by spain man » Sat Mar 18, 2006 12:29 pm
Лука Тони. 1977 оны тавдугаар сарын 26-нд Италийн Павулло нель Фриньянод тєрсєн. 193 см єндєр, 88 кг жинтэй. Италийн шигшээ болон Сери А-гийн “Фиорентина” багийн тєвийн довтлогч.
Єєртєє итгэлтэй, єндєр нуруутай энэ залууг хєлбємбєгийн замналаа эхэлж байх vед амжилтад хvрнэ гэж итгэж найдсан хvн бараг vгvй. Эв дvй муутай, болхи тоглолттой байсан болохоор тэр.
1994 онд анхны мэргэжлийн гэрээгээ Сери С-ийн “Модена” багтай байгуулав. Эхний улиралдаа тэр тийм ч єндєр амжилт гаргаж чадсангvй. Долоон тоглолтод оролцож хоёр гоол оруулсан даруухан vзvvлэлттэй дуусгажээ. Дараагийн улирал муугvй амжилттай єнгєрч, залуу довтлогч цєєнгvй гоол орууллаа. Харин дараа жилээс эхлэн Тони байнгын шилжилт хєдєлгєєнд орших болжээ. “Тривезо”, “Лодижани”, “Фиоренцуоле”, “Эмполи” клубvvдэд тэр карьераа vргэлжлvvлж байсан юм. Єєр багт тоглож, шинэ орчинд очих болгондоо тэр ур чадвараа ахиулсаар байлаа.
Удалгvй тvvнд єєрийгєє нээн харуулах боломж олдож, Сери А-гийн “Виченца” баг санал тавив. 2000 онд “Виченца”-гийн бvрэлдэхvvнд хийсэн анхны тоглолтдоо Тони “Милан”-ы хаалганд гоол оруулж, гараагаа муугvй эхэлжээ. Тэр тоглолтод баг нь хvчирхэг “Милан”-ыг 2:0-ээр хожиж шуугиан тарьсан юм. Тэр улиралдаа Тони 31 тоглолтод 9 гоол хийлээ. Гэвч тэндээ мєн л удсангvй, “Брешиа” багийг зорьжээ.
Карло Маццонегийн удирдлагад єнгєрvvлсэн хоёр улирал тvvний хувьд таагvй дурсамж vлдээв. Эхний жил 13 тоглолтод оролцож гоол хийж чадаагvй бол дараа жил нь 16 тоглолтод хоёрхон гоол хийжээ. Олон жил даруухан амжилт гаргаж, гундуухан явсан Тони “Палермо”-д ирснээр амьдралд нь эрс єєрчлєлтvvд гарсан юм. Тєвийн довтлогч Тони тэр улиралд 43 тоглолтод 30 гоол хийж багаа элитvvдийн эгнээнд дэвшихэд гол vvрэг гvйцэтгэжээ. Багаа дээд зиндаанд дэвшихэд тvvний амжилт даган дээшилсэн гэж хэлж болно.
Сери-А-гийн томчуудын эгнээнд ороод “Палермо” жижигдсэнгvй. Лидерvvдтэй ана мана vзэлцсээр зургадугаар байрт орж, UEFA-гийн цомд хvрч vзэх эрхтэй болов. Энэ мэдээг хєгжєєн дэмжигчид нь Сери-А-д ялалт байгуулсан дайтай баярлан хvлээн авчээ. Харин лидер тоглогч Тони нь 20 гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтад дєрєвт бичигдлээ.
Эндээ овоо идээших нь vv гэж байтал тэр дахин буйр сэлгэлээ. Энэ удаа тvvний шинэ баг нь хоёр жилийн ємнє Сери-А-д дэвшсэн “Фиорентина” клуб байлаа. 6,8 сая фунт стерлинг зарлагадан байж авсан довтлогч нь єдгєє “Фиорентина”-г хєдєлгєгч гол хvч болоод байна. Єнгєрсєн улирлын сvvлчийн тойрогт “Брешиа”-г хожсоны хvчинд доош унахаас аврагдан 16-д орж байсан энэ баг шинэ улирлын гол сенсаац болоод буй.
Лука Тони 23 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг итгэл тєгс тэргvvлж байна. Тонигийн хийсэн хоёр гоолын ачаар оддын цуглуулга “Милан”-ыг буулган авч, тохиолдлоор ийм амжилтад хvрээгvй гэдгээ нотлон харууллаа. Лука Тонигийн бємбєг эзэмших техник, баруун хєлийн оновчтой, хvчтэй цохилт, гоолын мэдрэмж, єндєр нуруугаа ашиглан хоёрдугаар давхарт тоглох чадварууд нь Италийн шигшээ багийн дасгалжуулагч Марчело Липпигийн анхаарлын гадуур єнгєрсєнгvй.
Харин нэг хvндрэлтэй зvйл нь Италид довтлогчийн байрлалд тоглох авьяаслаг залуус дэндvv олон. Хашир туршлагатай Дель Пьеро, Вьери, Монтелла, залуухан Кассано, Жилардино, Якинта болон Лука Тони. Гэвч энэ байрлалд хоёрхон хvний орон тоо байдаг. Ямартаа ч Тони сvvлийн vед шигшээ багтаа байнга дуудагдах болсон. Энэ нь Итали орон тvvнээс ихийг хvлээж байгаагийн илрэл биз ээ.
Хала Мадрид