Page 155 of 157

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 16, 2021 4:07 pm
by Kro
Заа мэдкү ээ. Ёстой муу тоглосон. Час хийсэн ганц ч довтолгоо хийж чадалгүй л дуусах шив дээ.
Манай довтолгоо айлын хамгаалагч дээр биш дундын шугам дээр ирээл зогсож байлаа. Сүүлдээ аргаа бараад Киммихийн жигүүрээр явуулах гэж үзээд ч болсонгүй. Хойноо Мбаппе гэж айхтар амьтныг алдчих гээд бас болоогүй ч байх. Португальтай тоглолт таардагыг нь бодохоор болмоор ч юм шиг, 18 оныг бодохоор хэсэгтээ мултармаар ч юм шиг санагдаад ойлгох юм алгаа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 17, 2021 2:35 pm
by LeBe
Тэхх, юу ч хийж чадаагүйшт. Францууд гоол хийчээд ерөнхийдөө бөмбөгөө бариад, контролдоод дуусгасан.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Jun 21, 2021 11:08 am
by Kro
Лөөв ч сайхан зөрүүдэлж байна даа.
Мажаруудтай бас яг энэ байдлаараа үзэх байх даа. Гюндоган гэж ажилгүй амьтныг л суулгачихмаар байхын. Ситид намар, өвөл идэж ууж байгаад хавар форм нь уначихсан хүнийг нүдээд байхын. Довтолгоо, хамгаалалт гээд нэмэр болж байгаа юм л харагдахгүйм.
Заа тэгээд цаг ч цөвүүн болж дээ. Унгараас шийрэгнээд сууж байх ч гэж хаха.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 24, 2021 11:21 am
by kayo
Хэсгээсээ хасагдаж дууслаа шүү. Унгарчууд ч бас сүрприз барих шахлаа даа. Энэ байдлаараа бол англичуудыг барахгүйн байна даа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 24, 2021 11:22 am
by El Payaso
Сурснаараа англиа баваал гарах бх даа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 24, 2021 11:35 am
by Kro
Явж дууслаа явж дууслаа. Тэнцээний гоол хийчихээд ямар хурдан буцаагаад алдчихав даа.
Сүүлдээ ч амиа тавьлаа. Хамаг хөзрөө ил гаргаж нтр. Унгар шдээ зайлуул. Өөр олигтойхон баг байсан бол нэмж хэд сөрөгдөөл нэгмөр дуусгачих байлаа.
Заа одоо зөрүүд Лөөв гараагаа өөрчлөх л үлдлээ. Горетцкаг үг дуугүй гараанд гаргаж Гюндоган гэж оверрэйтэд нөхрийг банздах хэрэгтэй. Нэмээд Санег бас. Урд шөнө хамаг нерв барлаа. Ямар ч унхиагүй тоглодын.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 24, 2021 2:27 pm
by white
Сане с** 90 минутын турш өөр өөрийгөө хуурах гэж оролдоод дууссан. 2018 онд яагаад дуудсангүй нтр гээд байсан гарууд сайн хараад ав...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 24, 2021 6:25 pm
by El Payaso
Del Piero said yesterday at halftime that Germany were losing against Hungary because they have green, white & red in their flag like Italy :-o

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 29, 2021 9:35 am
by Kro
Зоны найзууд мултарцгаалаа. Унгар сайндаа ч биш манай 3 тааруу байжээ дээ янз нь хэхэ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 29, 2021 9:48 am
by Forza Juve
Португал азгүй, Бельги азтай байсан юм биш үү. Португал 23 цохьсон, Бельги 6 л цохьсон, нэг нь азтайгаар орчихсон шдээ ккк.


Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 29, 2021 10:22 am
by Kro
Бельги ч угаасаа том нэрнээс нээх цаашилдаггүй л баг. Гэхдээ дүү Азарын гоол бол гоё гоол байсаан. Нээх азны харагдаагүй. зай гарангуут л хуссан.
Харин Португалийн Ренато Санчез голд идэж ууж байлээ дээ. Манайх арай л болоогүй байхад нь аваад баллаад хаячихсан. Хаа очиж хар нялхаараа од болсон. Одоо дөнгөж 23-тай гэсэн байх шүү.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 29, 2021 12:11 pm
by El Payaso
Санчез сайн байна лээ. Гэхдээ Португаль бас яаг яамны юм гаргаагүй л дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 29, 2021 11:05 pm
by Kro
Горетцка, Вернэр гараанд…

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Sep 10, 2021 11:53 am
by Kro
Заа Флик эра эхэлсээн кккк.
Лихтенштэйнтэй хийсэн эхний тоглолт жоохон тааруухан болсон ч үлдсэн 2 тоглолтоо сайн хийснээр хэсгийн тэргүүнд гараад ирлээ. Энэ маягаараа байвал ч Катарт үзээтэй дээ.
Тимо Вернэр байгаагүй бол бүүр ч их гоол орох байлаа л гээд байна. Энэ залууг нээрээ яана вэ???
Нэмээд Гюндоганд гарааны эрх үлдсэнгүй ээ. Флик Байернд байсан шигээ Киммих, Горетцкагийн хослолыг илүүд үзлээ. Өнөө хоёр ч будаа болголоо. Ялангуяа Горетцка онц сайн байжээ.
Дээр нь олон жил шүдний өвчин болж байсан баруун ард Жонас Хоффман гээд залуу давгүй тоглож.
Сане, Гнабри, Мусиала гээд жигүүрт олон сонголт гарч ирлээ. Бүгд л их сайн байцгааж ээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Nov 18, 2022 1:11 pm
by Kro
Заа юу юугүй ДАШТ эхлэхнээ. Дуудсан тоглогчдоос Гөтце л содон байлаа. Нэг хэсэг Турк нтрээр яваад байсан буцаад БЛ-ээ ирчихсэн юм байна. Яг үнэндээ бацаануудыг мэдэхчгүйн байна. Дортмундын 18-тай бацааныг бол бүүр дуулаачгүй.

Харин дуудагдаагүй тоглогчдоос Хүммельс жоохон харамсалтай санагдлаа. Туршлага нь хэрэг болохгүй л байсын байх даа.
Ройс уламжлал ёсоор гэмтэлтэй өнжиж байгаа. Мань хүн ингээд бараг дахиж шигшээ гэхгүй нас нь явчлаа. Ёстой хатуухан хувь тавилан эдэлж яваа тоглогч л гэх байх. Байернд ирсэн бол мань хүний карерь шал өөрөөр бичигдэх байлаа. Гэхдээ сонголтыг нь хүндлэхээс аргагүй мундаг тоглогч.
Леверкузений гоц авьяастан Вритц гэмтэлтэй өнжиж байгаа нь бас харамсалтай. Гэхдээ нас болоогүй дараагийн Еврогоор гараанд тоглох тоглогч.

Омантай сүүлийн нөхөрсөгөө хийгээд арай хийж 1 гоолоор хожсоныг нь харахаар юм хүлээмээргүй ч юм шиг. ДАШТ, Флик, уламжлал гээд харахаар явчихмаар ч юм шиг. Ямартай ч хэсгээсээ нэгээр гарах, тэгэхийн тулд Испанийг хожих эхний даалгавартайгаар тэмцээнээ эхлүүлэхнээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Nov 20, 2022 9:56 am
by ТӨӨГӨӨ
Гөтцэ тэр хүнд өвчний араас эргээд босоод ирлээ шүү. ПСВ, Франкфуртад Нилээн хойшоо тоглодог болсон байсан. ёстой ганц гэрэл нв Флик л юм даа. өөрөөр ч мэдэхгүйэ. нээх юм хүлээхгүй л бна. Энэ хэдэн пацаануудыг утаа үнэрлүүлээд Мюллер ганц нэг гоол хийчвэл болоо2. Нээлтийн тоглолтоос л харагдах байхдаа

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Nov 21, 2022 2:52 pm
by Gooner
Энэ жил юм хүлээлтгүй дээ, ер нь энэ жил гэлтгүй дараагиийн Евро, ДАШТ харалтгүй. Нэг тийм шинэ үе гарч ирэхгүй байна л даа, хамгаалалт, хагас дээр бол таг суулаа.
Хамгаалалтанд ерөөсөө дундаж болон дунджаас дээгүүр багийн хамгаалагчид тоглоно, World Class байг ээ гэхэд топ класс тоглогч алга, нүд халтирам.. хагас дээр үеэ өнгөрөөсөн хөгшин болон дунд насны тоглогчид тоглох нь, ганц гялтайх нь Киммих юмуудаа.. Урд довтолгоонд ч гялтайх юм ховор доо, Мусиала, Мукоко, Адэеэми 3 юм үзэж нүд тайлаад буцах байх гээд харахаар хэсгээс 2-оор гараад Бельгид нухуулна биз.. Яахав тэгээд цаашид Мусиала, Мукоко 2 бол ирээдүй л юм, тэглээ гээд энэ 2 дээр туслах сайн тоглогчид гарч ирэх бараа алга шахуу юмаа..

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Nov 21, 2022 4:00 pm
by kayo
Германчууд тэгээд худлаа :ногоон: , ямар ч бүрэлдэхүүнтэй байсан жилийн жилд л шөвгийн 4т үлддэг баг. Энэ жил ч бас их шөвөгт лав үлдэх байхоо. Цаад систем, судалгаа нь сайн, ямар ч багийг хусахаар баг л даа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Nov 21, 2022 5:15 pm
by TGNT
kayo wrote:Германчууд тэгээд худлаа :ногоон: , ямар ч бүрэлдэхүүнтэй байсан жилийн жилд л шөвгийн 4т үлддэг баг. Энэ жил ч бас их шөвөгт лав үлдэх байхоо. Цаад систем, судалгаа нь сайн, ямар ч багийг хусахаар баг л даа.


гэж байгаад л өмнөх дээр Солонгост хожигдсон доо... кк

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Nov 22, 2022 2:55 am
by spain man
Мусиала гээд хүү харин ёстой эвлэгхэн, хөнгөн тоглодог хүү байлээ шд…

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Nov 23, 2022 11:18 pm
by Mojul
TGNT wrote:
kayo wrote:Германчууд тэгээд худлаа :ногоон: , ямар ч бүрэлдэхүүнтэй байсан жилийн жилд л шөвгийн 4т үлддэг баг. Энэ жил ч бас их шөвөгт лав үлдэх байхоо. Цаад систем, судалгаа нь сайн, ямар ч багийг хусахаар баг л даа.


гэж байгаад л өмнөх дээр Солонгост хожигдсон доо... кк

:loll:

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Nov 23, 2022 11:30 pm
by Kro
Хөлбөмбөгийн бурхадыг гомдоосныхоо хариуг 2 ДАШТ дарааллаж төлөхийн байх даа хаха.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Nov 24, 2022 1:16 am
by Mojul
Хожиж байхдаа Рудигэр далдайгаад байсымаа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Nov 24, 2022 2:01 am
by A-Nightmare
yadaj bhad spain tend idej uuj baidag. buten saind hojigduul shuud husagdahndee

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Nov 24, 2022 12:53 pm
by kayo
Mojul wrote:
TGNT wrote:
kayo wrote:Германчууд тэгээд худлаа :ногоон: , ямар ч бүрэлдэхүүнтэй байсан жилийн жилд л шөвгийн 4т үлддэг баг. Энэ жил ч бас их шөвөгт лав үлдэх байхоо. Цаад систем, судалгаа нь сайн, ямар ч багийг хусахаар баг л даа.


гэж байгаад л өмнөх дээр Солонгост хожигдсон доо... кк

:loll:


гэж байгаад л Японд хусууллаа даа, кака, ТЖНТ мэдсэн юм шиг л зөгнөж.

Япончууд хоёр дугаар үед ёстой гоё тоглосон, довтолгоо нь ч хамаагүй чанаржаад эхэлсэн. Одоо Коста Рикаг хусчих юм бол хэсгээсээ гарах нь 90%-тэй болохнээ.