Page 99 of 100

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Jul 12, 2021 6:53 pm
by Forza Juve


Тэмцээний эхнээс л 2006 оны баг шиг сэтгэгдэл төрөөд, түрүүлчих юм шиг л мэдрэгдсэн. Тэмцээн эхлэхэд бооцоо ч тавьсан, бооцоогоо авлаа :ногоон: Тэмцээн эхлэхэд л нийт фэнүүдийн хүлээлт бага, андердог байсан нь сайн зүйл болсон, бас хэсгийн тоглолтуудад сайн тоглоод, багт нэг тийм өөртөө итгэх итгэл энэ тэр улам л баталгаажаад ирэх шиг болсон.



Финал хүртэл ёстой янз бүрийн өрсөлдөгчидтэй тул, янз бүрийн байдалд орж, хамгийн сүүлд зохион байгуулагч орон гэж хэлж болох Английг нутагт нь эхний үед гоол алдаж хүнд эхлүүлсэн ч хожиж, cherry on top аваргын цомыг авсан нь бүр сайхан байлаа. Ер нь Англичууд болон Английн фэнүүдэд нар үзүүлэхгүй л байсан зүгээр, учир нь Англичууд нэг тийм хуучин их гүрний дээрэнгүй, хөөргөн зан байдаг, тэрийг нь нар үзүүлчихвэл ДАШТ-д 5-6 түрүүлсэн юм шиг л хөөрөөд сансарт нисчих байх. Данийн Каспер Шмейхэл ч сайхан л хэлсэн ккк.



Тоглолт эхлэхэд Спинацолла гэмтсэн, Италийн сул тал бол жигүүрийн хамгаалагчид, тэгээд тоглолт эхлэхэд алдаа гаргаад гоол алдчихаж магадгүй гэж бодсон, яг л тэрүүгээр болоод тэнцүүлэх хүртэл сэтгэл санаа хэцүү л байлаа. Англичуудын гол алдаа нь тэргүүлж байх үедээ манай Италичуудын дээр үед үзүүлдэг байсан, одоо хоцрогдож, муу нэртэй болсон Катеначчиог үзүүлж, их сууж тоглосон, ингэж суухдаа сөрөг энэ тэр гэсэн боломжуудаа ч ашиглахгүйгээр, манай хамгаалагчид довтлогч болсон, урагшаа шахахад хамгаалахаар шийдсэн нь хэрэгтэй зүйл боллоо. Манчини гоол алдахад л шахаад л эртнээс дайраад эхэлсэн нь ч өгөөжтэй л байлаа. Энэ тоглолтонд өмнө нь шүүмжлээд байсан Вераттиг өөрийгөө харууллаа... Бонуччи, Кьеза, Кьеллини, Жоржиньо нар сайн тоглосон, Доннарумма ёстой л пенальт дээр гайхалтай байж, тэмцээний шилдэг боллоо. :beer

Пикфордыг бүтэлгүйтэж магадгүй гэж бодож байсан ч сайн тоглолоо.



Доннарумма пенальти энэ тэр дээр их итгэлтэй тайван байж, торгуулийн цохилтыг амжилт болголоо. Еврод 1 тэмцээнд 2 дараалан торгуулийн цохилтоор ялсан түүх байдаггүй юм билээ. Шинэ түүхийг Доннарумма бүтээлээ... 2016 оны Еврод Италийнхан Германтай тэнцээд торгуулийн цохилт цохиход Германчууд бүтэлгүйтээд байхад л амжихгүй ялагдсан шиг зүйл дахин тохиолдсонгүй ээ.



Манчиниг багийн удирдлагын авахад л бусад улсын шигшээгийн дасгалжуулагчид ихэвчлэн клубын дасгалжуулагчдыг бодвол сул гарууд байдаг тул үр дүн гарна гэж итгэж байсан түүгээр ч боллоо. Ирэх ДАШТ-д улам сайн үзээсэй. Довтлогч, баруун жигүүрийн хамгаалагч гэх мэт сул зүйлсээ сайжруулах хэрэгцээ байна.



Кьеллини маань зодог тайлахаасаа өмнө Европын аварга болсонд баяртай байна. Нөхөр энэ өндөрлөгт хүрэхийн тулд ихээхэн уналт, давааг давсан. 2008 онд гэмтэлтэй Каннаварог орлож ороод хэсгээс гарч, шөвгийн 8-д тэр тэмцээний аварга Испанитай 0:0-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор хасагдсан, 2012 онд тэмцээнд дундуур гэмтэж, жижиг гэмтэлтэй Аваргын төлөө Испанитай тоглоод, жижиг гэмтлийн улмаас эхний гоолын буруутан болж, удалгүй 21 дэх минутад гэмтэл сэдэрч талбайг орхисон, энэ тоглолтонд сэлгээ дууссан байхад Тьяго Мотта 80 орчимд гэмтэж, хүн дутуу тоглосноос 2 гоол нэмж алдаж, 4:0-ээр хожигдсон, 2016 онд Испанийг хасагдах шатанд хожсон ч Германд шөвгийн 8-нд бас л торгуулийн цохилтоор хожигдсон. Олон оролдлогын үр дүнд цомыг өргөөд зогсож байна. Зарим нөхдийн хэлээд байдаг шиг, энийг авахад амар биш. Авах боломжгүй бол өрөвдөөд өгчихдөг ч зүйл биш. Өрөвдөж өгүүлдэг бол Английг биш, Монголыгоо өрөвдүүлээд авахад нь санаа тавьцгаа :loll:



Манай 2 хамтдаа түүхийг бүтээсээр..... ирэх ДАШТ-д Кьеллини нэг үзэж чадах нь уу яахнав... Энэ улиралд зодог тайлах гэж байсан ч Аллегри дахин 1 улирал тоглооч гээд гэрээг 1 жилээр сунгаж байгаа. Ирэх жилийн дундуур гэрээ дуусахаар, ДАШТ хүртэл 6 сар яах юм байгаа юм.



Бонуччи алсын дамжуулалтаар бусдаас зүгээр л толгой, мөр дээгүүр байжээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Jul 12, 2021 7:51 pm
by Devil 7
LeMoN wrote:Azzuri чуудаа баяр хүргэе англи угаасаал үеийн үед дундаж миа овэррэйтэд баг бсан хэвээрэй л бна. Их далдайгаадээсын чадку бж...Манайх шаах ёстойгоо л шаалаа

Пээ та нарыг чинь ийм айхтар хорсол бухимдалтай бсан гэж мэдсэнгүй :ногоон:

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Jul 12, 2021 8:11 pm
by Forza Juve
Хорсол бухимдал биш ээ. Тэр нь Английн хөгжөөн дэмжигчдэд л байдаг байх. Английн хөгжөөн дэмжигчид нь урагшгүй, бүтэлгүй баг дэмждэгээ мэдэхгүй ДАШТ-ын 6 удаагийн аварга шиг л том цээж гаргаж, бусдыгаа доош хийдэг шүү дээ. Хамгийн гол нь хөгжөөн дэмжигчид өмнөөс нь тэгэж салбагнахыг харахаар инээдтэй, шог харагддаг даа ккк.

Нөгөө ярихаас цаашгүй, хоосон цээж гэдэг шиг ккк.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Jul 13, 2021 2:24 am
by Boldono
Итали хүн шиг ш**ж байх шив. Харь улсын шигшээ дэмжиж байж.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Jul 13, 2021 8:49 am
by Цогоо
Гэхдээ англичууд бас онцгүй фэнүүд шиг санагддаг даа. Нэг тийм ямар ч гэмээр юм, эрхийн балай хүүхдүүд шиг гэх юм уу хэхэ

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Jul 13, 2021 9:13 am
by Forza Juve
Boldono wrote:Итали хүн шиг ш**ж байх шив. Харь улсын шигшээ дэмжиж байж.


Монгол хүн шиг бичиж бна аа. Монголд байдаг Английн хөгжөөн дэмжигчид хүртэл Англи фэнүүдээ дуурайж эхнээсээ чам шиг иймэрхүү юм бичиж инээд хүргэдэгийг хэлж бна аа ккк. Английг дэмждэг бол дэлхийн хаамгийн ТОП фэн гээд итгэчихдэг, хүний өмнөөс дуурайж далдайдаг ккк. : houllier:

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Jul 13, 2021 10:05 am
by Boldono
Хэн ч тоож бичихгүй байхад өөрсдөө далдайлаа гээд сүйд болсон л байна.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Jul 13, 2021 10:54 am
by LeMoN
Эднийхийг тоогоод2 нэмэргүйлдддд....Нээх миа багаа сүртэй дэмжиж өндөрөөр үнэлэхийн...Сая бол арчууллаашд финалд....

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Jul 13, 2021 12:35 pm
by A-Nightmare
Italy odoo 2 toglolt hojood spainiin recordtoi tentsehiin baina

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jul 16, 2021 4:29 am
by J@x
Энд лав тэр далдайсан фэнүүд харагдсангүй. Олон фэнтэй тэгээд янз бүр байдаг л биз. Финал хүртэл явлаа хангалттай гээд явж байсан чинь энд том багийн юм үзсэн фэнүүдэд арчаагүй, азгүйгээрээ баахан дуудуулсан байна шдээ. 1 фостондоо Английг дэмждэг гаруудыг хичнээн их муулах нь вэ дээ. Бараг баг нь түрүүлснээс илүү Английг хожсонд баярлаад байна уу даа. Их л дургүй бололтой.
Яахав тэгээд лигийг нь өөрсдөөс нь өөр хүн үзэхгүй. Лаг тоглогчдыг нь бусад нь танихгүй болохоор онгирч чадахгүй дутуугийн юу гээд байдаг билээ тэр нь болоод байдымуу хаашаа ийн. Аваргуудын лигт нэг баг нь л хаа нэг харагдахаас бусад нь сураг ч үгүй болсон. 1 тодроод гараад ирэхээрээ сад тавьцгаагаад байгаа юм уу. Тэгээд баг нь түрүүллээ гээд баЯрлахгүй бусдыг доош хийж кайф авцгаагаад. Тайлбар хэлсэн хүнийг Английн дэмжигчид ийм шдээ наадуулаа хая мая гээд топ багийн фэний зангараггүйм бэ.
1 баг нь 10 аад жил дарааллаад түрүүлсэн. Энэ жил тэрийг нь зогсоосон баг нь Английн лигт түрүүлж чададгүй нэг багийн гологдлуудаар багаа бүрдүүлсэн. Иймэрхүү нөхцөл байдалтай лигтэй болохоор 4 жилд 2 удаа муулж дутуугаа нөхдөг гэж л ойлгогдлоо.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jul 16, 2021 2:06 pm
by LeMoN
2006 2021 цом дундуур нь 2 финал. Үзсэн юмаа үзэлгүй яахав.Цагийн зөрүү ойр болохоор АПЛ олон үзэгчтэй байгаам шүү....Хүн бас таньдаг бгаа...Английн баг АПЛ ээсээ Баллондроо тоолчино биз... Аймар ойвэрррэйтэд гэдгээ харж авлаашдээ үнэндээ...55 жил цом шүү ганцхан факт л энэ...Баяр хүргэхгүймаа гэхэд дуугуй бжысангүй Новшийн баг маг гэсэн пост оруулахаар нь үнэнийг нь хэллэээ... Танайх үнэхээр миа шигшээтэй гүйцэээ ккк

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jul 16, 2021 6:29 pm
by )(ottaь
Баахан талцаж үзэлцжээ. Тоглолтын тухайд италийн гоолыг шударга бус гэж хэлэхгүй ч тоглолтын комбинациас ургасан гоол биш шүү дээ. Ойсон бѳмбѳгийг л чихсэн тѳдий. Үндсэн болон нэмэлт цагт хожоогүй шүү дэ. Илүү ч байж чадаагүй. Гэхдээ энэ еврогийн 2 сайн баг финалд тулж арай од гүйсэн нь аварга авлаа. Амархаан нѳгѳѳ тийшээгээ эргэж болох бсныг үгүйсгэхгүй биз ээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sat Jul 17, 2021 7:59 pm
by Forza Juve
Хэн нь дутуугийн, хэн нь илүүгийн комплекстэй, хэн нь хэвийн юм вэ дээ. За мэдэхгүй ээ. Английг үзэн ядаад байдаггүй ээ. Өөрөө бүтэлгүйтэх, хүнтэй муудалцахаараа л бусдын хувийн шинж чанар, үүх түүх ярьж доош хийх гэдэг, эсвэл давах гэдэг хүмүүс шиг авирладаг зарим Английн фэнүүддээ л санаа зовлоо. Одоо өмнөөс нь санаа зовохгүй ээ, яршиг. Дээр дурьдсанчлан лиг болон шигшээгийн илүү, дутуугийн хавсарсан комплекстэй нөхдүүд л Итали түрүүлсэн чинь л лиг нь ийм авах юмгүй нөхөд яагаад түрүүлдэг юм вэ гээд л элдэв юм бичээд илэрхийлэхээр нь хэдэн юм бичлээ. Франц түрүүлэхэд лиг нь муу ч чимээгүй л байдаг л даа ккк.

Английн лиг, пундит, тойрсон нөхөд 1985 оны хэрэг явдлаас болоод Италийн лиг, шигшээг онцлойлон үзэн яддаг, тэрний ул мөр бодолд нь гүн суусан нь одоо ч яриа, тайлбар энэ тэрээс ажиглагддаг. Тэрнээс үүссэн Ангичуудын олон жил дарагдсан, бусдад бахархах гэсэн хавсарсан комплёксийг нь манай эндэх зарим фэнүүд, Балжаа мэтийн тайлбарлагчид сайн мэдэхгүй л дагаад намираад байдаг. Ливерпуль 1985 онд Ювэнтустэй тоглоход фэнүүд нь замбараагүйтэж, баахан хүн хохирч, Английн лиг Ёвропын тэмцээнд 5 жил орох эрхгүй болсон. Үүнээс шалтгаалж Ливёрпулийн амжилт зогссон, Италийн багууд Ёвропд давамгайлсан. Английн багууд байр сууриа олох гэж бараг 2005-2006 он хүргэсэн, 1985-1990 онуудад лиг нь унаж, гайгүй тоглогчид явж хэцүүхэн болсон, цэнгэлдэхэд фэнүүдийн үйлдэлд асар их хориг тавьж тэр нь улмаар хэвийн үзэгдэл болсон шиг. Фэнүүдийн уур амьсгал эрс сайтай багуудын фэнүүд Английн лигийн багуудтай баг нь тоглохоор очихдоо уур амьсгал сүрхий биш, томоотой тал руугаа гэж бичсэн байдаг юм билээ. Уг нь Английн фэнүүд нэлээд үймээн дэгдээдэг, адилхаг л галзуу фэнүүдтэй, сая ч гэсэн тэр нь хоригтой боловч сэдэрсэний нэг болсон байсан. Энэ том соёлд болон амжилтад нөлөөлсөн болохоор Английн Итали руу онгойлж хандах хандлага ихээхэн сөрөг юм гэж боддог. Дээрээс нь алив юм мандан бадарч, буурч доройтдог давтамжтай юм. Тэрийг мэддэггүй юм уу, эсвэл хавсарсан комплёксээс болдог уу, топ шиг авирлах нь хэн нь хавсарсанг харуулаад бна уу гэж боддог доо. Баг нь түрүүлэхээс илүү Англи хожигдсон ч илүү баярлах болоогүй бна аа. Италийн лиг Ёвропд эргээд доминант болоод, Топ фэн болж, шигшээ нь бүтэлгүйтэхээр цочмог хаюсарсан шинж тэмдэг гэнэт илэрч магадгүй ээ. Ирээдүйд юу ч тохиолдож болно, гэхдээ нас гүйцэхгүй ч байж магадгүй шүү ккк

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Jul 19, 2021 11:13 am
by meesh
Ийм л юм боллоо.

meesh wrote:Эднийх аймар байнаа. Явж явж түрүүлэх вий дээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Jul 19, 2021 3:53 pm
by Forza Juve

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Jul 19, 2021 3:53 pm
by Forza Juve

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Sep 06, 2021 11:11 am
by Forza Juve


2 тэнцээд рекорд тогтоолоо. Рекорд тогтоосон юм чинь ДАШТ-д 1.5 жилийн дараа түрүүлчихвэл ч :wink: Нөгөө 2 нь ДАШТ-д түрүүлсэн л бна.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Sep 06, 2021 11:34 am
by Kro
Сая цом авчихаа биз дээ. Одоо нэг хэсэгтээ нам гүм байгаач дээ хаха.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Sep 08, 2021 1:35 pm
by Forza Juve
Хүн ер нь даварамтгай шдээ. Гэхдээ бас нөгөө 2-той харьцуулаад ДАШТ-д түрүүлээгүй энэ тэр гээд зарим нэг нь юм ярихыг мэдээд л бна шдэ ккк

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Nov 17, 2021 11:59 am
by kayo
Итали, Португал хоёр нэлээн хэцүү юм руу орчихвуу. Ганц тоглолтоор шийдэгдэх 2 тоглолттой плэй-офф гэхээр бас л чанга, аз эзний асуудал шийдсэн асуудал болох нь дээ. Аль нэг нь лав ДАШТ-д орж чадахгүй болох байх даа. Жижиг багууд нь бол үхтлээ хамгаалж байгаад пеналт хийнэ гэж л үзэх байх даа.

Португал орж чадахгүй бол Рон бараг шигшээгээсээ зодог тайлах байлгүй.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Thu Nov 18, 2021 1:07 pm
by El Payaso
Жоржиньо пен алдаад л баларлаа даа. Харин ПО хийх багуудыг харахад их л эвгүй харагдаж бна лээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Mar 25, 2022 9:18 am
by fond
Ингэж мултрах гэж нээрээ

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Mar 25, 2022 9:34 am
by Forza Juve


Плэй-оффд гараад эвгүй болчихлоо гэж бодсон, ер нь нэг хусуулаад мултарчихаж магадгүй гэсэн түүгээрээ боллоо доо.

Хэсгийн тоглолтонд сүүлийн 5 тоглолтын 4-т тэнцсэн, Швейцарийн эсрэг цаг дуусахад пенальти аваад пенальтичин Жоржиньо алдаад тэнцсэн, тэгээд урдуураа алдчихсан.

Италичууд маань дээш, доош аймаар үсэрдэг улс шүү ккк. 2 ДАШТ өнжлөө, бас л сонин нөхөд шүү.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Mar 25, 2022 10:26 am
by meesh
Гэснээ дундуур нь Еврод түрүүлчихдэг хэхэ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Mar 25, 2022 11:31 am
by El Payaso
Харин ёстой сонин юм аа. Евро аваад баахан хожигдолгүй цуврал үргэлжлүүлж байгаад Македоныг барахгүй бна гэхээр.