Page 153 of 154

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 12:04 am
by Tsogt18
Ямарч зорилгогүй болсон со.д гоол хийж чадаагүй гэхээр хүртэх ёстойгой л хүртлээ. Лөв больсиймудаа 23 дээр л бөөн шуугиан тарьсан хэсгийн 3 тоглолт дээр тогтсон 11гүй гол байрлалуудаа өөрчлөөд байсан сая 60 дээрээс багийн тоглолтоо эвдсэн сэлгээ хийгээд эхэлсэн гээд уг нь ганц л гоол байсан шд ёстой харж байгаагүй сэтгэл хөдлөлтэй шийдвэрүүд гаргалаа. Одоо баахан балбуулждээ шигшээ баг. Үлгэн салган явснаас энэн дээр бизээ

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 12:05 am
by Suugii
Бүрэлдэхүүн зарлсаныг хараад л хол явахгүй гэж харсан
Тэгсэн бүүр наана явчлаа

Одоо яахав дээ

Ханцан хэдэн нөхөрөө үлдээгээд өлсгөлөн бэлтрэгнүүдээ аваад явахгүй

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 12:15 am
by Amgaa
Сая яг Мексиктэй тоглосон тоглолт давтагдлаа, эхнээсээ л аль хэзээний хэсгээсээ 1 р гарчихсан аятай тайван тоглосон болоод байсан. Тоглолтын дараа ч гүн хамарсаж байгаа нөхдүүд цөөхөн харагдлаа. Швед дээр дажгүй үзэж байсан гараагаа гаргахгүй тэнэтгэж туршилт хийж байгаа юмуу яаж байгаа юм Хедира, Өзил гээд үеэ өнгөрөөж байгаа нөхдүүдээ дахиад л гаргаад ирж. Энэ ДАШТ р хэсгийн сүүл мушгилаа да. Лөв ч маргаашнаас балбуулсаан одоо бараг өөрөө сайн дураараа больсон нь дээр байлгүй дэ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 12:18 am
by kayo
Германы урд Клосе шиг л хүн дутагдаж байна даа, ямар ч үед хийдэг хүн дээ. Тэгсэн одоо байгаа ганц довтлогч нь хаалга ч цохьсонгүй шахуу.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 12:28 am
by Tsogt18
Бүх юм кроосоос болж байгаан дуусах ёстой газар нь үлдээчихгүй :loll: Ганц гялтгар нь мань хүн л байвуудаа өмнө нь лаам швайни гээд хамтрагя байдаг байсан сая аргагүй ганцаардлаа. Шинэ бүрэлдэхүүн гаргаж ирэх цаг нь болжээ

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 12:54 am
by Kro
14 онд Лаам шууд зодог тайлж тухайн үедээ их л цочир зүйл болж байсан. Мань хүн үнэхээр зөв шийдвэр гаргаж байж.
Тэгсэн нэг үеийн Басти, Польди нар алингаа алдаад дууссан. Лаам үнэхээр мэргэжлийн шийдвэр гаргаж байж ээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 1:12 am
by Sathan
Матс-ийнхаа өмнөөс харамсчихлаа...сайн бсан жил нь бүтэн улирал гэмтэлтэй,тоглоогүй нөхөрийг гаргаад нэг ч минут тоглож чадсангүй...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 1:21 am
by Ultra Madridista
хаха уламжлалаа дагалаа даа .Арай л муу юмаа

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 1:44 am
by Suicide
Гараа нтр яаж ч гаргаад байгаан...Өзил нтр нээрээ больвол таарна дөөө, пасс дандаа дутуу хаяна, худлаа ярвайчаал ялархаад гүйж ядаал...Ер нь ямар ч хүсэл эрмэлзэл, идэвхи санаачлагагүй хэдэн юмнууд Солонгосыг заавал хожих ёстой гэдгээ мартцан байсан байхөө хахаха...Урд довтлогчид л хэцүү байна даа гэж анх бүрэлдэхүүн зарлагдахад харж байсан, ёстой л 2-хон гоолтой дууслаа. Олигтойхон финишэр байхгүй, урд нь Гомез гэхээр арга ч гүй юм дөө чаавааас. Вагнер бараг илүү финишэр байх байж...Ийм болох байсан бол Шведдээ л хожигдоод, алдах юмгүйгээр Солонгос дээр залуучуудаа гаргаж сайхан үзэлцчээл буцах газар байсын...Ингэн ингэн, ийм тоглолттой хэсгээс гараад ч угаасаа хэрэггүй байсын...Болж...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 2:51 am
by Saiza
white wrote:Айгаад шээс нь гоожих гээд байхад ойлгооч Бразилчуудыг :ногоон:

:-o :-o :-o

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 9:28 am
by Radiohead
Suicide wrote:Гараа нтр яаж ч гаргаад байгаан...Өзил нтр нээрээ больвол таарна дөөө, пасс дандаа дутуу хаяна, худлаа ярвайчаал ялархаад гүйж ядаал...Ер нь ямар ч хүсэл эрмэлзэл, идэвхи санаачлагагүй хэдэн юмнууд Солонгосыг заавал хожих ёстой гэдгээ мартцан байсан байхөө хахаха...Урд довтлогчид л хэцүү байна даа гэж анх бүрэлдэхүүн зарлагдахад харж байсан, ёстой л 2-хон гоолтой дууслаа. Олигтойхон финишэр байхгүй, урд нь Гомез гэхээр арга ч гүй юм дөө чаавааас. Вагнер бараг илүү финишэр байх байж...Ийм болох байсан бол Шведдээ л хожигдоод, алдах юмгүйгээр Солонгос дээр залуучуудаа гаргаж сайхан үзэлцчээл буцах газар байсын...Ингэн ингэн, ийм тоглолттой хэсгээс гараад ч угаасаа хэрэггүй байсын...Болж...

Ozil з@нд@@ л боломж ¥¥сгэсэн. Н@г@@ хэд нь л ашиглаж чадахг¥й байсандаг. Кроос харин довтолгоог алж байлээдээ. Урагшаа пасс @г@х естой х¥н чинь баруун солгойг¥й цохиод шувуу буудаад байсан. @мн@х тоглолт дээр Кроосын буруу дамжуулалт таслагдаад гоол болоо биздээ. Яс юман дээрээ Ozil-с ил¥¥ байрлалд нь тоглочих х¥н байгаа юм уу

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 28, 2018 1:05 pm
by El Payaso

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Jun 29, 2018 9:08 am
by white
Saiza wrote:
white wrote:Айгаад шээс нь гоожих гээд байхад ойлгооч Бразилчуудыг :ногоон:

:-o :-o :-o


За чи айгаагүй л гэж битгий хэлээрэй. Харин ч манайх хэсгээсээ гараад танайтай тоглосон бол 7:1-ийг хариуг сайн авах байсан байх. Танайх азгүй л байна даа :ногоон:

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Jun 29, 2018 12:37 pm
by Forza Juve
Forza Juve wrote:Гомез гараа энэ тэрд гараад сүйд хийхгүй биз дээ... Сэлгээнээс эсвэл нэг тийм сул багтай тоглох үед л гараанд гарах биз. Тоглогчид хөөрхий багаас бол жижиг шдээ ер нь ккк. Герман өнгөрсөн ЕАШТ-аар ханасан у, муу байсан, энэ жил фаворитуудын 1 байгаа, яах юм бол доо.


АаЯ ингэж бичиж байжээ ккк

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Jul 06, 2018 10:25 am
by Nomer 10
Герман хасагдсан шалтгаан

1. Баг бүрдүүлэлт

Дасгалжуулагч Лөв зөв багаа бүрдүүлж чадсангүй дээ. Хэдий Лаам, Швайни нарын олон тоглогч энэ удаад байхгүй ч тэд өнгөрсөн жил Орост залуу багаар ирээд Тив хоорондын цомоор түрүүлж байсан тэр багаасаа хэд хэдэн хүн дуудсангүй. Бас дээрээс нь Герман чинь 21 хүртэлх насны дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа баг шд.

Материал ийм хангалттай байхад буруу хүмүүсээ авчирчээ. Занэ бол ямар ч улсын шигшээд очсон гараанд гарна л гэж үзнэ. Английн лигийн аварга болчихсон, форм ч галзуу байсан даа. Бас Бундэслигийнхаа шилдэг мэргэн буучийг яагаад ч дуудаагүйм бол. Фрайбургийн Пэтэрсен 15 гоолоор герман довтлогчдоо тэргүүлж байхад гэрт нь үлдээчихсэн. Хөгшин Гомезоор яах гээд ч байгаан. Энэ 2 залуу дээр Брандтаа нэмээд довтолгоо явуулсан бол хэсэгтээ торох юмгүй л байсан бх даа.

2. Баг доторх уур амьсгал

Мэдээж 2 турк гаралтай тоглогчийн асуудал яригдана. Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзаж патиараа татуулж Миний ерөнхийлөгч гээд хэлчихээр чинь бусдад нь таатай байхгүй л байх. Фэнүүд нь хэдэн өдрийн л юм болсон доо. Саудын Араб дээр үхтэл нь бүүлж бсан даа. Иймэрхүү асуудал том тэмцээний өмнө дандаа сөрөг атмосферыг өөртөө татаж байдаг.

Бас шигшээ доторх Байерны тоглогчдын фракцын тухай яриа гараад амжсан. 2012 онд нэг ийм яриа маш хүчтэй гарч байсан, энэ удаа тэр яриа дахиад сөхөгдөв. Байернаас бусад багийн тоглогч үгээ хэлэх гэхээр нэг их чухалчилж авч үздэггүй гэж яригдаад байсан.

3. Сэтгэл ханасан байдал

Тэдэнд ямар ч өлсгөлөн зан чанар байсангүй. 4 жилийн өмнөх цомоо тэврээд санаа амраад унтаж байгаа юм шиг л үлгэн салган 3 тоглолт харууллаа. Швед дээр л дөмөг тоглосон, нөгөө 2-той нь ярих ч юм биш. Цомоо хамгаалий гэж хүссэн бол гоолоор цангаж үргэлж урагш тэмүүлж байх хэрэгтэй.

4. Тоглогчдын бэртэл

Гол хаалгач Нойер гэмтээд маш удаан хугацаанд тоглохгүй байж байгаад шууд тэмцээнд яваад орчихсон. Формоо алдсан гэдэг нь 3 тоглолтоос хангалттай харагдсан. Барсагийн Тэр Штэген түүний эзгүйд онцсайн орлож байсан, түүнийг л гараандаа зоогоод явах бсан юм даа.

Хуммэлс, Боатэнг, Зүлэ, Хэктор бүгд л гэмтэл, өвчний асуудалтай байлаа.

5. Тактикийн асуудал

4 жилийн өмнө тэд тэмцээний өмнө үндсэн 11-ээ сонгочихсон, ганц нэгхээн хүн солиол үзсээр байгаад дэлхийн аварга болж байсан. Энэ удаа тэгсэн 2-хон гараа шинээр гаргахдаа тухай бүртээ багийнхаа тэн хагасыг солив. Ийм байдалтай баг үнэхээр зузаан л биш бол хол явж чаддаггүй.

4-2-3-1 схемээр тоглохдоо хамгаалагчдын өмнө эсрэг багийн дайралтыг няцаах тоглогчдоо зөв сонгож чадсангүй. Орчин үед 6 номер маш чухал болсон цаг. Хэдира Мексик дээр тааруу байхад дараагийн тоглолтод суулгасан хэрнээ Солонгос дээр буцаагаад гаргаад ирэх юм. Руди хол дээр юм билээ. Уг нь Дортмундын Вайгл хамгийн сайн чадна даа. Киммих ч гэсэн Лаам шиг байрлалаа орхиод энд ирвэл давгүй тоглочноо.

Өзил ч гэсэн муу байхад буцааж дуудаад л.

Бас тэр Брандт гэж аюултай хүү байхад огт боломж өгсөнгүй. 2 удаа сэлгээнээс ороод 2 удаа шон онож азгүйтсэн, гоол хийх шахсан гэж үзээд гараанд зоож болдгүй л юм бх даа.

Швед дээр 2-р хагаст Вэрнер зүүн талдаа гараад их осолтой болж бсан, тэрийг анзаарсан л баймаар. Төвийн довтлогчийн байранд очоод нөхөр бүр юу ч хийж чадаагүй.

6. Тоглогчдын форм

Энд хамгийн их яригдах ёстой хүн нь Марко Ройс. Өмнөх тэмцээнийг бэртээд өнжсөн түүнийг энэ удаад магадгүй түүний сүүлийн боломж тул өлсгөлөн араатан шиг л үзэх байх гэж тааварлаж байсан ч хүлээлт талаар болсон. Бүх 23 тоглогчоос хамгийн муу нь байсан байх шүү. Эхний тоглолтод гараанд гараагүй, Швед дээр дундаж байсан ч өчигдөр бол утгаараа сугарлаа.

Мюллер клубтээ хүртэл гарааны золиос болчих гээд бдаг болсон. Мартинез, Тиаго, Толиссо, Рибери нар илүү сайн бсан учраас гараанд их гарсан. Шигшээд ирээд тэр хэрээр форм нь сайн байсангүй. Мюллер Дракслер 2 тааруу байхад л байлгаад байх юм.

За тэгээд Өзил, Хэдира, Кроос гээд л бүгд л муу байлаа. Арын хэдээс Киммих л гайгүй байвуу даа.

7. Фэнүүдийн дэмжлэг

Ойролцоо үзэж байгаа нөхцөлд хамгийн чухал нь 12 дахь үзэгч байдаг. Дийлдэж байсан ч тэд багаа хөл дээр нь буцаагаад босгоод ирэх чадалтай. Энэ удаад маш цөөн дэмжигч Германд ирсэн гэнэ лээ. Английг бага гээд байсан, Германаас лав илүү олон хүн цэнгэлдэхэд байна гээд байсан.

8. Сөрөг довтолгоод цохиулж байлаа

Бүтэн багаараа битгий урагшлаач ээ гээд Хуммэлс тэмцээний өмнө ч, Мексикийн дараа ч үглээд л байсан. Хойноо маш том зай гараад байсан. Мексик эффектив байж чадсан бол дор хаяж 3-0-ээр хожиж чадах байсан. Швед бас л контроор зовоож байлаа. Өчигдөр бол солонгосчууд дураараа сөрөг явуулж блаа шд.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Jul 06, 2018 11:47 am
by Amgaa
Лөв хэд хоног бодсоны эцэст үргэлжлүүлэн ажиллахаар болсон гэдгээ мэдэгдсэн. Болилоо гэхэд оронд нь ирчих гайгүй нэр алга байна л да. 2020 Евро дээр сайн үзвэл жинхэнэ өөрийгөө баталсан юм болох байх, сая иймэрхүү юм болсон бололтой

Facebook group wrote:ДАШТ-ын үеэр шигшээ дотроо хагаралтай бсан тухай мэдээлэл ортой болж таараад бна.
Нөлөө бүхий овгорууд 2 хуваагдсан гээд бгаа. Нэг нь Hummels, Neuer лидерүүд болон сайн найзууд болох Muller, Kroos нарын Байерн фракц.
Нөгөө нь Khedira, Ozil, Boateng, бас Германаас дайжсан Draxler гэсэн цагаачид төвтэй фракц. Тэр дотор Hummels, Khedira 2 хоорондоо нилээн асуудалтай бсан. Мексиктэй хийх тоглолтонд хожигдоход Khedira урагшаа байраа хаяж алга болоод бсанд Hummels нилээн эгдүүцсэн ба тоглолтын дараа Boa бид 2 яагаад ч 3, 4 хүн хамгаалж хүчрэхгүй гэж бсан.
Цаашилбал шинэ залуучууд хувцасны өрөөнд томчуудыгаа сонсох дургүй бсан, учир нь томчууд үлгэр жишээ тоглолт үзүүлж чадахгүй бхад дасгалжуулагч хууччуулаа л 1рт тавьж бсан г.м...
Нурж унасан багийг шинээр босгох томоохон даалгавартай Low дасгалжуулагч хуучин туслах болох Hansi Flick-г эргэж ажилд нь тавих сонирхолтой бгаан гэнэ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Jul 23, 2018 8:33 am
by Jaal_huu
Хожихоор Герман, Хожигдохоор Турк. Ахиж тоглохгүй гэжээ Озил.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Jul 23, 2018 5:29 pm
by rednasca
том асуудлыг зоригтой хөндсөн байна даа...
Германы хөлбөмбөгийн холбооны удирдлагын хариу үйлдлийг ажиглая даа...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Jul 23, 2018 9:43 pm
by Mojul
Нөхөрийн форм бараг 4 5жил суга байсан биздээ. Энэ үнэний ортой юм хэлжээImage

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jul 24, 2018 8:58 am
by Suicide
rednasca wrote:том асуудлыг зоригтой хөндсөн байна даа...
Германы хөлбөмбөгийн холбооны удирдлагын хариу үйлдлийг ажиглая даа...


https://www.dfb.de/news/detail/erklaeru ... il-190102/

The Presidium of the German Football Association (DFB) has today in a telephone conference with the resignation of Mesut Özil concerned. Mesut Özil has played 92 times for the German national team. He has helped shape a successful era, on and just off the pitch. He made a decisive contribution to Germany becoming world champion in Brazil in 2014. That is why the DFB Mesut Özil is very grateful for his outstanding performance in the jersey of the German national teams.

Diversity is a strength not only in football. That is why our integration work is of central importance at all levels. From the district class to the national teams belong players with a migration background to the DFB. We play and live together with our different family roots, our religions and cultures. What all of us have to combine on and off the pitch is the observance of the human rights enshrined in the Basic Law, the advocacy of freedom of expression and the press, as well as respect, tolerance and fair play. A commitment to these basic values ​​is required for every player who plays football for Germany.

Therefore, the pictures with the Turkish President Erdogan have raised questions for many people in Germany. We concede self-critically that the DFB has also made a contribution to dealing with the topic. And it is regrettable that Mesut Özil felt that he had not been sufficiently protected as a target of racist slogans against his person, as was the case with Jerome Boateng. But it was important that Mesut Özil, like Ilkay Gündogan before him, gives answers to this photo, regardless of the tournament's sporting outcome in Russia. In the DFB, we win and lose together, all as a team.

The DFB would have been happy if Mesut Özil had wanted to remain part of the team on this shared basis. He decided otherwise. The DFB respects that, and for us as an association it is also necessary to respectfully deal with a well-deserved national player, that we leave some statements that are not comprehensible to us in tone and content uncommented in public.

The fact that the DFB is associated with racism, we reject but with regard to its representatives, employees, the clubs, the performance of millions of volunteers at the base in all clear. For many years, the DFB has been heavily involved in integration work in Germany. Among other things, he awards the Integrationspreis, he has launched the campaign "1: 0 for a Welcome" and has integrated tens of thousands of refugees into the football family. In the past 15 years he has established a multi-layered integration work, which has an effect on amateur clubs. The DFB stands for diversity, from the representatives at the top to the countless, day-by-day dedicated people at the base.

The DFB regrets the departure of Mesut Özil from the national team. However, this does not change the determination of the association to continue the successful integration work consistently and with deep conviction.

[Dfb]

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jul 24, 2018 9:09 am
by Цогоо
Гүндоган нь зургаа юу гэж тайлбарлаад мултарсан юм бол? Манай муу Өзилийг л онилоод байх юм. Баерны баагий ч гэсэн олон юм яриад л. Саяын цомоор тэгээд Германы тоглогч нар ташраараа л миа байсан биз дээ? Ганц Өзил ч биш.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jul 25, 2018 3:21 am
by Zo7i
Jaal_huu wrote:Хожихоор Герман, Хожигдохоор Турк. Ахиж тоглохгүй гэжээ Озил.

Бид хожиход би Герман хожигдоход цагаач болчихдог.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Aug 17, 2018 10:32 am
by Бороо
"The way he resigned was not in order. The parts in his statement that are rightly addressed are unfortunately overshadowed by nonsense. I think he knows very well that racism within the national team and the DFB does not exist."

- Toni Kroos on Mesut Özil.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Fri Aug 17, 2018 1:30 pm
by 21Grams
Тони дуугай л байхгүй. Рэсизм огт байхгүй, байдаггүй гэж 1000 яриад хүн итгэхгүй л дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Mon Aug 20, 2018 4:01 pm
by Seikoni
Кроос гэхдээ тэгж ярилцлага энэ тэр нэг их өгөөд байдаггүй шиг санах юм.