Page 46 of 52

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Sep 11, 2013 12:34 pm
by zak
Portugal одоо Israil-тай тоглоно. Талбай дээр нь арай гэж тэнцсэн. Russia харин Аzerbaidjan-тай Петровскийд тоглоно. 80% боломж байгаа даа. Кокорин ч том багуудын хараанд ороод эхэллээ дээ.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Sep 11, 2013 12:43 pm
by El Payaso
тэр Семедов бас их таалагдаад байгаа...

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Sep 11, 2013 12:49 pm
by Aagii_03
Тэр гоол нь бол аймар байна лээ шд. Үнэн итгэлтэй хусч байна лээ, цохилт ч гоё явсан.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Sep 11, 2013 1:02 pm
by meesh
El Payaso wrote:тэр Семедов бас их таалагдаад байгаа...


Самедов уу?

Тэр гоё цохидог гоол бол шигшээд байсан тамирчидаас хамгий хурдан хэмээгдээд байгаа Кокорины гоол.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Sep 11, 2013 1:15 pm
by goalman
Загоев нь яагаад сураггүй болчихвоо...

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Sep 11, 2013 1:18 pm
by Takanohana_Nowitzki
Сэлгээгээр орж ирдэг болсон байна лээ. халфаар 2 сэлгээ шууд оруулж ирээл 2-0 болгочно лээ. тэр 2 нь хийгээгүй л дээ. гэхдээ л.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Sep 11, 2013 4:15 pm
by Зак
Оргил wrote:ерөөсөө бүх зүйл нь бат боллоо гэсэн хойноо итгэхгүй бол оросуудад бол ерөөсөө найдаж болохгүй хэхэ.. люксэмбургт ч нухуулж мэднэ хаха..

Харин тийн. Хүмүүс яасан эрт Азербажайныг тооцооноос хасч байх юм. Энэ тоглолт л эвгүй дээ. Тээр жилийн Украйн, Франц шиг юм болох вий дээ. Филимоновын тэнэглэл, Шевагийн азын гоол. Сүүлчийн мөчид нэгээр гарах гэж байгаад 3-руу унадаг драм. Азер-тэй хийх сүүлийн тоглолт л бүхнийг шийднэ дээ.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Sep 11, 2013 9:14 pm
by Reda
El Payaso wrote:Азер Люксенбург хоёр асуудалгүй байлгүй дээ... тэхдээ тоглолт бол үнэхээр гоёо байна лээ... миний харж байсан хамгийн сайн оросын шигшээ л гэж санагдлаа... яах вэ хоёрхон тоглолт л үзсэн л дээ...


Евро2008-д Голландтай тоглосон тоглолтыг үзээгүй бололтой. 120 минутын туршид Голланд ердөө 1,2 удаа л Оросын 16 дотор нэвтэрч чадсан.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Thu Sep 12, 2013 9:45 am
by meesh
Зак wrote:
Оргил wrote:ерөөсөө бүх зүйл нь бат боллоо гэсэн хойноо итгэхгүй бол оросуудад бол ерөөсөө найдаж болохгүй хэхэ.. люксэмбургт ч нухуулж мэднэ хаха..

Харин тийн. Хүмүүс яасан эрт Азербажайныг тооцооноос хасч байх юм. Энэ тоглолт л эвгүй дээ. Тээр жилийн Украйн, Франц шиг юм болох вий дээ. Филимоновын тэнэглэл, Шевагийн азын гоол. Сүүлчийн мөчид нэгээр гарах гэж байгаад 3-руу унадаг драм. Азер-тэй хийх сүүлийн тоглолт л бүхнийг шийднэ дээ.


2000 оны ЕАШТ-н урьдчилсан шат...Тэгж манайх ёндоорч гараад ЕА болсон доо...Муу орос хаалгач тэгээд карээр будаа болсон доо...Уг нь Оросууд чинь бараг манайхыг талбай дээр нь хожиж барьчихсан айхтар байсан биз дээ...

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Sat Oct 12, 2013 2:41 am
by Зак
Ort1-r Luxemburg Orosiin toglolt garch bna. Samedov yamartai ch negiig hiij l orhiloo.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Sat Oct 12, 2013 5:00 am
by zak
За Люкс-г 4:0 хожчихлоо. Одоо Азербайджаныг аргалчихвал Бразил явлаа. Бүх зүйл өөрсдөөс нь шалтгаалж дээ
Өмнөх Москвад болсон тоглолтонд 1:0 , Широковийн гоолоор хожсон

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Sat Oct 12, 2013 10:43 am
by *R9*
За одоо тэнцэхэд л Бразил зорьлоодоо.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Sat Oct 12, 2013 2:03 pm
by zak
Тэнцэх байтугай бага тоогоор хожигдоход гарах юм байна.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Sun Oct 13, 2013 2:08 pm
by El Payaso
Тэххх... Бразилд очих нь бат боллоо... бөөн л баяр байх шиг байна оросууд хэхэ...

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Mon Oct 14, 2013 10:52 am
by tt_muk_18
Оросууд бол оросууд шүүдэ. Ямар ч баг хожиж чадна ямар ч багт хожигдож чадах баг даа.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Mon Oct 14, 2013 10:54 am
by Takanohana_Nowitzki
Арай ч 9-0дуулчихгүй байлгүй дээ. 1-0дуулсан чинь СР7 галзуураал 10-0-дчихвий дээ.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Mon Oct 14, 2013 10:56 am
by Gooner
Takanohana_Nowitzki wrote:Арай ч 9-0дуулчихгүй байлгүй дээ. 1-0дуулсан чинь СР7 галзуураал 10-0-дчихвий дээ.

Норман л тэгж мөрөөдөж чадах байх.. нэмэгдээд чи..

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Mon Oct 14, 2013 11:03 am
by Takanohana_Nowitzki
Би ч Оросыхоо талд л даа :ногоон:

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Oct 16, 2013 4:39 am
by zak
За сайхан даа. Эрхээ авчлаа. Энэ бүрэлдхүүний.ихэнх тоглогч ДАШТ-н
дараа шигшээгээсээ зодог тайлна даа.

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Oct 16, 2013 12:14 pm
by Оргил
azertai tentsej entr.. portugalias uragshtai bag bsan bol play off-d oroh bjdee.. euro deer yaj tenegtsenee bodood uneheer hicheegeed togloosoidoo..

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Oct 16, 2013 12:22 pm
by El Payaso
Оргил бас оросуудыг их харах юм аа... уг нь нөгөө хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн коммунистууд гээд үзэн ядах ёстойм биш үү ккк...

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Oct 16, 2013 12:32 pm
by Оргил
хэхэ.. спорт гэдэг улстөрөөс өөр зүйл шүүдээ :р.. анх хөлбөмбөг үздэг болоход минь их ч гардаг байж.. тэрнээс болдым байлгүйдээ.. томхон тэмцээнд гайгүй тоглоосой ч гэж бодхым.. оросын хөлбөмбөгийн уналтын үе гэвэл 1990-с 2000 оны хооронд байх.. 2000-д оноос жоол сэргэх гэж үзээд 10 жил бага багаар л урагшилж байна даа.. 2002 онд бол оросуудыг бодохоор инээд хүрээд байдым.. миний анхны зурагтаар үзсэн дэлхийн аварга.. би оросуудын дунд байсан юм.. ёстой амтай болгон л оросуудыг алаад хядаад өгнө гэж байж билээ.. сычов гээд 16тай бацаандаа их найдлага тавиад л.. даанч японд хожигдоод.. бас белгид хожигдоод.. гарууд москвад япон машин шатаасан гэнэлээ хаха.. ер нь бол тэр жил их сайн байсан тэгээд л.. аа бас пеле гэж нэг нөхөр оросуудыг хөлбөмбөгөөр дэлхийн аварга болвол бразил хоккейгоор дэлхийн аварга болно гэсэн гэнэлээ. нэг иймэрхүү юмнуудаас болоод л оросуудыг хараад байдымөө..

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Oct 16, 2013 12:35 pm
by El Payaso
Оросын твынхэн бас л хүнд шүү... Бельги Оросын оронд шалгараад Бразилтай таарсан тухай Новости ч билүү мэдээлж байгаа юм... За бүгдээрээ 16-д Бразилчууд хэрхэн Бельги дээр самба бүжиглэхийг харцгаая гэж шаажийсн хаха...

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Oct 16, 2013 12:39 pm
by Оргил
угаасаа л тэр үед зурагтаар бол японтой тоглохын өмнө л аймаар аймаар дүгнэлтүүд гаргаал япон ч хөлбөмбөг тийм ч сайн хөгжөөгүй зб орон болхоор л орж байгаам тиймээс маш муу баг бидэнд хожих магадлал 90н хэдэн хувь байна гэж анализ хийцгээгээл байж билээ хэхэ..

Re: Оросын Шигшээ Баг

PostPosted: Wed Oct 16, 2013 12:54 pm
by spain man
Сычев 16 биш 18 тай байсан санагдана...

Москвад япончуудыг хашраагаа биз дээ ах нар... Эвгүй шүү...

8 оны еврогоор бол надад мундаг л үзсэн санагддаг...