Page 157 of 157

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Dec 08, 2022 8:31 am
by Gooner
За бүтэлгүй дэлхийн аваргын дараа өөрчлөлт хурдан хийгджээ.
Биерхофф багийн менежерийн ажлаас чөлөөлөгдсөн байна, мань хүнийг чөлөөлөгдөнгүүт Флизийн ирээдүй яах бол гэсэн үлдэхээр болж, 2024 оны Евро Германд болох учраас багаа түрүүлүүлнэ гэж ам гарсиймуудаа.. тэгээд саяны тэмцээнээр бол багийн уур амьсгал тун тааруу эхлүүлсэн гэжээ..
Эхнээсээ л тэр нэг солонгон тууз зүүнэ үгүй гээд эхэлсэн, дараа нь амаа дарна дарахгүй гэдгээс эхлээд хоорондоо зөрчилдөөд баг доторх уур амьсгал тааруу болж эхэлсэн гэнэ, баг доторх Байерны крьюг Флик ч өөрөө дэмжээд ч гэхүү байсан учраас бусад нь тун дурамжхан байж. формгүй Нойэрийг гарааны хаалгачаар тоглуулсан, Байерны тоглогчдыг түлхүү тоглуулсан, бусдад нь итгэл үзүүлээгүй гээд тоглогчдын уур амьсгал хэсгийн 3 тоглолтонд тааруу яваад байсым байна.

Ер нь тэгээд хэт улстөржөөд ам хамраа дараад ЛГБТ тууз нтр гэж хэрүүлээр эхлээд гол юмандаа фокуслуулж чадсангүй ээ, дээр нь Байерны тоглогдоо тоглуулсан ч үр дүн нь гарсангүй.

Одоо тэгээд Фликыг үлдээж байгаа хойно 2 жилдээ чамбай гоё жимбийсэн баг бүрдүүлж цэвэрлэгээ хийх л байх. Сая бол Байернд байснаараа тоглох гэж үзээд болсонгүй, яг тодорхой болсон гараа ч байсангүй, тактик ч байсангүй урсгалаараа болно доо болно гээд гүйгээд орчвуу л гэж бодогдлоо, доогуурх дасгалжуулагч арын албатайгаа тааруу ажилласым болов уу даа. Дээр нь маш их хайптай тоглогчдод хэт их итгэл үзүүлчлээ, тэр Шлоттэрбэкийг бол Фрайбургээс Дортмундад ирэхэд бараг д ирээдүйн одыг Дортмунд авчлаа гээл, Сүлэ карьераа сэргээхээр Дортмундад ирлээ гээд л медиа их явсан яг тоглолтонд тур тааруу байсан, тэгээд байхад гараанд гарсан гэхээр ойлгоогүй ээ за тэгээд өөр ч олигтой амьтан байсан ч биш дээ хөөрхий кк

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Dec 08, 2022 12:13 pm
by El Payaso
Хэл амаа дарахыг бас зарим тоглогчид эсрэг бсн юм шиг билээш.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Dec 08, 2022 9:28 pm
by rednasca
гэхдээ Герман энэ тэмцээнд хамгийн их боломж үүсгэсэн баг болсон...
Бразил сая шөвгийн 16-д тоглоод ч гүйцээгүй байна лээ...
тэгэхээр ур чадвар байна, хувьсгалын тохироо нь бүрдсэнгүй гэж харлаа...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Dec 09, 2022 12:19 pm
by Kro
Дөхх. Юу юугүй сүйрчээгүй ээ. Би бол Испани тэнэгтээгүй бол Мороккотой эвтэйхэн үзээд нухаад, хожиж сурсан Португалиа хожоод шөвгийн 4-т үлдчихнэ гэж бодож байлаа. Тэгээд Францтай ёстой аз эзээ үзнэ. Ер нь бол авдаг хүрлээ авчих боломж байлаа л даа хаха.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Dec 09, 2022 4:33 pm
by Оргил
Испани гэхээсээ Япон дээр Германчууд өөрсдөө л тэнэгтсэндээ.. аа хожчихийм чинь гэх аястай бааварлаад л.. Рудригерын тэр гүйж байгаа энтр арай л басаад тэгээд тавиулаад дууссан даа.. дараа нь испанитай тоглохыг нь бол үзээгүй.. костарика дээр жинхэнээсээ гоё шаая гэсэн боловч оройтцон байсаншд..