийн еврогоос мултарч байсан сонин тохиолдлууд байдаг юм байна. 82 оны польш, 86 оны франц, 90 оны итали, 94 оны швед, 98 оны хорват, 02 оны турк, 14 оны голланд гээд л.

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 15, 2015 1:13 pm
by Mojul
Дэпай Перси 2 бэлтгэл дээр бас муудалцсан гэлүү.

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 15, 2015 1:23 pm
by Mojul
Image

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 15, 2015 1:25 pm
by Jo_amka
PrOXy wrote:дашт-д 3р байр эзэлсэн багууд дараагийн еврогоос мултарч байсан сонин тохиолдлууд байдаг юм байна. 82 оны польш, 86 оны франц, 90 оны итали, 94 оны швед, 98 оны хорват, 02 оны турк, 14 оны голланд гээд л.

Европын багуудад хараалтай байр байна даа... Герман л шийр зааж...

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 15, 2015 2:15 pm
by Reda
PrOXy wrote:
мемфис депайг нэг нөхөр ширүүн хэлжээ. юу юугүй л хамраа сөхсөн байна гэнэ. энэ байдлаараа удахгүй маню-д гологдох вий гээд л.


Онгироо нөхөр л харагдаад байгаан. Чадвараасаа дээгүүр характертай.

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 15, 2015 2:16 pm
by Reda
PrOXy wrote:
мемфис депайг нэг нөхөр ширүүн хэлжээ. юу юугүй л хамраа сөхсөн байна гэнэ. энэ байдлаараа удахгүй маню-д гологдох вий гээд л.


Онгироо нөхөр л харагдаад байгаан. Чадвараасаа дээгүүр характертай.

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 15, 2015 2:31 pm
by Gunnerz
үнэн л хэлсэн байна лээ ш д
муу сэлгээ минь бөмбөгөө дамжуул гээд хахха

Re: Oranje elftal

PostPosted: Mon Oct 19, 2015 9:30 pm
by Nomer 10
За Оранж шигшээ маань яагаад Еврогоос мултарсан тухай нэг бичий дээ, зав болж өгөхгүй байсан юм. Хүмүүс элэг доог хийгээл байхийм. Гэхдээ нэгэнт шалгарч чадаагүй хойно яах нь тэдний хэрэг. Харин ямар учир начир байсан тухай өгүүлсү. Би дээрээс хойш 5 шалтгаан байсан тухай хэлээд л байсан.

Нэг. Дасгалжуулагчийн сонголт. Ван Хааль ажлаа орхино гэсний дараа шууд л ассистент Блиндыг жинхлэх ёстой байсан юм. Ван Хааль багийг удирдаж байхдаа арын фронт дэндүү сул байгааг ажиж чадсан. Бидэнд өмнө нь ядаж л нэг дажгүй хамгаалагч байдаг байлаа. Штамаас хойш Матайсен тодорч ирсэн. Хайтинга тэр 2 овоо ивлэчихдэг байсан. Арга ядахад Буларуз ч төвч гарчихна. Ван Хааль эхэндээ маш их туршилт хийсэн. Тэгж байх явцад Штроотман гэмтэж хог болсон. Ингээд хамгаалагчдад туслах учиртай хүн нь хөгширч яваа Де Ёнг цор ганцаараа боллоо. ЛвХ ч цаг алдалгүй багийг яаралтай сэхээнд оруулж, 5 хамгаалагчтай схемийг сонгох болов. Тэр дэлхийн аварга хүртэл ердөө 2 сар хүрэхгүй хугацаанд энэ туршилтыг хийсэн. Ер нь бол маш рисктэй ажиллагаа болсон гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас зайлшгүй нөхцөл байдлаас ийм байдал үүссэн хэрэг. Харин Испанитай хийсэн тоглолтоос түүний шийдвэр байгаа оножээ гэдэг нь бүрэн харагдсан билээ. Хагас шигшээд Крулыгаа өмнөх шигээ оруулсан бол финалд зогсох л байлаа. За энэ ч яахав. Хиддинк ирээд мань хүн сурсан зангаараа багийг уламжлалт 4-3-3 руу шилжүүлж эхэлсэн. Энэ л хамгийн том алдаа болсон юм. Туршлага багатай тоглогчид энэ системд дасах гэсээр байтал маш чухал тоглолтуудыг алдаад эхэлсэн дээ. Угаасаа ч арын алба үнэхээр сул шүү дээ. Өмнө нь бид 4 хамгаалагчтай байхад бидэнд жигүүрт ван Бронкхорст байлаа. Нөгөө талд нь хэдий довтолгоонд явж өгдөггүй ч Ханнибал бидэнд байсан юм. Ямар ч сүр бараатай вингер түүний бараанаар сүүлээ хавчдаг хэсэг нэгэн үед байсан юм шүү. Ямар сайндаа л Роналдиньог галзуурч байхад тухайн үед тэдний эсрэг зогсох чадвартай байсан ганцхан баг болох Челси түүнийг зогсоохын тулд Хамбургаас Ханнибалыг авч байхав. Тэр үед бидэнд алдарт ван дер Сар байлаа. Өнөөдрийн Силессен бол түүний хаана ч хүрэхгүй, бас л дүфф алдаанууд гаргана шүү дээ, харин хаа очиж дэлхийн аваргаар овоо үзчихсэн шүү. Блинд жинхлээд 5-3-2-оо үргэлжлүүлээд явах учиртай байсан юм. Гэхдээ Блиндэд чухал үед багаа мотивацжуулах чадвар дутуу гэдэг нь харагдсан. Яахав эхнээсээ явсан бол ЛвХ-ийн ажлыг тэр чигээр үргэлжлүүлээд явсан бол арай л өөр байх байлаа.

Хоёр. Нялх ногоонууд бүр ч хэнзрэв. Холланд үеийн үед залуусыг шинээр нээж гаргахдаа гаргуун гүрэн. Ялангуяа Аяксын хүүхдийн академи саяхныг болтол дэлхийд шагшигдсан, нэг номерын академи байлаа. Сүүлийн үеийнхээс жишээ татахад л Бергкамп, Давидс, Зеедорф, Клуйверт, ван дер Ваарт, Шнайдер... Академиудын чанар муудсанаас доороос залган ирэх учиртай эрдэнэсүүд томчууддаа дарагдах болсон. Үүний дүнд тэдний ур чадвар муудах боллоо. Сүүлийн 4 удаагийн 21-ээс доош настны тивийн аваргад гуравт нь орж чадаагүй гэдгийг харахад л бүхнийг хэлнэ. Цагаа тулахад У23-ын дэлхийн аварга яахав, энд чинь 23 настай тоглогчид тоглож л байдаг, хэдийнэ тодорчихсон гарууд ихтэй тэмцээн. Харин У21-ын Европын аварга бол ер нь л ирэх 10 жилийн өнгийг тодорхойлно шүү. Гэтэл манай хэд байдаггүй ээ. Өөрийнхөө шилдэг үеийг ардаа өнгөрөөсөн ван Перси, Шнайдер нар багт том тоглогчид хэвээрээ л байна шүү дээ. Сүүлийн арваад жил энэ л тоглогчид багийн нүүр царайг тольдож байна. Гэтэл бусад улсад 10 жилийн хугацаанд их засвар бүрэн утгаараа хийгдчихээд байна. Энэ хугацаанд манай ар тал харин сайн урвалд орсон ч туршлага нимгэн, чадвар бага гэдгээсээ болоод хүлээлт тун доогуур түвшинд үнэлэгдэх болсон. Ар талд ганц гялтайх нь хүү Блинд л байна даа. Тэр гэхдээ цэвэрлэгчээр бүтэхгүй юм билээ шүү, МанЮтд-д хэд хэд харсан. Мөөеө аварга шиг соёолж яваа нялх ногоонууд харьж яваа хөгшин борогуудыг барж идэхгүй л явна даа.

Гурав. Аарьен Роббен. 2004 оны Еврог би маш сайн санадаг юм. Улбар шаруудыгаа албан ёсоор анх удаа дэмжсэн болоод ч тэр үү, ёстой л догдолж билээ. Миний шүтээн Рүүд байсныг ч хэлэх үү. Уг нь би чинь 90 оны дэлхийн аваргаар Мара ахыг анх харж хайр зарлаж байсан хүн шүү дээ, гэхдээ нутгийн эздийг дэмжих хүсэл одоо хүртэл надад байсаар байдаг юм. Тэр үед Италийг түлхүү дэмжиж байлаа. 92, 94 онд үзэж чадалгүй хонь хариулж өнгөрөөсөн. 96 онд Английг тултал дэмжиж байлаа. 98 онд Зиданыг үнэн голоосоо балиалж билээ. Харин 2000 онд Пинто, Гомеш, Фиго нарыг биширч, дэмжиж байв. 2002 онд ч гэсэн хогийн кимчинүүдийг дэмжих бүү хэл, бөөлжис цутгаж байсан. 2004 онд улбар шартайгаа зэрэгцээд дэвжээний эздийг дэмжиж байлаа. Яг энэ 2004 оны Еврогоор гэхдээ хагас шигшээд энэ 2 хоорондоо таараад. Би мэдээж улбар шаруудад сэтгэл зүрхээ өөр хэн нэгэнд дахин хэзээ ч алдахгүйгээр өгчихөөд байсан тул тэднийгээ ёстой л нэг дэмжих шиг болсон доо. Айл эхэлж 2 хийгээд удалгүй манайх ойртуулж, бүр тэнцүүлэх гээд чичирч байх үед хөлдүү Адвокаат багийг үнэхээр хөдөлгөж байсан Роббеныг маань суулгачдийм даа. Тэгээд л мултарсан даа. Роббен суухдаа гараа савчуулаад аймаар хилэгнэж билээ. Энэ тоглогчид би дэндүү дуртай. Тэр цагаас хойш багийн дизел мотор нь яах аргагүй Роббен болсон доо. 10 оны финалд нэг азгүйтсэнийг эс тооцвол тэр том тоглолтод ялгаа гаргаж чаддаг маш цөөхөн тоглогчийн нэг. Реал Барсад 6 гоолоор шившиг болж байх үед хэн ганц гэрэл гэгээ нь болж байсан юм. Байерн тэр жил Юнайтедыг мултлахад хэн солгой гараа сэгсрээд гүйсэн билээ. Хар шаруудыг Европын тавцан дахь финалд хэн буулгаж авав. Испаний 4 тоглогчоор хэн наадгай хийсэн билээ. Тэр өнөөдөр ч формоо хадгалсан хэвээр. Нэг үед гарч ирсэн ван Перси, Шнайдер, ван дер Ваарт нар форм нь тогтвортой байхаа болиод, зарим нь бүр унтарч байхад тэр л ганцхан хүч чадлаа хадгалсаар. Роббен фит байсансан бол бид инээж байгаад л Франц явах байлаа. Тэр ердөө 3-хан тоглолтод орсон юм. Хамгийн шийдвэрлэх тоглолт болох Исландыг гэртээ хүлээж авахад Роббен эрт гэмтээд суучихсан, ёстой яаж ч чадахгүй байсаар нэг **н** гоол алдаад нухуулсан даа. Энэ тоглолт багийн сэтгэл зүйг унагаж, улмаар Туркт нухуулсан даа. Туркт Роббеныг Нарсинг гээд бүтэлгүй нөхөр орлоод гарсан, багаа ёстой чанаж гарсан даа, түлээ чинь. Яах аргагүй Роббены эзгүйд бид мултарлаа.

4. Лигийн доройтол. Хамгийн сүүлд Ээрэдивизи 1995 онд Аваргуудын лигийн түрүүг авсан. Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Гэхдээ саяхныг болтол бас ч гэж Европт чамгүй үздэг л байлаа даа. Коку тэргүүтэй Эйндховен томчуудыг сандаргадаг л байлаа. Аяксаас үе үе ширүүн тоглолт ирдэг л байсан. Файеноорд Европын лигт түрүүлж л байлаа. Гэтэл сүүлийн арваад жил Аваргуудын лигийн хэсгээс ч гарч чадахаа байлаа. Энэ бол гадны том багууд хүүхдүүдийг бяруу ч болоогүй байхад нь сорчлоод авчихдаг болсонтой яахын аргагүй холбоотой. 10 оны болон ноднингийн дэлхийн аваргын дараа манай шигшээгийн ихэнх залуусыг бусад улсууд түүчихэв. Уг нь тэд дахиад ганц 2 жил тэндээ үлдэж, өөрсдийгөө илүү боловсруулах байсан юм. Том лигт очоод унтрах нь олон шүү дээ. Орчин үед мөнгө бас алж байна л даа. Холландад тийм цалин авч чадахгүй болохоор залуус гадагш эрт явж байна. Улс дотроо дэндүү өрсөлдөөн багатай байгаа нь ч бас нөлөөлж байгаа. Сүүлийн 4 жилд Аякс 3 дараалж түрүүллээ. Тэгсэн ноднин Эйндховен түрүүлэхдээ арын багаасаа бараг хориод оноогоор тасарч барианд орж байна. Дэндүү тэнцвэргүй байгаа биз. Топ 3 баг нь бусдаасаа тасарчихаад өрсөлдөөн маш бага болсон. Жижиг багууд нь дэндүү жижигхэн, 10000 ч хүрэхгүй суудалтай стадионтой багууд байна гээд бод доо. Хаа очиж тэд өмсгөлөө угаалганд өгдөг болчихоод байгаа. Хэдхэн жилийн өмнө тэд өөрсдөө гэртээ авч явж угаадаг байсан юм шүү дээ. Лиг дэндүү унжгар болж байна даа. Залуус шинээр төрөх гээд дуншаад ирэнгүүт гадны том багууд мөнгөөр зодоод авчихдаг болсон, өнөөдүүл нь том оддын сүр бараанд агших нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд л Холландын багууд Өмнөд Америкаас түүхий бараа импортолж, Англи, Герман, Испани, Итали руу гарган мөнгө угаадаг дамжлагын бааз болчихоод байна даа.

Тав. Шар хэвлэлүүдийн буллшит. Яг л Английн жимээр давхичихав. Хэд муу тоглоод ирэнгүүт нутгийн хэдэн хэвлэлүүд нь өлгөж аваад тоглогчдоо газар дор ортол нь муулаад эхэлсэн. Уг нь тэд чинь сүүлийн 2 дэлхийн аваргад маш сайн тоглосон баг шүү дээ. Хэвлэл мэдээлэл орчин үед хүчтэй зэвсэг болсон. Иргэд ч тэдний тархи угаалтанд итгэчихсэн, талбайдаа тоглож байхад хүртэл бүүлж ирээд л. Энэ бүхний дүнд тоглогчид толгой дараалан өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлсэн. Роббен Шнайдер 2 л хуучаараа үзэж тарж, үсэрч наалдсан хэвээр үлдсэн. Ван Перси ЛвХ-д жийгдээд, Фэнэрбахчед очоод ч гараанд гарч чадахгүй тун уравгар яваа. Ийм үед түүнээс тэсэрсэн тоглолт гарна гэдэг хэзээ ч үл бүтнэ. Сэр Алекс Фэргюсон хүний сэтгэл зүйг оношлохдоо гаргуун хүн байсан учраас түүнийг эрт таньж, түүнийг цаг үргэлж магтах юм бол сайн тоглолтоо гаргаж чадна гэдгийг мэдсэн гэнэм. Тиймээс ч ван Перси МанЮтд-д 20 дахь цомыг атгуулсан юм. Түүн шиг том тоглогч ийм байхад шинэ хүүхдүүд толгой өөд байна гэдэг санасны гарз биз. Энэ дээр гэхдээ хамгийн том буруу нь дасгалжуулагч дээр оногдоно. Тэр л хүнд үед багийн сэтгэл зүйг дээш нь татах учиртай хамгийн гол үүрэгтэй хүн. Хиддинк ч тэр, Блинд ч тэр энэ тал дээр тун сул. Мэдээж бас багийн ахлагчийн үүрэг их. Марк ван Боммел байхад баг хэчнээн ялагдаж байсан ч багаа хурцалсаар байдаг тоглогч байлаа. Ийм ахлагч түүгээр дуусгавар болжээ.

За тэр шоолоод байгаа нөхөд одоо яагаад улбар шарууд мултарсныг ойлгов уу. Аливаа юманд учир шалтгаан байдаг юм. Гэхдээ бид эргээд хөл дээрээ босох болно. Харин жаахан хугацаа хэрэгтэй. Магадгүй 10 жил. Хөлбөмбөг үзсээр байгаад зөнгөршчихсөн бидэнд бол энэ хугацаа нэг л мэдэхэд тулчихна доо. Улбар шар болон улаан чөтгөрүүдтэй хамт маш олон сэтгэлийн шархыг авч байсаан. Зарим үед хэдэн өдрөөр ч нойргүй шахам явдаг байлаа. Гэхдээ шарх эргээд эдгэрдэг юм. Head up ОРАНЖ ЭЛФТАЛ.

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 21, 2015 5:18 pm
by Shaggy
Манай стрүүтмэн ирээд чирнээ яг :ногоон: хайран тоглогч 2 жил хэвтлээ дээ уул нь голландын шигшээгийн түүхэн дэхь хамгийн залуу ахлагч юм бнлээшт... боммелийн дэргэд их юм сурсан даа

Re: Oranje elftal

PostPosted: Thu Mar 24, 2016 9:29 pm
by richie_d4
Иоханн Круйф 68 насандаа таалал төгсчээ. Хорт хавдраас болсон гэнэ.

Re: Oranje elftal

PostPosted: Fri Mar 25, 2016 10:43 am
by Saiza
Ум мани падме хум

Re: Oranje elftal

PostPosted: Fri Jul 01, 2016 4:33 pm
by PrOXy

Re: Oranje elftal

PostPosted: Tue Oct 11, 2016 10:23 am
by spain man
Француудад талбай дээрээ эдлүүлж харагдах юм... Шилжилтийн үе юм аа, яах аргагүй...

Re: Oranje elftal

PostPosted: Tue Oct 11, 2016 7:37 pm
by У.Тэмүүжин
Нээх эдлүүлсэн юм байхгүй ээ. Харин ч Роббен Шнейдэр Промэс 3гүй дан залуучууд сайн тоглосон. Кошын гарыг шүүгч хараагүй. Хожуул хожхоор л тоглосон

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 11, 2017 8:46 am
by Цогоо
Роббэн Шведийн эсрэг хоёр гоол хийж өгөөд шигшээгээсээ зодог тайлжээ.

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 11, 2017 10:11 am
by turuue
Роббэн ер нь дутуу үнэлэгдсэн тоглогч шүү. Яахав хүн болгон лаг гэж мэддэг ч бүр хэмжээнд нь тултал үнэлдэггүй. Сүүлийн 10-15 жилийн довтолгооны тоглогчдыг үнэлбэл Мэсси, Роналдугийн араас л Роббэн гэгдэх байх. Их олон жил дээд түвшинд тогтвортой тогложийн.

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 11, 2017 10:21 am
by Kro
Сонголтоо зөв хийсэн л дээ. Байернд ирээгүй, ялангуяа нөгөө мундаг эмч дээр ирээгүй бол Ван Дэр Ваарт эднүүд шиг гэмтээд таг болуул болохоор л байсан.

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 11, 2017 10:24 am
by kayo
Энэ шилжилтийн үе арай л урт байна уу, хоёр ч том тэмцээнээс хасагдлаа, бүүр Исланд ороод байхад байдаггүй шүү.

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 11, 2017 10:30 am
by spain man
08 оны еврогоор аймаар байж билээ... Хэсэгтээ итали, франц, румынийг балбаад, за баллах нь дээ гсн оросуудад, бараг Аршавинд хусуулсан даа ккк...

12 онд Роббэн икерийг аргалсан бол...

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 11, 2017 10:31 am
by ТӨӨГӨӨ
Юун бүр Исланд гэж. Наадуул чинь хэзээний том баг болцон блээ шд

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 11, 2017 10:37 am
by suldees
баярлалаа баяртай Роббэн үе үе алга болчих юмдаа

Re: Oranje elftal

PostPosted: Wed Oct 11, 2017 10:42 am
by kayo
2000 еврогийн баг надаа хамгийн гоё байсан. Манай Клүйверт ч ёстой ид үедээ байсан даа, тоглолт болгон дээр гоолдоол, аварга авсан францийг хэсэгтээ хусаал. Даанч тэгээд итали дээр үндсэн цаг дээр 2 пеналт алдаад, нэмэлт дээр бааханг алдаад хусуулж билээ, азгүй.

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 12, 2017 3:31 pm
by Nomer 10
2000 тасархай шүү. Ёстой харамсалтай хусуулсан

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 12, 2017 3:52 pm
by У.Тэмүүжин
:sad:: :sad:: :sad::

Re: Oranje elftal

PostPosted: Thu Oct 12, 2017 4:43 pm
by someone
Одоо ямар ч найраагүй болсон уу?