Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Amgaa » Fri Sep 07, 2018 8:39 pm

Шөнийн тоглолтыг үзлээ, Тоглолтын хэв маяг хэвээрэй л байна, баахан бөмбөгд хойгуураа дамжуулаад 2 жигүүрээс хөндлөн орох гэсэн оролдлого л байлаа. Вернер, Гинтер 2 арай гайгүй тоглолоо. Киммихийг ДМ дээр тоглуулсан тийм ч сайн байсангүй. Горезка харин АМ дээр гарсан ёстой үзэгдсэнгүй сэлгээнд суулаа. Рүдигер зүүн хамгаалалтанд гарч. Эртхэн Сане, Брандт 2 г оруулаад ирээсэй гэсэн нэгийг нь бүүр сүүлд оруулж ирэх юм. RB, LB н байрлал хүнд байна да. Франц тэгээд нэг хүчэлсэнгүй тэгс гээд дуусгачихлаа. Ганц гоё сөрөг довтолгоог Хүммелс л хийлээ дэ :ногоон:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3787
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby El Payaso » Thu Nov 29, 2018 3:12 am

Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38921
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Realist » Thu Nov 29, 2018 11:16 am

Тэр үед Сантаг клубынхээ тоглогчдын эсрэг муу тоглосон гээд 5 цагариг дээр гарч байсан шүү
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15691
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby meesh » Thu Nov 29, 2018 12:24 pm

Тийм шүүмжлэл нээрээ явсан шүү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7660
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby meesh » Thu Nov 29, 2018 12:26 pm

Чилавэрт Канн руу хаалттайгаас цохичихоод гүйж байхдаа эргэж айхтар хардаг шүү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7660
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Kro » Tue Mar 05, 2019 11:13 pm

Зиак мань Лөөв айхтар шийдвэр гаргажээ.
Мюллер, Боа, Хуммельс гурав цаашид мань хүний төлөвлөгөөнд багтахгүй гэж...
Эрс шинэчлэл явагдахнээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2807
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Kro » Thu Mar 07, 2019 11:40 am

Боа олон юм ярилгүй Лөөвийн шийдвэрийг хүлээж авч. Мюллер жоохон гоншигносон байна. Матс чимээгүй байна.
Байерны удирдлага улирал шийдэгдэх эгзэгтэй үед ийм онцгүй шийдвэрээ танилцуулж байгааг шүүмжилсэн байна. Нэгэнт л ийм шийдвэр гаргах байсан бол аль өнгөрсөн намар 11 сард гаргах боломжтой байсан талаар дурдаж. Лөөв, Биерхофф 2 ямар ч урьдчилж мэдэгдэлгүйгээр клубын байранд ирээд мань 3-тай уулзсанд бас нэлээн эгдүүцэж байгаа бололтой.

Ингээд бараг 14 оны бүрэлдэхүүнээс Кроос, Нойер хоёр л үлдэх шив дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2807
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Gooner » Thu Mar 07, 2019 12:24 pm

Заа тэгээд мань 3 ч хамгийн бүтэлгүй нь байсан даа өнгөрсөн ДАШТ-р, одоо шигшээд залуучууд орж ирэхэд бас таатай уур амьсгал бий болгохгүй гэж бодсон байх л даа.
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22133
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Жавхаа » Wed Mar 20, 2019 11:02 am

Image
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 4905
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Amgaa » Wed Mar 20, 2019 2:56 pm

Гоё бүрэлдэхүүн байна шүү
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3787
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby someone » Thu Mar 21, 2019 12:14 am

Sane-г одоо багтааж нтр...хэхэ
someone
 
Posts: 1280
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Жавхаа » Thu Mar 21, 2019 12:44 pm

муу новшнууд чинь Санег гэмтээх шахаж...
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 4905
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Amgaa » Mon Mar 25, 2019 8:28 pm

Лөөвийн шинэчлэл дажгүй эхэлж байх чинь, өмнөх бүрэлдэхүүнээрээ энэ Голландын багт энэ талбайд нь гоол ч хийж чадалгүй 3-0 р хожигдсон. Өчигдөр бол гоё тогложээ, 3-5-2 гээд ерөнхийдөө бөмбөг барихгүй хамгаалаад шууд хурдан довтоглооноор гоолууд нь орж. Айлын 2 дахь гоол дээр хамгаалагчид туршлага дутуу харагдаж байна. Шүлц сайн тогложээ, Сане, Набри 2 бол хурд, хууралт энэ тэрээрээ бярдаж тогложээ, ингээд үндсэн довтлогчгүй иймэрхүү байдлаар тоглох нь дэ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3787
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Kro » Thu Nov 21, 2019 2:14 pm

Заа ямар ч гэсэн урьдчилсан шатаа хэсгээ тэргүүлээд дуусгалаа. Улбар шарууд 2 тоглолтоор манайхыг илүүрхсэн ч нөхдүүд Ирландтай тэнцсэн нь гай болж хэсэг толгойлох эрхээ алдаж. Урьдчилсан шатанд 7 гоол хаалгандаа алдсаны 6-г нь Улбар шарууд хийсэн бол үлдсэн ганцыг нь сая Ирландууд хийж. Сүүлийн тоглолтонд нээрээ Матс хаалган дээр зогссон.

Уламжлалт Германы тоглолтыг санагдуулам л хэсэг болж өнгөрлөө. Хий багатай, яг л хийх юмаа хийдэг, багачуулаа балбачихдаг гэх мэт. Ерөнхийдөө Орост болсон ДАШТ-ий дараа нэг хэсэг бужигнаж аваад овоо учираа олчих шиг боллоо. Байерны том толгойтнуудыг явуулаад "чих зөөлөн" залуучуудаар нүдэхээр шийдсэн нь Лөөвийн хувьд зөв ч байж мэднэ. Үндсэндээ 14 оны аварга багаас Кроос, Нойер л үлдэж байна. Яахав Гинтер 14 онд бүрэлдэхүүнд байсан ч талбайд нэг ч гараагүй санагдаж байна. Мань хүн гэхдээ ирэх жил гараанд гарах шинжтэй. Лөөв 2 ч туршлагатай төвийн хамгаалагчаа жийцэн хүн өөртэй нь удаан ажиллаж байгаа мань эрд төвийн хамгаалалтаа даатгаж мэдэхээр байгаа. Яг одоогийн бүрэлдэхүүнийг харвал төвийн хамгаалалт шал ногооноороо байгаа гэхээр байна.

Байернаас хуулдаг уламжлалаа дагаад Киммихийг жигүүрийн хамгаалагчаар биш төвийн хагаст тоглуулаад эхэлсэн. Киммих ч итгэлийг нь алдалгүй шинэ байрлалдаа давгүй тоглоод байгаа бололтой. Ирэх зун Киммихийг жигүүрт биш талбайн төвд харах бололтой. Яг л Лаам ахынхаа замналаар явж байна даа хэхэ. Харин зөрөөд жигүүрт Клостерманн гээд залууд нилээд итгэл үзүүлэх бололтой. Дөнгөж энэ хавраас л шигшээд дуудагдаж байгаа ч баруун жигүүрт өөрийгөө баталгаажуулаад байгаа.
Ер нь ирэх жил баахан танихгүй бацаануудтай л үзэх бололтой. Яг л 2010 оны бүрэлдэхүүн шиг санагдаад байна. Лөөвийн гол зорилго энэ багаа 20 онд туршлагажуулаад 22 оны ДАШТ-д дайралт хийх бололтой.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2807
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby Kro » Mon Dec 02, 2019 9:30 am

ЕВРО2020 сугалаа болоод өнгөрч. Франц, Португал гээд үхлийн хэсэгт хуслаа. Сүүлийн 3 том тэмцээний аваргууд нэг хэсэгт.
Пот1-р гарлаа гээд баясаад байсан чинь юу вэ аймаар гарууд ороод ирэх юмаа хаха. 4 дэхь баг нь ирэх оны 3-р сард тодроно. Нэг их аюул таричих баг тэндээс харагдахгүй байна. Хамгийн эвгүй нь Исланд л юмуу даа. Хэсэгт нэг сул баг байхаар бүгдэд нь 3 оноо бэлэглээд бүүр ч эвгүй байж мэднэ.
Пот1-р гарсандаа юмуу, зохион байгуулагч орны хувиар юмуу ямартай ч хэсгийн 3 тоглолтоо "гэртээ" буюу Аллианз Аренад хийх нь бага ч гэсэн давуу тал болж.

Харин хуваарь харж байхад Лондон арай давуу эрхтэй тоглолт хүлээж авахнээ. Хагас шигшээн 2 тоглолт дээр нэмээд финал тэнд болох юм байна. Хагас шигшээд шалгарсан багуудыг нааш цааш нь явуулахгүй гэсэндээ тэгсэн ч байж мэдэхийн.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2807
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Postby El Payaso » Mon Dec 02, 2019 11:16 am

Энэ жил ч тэгээд тоглогчдын хөөрхөн тамир шалгасан Евро болох гээд байна уу энд тэндгүй болоод. Нэг хэсгийн тоглолтууд хүртэл өөр өөр улсад явах юм байна шүү дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38921
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Previous

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest