Page 3 of 7

Re: USA soccer

PostPosted: Sun Jun 13, 2010 11:32 am
by CAHAKA
Бага зэрэг азгүй л байсан болохооос Англиас лав илүү довтолж байсан.

Re: USA soccer

PostPosted: Sun Jun 13, 2010 11:33 am
by God_Moon_Bloom
Сонирхолтой л тоглолт боллоо. Америк жаахан ширүүн довтолсон бол Английг хожих боломжтой байлаа шдээ. Греен баахан сандраад байсан. Тэгээд нэг сул цохилт алдчихсан. Америк анхнаасаа тэнцэх гэж гарч ирсэн нь тодорхой байна. Талбайд 5 хамгаалагч илгээсэн юм биш үү? тэгээд гоол хийгээд тайвшраад олигтой ч довтлоогүй. Тэрнээс биш Англиас хамаагүй сайн тоглоллоо.
Америк хаалгагч Тим Ховард бол 10 онооноос 10 авахаар тоглоллоо. Ямар ч олон супер сэйв хийв. Хэрвээ тэр Америкт биш Англид тоглодог байсан бол дэлхийн аварга баг Англи болоход ойрхон байх байлаа. Дэлхийн шилдэг хаалгагчдын нэгт өнөө цаг үеийн Америк эр тодорчихжээ.
Хамгаалалт бас чанга байсан. Ялангуяа Францын Реннес - т тоглодог ахлагч Карлос Боканегра, дасгалжуулагч Боб Брэдлигийн хүү Майкл Брэдли, алдарт Ас Милан - д тоглодог Огучи Оневу, Германы Ханновар 96 - д тоглодог Стив Черондоло, Английн Ватфордод тоглодог Жая ДеМерит гэсэн хамгаалалтын хэсэг гарсан.
4 дахь минутанд нэг л алдаа гаргасан. Стивэн Жерард - ыг ер нь яг тэр үед анхаарал муутай тоглосоноос Английн ахлагчыг хоосон орхиод цохиулчихсан. Тим Ховардад хаах ямар ч боломж байгаагүй л дээ. Харин түүнээс хойш Английн довтолгоо жигүүрээр их сайн явсан, ялангуяа Ливерпүүлийн од Глен Жонсон нилээн довтолгоог жигүүрээс оруулж, хуурч пааслаад л Америк хамгаалагчдыг сандаргаж байсан. Гэхдээ Оневу, Боканегра тэргүүтэй хамгаалагчид Хески, Рүүний сүүлд гарч ирсэн Крауч энэ тэрийг бараг тоглуулаагүй. Гэхдээ хамгаалагчид яг бүрэн төгс байж чадаагүй л дээ, хэд хэдэн удаа алдаа гаргасан ч алдааг нь Тим Ховард залруулж жинхэнэ багийн тоглолт гаргасан. Ялангуяа Глен Жонсон их аюул дагуулж байсан даа. Аарон Леннон нэг гоё төв рүү паас хаясан ч түүийг нь чулуу болгох довтлогч гараагүй, Хески Ховардын эсрэг Рүүнийтэй цуг хоёууллаа гарч ирсэн ч оруулж чадаагүй. Глен Жонсон хамгаалагч хуураад хаалга руу цохисон ч өнөөх гайхал Тим Ховард хаачихсан. Франк Лампардын хүчтэй цохилтыг бас л Ховард хаасан. Уг нь Англи - д олон боломж гарсан ч Ховард гайхамшигтай байлаа. Харин Америк хамгаалалт үе үе алдаа гаргаад байсан ч ерөнхийдөө тун дажгүй хамгаалсан 10 онооноос 7 оноо авахаар байлаа.
Английн Фүлхэм - д тоглодог Клинт Демпси, Бекхамын хамтрагч Ландон Донован, Германд бүртгэлтэй Рикардо Кларк, 86 дахь минутаас сэлгээгээр Английн Болтон - д тоглодог Стуарт Холден нар дунд гарсан. Ландон Донован миний бодлоор маш сайн тоглосон. Хэдий гоол хийгээгүй ч түүний паас, довтолгоо бол Америк дотроо өнөөдөр шилдэг байлаа. Түүний гоёсмог паасыг гоол болгох хүн л өнөөдөр байсангүй. Маш хурдтай тоглогч байсан яг хэвээрээ л байна. Клинт Демпси ч гоё тоглосон, нэг гоол хийсэн. Гоол хэдийгээр түүний сайных биш хаалгагчын муугаас болж орсон ч гэлээ тэгж хуураад цохино гэдэг бол бас л авьяс.
10 онооноос 7 оноо өгье.
Харин довтолгоо бол маш муу байсан л даа. Яг Финиш буюу төгсгөлөө л муу хийгээд байлаа. Уул нь тийм муу хаалгагч зогсож байхад жаахан цохиод байсан бол хожил манай тийшээ хандрах байлаа. Спайны Вилареалд бүртгэлтэй Жозе Алтидор, нутагтаа тоглодог Роби Фэндли, сүүлд сэлгээгээр Эдсон Баддли нар талбайд гарсан. Эдсон Баддли 10 - аадхан минут тоглоход баг нь хамгаалалтанд шилжээд ганцаараа довтлогч хийсэн болохоор сайн тоглосон эсэх нь мэдэгдээгүй. Жозе Алтидор нэг мангас биедэж хамгаалагчаас сугарч гарч ирээд хаалга руу цохисон ч түүнийг нь Греен бацаан хаачихсан. Донованы нэг гоё паасыг гоол болгож чадаагүй. Толгой муу ажилсан. Фэндли бол бүүр ч муу. Уул нь мангар хурдтай байсан ч ер нь хаалга руу оновчтой цохисон уу?.
Энэ хэсэгт 10 онооноос 5 оноо өглөө.
Тэмцээний шилдэг тоглогч яах аргагүй Тим Ховард.

Одоо 6 сарын 18 - нд хэсгийн хоёр дахь тоглолт Слован - тай тоглоно. Хэсгийнхээ хамгийн том багтай оноо хуваасан юм чинь сэтгэл санаа өөдрөг байх нь тодорхой. /хожигдсоноос дээр шдээ/. Слован дээр довтолгоо тийм муу ажилахгүй байхаа. Тэгээд 23 нд Алжиртай. Энэ хооронд Жозе Алтидор бүрэн фит болох хэрэгтэй байна. Америкийн гол довтлогч шдээ ерөөсөө. Ирэх тоглолт 5-3-2 биш 4-4-2 гэсэн сонгодог гараа хармаар байна. Шотландын Ранжерст тоглодог ДаМаркус Бийслиг үзмээр байна. Бас л гоё тоглогч шдээ.

Re: USA soccer

PostPosted: Mon Jun 14, 2010 6:47 pm
by o_baatar316
Нээрээ тэр гэмтэл нь гайгүй юу ?! Хэски нэг гулгаад цээж рүү нь орцийшд.

Re: USA soccer

PostPosted: Sat Jun 19, 2010 12:55 am
by Yes Man
Гэмтэл гайгүй гэсэн.......
Сая Слованиаг гоё нухлаа...... 3 - 2 оор...... **н** хар шүүгч эргүүтэж өөрийгөө булшлах юм хийлээ дээ......
Тэгээд 2 - 2 тэнцлээ...... Сүүлийн гоол тооцоогүй..... Манайх Америк бол үнэхээр гоё оноогоо нөхсөн шдээ...... Илт сэргээ болсон л доо...... Одоо Роберт Греений үел дүүгийн баг Алжиртай тоглоод нухаад хаячих хэрэгтэй....... Англи, Слованиа хоёр заавал нэгнийгээ хожиж байж хэсгээсээ шалгарах учиртай........ Хоёр золиг тэнцчихвэл бүгд таван оноотой болно...... Тэхээр Алжирыг Америкчууд 3 ба түүнээс илүү гоолоор хожих хэрэгтэй........
Ландон Донован гоолдсон шд..... 2006 онд гар нэг гоол хийсэн бол 3 дэлхийд гоолдсон анхны Америк болох байсан байх шүү.....

Re: USA soccer

PostPosted: Sat Jun 19, 2010 9:52 am
by Yes Man


бүх гоолууд..... эсрэг багийн 2 дахь гоол бол отон байсан юм биш үү?.....
намайг зурагт асаахад хоёр нойл болчихсон явж байсанаа гайхалтай оноогоо барьсан.... ялангуяа Ландон Донован бол төгс гоол хийсэн дээ...... Тэр мэдрэмж энэ тэр бол төгс......

Бас дасгалжуулагч Боб Брэдлигийн хүү Майкл Брэдли зүгээр нэг шигшээд багтаагүй гэдгээ харууллаа.... аавынхаа нэрийг бас гаргалаа..... ямартай ч хоосонгүй 1 гоол.....



Эдугын гурав дахь гоол..... Энийг тооцоогүй.... Энэ хараал идсэн шүүгчийг дээ....

Re: USA soccer

PostPosted: Sat Jun 19, 2010 10:56 am
by che
Энэ нээрээ тооцоогүй гоал нь юун оффсайд л байна шт угна.

Re: USA soccer

PostPosted: Sat Jun 19, 2010 2:09 pm
by Yes Man
Image
Танилц.... Коман Коулибали.... Майли гэнэ үү? нэг орны хөлбөмбөгийн шүүгч.... Амьдралдаа анх удаагаа дэлхийн аварга шүүж үзсэн нь Америк, Словакын тоглолт байлаа.....
Мань эр дэлхийн аварга дуустал дахин шүүхгүй болж магадгүй гэсэн..... таарвал би лав шууд буудаж унагаан муу пиздаг..... харваас архичин муу ****2.... *мх** муу шаар......

Re: USA soccer

PostPosted: Sun Jun 20, 2010 5:24 am
by che
Image

Re: USA soccer

PostPosted: Sun Jun 20, 2010 5:34 pm
by Nomer 10
Узбек, мали, киргиз, бас баахан азиуд. Баахан л Өврэботонгууд. Блаттер ч хөлбөмбөгийг завааруулж дууслаа шүү. Хөлбөмбөг өндөр хөгжсөн орны шүүгч нар хасагдах шатанд гараад эхлээсэй. Гэтэл тэр Испаний Ундиано шиг гарууд бас их байнаа. Германы Штарк бол Бэндэслигт үнэн швах гар. Вэбб яаж тэнэгтдэг билээ бас. Яамаар ч юм бэ дээ. Тэгээд техник оруулий гэхээр хөлбөмбөг ярих хүнгүй болчих гээд байдаг. За буянаараа болог.

Re: USA soccer

PostPosted: Tue Jun 22, 2010 11:56 am
by Yes Man
che wrote:Image

ашгүй энэ хар шүүгчийн эрхийг нь хасчихлаа.... одоо буудаж алах хэрэгтэй........

Re: USA soccer

PostPosted: Tue Jun 22, 2010 8:30 pm
by attilla
Yes Man wrote:Image
Танилц.... Коман Коулибали.... Майли гэнэ үү? нэг орны хөлбөмбөгийн шүүгч.... Амьдралдаа анх удаагаа дэлхийн аварга шүүж үзсэн нь Америк, Словакын тоглолт байлаа.....
Мань эр дэлхийн аварга дуустал дахин шүүхгүй болж магадгүй гэсэн..... таарвал би лав шууд буудаж унагаан муу пиздаг..... харваас архичин муу ****2.... *мх** муу шаар......

чамд буу байгаамуу :grin:

Re: USA soccer

PostPosted: Wed Jun 23, 2010 9:29 pm
by Yes Man
буу олвол амархан шдээ.... шагын хар тамхичин дээр очоод 150 - 200 ногоон гаргаад ирэхэд гар буу 10 сумтай гаргаад өгнө... кэдэн жилийн өмнө гангста болж тоглох хүсэлтэйдээ ийм буу худалдана аваад хэсэгтээ онгирч л явлаа..... амархан шдээ....

Re: USA soccer

PostPosted: Wed Jun 23, 2010 9:39 pm
by Yes Man
Image

Do-or-Die time

За одоо цагын дараа гэхэд тоглолт эхэллээ.....

Манай гараа

-----------------Тим Ховард-------------

Стив Черондоло---Жая ДеМерит---Карлос Боканегро---Жонаден Борнстейн

Ландон Донован---Майкл Брэйдли---Морис Эду---Клинт Демпси

Херкулез Гомез---Жози Алтидор

Өнгөрсөн Словений эсрэг тулаанд гоолдсон ч шүүгчээс болж гоолоо алдсан Морис Эду гараанд гарч Торресийг орлохоор болсон байна...... Огучи Оневу өнөөдөр сэлгээнээс үзэх бололтой... Ямар нэг гэмтэл алга коуч суулгасан байна.... Урд Фендлигийн оронд Гомез гарахаар болж..... Өөр олигтой өөрчлөлт үзэгдсэнгүй.....

Жози Алтидор өвчтөй өчигдөр бэлтгэл хийгээгүй гэсэн ч өнөөдөр тоглохоор болжээ....

Re: USA soccer

PostPosted: Wed Jun 23, 2010 10:53 pm
by Monteyne
Ахиад нэг гоол идүүлчихлээ
энэ яг яагаад байгаа юм бол?

Re: USA soccer

PostPosted: Wed Jun 23, 2010 11:56 pm
by Jo_amka
Донован ч баатар боллоодоо

Re: USA soccer

PostPosted: Wed Jun 23, 2010 11:59 pm
by Monteyne
Холливүүдын, Америкийн спортын зохиолтой кино үзсэн юм шиг л байна

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:05 am
by Yes Man
Image
Яээ..... Ландон Донован..... Америк хөлбөмбөгийн сод од, хэлсэн амандаа хүрч 92 дахь минутанд гоол оруулж Америк ард түмнийг баяр цэнгэлд умбууллаа......

Манайханд шүүгч хатуу хандсан гэх юм уу.... Ямар ч байсан Клинт Демпсигийн нэг гоолыг тооцоогүй..... Отон гэж үзлээ..... Буруу шүүлт байлаа...... Бас 11 өгөх ёстой нэг алдааг шүүгч харалгүй өнгөрүүлсэн......
Гэвч довтолсоор эцсийн минутанд Жози Алтидор.... Зүтгэлээ дээр нь цохилоо.... Гэвч энэ тоглолтын турш 180 минут хаалгандаа бөмбөг алдалгүй манасан Алжир хаалгагч хаачихлаа.......
Гэвч бөмбөг түүний биенээс ойж хаалганаас холдож явсан бөмбөгийг Америкийн бүх цаг үеийн онооны лидер Ландон Донован шийдвэрлэх гоолыг оруулж тэнцээнээс хожил руу багаа хөтөллөө.......

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:08 am
by Amgaa
Клинтон хүртэл ирчихсэн үзээд л баг нь эцсийн мөчид гоол хийж хэсгээсээ бүүр 1 р гарлаа шдээ

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:12 am
by Бамбууш
Янкууд гайхалтай үнэхээр сайн байлаа.. Словенд нэг гоолоо идүүлээгүй байсан бол аль эрт эрхээ хармаалчихаад сууж байх байсан.. Үнэхээр хоёр талд майр драматик event боллоо шд. Донован нээрээ үнээр сайн тоглогч юмаа.. Байерн болон Эвэртонд зээлээр тоглосон нь ч ер нь нөлөөлж.. За ингээд нөхдүүд хэсгээ толгойлоод эхлэлээ.. Германы хэсгээс 2 -р гарсан багтай таарна.. Тэд магадгүй 8-д үлдчихсэн байхыг үгүйсгэхгүй л тоглож байна.. Хамгийн таалагдсан юм гэвэл багийн тоглолт.. Яг нэг зорилгын төлөө тоглож байгаа энэ тэр нь эд нарыг хэсгээсээ гаргахад хүргэлээ дээ.. 2002 оны амжилтай давтах уу ахиулах уу гэдэг л байна даа.. Тэмүүлээн наана чинь тоож байгаа хүн байна уу ингэхэд?? :ногоон:

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:15 am
by meesh
НБА финалаас их хүн үзсэн байна гээ биз дээ одоо бол бүүр нэмэгдэж байгаа байлгүй дээ..

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:15 am
by che
ахаха хүн тоож байна уу гэж, Африкт хамгийн их билет авсан улс нь Америкууд гэсэн шүү.

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:17 am
by Bayara
Америкчууд 4-т үлдсээн. Тодорхой. Урагшаа Америкчуудаа.

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:20 am
by Yes Man
одоо ингэж доромжлохоо больсон нь дээр юм биш үү? ямар ч байсан монголоос ч их хүн энд хөлбөмбөг үзэж байгаа.... клаб энэ тэрд очоод бол олон олон Америк фэнүүдийн царайг харж болохоор байна......
Гэхдээ би ч энэ эмнэлэгт ганцаараа орилж хэвтэхээс цаашгүй юм даа..... эрүүл байсан бол клаб эдэрт очоод Хейнэкэн уунгаа багаа дэмжихгүй юу......

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:26 am
by Yes Man
Bayara wrote:Америкчууд 4-т үлдсээн. Тодорхой. Урагшаа Америкчуудаа.

Финал, финал дөрөв, шөвгийн найм ч яахав..... шөвгийн 16 - д таарах багаа л нухья..... эхний ээлжинд.....
Сая манай гол довтлогч Жози Алтидор шагайндаа гэмтэл авчихав уу яаав?.... бие нь их сул байгаа нь мэдэгдэж байсан..... гэхдээ тэр шийдвэрлэх гоолын үндэсийг тавьсан...... Аргагүй өөр төрсөн хүн юмаа.... шууд ороод л, хуураад л.... гэм нь олигтой цохилт хийгээгүй баахан дамжуулсан....
Нээрэн сүүлд Эдсон Баддл гарч ирээд Америкийн довтолгоо эрс чанаржсан даа..... Гэхдээ Баддл шаар их **н** тоглож байсан..... ямар ямар пасс өгөөд юу юу алдаад байв..... анхных нь ворлд кап байгаа юм хөөрхий гээд толгойг нь илээд өнгөрөхөөс......
Нээрээ Америк үе үе алдаа гаргах юмаа хамгаалалтандаа..... Энэнийгээ одоо шийдвэрлэх үед засахгүй бол ёстой болохгүй шүү.....

За маш сайхан байна.... Лец гөү...... Америка......

Re: USA soccer

PostPosted: Thu Jun 24, 2010 12:33 am
by Realist
За за шударга үр дүн байлаа, Словенд хожлоо хийлгүүлсэн.
Англи Словены тоглолт дуусахдаа яг зэрэгцээд АНУ-ын гоал орлоо шт, кино шиг л юм боллоо.