Page 94 of 100

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Nov 14, 2017 4:11 pm
by rednasca
Zweden-д баяр хүргэе гэсэн байна лээ... харин наад чинь яг үнэн эсэхэд эргэлзэж байна...

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Nov 14, 2017 5:28 pm
by UULAA
Нэгэн эрин үүгээр дуусаж байна даа. Де Росси, Кьелини нар шигшээгээс зодог тайлж байгаагаар зарласан байна.

:sad:

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Nov 14, 2017 5:37 pm
by Boldono
Uchnuu goyo zaluuchuudtai baij denduu gargaa gargajee.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Nov 14, 2017 8:24 pm
by Жонон
Вентура л дүфф алдаа хийсээр ийм бдалд хүрсээн.Ядаж бхад Вератти ямар суга юм бэ?Клубтээ тоглогдог шигээ тоглож чадахгүй мяа гар.Одоо хэн дасгалжуулагчын ажил авч Евро 2020-д оролцох юм болдо

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Nov 14, 2017 10:19 pm
by El Payaso
Дүү Канновара бол холбоонд л буруу өгсөн бна... дэлхий дахины гологдолуудыг цуглуулж, өөрсдийнхө тоглогчдын байх ёстой байрыг өгсөн энэ тэр гэж... харин коач нараа өмөөрсөн бна... Эдер бразил... тэр Жоржиньо гэж нөхөр нэрнээс нь харвал Бразил бх өөр нээх гадаад тоглогч бга юм уу?

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Nov 15, 2017 1:07 pm
by Shaggy
Уул нь бол байрлал болгон дээр тасархай залуучууд сайн туршлагатай тамирчид байнашт. Азербаженд очоод хаалгандаа нэг гоал алдахад л муу совин төрөөд байсан юм аа хулгайч.

Верратиг одоо муулах нь хаашай ч юм би бол гарааг үнэндээ огт ойлгосонгүй, вератти ямар бурхан биш голд үнэндээ ганцаараа байлаашт. Үнэн мал шаасан зүгээр фифагийн гараагаар гаргахад ядаж бөмбөг эзэмшилт илүү байхаар багийг бас арай ч дээ.

Холбоо руу хүмүүс дайраад эхэлж лигийг муу удирдаж байна, хөгшин байна хуучинсаг байна гээд. Ер нь зөв л дөө олигтойхон шиг шинэчлэлт эдрээ хийгээд аваасай. Хайран залуус хайран тоглогчид уул нь лигийн хэдэн домгуудаа Дэлхийн аваргаар үдээд өгчихсөн бол.

Тэр гадуур зарим нэг ухаантангууд угаасаа италийн шигшээ суга байдал англиас доор байгаа эдэр гуцацгаасан байна лээ. Энэ удаа яахав англи ядаж дэлхийн аваргадаа орлоо гэхдээ шигшээн чанар бол арай ч англиас дор нь хаашайн бэ.

Энэ эргүү Вентура гээд С,Д хавьцаа лигт бүх насаа өнгөрөөсөн писдаг юу бодож авчирсан юм болоо, хараал идсэн Конте с** байжил байхгүй

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Nov 15, 2017 1:18 pm
by Gunnerz
вэнтура ажлаа өгнө ээнээ тэрээ гэсэн юм ярихгүй байна ш д

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Nov 15, 2017 1:26 pm
by LeMoN
Ventura гэж нэг бүтэлгүй юмыг тавихаар нь л сүжиг буурцандаа.Бүрэлдэхүүний хувьд дунджаас хавьгүй дээр л бүрэлдэхүүн бсан.Шэгги гийн хэлдгээр байрлал болгон дээр сайн тоглогчид байлаашд. ДАШТ-ыг сайхан тайван үзэх нь дээ хаха.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Nov 15, 2017 3:48 pm
by Forza Juve
Вентура халагдаад, нөхөн төлбөрөө авмаар байна... сайн дураар ажлаа өгч, хоосон хоцрохгүй гэсэн гэнэ... нөхрийн гэрээг өнгөрсөн 8-р сард 2 жилээр сунгаад 2020 он болгосон л доо... ядаж шигшээ баг ДАШТ-д орох эрхээ авсаны дараа сунгадаг байгаа даа, Тавеккио ерөнхийлөгч нөхөр ч бас хөлдүү гар, ер нь ямар гавьяа байгуулсан гэж юу юуны духанд хүрээгүй сунгасан юм бол доо...

Каннаварогийн тэр гадны тоглогчдыг буруутгадаг ч хэрэггүй л дээ... гэхдээ л сүүлийн жилүүдэд Италийн лигийн багууд залуучууддаа ихээхэн боломж өгдөг болсон, залуучууд ч түрэн гарч ирж байгаа шүү.

Одоо хөөрхий ямар юм ирдэг бол бас л олигтой нэр санаанд орж ирэхгүй баргар л байна... гэхдээ Вентурагаас л сайн байх биз ккк. Өнгөрсөн ДАШТ-д Италийн шигшээ хэсгээсээ гарч чадаагүй Параделли болон ерөнхийлөгч Абете нар огцорч байсан, тэгсэн одоо байгаа 2 хөгшин бол шийдчихсэн, цайчихсан 2 бололтой, дуугүй л байна.

Контэгийн хувьд нөхөр өөрөө боломжгүй дэмжлэг хүсээд, клубууд дэмжихгүй, холбоо юм хийж чадахгүй байсаар нөхөр явсан л даа. Контэ шигшээ багийн клуб шиг байнга цуглардаг болгое... бараг л дундуур тоглолтгүй бол шигшээг 7 хоногын дундуур цуглуулж байя энэ тэр гэсэн хэтэрхий шинэлэг, клубуудэд ашиггүй санал гаргаад, нөхөд дэмжихгүй, нөхөр ч бүтэхгүй гэж бодсон байх. Контэ хийвэл хийсэн шиг хийчих гээд л байдаг.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Nov 15, 2017 4:14 pm
by Цогоо
Өнхөрч мөнхрөх юм уу? ДАШТ-ээс мултраад байхад чимээгүй өнгөрч болмооргүй санагдаад байх юм. :ногоон:

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Thu Nov 16, 2017 3:02 am
by Жонон
SACKED

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Thu Nov 16, 2017 8:53 am
by Shaggy
Одоо цайрсан гаспарени энэ тэрээс авчрах юм уу хаха

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Thu Nov 16, 2017 10:42 am
by Жонон
Томоор горьдоход энэ удаа Карло өвөөгийн ээлж бвал ёстой янзын сонголт бх блно

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Thu Nov 16, 2017 10:55 am
by Tmshinoda
Куэ нээрээ арай ч дээ..

18 он уул нь нөгөө 6 жилийн циклээрээ манайд ашигтай жил байсан юм сан..

Хуучин хөгшчүүл маань арай л харамсалтай зодгоо тайлж байна даа...

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Nov 17, 2017 1:38 pm
by Sesame7
Вэнтура чинь Туринд байсан биздээ. Балай хог тэр Инсинь, Заза нтр-г тоглуулахгүй мал. Буффон нээрээ 6 удаа орох цор ганц болох байсан шд. Тэр сүүлд талбай дээрээ Македонтай тэнцэх тоглолт нь бүр хог байсан даа

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Nov 17, 2017 1:38 pm
by Sesame7
Ийм үед тэр капэлло нтр нь ирэх хэрэгтэйшд

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sun Nov 19, 2017 12:11 am
by Shaggy
Капело ойрд ер гавьсан юм уу?

Пранделли, Вентура 2ын алдаа нийтлэг байлаа л гэж бодож байна, прандеоли нээлттэй тоглолтоос гоолдож чадахгүй байсан, вентура ч сүүлдээ бас довтолгоо болохгүй байсаар дууслаа. Инсине уул нь урьдчиосан шатанд урж байсан биз дээ

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Feb 27, 2018 10:20 am
by Forza Juve
Италийн хөлбөмбөгийн холбоо Ерөнхийлөгчөө сонгох асуудал дээр тохирч чадаагүй, 3 нэр дэвшигч дээрээ санал хуваагдаж, хэн нь ч хангалттай санал аваагүй тул Олимпийн хорооноос нь Ерөнхийлөгч томилогдтол түр зуур 2 коммисар тохилсон байна. Энэ 2 коммисарын 1 нь Миланд байсан Костакурта болжээ.

Коммисарууд ярилцаад, шигшээ баг ДАШТ-д ороогүй, Ерөнхийлөгч томилогдоогүй тул шигшээн дасгалжуулагчийг яаран томилохгүйгээр залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Луйжи Ди Биажиог түр шигшээг удирдах үүрэг өгч, нөхөр энэ хавар болох 2 нөхөрсөг тоглолтонд шигшээг удирдах юм. Луйжи Ди Биажиогийн хувьд өнгөрсөн жил бол залуучуудын ЕАШТ-д нэлээд сайн залуучуудын шигшээг түрүүлүүлэх хэмжээнд тоглуулж чадаагүйгээрээ муухан дасгалжуулагч гэдгээ харуулсан нөхөр л дөө.

Нөхөр шигшээгийн удирдлагыг аваад Буффоныг маань дуудна гэж байна... яахав шигшээгээс албан ёсоор зодог тайлуулах ёслол хийх бол дуудаж болох л юм... тэгэхгүй Буффон шигшээгээс өөрөө зодог тайлсан байхад дуудаад байвал ёстой **н** л шийдвэр гэж хэлье ээ. Бас шигшээгээс зодог тайлсанаа зарласан Кьеллини, Барцальиг дуудах сонсогдоод л байна.... Биажио яг албан ёсны дасгалжуулагч болоогүй тул шууд сенаторуудын шийдвэрийг хүлээн аваад, шинэ үеийг бэлдэхэд тохиомжгүй ч байж магадгүй л юм.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Mar 06, 2018 12:38 pm
by Villa_Bayaraa
Davide Astori RIP...

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sat Mar 17, 2018 11:31 pm
by Forza Juve
Түр дасгалжуулагч Англи, Аргентин 2-той хийх нөхөрсөг тоглолтонд орох тамирчдыг нэрлэж.... Шигшээгээс зодог тайлсан гэгдсэн Буффон, Кьеллини 2-ыг дуудаж, үдэж гаргах гэж байгаа юм уу, манай 2 бодлоо өөрчилөв үү. Ашгүй Барцальи дуудагдаагүй байна. Маркизио гараанд нэг их гарахгүй тул бас дуудагдсангүй. Ди Шильо нэмэгдсэн байна, нөхөр гэмтэлгүй ирээсэй дээ ккк.

Данстайгаас Спинаццола дуудагдаж, Калдар үлдэж..... Верди гэмтлээс эргэн ирсэн болтой.

Goalkeepers: Buffon (Juventus), G Donnarumma (Milan), Perin (Genoa)

Defenders: Florenzi (Roma), Zappacosta (Chelsea), Spinazzola (Atalanta), De Sciglio (Juventus), Darmian (Manchester United), Bonucci (Milan), Chiellini (Juventus), Rugani (Juventus), G Ferrari (Sampdoria)

Midfielders: Pellegrini (Roma), Jorginho (Napoli), Verratti (PSG), Cristante (Atalanta), Bonaventura (Milan), Gagliardini (Inter), Parolo (Lazio)

Forwards: Chiesa (Fiorentina), Verdi (Bologna), Candreva (Inter), Belotti (Torino), Immobile (Lazio), Insigne (Napoli), Cutrone (Milan)

Нөхөрсөг тоглолтууд Английн Манчестер болон Лондонд болно гэнэ...

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Mar 26, 2018 12:11 pm
by tuka.tulga84
Англи vs Итали нөхөрсөг тоглолт

Gianluigi Donnarumma, Leonardo Spinazzola, Lorenzo Pellegrini, Andrea Belotti нар Английн эсрэг хийх тоглолтод гараанд гарч магадгүй байна.
Хоёр багийн тоглолт гуравдах өдрийн шөнө 03:00 Английн Wembley цэнгэлдэхэд болно.
Аргентин эсрэг ттоглосон тоглолтод Gigi Buffon чухал хаалтуудыг хийж байсан ч Английн эсрэг тоглолтод Миланы хаалгач Donnarumma гараанд гарч тоглох магадлал өндөр байна.

Италийн баруун жигүүрийн хамгаалалтад Matteo Darmian харин зүүнд Atalanta Leonardo Spinazzola гарах магадлалтай байна.
Roma багийн хагас хамгаалагч Pellegrini гараанд гарах магадлалтай байгаа бол өнгөрсөн тоглолтын дундын шугамын хослол болох Jorginho болон Marco Verratti дахин гараанд гарч тоглохээ.
Аргентинтай хийсэн өнгөрөгч нөхөрсөг тоглотод шигшээнхээ төлөөх дебютээ хийж гараанд гарч тоглосон Federico Chiesa Английн эсрэг тоглолтод сэлгээнд суух магадлалтай байна. Түүнийг Интерийн Antonio Candreva орлох магадлалтай байна.
Довтолгоонд Lorenzo Insigne гараандаа гарах хэвээр байгаа бол нөгөө нэг довтлогчоор Belotti гарах магадлалтай байна.

Итали (гарааны таамаг): Donnarumma; De Sciglio (Darmian), Bonucci, Rugani, Spinazzola; Pellegrini, Jorginho, Verratti; Chiesa (Candreva), Belotti, Insigne

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue May 15, 2018 10:47 pm
by Жонон
Манчини шигшээгийн жолоог атгахаар болжээ.Анчелотти мэт бааварлаж тойрч зугтаад бхад мань хүнээс өөр зөв сонголт би лав олж харахгүй бна.Зенитээс тачаадан тачаадан өөрийн хүсэлтээр ирж бгаа учаас хурган амбиц бгаа л гэж найдахаас.Вентурагаас лав хол дээр сонголт

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed May 16, 2018 10:01 am
by MGT
Харин юу бодож Вентуратай ДАШТ-руу орно гэж бодсон юм бол оо гэж гайхаад л байна. Манчини ч муулахаар амьтан биш ээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed May 16, 2018 11:37 am
by Tdi
Балод дахин нэг боломж олдлоо.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed May 16, 2018 5:06 pm
by Forza Juve
Манчин ч яахав ээ боломжийн л сонголт... нөхөр оргил үеээ МанСитид л өнгөрөөсөн харагдаад байгаа юм... Тэрнээс хойш Интер, Зенит гээд сүрхий байгаагүй э.