Page 151 of 157

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sat Jun 09, 2018 2:25 pm
by Kro
Герман - Саудын Араб 2:1
Эхний үе давгүй үзсэн бол хоёрдугаар хагас маш муу тоглолоо. Манай сэлгээ ер нь жоохон тааруухан байнаа. Сэлгээгээр орж ирсэн нөхдүүдээс Штэгэнээс бусад нь муу байлаа. Ялангуяа Гомез яг хэвээрээ бүтэлгүйтсээр. Орост нөхрийн хэрэг битгий л гараасай гэхээс өөр хэлэх үг алга даа.
Гарааны хэдээс Хэйдира, Мюллер тааруу харагдлаа. Мюллерыг дэд ахлагч юм байх гэсэн Нойер суусан чинь Хэйдира ахлагчийн туузтай тоглож байхын.
Ройс Вернэр давгүй хослох шинжтэй. Хагас үе тоглуулаад Ройсыг авчихлаа. Бэлтгэл дээр гэмтчихгүй бол ч ДАШТ-ий утаа ашгүй нэг юм үнэрлэхнээ.
Заа тэгээд хийх ажил бишгүй л байгаа харагдлаа. Нөгөө гоё нэгийн хүрэлтүүд, хурдан сөрөгүүд огт явсангүй. Маш олон баранк дамжуулалтууд л харагдлаа. Эсрэгээрээ Арабчууд санаснаас сайн тоглож байна. Оросууд ч нээлтийн тоглолтоос хялбар оноо авахааргүй л санагдлаа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sat Jun 09, 2018 2:33 pm
by Kro
Заа хаалгачийн хувьд Трапп ч Леногоос нэг их дээрдээд байхгүй гар шдээ. Ер нь энэ сүүлийн үед Германаас гарч ирж байгаа залуу хаалгач нар сайхан манарцгааж байнаа. Уйлрах Кариус 2 сая ЧЛ-т яаж балайрч байгаан нтр.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 13, 2018 4:53 pm
by Nomer 10
Image

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 13, 2018 4:57 pm
by maNba
:-o

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 13, 2018 5:15 pm
by Suugii
Kro wrote:Боссынхоо эсрэг дуугарах хэн байхав дээ.
Өзил маргаашийн Саудын Арабтай хийх нөхөрсөгийг өнжих юм шиг байна. Бэлтгэл дээр бага зэргийн гэмтэл авсан бололтой. Харин Боатэнг бүтэн бэлтгэл багийнхантай хийсэн гэнэ. Маргааш Леверкузений Бай-Аренад сүүлийн нөхөрсөгөө хийгээд тэмцээндээ яваад орчихнээ.

Минийхээр гараа нэг иймэрхүү байх боловуу.

Нойер
Киммих - Хуммельс - Боа/Сюлье - Хэктор/Платтенхартд
Кроос - Хэйдира/Гюндоган/Горетцка
Мюллер - Өзил - Ройс/Дракслер
Вернэр

Асуудалтай байрлал гэвэл бүтэн улирал тоглоогүй гэхийн бол хаалгач жоохон эвгүй, нэмээд зүүн жигүүрийн хамгаалалт байна. Хэктор Еврогоор сайн тоглосон ч тэрнээс хойш гарааны эрхээ баталгаажуулж чадаагүй л байгаа. Лөөв Хэртагийн залууг үе үе гараанд гаргаад байгаа. Ер нь манай хамгийн сул байрлал. Лигтээ дундаж гэж болохоор 2 нөхөр энэ байрлалд байгаа бол бусад байрлалд лигийн шилдэг, цаашлаад дэлхийн хэмжээний нөхдүүд байна даа.


Зүүн жигүүрийн хамгаалалт миний санахын супер байсан үе байна уу даа

Янсен гэж нэг бүтэлгүй нөхөр байсан

Гоммеез ч тэгээд бүтэлгүй дэндсэн сүлдгүү муу шаардаа :ногоон:

Хүлээлтээ бага дээр байлгасан нь дээр шүү :germany

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 13, 2018 6:29 pm
by Gooner
Юу яриад байнаа.. Лаам чинь хэсэг зүүнд бужигнуулсан 2006 онд нээлтийн тоглолтонд Коста Рикад нээлтийн гоол хийсэн шүү дээ.. 74 оны шилдэг багт ЛБ Пол Брайтнер байсан.. нэг үечлэл байх нь байх шиг байгаан.. гэхдээ ор тас байдаггүй гэвэл худлаа болов уу Сүхбатаар Авга аа.. :ногоон:

Түрүү ДАШТ-аар Хөвэдэс дажгүй тоглосоон хөөрхий.. энэ жил харин хэн гарч ирэх юм байгаан.. дундаж 2 гар л байрлал дээр нь байгаа..

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 13, 2018 6:31 pm
by Kro
Өнгөрсөн Еврогоор Лаам тоглочихсон бол ёстой 2 жигүүр супер байх байлаа. Гэхдээ сүүлийн нөхөрсөг дээр Хэктор дажгүй байсаан.
Ер нь анзаараад байхад Лөөв Еврогийн мөчлөгт тааруу үзээд, ДАШТ-ий мөчлөгт багаа сайн формтой тоглуулаад байгаа санагддаг.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 13, 2018 11:07 pm
by someone
Он цагийн дараалал нь худлаа байна.

Nomer 10 wrote:Image

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 13, 2018 11:56 pm
by El Payaso
Таньдаг Германтайгаа чаталсан энэ жил нээх явахгүй байх. Хэвлэлүүд Өзил Гундагон хоёрыг авч явсан гээд аймаар нүдэж байгаа гэж бна. Тийм хурц юм болж байгаа юм уу.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 14, 2018 12:06 am
by Kro
Сүүлийн нөхөрсөг дээр Гюндоган бүүлүүлээд баларсан шд. Одоо яая гэхэв дээ. Өөрсдөө эхэлсэн улсууд. Өзил, Хэйдира лав төрийн дуулал дуулдаггүй. Бас нэг хэсэг авахуулах л байх даа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 14, 2018 12:32 am
by rednasca
Эрдогантай уулзсан гээд шүүмжлүүлсэн гээ биз дээ?...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 14, 2018 1:58 am
by TGNT
someone wrote:Он цагийн дараалал нь худлаа байна.

Nomer 10 wrote:Image


Хойноосоо хатан хааны үнсэлтийг өмдөндбб хийчиж байгаанмуу хаха.
Ог цагийн дараалал хэнд хамаатайн бэ зду зүгээр фаан бай л даа

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 14, 2018 9:01 am
by Цогоо
Гүндоган нь жиргээндээ "май прэздэнт" гээшаацым л даа. Бүүлүүлэх нь зөв зөв. Харин манай Өзил яах вэ дээ нөгөө хэдээ бодвол санаатай юм болохоор аль аль талдаа политик алдахааргүй юм хийгээ биз. Ер нь нөхрийн ПР баг гэж айхтар гарууд байдаг байх өө. Санчэз тэр хоёр хоёулаа л гэрээгээ сунгахгүй гээд суугаад байхад хэвлэлээр Алексисыг навс балбаж байсан шүү дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 17, 2018 11:03 pm
by Suugii
Цогоо wrote:Гүндоган нь жиргээндээ "май прэздэнт" гээшаацым л даа. Бүүлүүлэх нь зөв зөв. Харин манай Өзил яах вэ дээ нөгөө хэдээ бодвол санаатай юм болохоор аль аль талдаа политик алдахааргүй юм хийгээ биз. Ер нь нөхрийн ПР баг гэж айхтар гарууд байдаг байх өө. Санчэз тэр хоёр хоёулаа л гэрээгээ сунгахгүй гээд суугаад байхад хэвлэлээр Алексисыг навс балбаж байсан шүү дээ.

Наа муу 2 түрэгээ бүр авбал аваарай :ногоон:

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 17, 2018 11:03 pm
by Suugii
Өөртөө шаах гэжийшдэээ күүрээ маажах нь дээ ккк

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 17, 2018 11:15 pm
by Suugii
Gooner wrote:Юу яриад байнаа.. Лаам чинь хэсэг зүүнд бужигнуулсан 2006 онд нээлтийн тоглолтонд Коста Рикад нээлтийн гоол хийсэн шүү дээ.. 74 оны шилдэг багт ЛБ Пол Брайтнер байсан.. нэг үечлэл байх нь байх шиг байгаан.. гэхдээ ор тас байдаггүй гэвэл худлаа болов уу Сүхбатаар Авга аа.. :ногоон:

Түрүү ДАШТ-аар Хөвэдэс дажгүй тоглосоон хөөрхий.. энэ жил харин хэн гарч ирэх юм байгаан.. дундаж 2 гар л байрлал дээр нь байгаа..


Наад Кенгруу чинь баруун ч юм шиг зүүн ч юм шиг заримдаа бүр дунд чаагаад байдаг биддэээ

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 17, 2018 11:18 pm
by Suugii
Бүтэл муутай 18минут

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 17, 2018 11:54 pm
by Jaal_huu
Мексикүүд ч янзын хөдөлгөөнтэй тоглож бнадаа. Тэрийн дагаад сайхан задгай үзэж бна ккк

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 21, 2018 12:25 pm
by Kro
Зиак манай хэд Сочид очсон байгаан байна.
Ерөөсөө үлдэж байгаа тоглолтууд тэр чигтээ финалын тоглолт мэт л үзэх ёстой гэцгээж байна.
Хэсгийн 2 тоглолтоос үг дуугүй л 6 оноо. Өөр зүйл байхгүй. Аз болоход хувь заяа бидний гарт байна гэж Биерхофф ярьсан байна.
Мексиктэй хийсэн тоглолт дуусаад автобусанд, хоолон дээрээ гээд л бараг цаг үргэлж бөөндөө юун дээр алдчив гээд ярилцаж эхэлсэн гэж байна. Эхний тоглолтын маргаашнаас эхлээд л Шведтэй хурдан тоглохын түүс болцгоосон гэж Нойер ярьсан байна.

Ерөнхийдөө л ухрах замгүй болсон, алаад өгнөө л гэсэн ирмүүн сэтгэлтэй улсууд байх шиг байна. Юу болохыг хагассайны шөнө л харая даа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sat Jun 23, 2018 10:45 pm
by Kro
Хүммельс өнжиж магадгүй гэнэ дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sat Jun 23, 2018 11:34 pm
by Цогоо
Өмнө цомоор Пэрийн өгсөн ярилцлага. Хожлоо шд өөр яалгах гээд байгаам гээд их уцаарлаж байгаа.


Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 24, 2018 2:48 am
by Ultra Madridista
Гоё доо Португалийн маань ч зам засагдаж байна шүү .Лёвийн бөгсөө ухахыг дахиж хармааргүй байна шүү хаха

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 24, 2018 2:49 am
by Kro
Заа даа хэцүү болчихлоо доо.
Хамгийн их айж байсан зүйл бодит болох тэр мэдрэмж...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 24, 2018 2:52 am
by Kro
Киммих ямар муу байнаа.
Одоо Гомез орж ирэх байх. Брандт бас орж ирэхгүй бол ч. Урагшаа шахаж байгаад нэмж нэг алдаад дуусахвий дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sun Jun 24, 2018 4:06 am
by Tsogt18
Заза аваргаа хамгаалж байгаа баг үнэхээр хэцүү байдалд тоглодын байна юм юмын үзжийн сайхан байноо