Page 88 of 89

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Thu Feb 25, 2021 9:34 am
by meesh
Image

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Thu Feb 25, 2021 3:12 pm
by kayo
Янзын болчихжээ. Сүүлийн үед хаана л гайгүй нөхөр тоглож байна, дан португал байдаг болчихсон шүү. Хагасууд нь ялангуяа гоё байна. Тэр жилийн испанийн шигшээ шиг л байна. Шави, Инеста, Силва, Мата, Фабрегас, Казорла гээд байсан шиг.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Tue Mar 02, 2021 6:54 pm
by Devil 7
Эднийх гэхдээ яг алж хядаад бгаа хүн Бруно, Рон 2с өөр бгаамуу..Диаз яахав Сити н хамгалалтын гол хүн болж бх шиг бна..Ингээд харахаар лав цэвэр жигүүрийн хүн алга..Төвийн 2 хагас бол дунджаас жоохон дээгүүр гарууд л бнашд

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Mar 03, 2021 12:43 pm
by El Payaso
Нэмэх нь Ситигийн Силва бга бх. Гэхдээ чиний хэлдгээр төвийн хагаст бол олигтой хүн бхгүй л харагдана. Фигу, Руй Кошта, Пинто, Нуно Гомеш нарын үеийн шигшээ хамгийн гоё нь бсн санагддаг. 2000 оны Еврогоор эд нар яаг гоё оргил дээрээ бсн. Анри сэргэлэнтэж нөгөө цагаан үстэй хамгаалагчийн гар луу бөмбөгөө өлгөж хаяж пен аваад семид нэмэлт цагт хусчихсан. Хэсгийн тоглолтондоо Англи Германыг нухаж хэсэгт нь үлдээгээд гарч ирдэг. Тэр Евро үнэхээр тасархай евро болж билээ. Нөгөө талд нь Голланд Итали хоёр таараад Голланд тоглолтын туршид 2 пен алддаг билүү тэгээд пеналтиар нухуулсан. Финалд Итали нэг хийчихсэн түрүүлчихлээ гэж бтал шүүгчийн мэдлийн цагт Вильторд гоолдож тэнцүүлээд нэмэлт дээр Трезегоол хийгээд хождог. Франц, Португалын шигшээ яаг голден женерэшн нь ид үедээ. Голланд Клуйверт, ах дүү Де Бур, Зийдорф, Дэвидс, Берги гээд Итали болохоор Тотти, Мальдини, Канна, Неста, Дель Перо, Замбротта, Инзаги гээд хамгийн гоё шигшээ нь.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Mar 03, 2021 1:11 pm
by El Payaso
Англи ч бас гоё багтай л бсн юм бна. Ах дүү Ньювелл, Кэмпбэл, Оуэн, Ширер, Бэкс, Скоулз гээд. Испани Раул, Иерро, Канизарес, Мендиетта, Пеп гсн багтай бж. Францад нухуулсан тоглолтыг бас сайн санаж бна. Франц тоглолтыг илүүрхээд 2-1 ээр хожиж бхад тоглолтын төгсгөлд Раул пен алдаад хожигддог. Тэрний дараа таван цагираг дээр Раул Мадридын төлөө гоолддог шигшээгийн төлөө гоолдодгүй гээд нийтлэл гарч бсн санагдана.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Mar 03, 2021 1:32 pm
by someone
El Payaso wrote:шүүгчийн мэдлийн цагт Вильторд гоолдож тэнцүүлээд нэмэлт дээр Трезегоол хийгээд хождог.


Франческо Тольдо гэж өндөр том хаалгач Италид байсан.

Тэр үед "алтан гоол"-ын дүрэмтэй байсан болохоор Трезеге гоолдоод тоглолт шууд дууссан шиг санаж байна.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Mar 03, 2021 1:35 pm
by El Payaso
Тийм. Уг нь Буффон гарааны хаалгач болчихсон бсн үе. Гэтэл гэмтээд Тольдо гараанд тоглосон. Тэгээд Голландын эсрэг тоглолт дээр баахан пен хаагаад баатар болсон доо.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Mar 03, 2021 1:40 pm
by El Payaso
Голландын энэ шигшээ баг үнэхээр азгүй баг бсн санагддаг. 98 оны ДА семид Бразилд торгуулийн цохилтоор хожигдсон. 96 оны Еврод Францад бас торгуулиар хусуулсан. 94 оны ДАд Бразилд тоглолтын төгсгөлд бас гоол алдаад хожигдсон.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Mar 03, 2021 2:55 pm
by Tmshinoda
Голланд тэгээд түүхэндээ заяагүй баг юм байна лээшдээ..

70-аад оны дэлхийн аваргын тойм үзэж байхад идэж ууж байгаад л финалд Германд хусуулсан байх жишээний.. 10 оны Испани супер баг байсан ч бас л заяагүй хусуулж байсан.. Сүүлд хүрэл авдаг дээр пеналт хаадаг Крулыгаа сэлгээнээс гаргаж ирэх төлөвлөгөөтэй байсан биз.. Тэгтэл Дэ Ёонг гэмтээд 3 сэлгээ нь дуусчихсан даа..

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Mar 03, 2021 3:59 pm
by someone
El Payaso wrote:Уг нь Буффон гарааны хаалгач болчихсон бсн үе


2002 оны Япон Солонгосын ДАШТ-аас эхлээд гарааны хаалгач болоогүй билүү...

Тэр ДАШТ-д тоглож явсан домгуудаас одоо Буффон, Златан хоёр л үлдэж дээ. Аа Испанид нөгөө Хоакин тоглож байгаа байх.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Thu Mar 04, 2021 11:48 am
by El Payaso
Би буруу санаагүй бол Буффон гэмтээд хоёрдугаар хаалгач тольдо гараанд тоглож бга гэж тэр үед таван цагираг эдэр дээр гарч бсн санагдана.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Thu Jun 24, 2021 12:29 pm
by Бороо
Image

Роналдо ч тоглолт бүрт рекорд тогтоосооор...
- Шигшээдээ 109 гоол оруулаад Али Даеи-тай тэнцчихлээ. Нэг гоол хийхэд л шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчин болно.
- Хэсгийн шатны 3 тоглолтонд 3-ууланд нь гоолдсон анхны Португал тоглогч,
- Шигшээ багийн төлөөх сүүлийн 45 тоглолтонд 48 гоол,
- Европын аваргын хэсгийн шатны сүүлийн 4 тоглолтонд 7 гоол.


Re: Португалын шигшээ баг

PostPosted: Fri Sep 03, 2021 5:20 am
by someone
Агуу юм аа, ялан дийлэхийн одонд төрсөн хүн юм :beer

Ирландад 0:1-ээр хожигдож яваад цаг дуусаж байхад Рон 2 гоол хийж хожоод 111 гоолтой тасраад явчихлаа.

Гэтэл Месси 76 гоолтой. :ногоон:

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Fri Sep 03, 2021 7:31 pm
by Reda
Европын сул багуудыг өмнөд америкийн багуудтай харьцуулах юм даа.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Fri Sep 03, 2021 7:32 pm
by Reda
Image

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Fri Sep 03, 2021 9:28 pm
by someone
Reda wrote:Европын сул багуудыг өмнөд америкийн багуудтай харьцуулах юм даа.


Дэлхий хүлээн зөвшөөрчихөөд байхад өчүүхэн Монголын нэг өчүүхэн форумын өчүүхэн баачка атаархаад, үгүйсгээд сууж байх гэж :loll: :loll: :loll:

Португалын шигшээ баг

PostPosted: Sat Sep 04, 2021 8:17 am
by Reda
someone wrote:
Reda wrote:Европын сул багуудыг өмнөд америкийн багуудтай харьцуулах юм даа.


Дэлхий хүлээн зөвшөөрчихөөд байхад өчүүхэн Монголын нэг өчүүхэн форумын өчүүхэн баачка атаархаад, үгүйсгээд сууж байх гэж :loll: :loll: :loll:
Чанар талаас нь л ярьсын өөр юмгүй дээ.

Сон жишээ нь Азийн хдн багуудыг, Монгол мэтүүдэд гоолон бороо оруулаад бвл бас л чанар яригдана биз дээ тоо биш.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Sat Sep 04, 2021 9:13 am
by Бороо
Reda wrote:Европын сул багуудыг өмнөд америкийн багуудтай харьцуулах юм даа.

:-o

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Sat Sep 04, 2021 6:27 pm
by El Payaso
Энэ гэхдээ үнэн л дээ. Өмнөд Америкт Андорра, Лихтенштэйн, Люксенбюрг мэтийн багууд байхгүй. Хамгийн сул хоёр баг нь Венесуэл, Болив. Гэтэл Боливийг талбай дээр нь хожих маш хэцүү гэх мэт. Гэхдээ яах вэ Роны үзүүлэлт муу багуудыг оролцуулсан ч аймаар л даа.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Sun Sep 05, 2021 11:00 pm
by someone
El Payaso wrote:Энэ гэхдээ үнэн л дээ. Өмнөд Америкт Андорра, Лихтенштэйн, Люксенбюрг мэтийн багууд байхгүй. Хамгийн сул хоёр баг нь Венесуэл, Болив. Гэтэл Боливийг талбай дээр нь хожих маш хэцүү гэх мэт. Гэхдээ яах вэ Роны үзүүлэлт муу багуудыг оролцуулсан ч аймаар л даа.


Чамд мэдэмхийрдэггүй сэдэв гэж алга аа? :loll: :loll: :loll:

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Tue Nov 29, 2022 2:15 pm
by kayo
Рон жоохон онигоотой юм болчихвуу, гоолдлоо гэсэн гоолыг нь Бруно дээр биччихсэн, ккк.

Бруно мундаг байна шдээ, МЮ-д муулуулаад байдаг, хамаг дамжуулалт гоолыг нь хийж байгаа харагдахын.

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Nov 30, 2022 8:48 am
by J@x
Сая гэхдээ Рон тэнд байгаагүй бол Бруногийн тэр гоол орохгүй шдээ. Багтаа тус болж чадаад л байна. Хамгийн түрүүлж хасагдах шатны эрхээ авлаа.
Энэ жил эднийхийг түрүүлж Барса, Аргентиничүүдийн шөрмөсийг татаачихвал болчих гээд байна хаха

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Nov 30, 2022 9:43 am
by Гансүх
Хүмүүсийн шөрмөс татахыг харж кайфардаг эвгүй гар байна даа. :ногоон:

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Nov 30, 2022 2:30 pm
by Tommy
Maradona hand of God
Cristiano hair of God

гэнүү

Re: Португалын шигшээ баг

PostPosted: Wed Nov 30, 2022 5:28 pm
by Denis_Law
Гансүх wrote:Хүмүүсийн шөрмөс татахыг харж кайфардаг эвгүй гар байна даа. :ногоон:

Цэвэр цусных юмуу даа л гэж ойлгоод байгаа шд :ногоон: