Oranje elftal

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Nomer 10 » Fri Feb 09, 2007 9:09 am

Hamburgyn ahlagch maani gooldjee.

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Fri Feb 09, 2007 10:22 am

89 дэх минутад түүнийг пеналтигээс гоолдохоос өмнө Бабел 68, Шнайдер 72, Матайсен 80 дэх минутад гоолджээ. Оросоос Быстров 77 дэх минутад гоолдож. Ингээд Хиддинкийн багийг 4:1-ээр будаа болгов оо гэж.

Онцгүй мэдээ гэвэл Рүүд ван Боммел 2 шигшээдээ дахин хэзээ ч тоглохгүй гэжээ. Дэлхийн аваргын дараа ван Бастен 3 тоглолтод Рүүдийг нэрийг нь дуудаагүй билээ. Дараагийнх нь тоглолтод түүнтэй утсаар ярьж шигшээ багт урихад тэрээр татгалзжээ. Утсаар ярьж байхдаа дасгалжуулагч олон шилдэг довтлогчдын улмаас гараанд гарахыг амлаж чадахгүй гэж хэлсэн байна. Ингээд сайхан тоглогч маань зөвхөн клубын өмсгөлтэй тоглох болжээ. Ван Боммелыг ч адилхан хувь заяа дайрчээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby orangeman » Sat Feb 10, 2007 4:12 am

Бабэлийн Шнайдер 2ийн гоал янзтай орсон байна лээ Бабэл бур ууруу гайхсан янзтай хэвтээд л байна лээ
Babel
sneijder
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Nomer 10 » Sat Feb 10, 2007 7:35 am

Дөнгөж сая наадхыг чинь үзчихээд сууж байлаа. Холландын аварга довтолгоо ч хэвээрээ байгаа юм бна даа. Дээхнэ үед 2-3-5 гэж тоглодог бсан гэнэ лээ. Аймаар их гоол хийдэг ч 2-хон хамгаалагчтай болохоор бас их машиндуулдаг бсан гэжийгаа хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mojul » Mon Apr 02, 2007 9:04 pm

Марко Ван Бастен: Бид Европын аварга болно

- Румыны багтай хийсэн тоглолтод танай баг хожиж чадсангvй. Бvгд л танай багийг хожино гэдэгт итгэлтэй байлаа?
- Єрсєлдєєнтэй, эн тэнцvv тоглолт болсон. Биднийг хожих ёстой гэж бодож байсан хvмvvс андуурчээ. Румын бол хvчтэй баг.

- Аль нь ч хожих боломжтой байв уу?
- Vгvй. Тэнцсэн нь шударга явдал болсон.

- Голландын баг хэсгээ тэргvvлж байна. Гэхдээ єрсєлдєгчид ойрхон байна шvv?
- Тиймээ, Румын, Болгарын баг биднийг нэхэж явна. Тэд биднийг гvйцэх магадлал их байгаа.

- Танай багийн уур амьсгал ямар байгаа вэ?
- Гайгvй шvv. Бид сайн ойлголцдог.

- Уучлаарай, та яагаад багийн гурван тоглогчийг нутаг буцаасан юм бэ?
- Словенийн багтай хийх тоглолтод арай єєрєєр бэлдэх шаардлага байгаа. Энэ vvднээс зарим тоглогчийг сольсон юм.

- Хаалгач Ван дер-Сарын гэмтэл эдгэв vv?
- Тvvний бие сайн байгаа гэж "МЮ" багийн эмч хэлсэн. Тэгэхээр Словенийн багтай хийх тоглолтод тэр оролцох магадлал бий болж байна.

- Та довтолгоондоо нэг их анхаарахгvй байх шиг?
- Би тантай санал нийлэхгvй байна. Манай багийн хамгийн гол зэвсэг бол довтолгоо. Бидэнд шилдэг довтлогч олон бий.

- Vvнийг ойлгож байна. Харин та зарим довтлогчийг багтаа тэр бvр урихгvй юм?
- Та Макаойг хэлээд байна уу.

- Тийм.
- Макаой бол "Бавари" багийн лидерийн нэг. Харин манай багийн тоглолтын тэр сайн тохирохгvй байгаа юм.

- Тэгвэл Нистелрай?
- Тэр шилдэг довтлогч гэдгээ нотлох биз ээ.

- Та Роббенд их найдлага тавиад байх шиг харагддаг?
- Роббены бэлтгэл сайн байгаа. Тэр vнэхээр сайн тоглож буйг та бvхэн харж байгаа. Би тvvнд цаашид ч итгэх болно.

- Таныг дэлхийн аваргын тэмцээний дараа багаа орхих нь гэсэн яриа гарсан?
- Шvvмжлэл сонсох нь ирээдvйн ажилд хэрэгтэй байдаг юм. Хэдийгээр Голландын баг дэлхийн аваргад муу оролцсон ч би багаа орхих болоогvй. Багаа 2008 оны Европын аварга болгохын тєлєє ажиллах болно.

- Хvчтэй єрсєлдєгч олон бий шvv дээ?
- Юуны ємнє хэсгээсээ шалгарах хэрэгтэй байна.

- Та ид vедээ олон гайхамшигтай гоол оруулж байсан. Vvнээс онцлох гоол бий юv?
- Байлгvй яахав. 1988 оны Европын аваргын тэмцээнд ЗХУ-ын хаалгач Дасаевын хаалганд хийсэн гоолоо хамгийн шилдэг нь гэж боддог. Гайхамшигтай гоол шvv. Саяхан Оросын багтай хийсэн нєхєрсєг тоглолтын vеэр Дасаевтай уулзсан. Тvvний ажил дажгvй сайн байгаа гэж хэлсэн.

- Дасаев "Гронинген" багийг дасгалжуулах болсон юм уу?
- Болсон эсэхийг нь мэдэхгvй байна. Харин би зуучилж єгсєн.

- Голландын алдарт гурвал одоо уулзаж байгаа юу?
- Хааяа л утсаар ярьдаг юм. Рийкардо "Барселона"-г Европын хамгийн шилдэг баг болголоо. Тvvнээр би бахархаж, бас баярлаж байна.


olloo.mn
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby AzA » Tue Apr 03, 2007 2:00 am

holland uudch ene 2010 iin dasht aar diilj magadgui shuu... olon zaluu toglolgchid jinhen buteeh tsag buyu 22-26 nasnii goy doo angli gej yostoi butelgui novshnuud yumaa ? buur uur hurchlee tehdeel togloltiin uzehgui baij chadahgui baih hollandaa demjnee van nistelrooy orohgui geluu hehe goy
User avatar
AzA
 
Posts: 131
Joined: Fri Jan 19, 2007 10:36 pm

Postby TRISTAN » Tue Apr 03, 2007 9:43 am

Нистэлрой 2010 онд арай л орохгүй байх. Гэхдээ Европоор ормоор юм аа. Үнэхээр гоолын машин шүү дээ. Гаргаад өгсөн байхад яаж ийж байгаад л гоол болгодог. Саяын ДАШТ-аар Ван Бастен, Нистелройг гаргаагүй нь алдаа байсан.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby AzA » Tue Apr 03, 2007 1:26 pm

2010d beldej bnashdee zaluu toglogchidoo gargaal...
User avatar
AzA
 
Posts: 131
Joined: Fri Jan 19, 2007 10:36 pm

Postby orangeman » Wed Apr 04, 2007 12:01 am

TRISTAN wrote:Нистэлрой 2010 онд арай л орохгүй байх. Гэхдээ Европоор ормоор юм аа. Үнэхээр гоолын машин шүү дээ. Гаргаад өгсөн байхад яаж ийж байгаад л гоол болгодог. Саяын ДАШТ-аар Ван Бастен, Нистелройг гаргаагүй нь алдаа байсан.

Яг ямар тоглолтон дээр вэ :smile:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby TRISTAN » Wed Apr 04, 2007 10:08 am

Мэдээж хожигддог тоглолтон дээр.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Ван Бастений алдаа

Postby Chinga » Fri Apr 13, 2007 2:55 pm

Харин тийн. Зүгээр тоглож байсан Нестелройг суулгаад Куит гэж аз нь хаясан амьтаныг гаргаад. Ван Бастен сайн хөзөр гаргалаа гэж бодоо биз. Нөгөө муу нь target man болж чадахгүй. Тоглолт гэж үнэндээ новшийн юм болсон. Holland хожигдсоны дараа 5 хоног ажилдаа яваагүй :mrgreen:
Манай ажлынхан бүр албан бус чөлөө өгчихсөн байсан. :D
bərsəˈɫonə
User avatar
Chinga
 
Posts: 158
Joined: Tue Apr 03, 2007 8:25 pm

Postby chukcha2002 » Fri Apr 13, 2007 5:17 pm

Хэхэ, нэг герман онигоо санаанд орчихлоо.

- 2002 онд гаргасан судалгаагаар германчууд дундажаар 126 удаа секс хийсэн бол голландчууд 142 удаа секс хийжээ...
- Аргагvй шд, дэлхийн аваргад голланд шалгарч чадаагvй юм чинь...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Fri Apr 13, 2007 9:13 pm

Манай фэнүүд энийг сайн үзэж Дойчландаар бахаа хангаарай :RD

http://www.schade-deutschland-alles-ist-vorbei.com
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby AzA » Fri Jun 08, 2007 12:49 pm

van der vaart-ch aimar bna shuu tehnik ene ter bol ...

Macao 17.06.07 Mongolia
Korea DPR 19.06.07 Mongolia
Chinese Taipei 0-0 Mongolia
Guam Island 1-4 Mongolia
Mongolia 0-6 Korea DPR

hooh iimerhuu yavj bnashd mgl chuud 193-t team rank............
User avatar
AzA
 
Posts: 131
Joined: Fri Jan 19, 2007 10:36 pm

Postby Nomer 10 » Thu Sep 13, 2007 5:13 pm

Ruud van Nistelrooy is back.

Image

Шигшээдээ эргэж ирээд 2 тоглоод 2 гоол. Маш чухал бөгөөд гайхамшигтай 2 гоол байлаа :-D :eek: :beer
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ТӨӨГӨӨ » Thu Nov 22, 2007 1:45 pm

Nomer 10 wrote:Манай фэнүүд энийг сайн үзэж Дойчландаар бахаа хангаарай :RD

http://www.schade-deutschland-alles-ist-vorbei.com
admin yum bj yun tavitargvi yum be dee!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Postby Nomer 10 » Thu Nov 22, 2007 4:22 pm

Хүүхээ чи эхлээд учрыг нь олж байж наад үзээ хэл. Улбар шарын фэнүүд Германыг үзэн яддаг юм ок.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Thu Nov 22, 2007 4:29 pm

За ямар ч байсан тивийн аваргад орох боллоо. Гэхдээ дээсэн дөрөөн дээр л дэнжигнэж байлаа. Рүүд ирээд 2 гоол хийгээгүй бол хэцүүхэн л байлаа шүү. Хэрцгий Албаничууд манай гол тоглогчдыг гэмтээгээд бас хэд хэдийг нь дараагийн тоглолтуудад орох эрхгүй болгосон нь муухай хор тарилаа шүү. Одоо гэхдээ бүгд ард үлдсэн. Сугалаа л гайгүй таараасай. Итали, Герман, Франц гэж таарвал мөн алав аа. 2-р хэсгээс Чех таараасай. 3-- хэсгээс Испаниас бусадтай нь таараасай. Дандаа манайхыг гомдоож байсан гарууд, хариугаа авах хэрэгтэй. 4-р хэсгээс муусайн түргүүдийг амлаж аваад шахчих хэрэгтэй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ТӨӨГӨӨ » Fri Nov 23, 2007 1:39 pm

Nomer 10 wrote:Хүүхээ чи эхлээд учрыг нь олж байж наад үзээ хэл. Улбар шарын фэнүүд Германыг үзэн яддаг юм ок.
mediishd hojigddog bolohooroo :-o
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Postby orangeman » Mon Nov 26, 2007 6:44 pm

Манайхан 2010-ын урдчилсан шатны тоглолтонд 9-р зоонд дараах улсуудтай оржээ
Netherlands, Scotland, Norway, FYR Macedonia, Iceland
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby orangeman » Fri Dec 21, 2007 6:42 am

Image
Ajax-ийн сүйрэл


Голландын хөлбөмбөгийн домогт баг "Аякс" энэ улирлын "Аваргуудын лиг"-ийн урьдчилсан шатанд ялагдаж бөөн дуулиан тарьсан билээ. Гэтэл энэхүү гутамшиг нь UEFA-гийн цомд үргэлжилж тус тэмцээнээс ч мөн хасагдав. Өмнөх түүхийг нь сөхвөөс Амстердам хотын клуб сүүлийн гурван жил дараалан дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт оролцож чадаагүй байна. Гурван он дамнасан одгүйтлээ үгүй хийхийн тулд багийн эзэд дасгалжуулагчаа солих алхам хийсээр ирсэн ч тусыг эс олсоор. Гэтэл хэргийн гол учир нь дасгалжуулагчид бус, "Аякс"-ын удирдлагын олон арван жилийн турш мөрдөж ирсэн увайгүй бодлогод байгаа ажээ

.
Image
Куманы хувьсгал
"Аякс" клуб Голландын аваргаар хамгийн сүүлд 2004 онд шалгарсан. 29 дэх түрүүгээ авсан тэр амжилтын эзэн нь Рональд Куман байлаа. Хиддинк, ван Гаалийн школоор хүмүүжсэн тэрбээр олсон туршлагаа "Витесс"-д туршиж үзсэн. Тэрбээр багаа муугүй жолоодсон тул "Аякс"-т очих урилгыг авчээ. Очсон даруйдаа тус клубийн уламжлалт тактик болох 4-3-3-ыг 4-4-2-оор сольж, зарим тохиолдолд 4-5-1 системээр тоглуулах болсон нь хөгжөөн дэмжигчдийн хүчтэй эсэргүүцэл хүлээв. Гэлээ ч Куман үзэл баримтлалаасаа буцаагүй бөгөөд түүнийгээ тууштай мөрдсөөр гурван жил "Эре дивизион"-ы аварга болоогүй "Аякс"-ыг 2004 онд түрүүлүүлж, улмаар Голландын цомын эзэн болгожээ. Дараа онд лигийн тэргүүн багийн байраараа хадгалах боломжтой байсан ч Хиддинк ба түүний "ПСВ Эйндховен"-ий аз ивээн ганцхан оноогоор тэргүүлсэн юм. Рональдын баг дотоодын тэмцээндээ ийнхүү одгүйтсэн ч гэлээ Европын индэрт шагшигдахаар амжилт үзүүлсэн билээ. Тэд Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч, тус тэмцээний ирээдүйн аварга "Милан"-д нэр төртэй хожигдсон.

Куманы өсөн дэвшилтийн нууц нь тактикийн өөрчлөлт байсан төдийгүй "Аякс"-ын академиас авьяастнуудыг төрүүлэн гаргасанд оршиж байв. Чухам түний үед "Де Тукомст" буюу "Ирээдүй" академийн ван дер Варт, ван дер Мейде, Хөйтинга, Пиенаар, Снайдер, Де Йонг, Де Мул, Де Риддер нарын авьяастнууд супер оддын зиндаанд хүрэх их аянаа эхэлсэн юм. Голланд дасгалжуулагч нутгийн дээрх залуусынхаа хүчийг Ибрагимович, Галашек, Грыгера, Пасанен, Максвелл, Трабелси нарын легионерүүдтэй уялдуулж чадсаны дүнд уруудаж явсан "Аякс"-ын үзүүлэлт өндийсөн нь гарцаагүй үнэн.

Куман тэдгээр их ирээдүй ханхлуулсан хөлбөмбөгчдийг удирдаж байхдаа "Одоо байгаа хэдийгээ үлдээж чадвал бид таван жилийн дараа Аваргуудын лигт түрүүлнэ" хэмээн мэдэгдэж байсан. Гэвч мөрөөдөлдөө хүрэх хувь түүнд байсангүй. Багийн удирдлага мөнгийг амжилтаас түрүүнд тавьдаг уршигт зандаа хөтлөгдөн Киву, Мидо, ван дер Мейдег худалдаж 36 сая еврогоор баяжив. Мөн удалгүй гол тоглогч Ибрагимовичийг "Ювентус"-д 16 саяар өгөн "Аякс"-ын ирээдүйг харанхуйлуулах их аянаа үргэлжлүүлсэн байдаг. Ингэснээр "Амстердам Арена" цэнгэлдэх дахин манангаар хучигдсан түүхтэй. Үүний баталгаа нь "Аякс" 2005 оны Голландын АШТ-ий гуравдугаар байрт шалгарч, UEFA-гийн цомын 1/16 шатнаас хасагдсан явдал юм. Энэ бүхний дараа Куман огцрох өргөдлөө өгөн одохдоо "Аль эрт яваагүйдээ харамсч байна. Жил бүрийн төгсгөлд дахин шинээр барьдаг байшинд амьдрах хэцүү юм" хэмээн халагласан удаатай.
Image
Блинд 422 хоног шаналсан нь
"Де Тукомст" академийг тэргүүлж байсан Данни Блиндэд багаа даатгахдаа "Аякс"-ын удирдлага ихийг хүлээж байгаагүй биз ээ. Хүлээх ч үндэс байсангүй. Учир нь хамгийн сүүлчийн одод нь болох ван дер Варт, Де Йонг, Эскюде, Лобонт нар "Гамбург", "Севилья", "Фиорентина" руу явж байв. Хачирхалтай нь тэдгээр хөлбөмбөгчдийнхөө наймаанаас багийн эзэд дөнгөж 10 сая еврогийн ашиг олжээ. Нөхдөө уриалан дуудах чадалтай нэг ч тоглогч үлдээгүй тул "Аяксынхан" довтлогч Хунтелаарыг 9 сая еврогоор худалдаж авсан ч тусыг олсонгүй. Тэд "Эре дивизион"-ы дөнгөж дөрөвдүгээр байр эзлэхдээ аварга "Эйндховен"-оос даруй 24 оноогоор хоцорсон байна. Гутамшигт байдалд орсон Блинд огцрох хүсэлтээ гаргаж, аврагчийн албанд Хенк Тен Кате томилогдов. "Барса"-гийн дасгалжуулагч Франк Райкаардын тодорхойлсноор тэрбээр "тактикийн сод ухаантан" ажээ.

Image
"Тактикийн сод ухаантан"
Гэвч энэхүү сод ухаантан байгаа нөхцөл байдлыг өөрчилж чадсангүй. "Аякс" Аваргуудын лигийн урьдчилсан шатны эхний тоглолтод Данийн "Копенгаген"-ыг талбай дээрээ 1:0-ээр хожсон авч хариу тоглолтод 1:2-ээр дийлдэн UEFA-гийн цом руу уруудсан. Тиймээс бүх хүчээ дотоодын тэмцээндээ төвлөрүүлж, аварга цолын төлөө "Эйндховен", "А3"-тай тулалдаж эхлэв. Эцсийн дүнд "Эйндховен", "Аякс"-ын оноо тэнцэхэд Роттердамын баг бөмбөгний харьцаагаар (50/49) тэргүүн байр эзэлжээ. Нэгэнт Аваргуудын лигийн урьдчилсан шатанд тоглох эрхтэй болсон тул "Аякс"-ын эзэд ээлжит "их цэвэрлэгээ"-гээ хийж эхлэв. Тэд Бабель, Снайдер, Де Мул, Пересийн наймааны дүнд 50 сая евротой болсон бөгөөд тэдгээр тоглогчдынхоо араас Хунтелаарыг үдэж мордуулахаар зэхсэн. Гэвч ямар ч азаар юм, тэрбээр багтаа нэг улирлыг үдэхээр болсон байна. Тен Кате хэдий "тактикийн сод ухаантан" ч "Аякс"-ыг аюулаас аварч чадсангүй. Түүний баг Аваргуудын лигийн урьдчилсан шатанд Чехийн "Славия"-д дийлдсэн даруйдаа UEFA-гийн цомын үндсэн тэмцээнд оролцох эрхгүй хоцорчээ. Учир нь тэд тус тэмцээний урьдчилсан тоглолтод Загребийн "Динамо"-д ялагдсан юм. Үүний дараагаар Кате үүрэгт ажлаа орхин "Челси"-гийн туслах дасгалжуулагч болохоор одож, түүний орыг залгах золиосны хүнээр Адри Костер томилогдсон. Тэрбээр Блиндийг үндсэн багийг удирдахаар явсан үед "Де Тукомст" академийг тэргүүлж байв. Костер залуучуудтай ажиллахыг илүүд үзэж буй тул одоохондоо үүрэг гүйцэтгэгч нэрээр "Аякс"-ыг дасгалжуулж буй. Багийн эзэд Марко ван Бастеныг урхидахыг оролдсон боловч Голландын хөлбөмбөгийн холбоо "100 сая евро амласан ч түүнийг өгөхгүй" гэдгээ мэдэгджээ. Тиймээс бодлогогүй эзэд Мартин Йолыг богтлох аянд мордож байгаа гэнэ.


Аяаксын сэдэв нээхээс зайлcxийгээд Аяаксыг дэмждэг фанууддаа зориулаад энд тавив.
Хэн нэгны блогоос............
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Nomer 10 » Tue Dec 25, 2007 3:17 pm

:-D

Сэдвийг нь нээгээд хийчихгүй. Уг нь галзуу баг даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Tue Dec 25, 2007 4:24 pm

Сайхан бичлэг байна.

Тэр Аяксийн академид байсан Ван Дэр Мэйдэ зкайлуул бүр сураггүй боллоо шүү. Гоолдчихоороо үзүүлдэг сэлэбрэйшн нь сүртэй шүү. Их буугаар бууддаг.
Одоо бүр Эвэртоны гараанд ч гарахаа байлаа :sad:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby rednasca » Tue Dec 25, 2007 4:59 pm

би хүртэл "Football manager 08" дээрээ нөөцийн сандалд суулгадаг болсон ш дээ.....:mrgreen: /элийрэх/
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Gooner » Tue Dec 25, 2007 5:04 pm

Цэнхэрүүд ээ гэж :RD
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 46 guests