Page 154 of 154

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Sep 07, 2018 8:39 pm
by Amgaa
Шөнийн тоглолтыг үзлээ, Тоглолтын хэв маяг хэвээрэй л байна, баахан бөмбөгд хойгуураа дамжуулаад 2 жигүүрээс хөндлөн орох гэсэн оролдлого л байлаа. Вернер, Гинтер 2 арай гайгүй тоглолоо. Киммихийг ДМ дээр тоглуулсан тийм ч сайн байсангүй. Горезка харин АМ дээр гарсан ёстой үзэгдсэнгүй сэлгээнд суулаа. Рүдигер зүүн хамгаалалтанд гарч. Эртхэн Сане, Брандт 2 г оруулаад ирээсэй гэсэн нэгийг нь бүүр сүүлд оруулж ирэх юм. RB, LB н байрлал хүнд байна да. Франц тэгээд нэг хүчэлсэнгүй тэгс гээд дуусгачихлаа. Ганц гоё сөрөг довтолгоог Хүммелс л хийлээ дэ :ногоон:

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Nov 29, 2018 3:12 am
by El Payaso

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Nov 29, 2018 11:16 am
by Realist
Тэр үед Сантаг клубынхээ тоглогчдын эсрэг муу тоглосон гээд 5 цагариг дээр гарч байсан шүү

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Nov 29, 2018 12:24 pm
by meesh
Тийм шүүмжлэл нээрээ явсан шүү.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Nov 29, 2018 12:26 pm
by meesh
Чилавэрт Канн руу хаалттайгаас цохичихоод гүйж байхдаа эргэж айхтар хардаг шүү.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Mar 05, 2019 11:13 pm
by Kro
Зиак мань Лөөв айхтар шийдвэр гаргажээ.
Мюллер, Боа, Хуммельс гурав цаашид мань хүний төлөвлөгөөнд багтахгүй гэж...
Эрс шинэчлэл явагдахнээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Mar 07, 2019 11:40 am
by Kro
Боа олон юм ярилгүй Лөөвийн шийдвэрийг хүлээж авч. Мюллер жоохон гоншигносон байна. Матс чимээгүй байна.
Байерны удирдлага улирал шийдэгдэх эгзэгтэй үед ийм онцгүй шийдвэрээ танилцуулж байгааг шүүмжилсэн байна. Нэгэнт л ийм шийдвэр гаргах байсан бол аль өнгөрсөн намар 11 сард гаргах боломжтой байсан талаар дурдаж. Лөөв, Биерхофф 2 ямар ч урьдчилж мэдэгдэлгүйгээр клубын байранд ирээд мань 3-тай уулзсанд бас нэлээн эгдүүцэж байгаа бололтой.

Ингээд бараг 14 оны бүрэлдэхүүнээс Кроос, Нойер хоёр л үлдэх шив дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Mar 07, 2019 12:24 pm
by Gooner
Заа тэгээд мань 3 ч хамгийн бүтэлгүй нь байсан даа өнгөрсөн ДАШТ-р, одоо шигшээд залуучууд орж ирэхэд бас таатай уур амьсгал бий болгохгүй гэж бодсон байх л даа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Mar 20, 2019 11:02 am
by Жавхаа
Image

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Mar 20, 2019 2:56 pm
by Amgaa
Гоё бүрэлдэхүүн байна шүү

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Mar 21, 2019 12:14 am
by someone
Sane-г одоо багтааж нтр...хэхэ

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Mar 21, 2019 12:44 pm
by Жавхаа
муу новшнууд чинь Санег гэмтээх шахаж...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Mar 25, 2019 8:28 pm
by Amgaa
Лөөвийн шинэчлэл дажгүй эхэлж байх чинь, өмнөх бүрэлдэхүүнээрээ энэ Голландын багт энэ талбайд нь гоол ч хийж чадалгүй 3-0 р хожигдсон. Өчигдөр бол гоё тогложээ, 3-5-2 гээд ерөнхийдөө бөмбөг барихгүй хамгаалаад шууд хурдан довтоглооноор гоолууд нь орж. Айлын 2 дахь гоол дээр хамгаалагчид туршлага дутуу харагдаж байна. Шүлц сайн тогложээ, Сане, Набри 2 бол хурд, хууралт энэ тэрээрээ бярдаж тогложээ, ингээд үндсэн довтлогчгүй иймэрхүү байдлаар тоглох нь дэ