~Nazionale Italiana

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby ..::Affictor::.. » Wed May 31, 2006 12:26 pm

Perrotta turns ankle in Italy training
Image


Roma midfielder Simone Perrotta injured his right ankle during training with the Italian FIFA World Cup™ squad on Tuesday.
[/img]
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby RBK » Wed Jun 07, 2006 9:39 am

Перрота амьсгаа нээрээ баг алахиймаа... Бэлтгэл дээр гэмтциймуу???
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby ..::Affictor::.. » Thu Jun 08, 2006 1:16 pm

GAttuso ehnii 2 toglolt orj chadahgvi yum shig bna.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nobun@g@ » Thu Jun 08, 2006 4:52 pm

..::Affictor::.. wrote:GAttuso ehnii 2 toglolt orj chadahgvi yum shig bna.


Харин гэмтлийн улмаас 15 хоногийн амралт шаардлагатай гэнэ. Гэхдээ Липпи oронд нь єєр тоглогч оруулах талаар тvvнйиг хэнээр ч орлуулж чадахгvй гэжээ. Тиймээс тэр багтаа vлдэнэ гэж.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nobun@g@ » Thu Jun 08, 2006 4:57 pm

Image

Чэлсигийн Гана тоглогч Essien эхний тоглолтод Италийг хєнгєхєєн хожно гэжээ. Миний condition 100 гэж ч хэлэхэд болохоор байна. Угаасаа тэр тоглолтод бvгдийн анхааралын тєвд Аппиа бид 2 дээр л байх болов уу гэж том авчээ. Бас хэсгээсээ ямар ч байсан гарна. Хамгийн муудаа л гэхэд Гана 1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтойгоор хэсгээсээ гарна гэж байна.

Хамаагvй яриж байгаад тоглолт дээр Италичvvдад зодуулах гэж байгаан. Энд тэндээс нь жийж ороод л кэкэкэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby ..::Affictor::.. » Fri Jun 09, 2006 12:32 am

Hoortson garuud ve?Italy Ghana iig balbana aa
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nobun@g@ » Fri Jun 09, 2006 12:37 am

..::Affictor::.. wrote:Hoortson garuud ve?Italy Ghana iig balbana aa


Балбах нь яахав. Essien-ийг ажилгvй болгочиж мэдэх юум :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby ..::Affictor::.. » Fri Jun 09, 2006 1:10 am

Zoolhon toglo gej helnee hehe
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

hi

Postby Raul_ag » Fri Jun 09, 2006 8:49 am

ingej tom duuugarch bgaad neg ewgvi awhuulna daaa italy chuud yaj toglodgiiig neg haruuulaad ogoh yum baigaa biz dee baga deer ni handiiig ni darj awcj baihgvi bol heterheeree demiii yum boldgiiig vzvvvleh bailgvi dee :italy
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby Bayaraa » Fri Jun 09, 2006 12:41 pm

"Итали"-аа дэмжээд суучихна даа.

Хүмүүс Итали энэ тэр гэж нэг их ярихгүй байна ... Энэ нь ч сайн байх. Чимээгүй байж байгаад дэлбэлээд өгөөсэй. Жила маань Россидоод өгөөсэй :italy :D
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby ..::Affictor::.. » Fri Jun 09, 2006 4:18 pm

Gila Toni 2 iin neg ne Manai ulamjlaliig zalgah baih aaa.
Hvmvvs ch Italy hesgeesei ch garj chadahgvi gej yariad l bh yum ted ingej bgaad l avraga boldog do.1982 oniig sanah heregtei.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby ..::Affictor::.. » Sat Jun 24, 2006 2:14 pm

Манай Липпи итали дэлхийн аврага болсон ч ажлаасаа огцроно гэж байсан түүний ажлыг хэн авах бол
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nobun@g@ » Mon Jul 10, 2006 7:22 pm

http://www.savefile.com/files.php?fid=3944693

Azzurro

Cerco l'estate tutto l'anno
e all'improvviso eccola qua.
Lei ่ partita per le spiagge
e sono solo quasso' in citta',
sento fischiare sopra i tetti
un aeroplano che se ne va.

Azzurro,
il pomeriggio ่ troppo azzurro
e lungo per me.
Mi accorgo
di non avere piu' risorse,
senza di te,
e allora
io quasi quasi prendo il treno
e vengo, vengo da te,
ma il treno dei desideri
nei miei pensieri all'incontrario va.

Sembra quand'ero all'oratorio,
con tanto sole, tanti anni fa.
Quelle domeniche da solo
in un cortile, a passeggiar...
ora mi annoio piu' di allora,
neanche un prete per chiacchierar...

Azzurro,
il pomeriggio ่ troppo azzurro
e lungo per me.
Mi accorgo
di non avere piu" risorse,
senza di te,
e allora
io quasi quasi prendo il treno
e vengo, vengo da te,
ma il treno dei desideri
nei miei pensieri all'incontrario va.

Cerco un po' d'Africa in giardino,
tra l'oleandro e il baobab,
come facevo da bambino,
ma qui c'่ gente, non si puo' piu',
stanno innaffiando le tue rose,
non c'่ il leone, chisse' dov'่...

Azzurro,
il pomeriggio ่ troppo azzurro
e lungo per me.
Mi accorgo
di non avere piu' risorse,
senza di te,
e allora
io quasi quasi prendo il treno
e vengo, vengo da te,
ma il treno dei desideri
nei miei pensieri all'incontrario va

Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby ..::Affictor::.. » Tue Jul 11, 2006 12:29 am


Энэ зурган дээр нэг од нэмэгдлээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby RBK » Sun Aug 13, 2006 10:57 am

..::Affictor::.. wrote:

Энэ зурган дээр нэг од нэмэгдлээ

Тэгээд, миний зураг хаа байнаа?? Харагдахгүй л байшд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby ..::Affictor::.. » Mon Aug 14, 2006 11:23 am

Манайх энэ сарын 16нд хорваттай нөхөрсөг тоглолттой манай ганц хожиж үзээгүй баг маань Хорват билээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby ..::Affictor::.. » Wed Aug 16, 2006 10:10 pm

Image
Энэ шинэ коач юу хийгээд байгаа юм бол манайхан нээрээ эдлүүлсэн байна би дөнгөж сая тоймыг нь үзлээ Итали ингэж хамгаалдаг болчихсон юм байх да
Болимоор юм одоо 9сарын2нд ингэх юи бол бүтэхгүй,Шигшээдээ орж үзээгүй нөхдийн тоглуулая гэж бодсон юм байх да


Italy squad:

Goalkeepers
Marco Amelia (Livorno), Flavio Roma (Monaco)

Defenders
Daniele Bonera (Milan), Giorgio Chiellini (Juventus), Giulio Falcone (Sampdoria), Manuel Pasqual (Fiorentina), Christian Terlizzi (Sampdoria), Luciano Zauri (Lazio), Cristian Zenoni (Sampdoria)

Midfielders
Massimo Ambrosini (Milan), Gennaro Del Vecchio (Sampdoria), Massimo Gobbi (Fiorentina), Fabio Liverani (Fiorentina), Stefano Morrone (Livorno), Angelo Palombo (Sampdoria), Franco Semioli (Chievo)

Forwards
Andrea Caracciolo (Palermo), David Di Michele (Palermo), Antonio Di Natale (Udinese), Mauro Esposito (Cagliari), Cristiano Lucarelli (Livorno), Tommaso Rocchi (Lazio)
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby maNba » Wed Aug 16, 2006 10:17 pm

хаха энд чинь хуучин бууны хугархайнуудаас ганц нь ч болов бнуу...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Nomer 10 » Thu Aug 17, 2006 7:16 am

Байхгүй ээ. Энэ зун ч бичигдээгүй хууль ямар их батлагдаж байнаа. Бразил хожиж чаддаггүй Норвегиа бас л барсангүй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ..::Affictor::.. » Thu Aug 17, 2006 10:43 pm

ImageItaly 0 - 2 CroatiaImage

Гоол:Eduardo 28 (C), Modric 43 (C)

Italy: Amelia; Zenoni, Terlizzi, Falcone, Chiellini; Del Vecchio (Di Natale 85), Liverani (Palombo 57), Ambrosini (Gobbi 75); Rocchi (Di Michele 57), Lucarelli (Caracciolo 65), Esposito (Semioli 46)

Croatia: Pletikosa; Simunic, N Kovac (Leko 46), Srna (Kranjcar 46); Sabljic, Modric, Knezevic, Klasnic (Balaban 62); Seric (Corluka 46), Eduardo (Olic 79), Rapajc (Petric 56)

Ref: Kircher (Ger)
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby maNba » Fri Aug 18, 2006 1:20 am

яагаад зодолдоод байваа...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby ..::Affictor::.. » Thu Oct 12, 2006 11:55 am

2 дараалж хожлоо,
Тони Инзагиг гаргана гэж байсан ч Якүнтаг гаргажээ,
Image

Украйнд хийсэн хожлийн гоал
Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby orangeman » Wed Oct 25, 2006 11:28 pm

ALESSANDRO NESTA
Энэ тvvх 1976 оны гуравдугаар сард эхэлсэн юм. Энэ сарын 19-нд төмөр замын ажилчин Жузеппа Неста, тvvний эхнэр Мария нар? 4,1 кг хvvтэй болж, Алессандро гэсэн нэр хайрлажээ.

Сандро хvv бусдын л нэгэн адил өсч томрон, сургуульд суралцав. Хичээл тарсны дараа? тэр найзуудтайгаа ихэвчлэн хөлбөмбөг тоглоно. Харин тэр vед хэн ч тvvнийг өдгөө бидний мэддэг алдартай хөлбөмбөгч болно гэж төсөөлөөгvй байлаа.

1984 оны есдvгээр сарын нэгэн өдөр Сандро өөрийн эцэг Жузеппа болон Фернандо ахтайгаа хамт хот оров. Учир нь тvvний ах нурууны өвчтэй байжээ. Эмч ахыг нь vзээд спортоор хичээллэхийг зөвлөсөн байна.

Харин Фернандо хөлбөмбөгийг сонгожээ. Сандро ч ахаасаа хоцрохыг хvсээгvй тул ааваасаа гуйж байгаад Фернандогийн араас секцэнд орсноор хөлбөмбөгийн алдарт замнал нь эхэлсэн юм.

“Лацио”. Өөр юу ч биш
Алессандро эхэндээ чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Тvvний тоглолт дасгалжуулагчийн анхааралд дорхноо өртжээ. Удалгvй хэд хэдэн багийн скаут тvvн рvv шуналын харц унагаад байв.

Чухам тэр vе Нестагийн ирээдvйн амьдралыг шийдсэн чухал мөч байлаа. Эхэндээ “Рома” залуу одыг хамгийн их сонирхож байсан. Сандро ч Ромын клубт ороход татгалзах зvйлгvй байв. Гэвч эцэг нь? энэ тухай сонсохыг ч хvссэнгvй. Зөвхөн “Лацио”, өөр юу ч биш. Ингэснээр аав нь “Рома”-гийн хvсэлтийг тасалдуулж дөнгөв. Бодож байсан ёсоор “Лацио” залуу тоглогчийг элсvvлэх хvсэлтээ илэрхийлсэн байна. Сонгон шалгаруулалтад 300 гаруй залуу хөлбөмбөгч орсон боловч Сандро “Лацио”-гийн гишvvн болох эрхийг тvвэггvй авчээ. Шинэ багтаа тэр амархан дасав.
Image
Бэлтгэл хийхийнхээ хажуугаар хичээлээ ч орхисонгvй. 1989 онд Сандро өөрийгөө ялж чадсан гэж болно. Тэр жил залуу тоглогч 22 см өсчээ. Эмч нар vvнийг нь хөлбөмбөгөөр хичээллэсний ач гэж хэлсэн байна.? Бие өсөхийн хэрээр амжилт нь өсч эхлэв.

Анхны амжилт нь тvvнд өсвөрийн багт ирлээ. 1991 оны зургадугаар сарын 16-нд “Лацио” өсвөрийн лигийн финалд “Падова”-г буулган авчээ. 1993 оны зун Алессандро vндсэн бvрэлдэхvvний цугларалтад хамрагдахаар Австрийг зорилоо. Залуу тоглогч дасгалжуулагч Дино Зоффын хараанд өртсөн нь энэ. Улирлын өмнөх бэлтгэл дээр Алессандро маш амжилттай тоглож, дасгалжуулагчийн итгэлийг хvлээсээр? байлаа.

Энэ нь тvvнд энэ улиралд vндсэн бvрэлдэхvvнд багтах юм биш байгаа гэсэн итгэлийг төрvvлж байсан юм. Үнэхээр улирал дуусахаас өмнө буюу 1994 оны гуравдугаар сард Зофф 18 настай Нестаг “Удинезе”-гийн эсрэг тоглолтод талбайд гаргалаа. “Би тvvнийг яг л салхинд хийссэн навчис шиг чичирч байсныг сайн санаж байна. Тэр vед Сандро талбай дээр vнэхээр сайн байсан шvv. Би хэзээ ч тvvний авьяас чадварт эргэлздэггvй байлаа” хэмээн Дино Зофф хожим энэ талаар дурсчээ.
Image
1994 онд Ромын клубт Зденек Земан ирэв. Тэр ирэнгvvтээ гурван довтлогчтой хувилбараар тоглож эхэлжээ. Тиймээс тэр улиралд “Лацио” олон гоол оруулж, мөн олныг алдаж байлаа. Тэр vед тvvний баг яг л шархадсан юм шиг харагдаж байсан юм. Тоглогчид нь багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байв. Сандро ч талбайд гарах нь багасчээ. ?

Анхны амжилт
1995 онд Алессандрогийн амьдралын хамгийн чухал vйл явдал тохиолдлоо.
“Лацио” улсынхаа аваргад тааруухан өрсөлдөж, хvснэгтийн дундуур байр эзэлсэн бол UEFA-гийн цомын хоёрдугаар тойргоос мултарсан байв. Арваннэгдvгээр сарын дундуур тэр найзуудтайгаа Элба арал дээр амарч байлаа. Гэтэл залуучуудын шигшэ багийн дасгалжуулагч Чезаре Мальдини тvvн рvv гэнэт утасдав.

Залуучуудын Европын АШТ-ий урьдчилсан шатанд Украинтай хийх тоглолтод тоглуулахаар дуудсан нь тэр байж. 19 настай Нестагийн хувьд энэ дуудлага оргил өөд тэмvvлэх замын эхлэлийг тавьж өгсөн юм. Уг тоглолтод Неста голлох vvрэг гvйцэтгэж, украин залуусыг 2:0-ээр хожсоноор италичууд Европын АШТ-д оролцох эрхтэй болжээ. Зургаан сарын дараа тэр Барселонд сvvлчийн шийдвэрлэх гоолыг хийснээр талбайн эзэн испаничуудыг цуврал торгуулийн цохилтоор хожиж, Итали оронд Европын аваргын хэргэмийг авчирлаа.

Энэ явдал дорхноо шигшээ багийн дасгалжуулагч Арриго Саккигийн анхааралд өртөж, томчуудын багт багтан жинхэнэ Европын АШТ-д оролцох vvд хаалгыг нээж өгөв. Хэдийгээр шигшээ багийн 22 тоглогчийн тоонд багтсан ч “Евро-96”-д тэр сэлгээнд суусаар цагийг өнгөрvvлжээ.

Үvнээс гурван сарын дараа Алессандро шигшээ багтаа анхны тоглолтоо ДАШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан Молдавын эсрэг хийлээ. Энэ мөчөөс хойш тэр шигшээ багтаа байнга дуудагдаж, тоглолт болгонд нь оролцох болжээ. Учир нь Арриго Сакки vvрэгт ажлаа хvлээлгэн өгч, Чезаре Мальдини ерөнхий дасгалжуулагч болсон байлаа. Мальдини залуу хамгаалагчийн юу чаддагийг хэнээс ч илvv мэдэх тул, шигшээ багийн хаалга Нестагийн өмнө vргэлж дэлгээстэй байсан юм.
Image
Эрикссонтой хамт
“Лацио” дахиад л дасгалжуулагчаа солилоо. Энэ удаа Земаны оронд “Сампдори”-г гайхамшигтай удирдаж байсан, Шведийн мэргэжилтэн Свен Горан Эрикссон Ромын багт ирэв. Тvvний анхны улирал санаснаас илvv амжилттай өнгөрчээ. Хэдийгээр Сери-А-д долдугаар байр эзэлсэн ч Италийн цомыг хvртэж, UEFA-гийн цомын финалд шалгарав. Шигшээд тэд нутаг нэгт “Интер”-т дийлдсэн юм.

Харин дараагийн улирлыг “Лацио” таруухан эхлэв. Гэвч улирлын дундуур гайхамшгийг бvтээж, 16 дараалан ялсан байна. Энэ гэнэтийн амжилтынхаа хvчинд тэд улирлын төгсгөлд хоёрдугаар байр эзэлжээ. Тvvгээр ч vл барам Италийн цомын финалд “Милан”-ыг буулгаж авахад Неста гол баатраар тодров. Эхний тоглолтондоо “Милан” 1:0-ээр хожоод байв.
Image
Хариу тоглолт тун ширvvхэн өрнөж, 47 дахь минутад Альбертини “Лацио”-гийн хаалганд гоол хийх vед бvх зvйл ойлгомжтой болсон санагдаж байлаа. Гэвч тийм биш байжээ. “Лацио” дараалан хоёр гоол хийж, байдлыг арай дээрдvvлэв. Одоо дахиад ганц гоол. Хvсэн хvлээсэн тэр гоолыг Неста оруулж чадсанаар Ромын баг vнэмшмээргvй ялалт байгуулсан байдаг. Энэ ялалтын дараа Чезаре Мальдини тvvнийг ДАШТ-д оролцох шигшээ багт урилаа.

Хамгийн анхны? ДАШТ нь Сандрод тийм ч сайхан дурсамж vлдээсэнгvй. Хэсгийн сvvлчийн тоглолтоо италичууд Австритай хийсэн бөгөөд эцсийн vр дvн тодорхой байлаа. Харамсалтай нь тоглолт эхлээд тавхан минутын дараа Алессандро гэмтэл аван талбайг орхих нь тэр.? Энэ хvнд гэмтлийн улмаас тэр ДАШТ-ийг орхисон юм.
Image
Зуун саяар vнэлэгдэх ялалтууд
ДАШТ-ий дараа “Лацио” санаанд багтамгvй их мөнгө буюу 109 сая доллараар шинэ тоглогчдыг худалдан авав. Салас, Михайлович, Консейсао, Коуту, Вьери, Де Ла Пенья, Станкович зэрэг одод Ромын клубийг зорьжээ. Гэхдээ улирлын эхний тоглолтуудад Неста, Вьери хоёр гэмтлийн улмаас оролцсонгvй. Тэр улиралд “Лацио” дэндvv олон боломжийг ашиглаж чадалгvй алдсанаар “Милан”-ы ард хоёрт оржээ. Харамсалтай байсан боловч мөнгөн медальтайгаа эвлэрэхээс аргагvй.

Харин Алессандр энэ хооронд ур чадвараа ахиулсаар, дэлхийн шилдэг хамгаалагчид тооцогдох болоод байлаа. Тэднийг ганц тайвшруулсан зvйл нь “Лацио” цомтой багуудын цомын тэмцээнд тvрvvлсэн явдал байлаа. Финалд Эктор Куперын удирдсан “Мальорка”-г буулгаж авсан юм. Зун нь Виери “Лацио”-г орхилоо. Харин тvvний оронд Симеоне, Верон, С.Инзаги нар ирсэн байв. Ромын клуб урьдын адил хvчтэй байгаагаа харуулж, Европын супер цомын төлөөх тоглолтод “МЮ”-г буулган авлаа.

Шийдвэрлэх гоолыг Марсело Салас хийжээ. Тэр улиралд “Лацио” урьдынх шигээ сайн тоглохгvй байсан боловч аваргын төлөөх тэмцлээс хараахан хасагдаагvй л байлаа. Тэгж явсаар сvvлчийн тойргийн тоглолт бvгдийг шийдэхээр болжээ. Гэтэл санаанд оромгvй зvйл болж дундаж баг “Перужиа” тэргvvлэгч “Ювентус”-ыг 1:0-ээр хожсоноор “Лацио”-г аварга болоход том тус хvргэсэн юм. Гэхдээ энэ нь тэдний сvvлчийн тvрvv байлаа.

Зун нь Бельги, Голландад болсон Европын АШТ-д италичууд хэцvvхэн өрсөлдөгчөө буулгаж авсаар финалд шалгарсан ч эцсийн мөчид ялалтаа алдсаныг хөлбөмбөгийн хорхойтнууд? санаж байгаа бизээ. Дахиад л гартаа байсан алтан медалиа алдчихав. Удалгvй шинэ улирал эхэллээ. Өнгөрсөн жил дээд зэрэглэлийн довтлогч дутагдаж буйг ойлгосон “Лацио” зун нь Креспо, Лопес болон Перуцци, Дино Бажог эгнээндээ элсvvлжээ. Харин тус багийг Консейсао, Алмейда, Эрикссон нар орхисон байна.

Сандро урьдын адил гайхалтай сайн тоглосоор, багийнхандаа хожих итгэл найдвар авчирсаар. Тэр ч байтугай “France Football” сэтгvvлийн газраас зарладаг Европын шилдэг хөлбөмбөгчийг тодруулах санал асуулгад тавдугаар байр эзэлжээ. Энэ бол хамгаалагч хvний хувьд том амжилт байв. Гэвч “Лацио”-гийн амжилт уруудсаар байлаа. Италийн АШТ-д гуравдугаар байр эзэлсэн бол Италийн цом, Аваргуудын лигт ямар ч амжилт гаргасангvй. 2001 оны зун гэхэд баг нь дампуурлын ирмэг дээр ирсэн байв. Энэ хvнд vед бvгд л багаа орхин явж байсан боловч Неста vлджээ.

“Милан”-ы төлөө
2002 оны наймдугаар сард Неста 30,2 сая еврогоор vнэлэгдэж “Милан-”-ыг зорилоо. Энэ мэдээг сонссон “Лацио”-гийн балиашгууд Ромын гудамжинд бослого гаргах дөхжээ. Гэвч ирээдvйгээ бодвол энэ нь зөв алхам байсан юм. “Милан”-д ирсэн эхний улиралдаа л тэрбээр амжилт, ялалтыг дагуулж, Аваргуудын лигийн финалд “Ювентус”-ыг хожжээ. Дараагийн улиралд багийн лидер Мальдинитай гайхалтай хөл нийлж, Сери А-д тvрvvлсэн байна.
Image
2004-2005 онд ч “Милан” муугvй хvч vзэж Сери-А, Аваргуудын лигт хоёуланд нь дэд байр эзэлсэн юм. Неста өдгөө Италийн шигшээ болон “Милан”-ы сольшгvй тоглогч хэвээр байна. Тэр Италийн шилдэг хамгаалагчдын залгамж халааг нэр төртэй авч явсаар зодог тайлах биз ээ.
Image
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby orangeman » Thu Oct 26, 2006 11:11 pm

Женнаро Гаттузо
1978 оны есдvгээр сарын 1-нд төрсөн. Италийн шигшээ болон Сери А-гийн “МИЛАН” клубийн хагас хамгаалагч. 177 см өндөр, 77 кг жинтэй.
Image
Амжилт
Аваргуудын лигийн аварга 2002-2003
Сери А-гийн аварга 2003-2004
Италийн цом 2002-2003
Италийн супер цом 2004
Европын супер цом 2003
Хоч нь-Рингио, манаач нохой, архирч буй нохой.
Эхнэр Моника, охин Габриэлийн хамт амьдардаг. Мөн гэртээ Сэм нэртэй ротвейлер нохой тэжээдэг.
Image
Талбай дээр эцсийн мөч хvртэл тэмцэж, эсрэг багийн довтлогчдод ихээхэн тvвэг уддаг болохоор балиашгууд нь тvvнийг “манаач нохой” гэж хочилдог. Мөн тvvний зан чанарыг санаачилгатай, тэсрэлттэй, шургуу, шийдэмгий хэмээн тодорхойлох нь бий. Жирийн vзэгчийн нvдээр харахад Гаттузо талбай дээр төдийлөн vvрэг хvлээдэггvй мэт. Гэхдээ тэр багийнхаа гол амин сvнс юм. Арын хагас хамгаалагчийн байрлалд тоглодог болохоор довтолгоонд барагтай оролцдоггvй. Яг л Вьейра, Эмерсон, Макелеле шиг.

Ер нь Гаттузо хөлбөмбөгч болох нь багаасаа тодорхой байсан гэж болно. Тvvний эцэг Франко цагтаа муугvй довтлогч байсан бөгөөд гэрээр нь хөлбөмбөгчид байнга орж гарна.
Бяцхан Женнарог дөрвөн нас хvрэх төрсөн өдрөөр аав нь хөлбөмбөгийн бөмбөг, тоглолтын иж бvрэн хувцас бэлэглэжээ. Энэ нь алдартай багийн хувцас байгаагvй ч хvvд том бэлэг болов. Тэр хувцсаараа гангарч, vеийн хvvхдvvддээ гайхуулах дуртай байв.

12 настайдаа “Перужа”-гийн өсвөрийн багт уригдлаа. Тэндээ зургаан жилийн турш томчуудад нухлуулсаны эцэст 1996 онд Сери-А-д анхны тоглолтоо хийлээ. Гэвч тэр өөрийн өсч өндийсөн багтаа удаан тоглох хувьгvй байжээ. Багийн удирдлага нь тvvнийг Шотландын “Рейнжерс”-т зарав. Хэдий дургvй байсан ч Гаттузо тоглолтын арга барил, хэмнэл огт өөр Шотландыг зорилоо. Харин энэ vеэр тэр ирээдvйн эхнэр Моникатай танилцжээ. Шотландад өнгөрvvлсэн нэг улиралд Гаттузо байрлалаа ялимгvй өөрчилж, довтолгоонд идэвхтэй оролцож байсан бөгөөд 40 тоглолтод 7 гоол оруулжээ.

Гэхдээ л Шотландын лиг тvvнд тохирохгvй болох нь тодорхой байсан юм. Тиймээс нэг улирлаа хурдхан дуусгаад нутагтаа харихаар шийджээ. Энэ удаа тvvний сонголт өндөр цалинтай тоглогчдоороо алдартай “Салернитана” баг дээр тогтлоо. Гэвч тэндээ хэдхэн сар болоод дахиад л явж, шинэ багийн эрэлд гарав. Энэ vеэр “Рома”-тай бараг гэрээ байгуулчихаад байсан боловч эцсийн мөчид шийдвэрээ өөрчилж, “Милан”-ы саналыг хvлээж авчээ. Энд л тэр өөрийн тоглолтын арга барилаа олж авч, нэр алдарт хvрэх эхлэл нь тавигдсан юм.
Image
Мөрөөдлийн багтаа ирсэн Гаттузо “Милан”-ы төлөө долоон жил тогтвортой хvчин зvтгэж байгаа бөгөөд багийнхаа салшгvй нэг хэсэг болж чаджээ.

Ширvvн төрхтэй энэ залуу хөлбөмбөгөөс гадна буяны vйлст ч ихээхэн идэвхтэй оролцдог. Тэрбээр 2003 оны арванхоёрдугаар сарын 17-нд “Рино” нэртэй фонд байгуулсан. Энэ фонд нь амьдралын боломж муутай хvvхдvvдэд хөлбөмбөгөөр хичээллэхэд нь туслах зорилготой аж. “Би хvvхдvvдэд тус болохыг vргэлж хvсдэг байсан. Тийм ч учраас энэ санг нээсэн юм. Хөлбөмбөгт авьяастай, дур сонирхолтой боловч ар гэрийн гачигдлаас болж энэ хvслээ орхиж буй олон хvvхэд бий. Харин би тэдэнд мөрөөдлөө биелvvлэхэд нь туслах болно” гэж Гаттузо ярьж байна. Одоо фонд нь өргөжин тэлсээр 500 сая еврогийн хөрөнгөтэй болжээ. Мөн Гаттузо бvх л Италид алдартай хөлбөмбөгийн сургууль байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Гаттузо Италийн шигшээ багийн цэнхэр цамцыг 2000 оноос хойш өмсөж байна. Энэ хугацаанд 45 тоглолтод оролцож 4 гоол оруулжээ.
Image
Өрсөлдөгч багийнхаа довтлогчдыг өдөж уурлуулан, сэтгэлзvйн хувьд тоглолтоос гаргадгаараа тэр тун алдартай. Ширvvн төрхтэй, хэрvvлч энэ залуу өдгөө Германд чимээгvйхэн vvргээ биелvvлсээр явна. Италичуудын гаргаж буй амжилтад ч Гаттузогийн vvрэг их билээ.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby orangeman » Thu Oct 26, 2006 11:12 pm

italy ch uneheer goy bag shuu euro2008iig avchaasai
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 49 guests
cron