Page 150 of 157

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 10:13 am
by Suicide
Клубтээ хийдэг л юм байгааз, шигшээд лав амжилт алга. Одоо тэгээд яахав дээ...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 10:19 am
by Amgaa
Сане ч Лөвийн арга барилт таарахгүй л байгаад байсан юм байхда. Бас дээрээс нь өөрийнх нь зан ааш нөлөөлсөн байхаа, Ахлагчтайгаа түр тар хийсэн гэсэн юм аваад байсан. Чи сэлгээнд суухуу гэртээ харих уу гэхэд нь нөхөр тэгвэл буцна л гээ биз. Ноднин Конфед капд дуудахад хамраа засуулах гээд ирээгүй гэх мэт хэт их бие тоосон мөртлөө 12 тоглолтонд нэгч гоолгүй ганц дамжуулалттай гэхээр чинь болохгүй л байна гэсэн үг байхда. Германы шигшээ ч өөр л дөө, тоглогчидын лигийн форм нэг их чухал биш яг системд уусаж чадсан нь сайн тоглоод байдаг. Клүб шигшээ гэхээр шар өөр болчихдог шдэ Клозе энэ тэр гээл.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 10:24 am
by Radiohead
Уул нь тоглолт нь болохг¥й байгаа ¥ед орж ирээд ганцаараа тоглолт @@рчл@х @нд@р магадлалтай тоглогч юмсан.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 10:26 am
by Jaal_huu
Пеп ч гэсэн чанга дасгалжуулагч биздээ. Тэгхээр зан аашнаас наана бас арга барилд нь сайн нийцсэнгүй дээ. Сүүлийн үед ч тактикийн тоглогч нарт дасгалжуулагч нар дуртай байгаад байх шиг байгаа маа.
Довтолгоо болохгүй байгаа үед сэлгээнээс гаргаад довтолгооны арга барилаа өөрчлөх зэрэгт хэрэгтэй л баймаар юм уулан.

Довтолгоо олигтой явахгүй бол бас хэсэг баалуулах л байхдаа дас

Эсвэл тоглолтын дараа гар барих гэхэд нь гараа угаачих гээд хэлцэн байхөө ккк :ногоон:

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 12:05 pm
by white
1-рт довтолгоо болохгүй үед гарж ирээд айхтар мандуулчихгүй байх. 2-т тийм аз одонд найдсан юм хийхгүй л дээ, яг системдээ таарсан нөхөрийг гаргаж ирээд үзнэ. Тэгж бодоод Гомезыг авч явж байгаа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 1:19 pm
by ТӨӨГӨӨ
Багийхантайгаа таарамж жоохон муу байсан юм шиг бна. Сити яваад оддын өвчин тусжээ. Тэрнээс ч хөгшин Гомезоос дор оров гэж. Иогий Гомезд мангар хайртаймаа дандаа том тэмцээнд дуудахын. Өнөөх нь хараал барж байсан уу гэхээс хайр хүргэж байсанг нь нээх санахгүйн. 14 онд бас явах байсан биз. Явсан бол цом өргөхгүй байсан байхаа :RD За тэгээд олиггүй байвал Английн хэвлэлийхэнд нам троллдуулна гүй бол сайхан л бна. Иогий мэдэж байгаан бгааз

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 1:31 pm
by El Payaso
Санэ жаахан дураараа тэгээд шийдвэр гаргалт муутай л даа. Пеп чинь довтолгооны 2/3 та нарыг оруулж өгнө тэр хүртэл миний хэлснийг хий тэрнээс хойш бол дураараа тогло гэдийн гээздээ хэхэ. Тэгээд арай ай кү, дисипл сайтай гээд Дракслераа авсан байх аа. Одоо тэгээд танай гарааны довтлогч чинь хэн байх юм бэ дээ. Гомэз үү тэр Вернер үү.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 1:39 pm
by rednasca
тэгээд явж явж Германы л зөв болох биз... хэхэ...
гэхдээ Баллак шүүмжлээд их дургүй байна лээ...

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 1:43 pm
by El Payaso
Тэхх нэг их айхтар Санэгээс болж муу тоглохгүй байх оо. Гэхдээ энэ жил муу формтой байлаа шүү. Австритай хийсн тоглолтыг хальт харсан.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 2:48 pm
by white
Нөхөрсөг тоглолт хараад бол Германы формыг тодорхойлж чадахгүй ээ. Угаасаа нөхөрсөг дээр сүртэй тоглодоггүй.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 2:55 pm
by Forza Juve
Гомез гараа энэ тэрд гараад сүйд хийхгүй биз дээ... Сэлгээнээс эсвэл нэг тийм сул багтай тоглох үед л гараанд гарах биз. Тоглогчид хөөрхий багаас бол жижиг шдээ ер нь ккк. Герман өнгөрсөн ЕАШТ-аар ханасан у, муу байсан, энэ жил фаворитуудын 1 байгаа, яах юм бол доо.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 3:43 pm
by Nomer 10
Дэлхийн аваргын өмнөх хамгийн том сэнсаац болчвуу даа

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 4:02 pm
by Nomer 10
Ер нь бол жийсэн хүн нь Кроос юм бишүү. 3 сард Бразилтай тоглоход Кроосын пассуудыг алаад байхаар нь тоглолтын дараа Кроос мань хүнийг их шүүмжилсэн гэсэн. Тэгсэн дараа нь Австри дээр яг тэр байдал давтагдаал нөхрийн зам шулуудчиж. Клубтээ 10 гоол, 15 пасс өгсөн гэхээр Пэпт учир бнуу. Бас тэр хаалгачийн асуудал их сонирхолтой юм. Нойер байхгүйд Тэр Штэген маш сайн орлож байсан тул Орос явах нь тодорхой байсан. ПСЖ-ийн Трапп, Лэвэркузений Лэно 2-оос Лэног жийж. Трапп энэ улиралд 14-хөн тоглолтод гарсан ч 39 тоглолтод гарсан Лэногоос илүү гарсны учир нь өнгөрсөн намар Францтай тоглоход их сайн сэтгэгдэл дасгалжуулагчдаа үлдээж. Харин Лэно Азербайжан, Австрали дээр дараалаад паакталчиж. Ингээд харахаар клубтээ хэр сайн байсан нь дасгалжуулагчдад огт хамаагүй бололтой, өөрийнх нь нүдэн дээр ганц 2 тоглолт гялалзчихмаар юм бн кк

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 4:27 pm
by Барнаба
Сане нилээн биеэ тоосон нөхөр шиг байгаам, элдэв үйлдэл, ярилцлага, бүр тэр биеэн дээрх шивээс энэ тэрийг нь харахад ч гэсэн. Залуу болохоор бас омголон байгаа байх, уул нь мундаг авьяастай. Гэхдээ энэ жил Роллс Ройс явж байгаам, Сане-г үгүйлээд байхгүй биз дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 6:46 pm
by Kro
Хөөрхөн сенсаацтай сонголт хийчлээ шүү Лөөв. Брандт энэ хоёроос сонгоход их л ойролцоо байсан гэнэ. 100 метрийн гүйлтээр бол фото финиш хийхээр байлаа л гэж. 9 сараас буцаад шигшээдээ дуудагднаа л гэсэн байна. Лөөв нэгэнт 22 он хүртэл гэрээтэй тул Сане аятайхан байж алдаа дутагдлаа засаад дараагийн тэмцээнд дуудагдахаа бодсон нь дээр байх даа. Тэгэхгүй бол Курани, Баллак, Кийслинг эднүүдийн араас шигшээгээс зодог тайлахаас өөр сонголтгүй л болох байх.

Таа, Петерсон 2 угаасаа хүлээлтгүй байсан болохоор гайгүй байх шиг. Лено харин Траппаас илүү өөрийгөө боломжтой гэж бодож байсан бололтой. Ямартай ч энэ зун багаа солих бололтой.

Нэмээд хэлэхэд уламжлал ёсоор Байерны тоглогчид багийн цөмийг бүрдүүлэхнээ. Нийтдээ 7 тоглогч багтсанаас 5 нь гараанд гарах нь.
Ер нь бол мань мэт шиг ганц нэг тоглолт үзээд, энд тэндэхийн тойм харж байгаад тоглогчоо сонгодоггүй нь мэдээж болохоор болохгүй байсан болоод л үлдээж байгаа биз дээ. Бид хэд энд Лөөвийн сонин сонголт гэж шүүмжлээд юүхэв. Хаалгачийн хувьд ч гэсэн бүтэн улирал супер формтой байсан Матсын оронд бүтэн улирал гэмтэлтэй байсан Нойерыг сонгоно гэдэг урьдын гавьяаг нь үнэлж буйгаас илүү өөрийнх нь системд зайлшгүй хэрэгтэй болоод л тэр байх.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 7:07 pm
by Kro
Forza Juve wrote:Гомез гараа энэ тэрд гараад сүйд хийхгүй биз дээ... Сэлгээнээс эсвэл нэг тийм сул багтай тоглох үед л гараанд гарах биз. Тоглогчид хөөрхий багаас бол жижиг шдээ ер нь ккк. Герман өнгөрсөн ЕАШТ-аар ханасан у, муу байсан, энэ жил фаворитуудын 1 байгаа, яах юм бол доо.


Өнгөрсөн Еврогоор ханасан юм ч харагдаагүй дээ. Боатэнг гэмтээд Хуммельс шар хуудасны торгуулийн улмаас Францын эсрэг тоглоогүй санагдаж байна. Оронд нь гарч ирсэн Мустафи олигтой байгаагүй. Ер нь бол Басти хөгшрөөд төвд Кроост сайн хань болчих хүнгүйгээс л хамаг юм болсон. Тэгэнгүүт төвөөс биш бүүр араас довтолгоо эхлүүлэх болоод тэр нь гайгүй болж байсан ч дээр дурдсанчлан 2 үндсэн төвийн хамгаалагчгүй болоод Франц дээр манай тоглолт огт болоогүй нухуулсан.
Энэ жил одоо яадын байгаан. Арай ч 2 тэмцээн дарааллаж нэг асуудалтайгаа зууралдаад суухгүй байлгүй дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 7:36 pm
by Jaal_huu
Германы шигшээ үеийн үед амжилттай бдаг нь баерн аас багын цөм нь бүрддэгт бдаг бх гэж боддышдээ. Хамт тоглодог аваргууд тэр чигээрээ хамт ахиад тоглочихоор чинь. Манай англи ч гэсэндээ тот оос бүрджийгаам чинь. Яахав нэг нь лигийн аварга нөгөөх за яахвээ яахав ккк

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Tue Jun 05, 2018 7:38 pm
by El Payaso
Гол тоглогчид нэг багт байдаг байх амар л даа. Ойлголцол энэ тэр ч асуудалгүй. Сүрхий шинэ тактик ч дасгалжуулагч бодох шаардлагагүй Баиерныхаа тактикийг бариад л шинэ орж ирсн нөхдүүдийг тэрэнд нь уусгаад явахад болно. Пеп ирээп Ламыг ДМ болгосон чинь Лөв бас ДМ болгоод байсан биз дээ ккк. Гэхдээ тэгээд хасагдах шатанд больсон л доо.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 06, 2018 9:26 am
by Бороо
Ter Stegen: I'm disappointed by Low's decision but I will help Neuer

Leroy Sane: I'm obviously disappointed not to go to the World Cup, but must accept it

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 06, 2018 11:28 am
by CrossBonez
Нэг газраас уншсан.
Лөвийн тактикт жигүүрүүд нь төв рүү гүйлт хийж, довтолгоо дэмжих, өөрсдөө довтолгоонд түлхүү оролцох, шууд гоол хийх гэх мэт үүрэгтэй байдаг. Санэгийн тоглолт энэнд нь нийцдэггүй, илүү жигүүр лүүгээ гүйлт хийж, тэндээсээ дамжуулж тоглодог. Хурдандаа тулгуурласан тоглолт хийдэг боловч Лөв-н тактикт жигүүрүүдийн гол үүрэг нь хурднаас илүү техниктэй холбоотой байдаг юм гэсэн. Нэгэнт шигшээ нь олон жил энэ арга барилаар тоглочихсон болхоор Лөв ийм том тэмцээний өмнө тэрийг өөрчилж чадахгүй учраас Санэг орхисон гэсэн байсан.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Wed Jun 06, 2018 3:50 pm
by Nomer 10
Кроос Занэг жийсэн тухайд юу гэж бодож бн гэсэн чинь учиргүй жаргалтай инээж байгаал Лөвийг дэмжиж бн гэж ярьж бн шд кк. Хуммэлс бас Лөвийн зөв л гэж. Занэ характер тааруу нөхөр юм шиг бн.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 07, 2018 4:40 pm
by Kro
Боссынхоо эсрэг дуугарах хэн байхав дээ.
Өзил маргаашийн Саудын Арабтай хийх нөхөрсөгийг өнжих юм шиг байна. Бэлтгэл дээр бага зэргийн гэмтэл авсан бололтой. Харин Боатэнг бүтэн бэлтгэл багийнхантай хийсэн гэнэ. Маргааш Леверкузений Бай-Аренад сүүлийн нөхөрсөгөө хийгээд тэмцээндээ яваад орчихнээ.

Минийхээр гараа нэг иймэрхүү байх боловуу.

Нойер
Киммих - Хуммельс - Боа/Сюлье - Хэктор/Платтенхартд
Кроос - Хэйдира/Гюндоган/Горетцка
Мюллер - Өзил - Ройс/Дракслер
Вернэр

Асуудалтай байрлал гэвэл бүтэн улирал тоглоогүй гэхийн бол хаалгач жоохон эвгүй, нэмээд зүүн жигүүрийн хамгаалалт байна. Хэктор Еврогоор сайн тоглосон ч тэрнээс хойш гарааны эрхээ баталгаажуулж чадаагүй л байгаа. Лөөв Хэртагийн залууг үе үе гараанд гаргаад байгаа. Ер нь манай хамгийн сул байрлал. Лигтээ дундаж гэж болохоор 2 нөхөр энэ байрлалд байгаа бол бусад байрлалд лигийн шилдэг, цаашлаад дэлхийн хэмжээний нөхдүүд байна даа.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 07, 2018 6:01 pm
by CrossBonez
Бүтэн улирал тоглоогүй байж шигшээдээ дуудагдаад барахгүй Дэлхийн аваргын гараанд гарч тоглох гээд байж байдаг. Ард нь Тер Штеген байж байдаг... Гэхээр л Ноеэрын чансаа харагдаж байх шиг байна ш д.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Thu Jun 07, 2018 6:07 pm
by Boldono
Туршлага хэрэгтэй л дээ. 32 той гэхээр хаалгачийн хувьд ид насан дээрээ байгаа шүү дээ.

Re: Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

PostPosted: Sat Jun 09, 2018 1:52 pm
by Gooner
Nomer 10 wrote:Ер нь бол жийсэн хүн нь Кроос юм бишүү. 3 сард Бразилтай тоглоход Кроосын пассуудыг алаад байхаар нь тоглолтын дараа Кроос мань хүнийг их шүүмжилсэн гэсэн. Тэгсэн дараа нь Австри дээр яг тэр байдал давтагдаал нөхрийн зам шулуудчиж. Клубтээ 10 гоол, 15 пасс өгсөн гэхээр Пэпт учир бнуу. Бас тэр хаалгачийн асуудал их сонирхолтой юм. Нойер байхгүйд Тэр Штэген маш сайн орлож байсан тул Орос явах нь тодорхой байсан. ПСЖ-ийн Трапп, Лэвэркузений Лэно 2-оос Лэног жийж. Трапп энэ улиралд 14-хөн тоглолтод гарсан ч 39 тоглолтод гарсан Лэногоос илүү гарсны учир нь өнгөрсөн намар Францтай тоглоход их сайн сэтгэгдэл дасгалжуулагчдаа үлдээж. Харин Лэно Азербайжан, Австрали дээр дараалаад паакталчиж. Ингээд харахаар клубтээ хэр сайн байсан нь дасгалжуулагчдад огт хамаагүй бололтой, өөрийнх нь нүдэн дээр ганц 2 тоглолт гялалзчихмаар юм бн кк

Лэно сайн сайн хаалт хийдэг ч тэр хирээрээ балай алдаа гаргадаг, хаачихаар юмаа хааж чаддагүй шдээ.. Арсенал авах юм дуулдахаар хэрэг байна уу л гэж боддийн шд. Чадвар илүү ч ийм алдаа гаргадаг хүн ДАШТ-д авч явсанаас авьяас арай тааруу ч тогтмол тоглолттой нь дээр гэж үзсэн бололтой.