Page 1 of 52

Оросын Шигшээ Баг

PostPosted: Fri Jul 06, 2007 5:00 pm
by Seba
Дэлхийд 24-т (vнэхээр тийм сайн гэж vv?) бичигдэж буй Гуус Хиддинкийн удирдлаган доорх Оросын Шигшээ багын талаарх хvvрнэлдэх булан... Уналтанд ороод удаж буй хєршvvд маань Еврu 2008-д тоосоо єргєх болов уу?
Англи, Израйл, Македoны эсрэг хийх тоглолтууд зам дээр хєндлєлдєн хэвтэнэ... Еврo-д 92 онд 1-р шатнаас, 96 онд 1-р шатнаас, 2000 онд алгасаад 2004 онд мєн дахиад 1-р шатнас хасагдаж байсан гашуун тvvхтэй...

:санаа алдах:

Гэхдээ л Аршавин, Будянский, Измайлoв, Кержакoв зэргийн тоглогчдоор хуяглуулсан Оросын шигшээ багт бид итгэсээр л... амжилтыг нь хvлээсээр л байна...

PostPosted: Fri Jul 06, 2007 5:32 pm
by G@naa
Яагаад ч юм хальт дэмжээд байдаг шд.
Лигт-т нь сайн сайн легионерууд ирж тоглож байна, сайн дасгалжуулагч дасгалжуулж байна, залуу сайн авьяастнууд байна. /Быстров, Билялетдинов, Погребняк, Акинфеев, Кержаков, Аршавин, Сычёв . . ./
Хүлээсээр л байна даа.

PostPosted: Fri Jul 06, 2007 6:25 pm
by enkuna
Sychev-iig ih demjdeg shuu oird ih goy togloj baigaa neg heseg joohon muudaad baisan tegeed deer ni ta nariin helsen toglogchid bn naidah humuus olon bn bugd l naidvar aldahgui togloh buren chadvartai uul ni Sychev ahlamaar yum gevch Hiddink Arshavin-iig songood baigaa yum shig bn lee

PostPosted: Fri Jul 06, 2007 7:12 pm
by chukcha2002
Оросууд Хиддинкээр удирдуулаад овоо байгаа гэсэн

PostPosted: Fri Jul 06, 2007 7:25 pm
by enkuna
Hiddink irhees umnu ni er ni dajgui bolj ehelsen Hiddink er ni zuv uedee l irsen odoo uuriiguu bolon tedniig EURO 2008 deer haruulah l uldlee gevch urdchilsan shatnii heseg mash ursulduuntei baigaa hervee orhoor bol England, Croatia-iin ali negiig multlah l bolood baigaa shuu

PostPosted: Fri Jul 06, 2007 7:54 pm
by chukcha2002
Бүх юм 11 сард л шийдэгдэнэ гэж Хиддинк Спорт Экспресс дээр хэлсэн байсан. Энэ намар Англитай хийх 2 тоглолт л амин чухал даа. Дээр нь Хорват бас Англитай хариу тоглолтоо хийнэ.

Талбайдаа Хорват азтай нөхдүүд Английг хуссан. Тэгэхээр Орост тун хүнд гэсэн үг. Хорватыг оноогоор гүйцэх асуудал бараг байхгүй. Англи дэгэн догон байдлаа яг Орос дээр ирээд засч таараад байгаа юм.

Орос хэрэв 11 сард Еврод шалгарч чадахгүй болвол Жозегийн Челси дэхь суудал Хиддинкийн өмнө тэр дороо шахуу онгойж мэдэх юм шүү, бас

PostPosted: Fri Jul 06, 2007 8:00 pm
by enkuna
Yamarch baisan orvol goy l bn tegehgui bol altan jaaliin maani nas yavlaa sh dee Sychev

PostPosted: Fri Jul 06, 2007 8:40 pm
by orangeman
Ах нараа яагаад ч юм дэмжээд байдаг шүү кккк...:mrgreen:

PostPosted: Fri Jul 06, 2007 10:25 pm
by Deck
ЗХУ байхдаа ч цалгижил явсан баг даанч одоо нэг тиймэрхүү болчоод байна.
Англитай хийх 2 тоглолтонд ядаж ялагдахгүй байх ёстой доо.

PostPosted: Sat Jul 07, 2007 4:25 am
by Seba
Сычевын хувьд бол яг ид veд нь Спартаkйин удирдлага + гэмтэл алаад хaячихсан... Дима єєрєє Францын Марсeльд тоглохоор гэрээ байгуулчихсан чинь Спартакийнхан гэрээгээ цуцлахгvй гэж новшроод, сvvлдээ шvvхийн єрєєгєєр ч ороод, Димагийн тоглох эрхийг хэдэн сараар хасаад... тэгээд л Оросын хєлбємбєгийн "Алтан Жаал" гэж хочлогдож байх veдээ (ДАШТ-аар гайхамшигтай тоглосон) мяaрчихсан.. Марсельд очоод vндсэн бvрэлдэхvvнд ч гарч чадаагvй, Францын хєлбємбєгт дасан зохицохгvй буцаад Орост ирээд Локо-гийнх болчихсон... одоо яaхав, санаснаар тоглохгvй байгаа ч чамлахааргvй л тоглож байна... :sad:

PostPosted: Sun Jul 08, 2007 2:55 am
by Deck
Тэгэхдээ одоо Оросд довтлох чиглэлийн олон сайн залуус байна. Харин хамгаалагчидын
хувьд ЦСКА 3-аас бусад нь жаахан тааруухан санагддаг.

PostPosted: Sun Jul 08, 2007 3:22 pm
by Seba
ЦСКА-гийн 3-аас хамгийн найдвартай нь Сергеи Игнашевич... 2 Березyцкий хаая хvvхдийн алдаанууд гаргадаг. Эд нар дээр Колодин, Анюков 2 дажгvй, мєн Хиддинк яагаад Сенникoвыг шигшээд дуудаагvй нь сонин. Еврoгийн урьдчилсан тоглолтуудад Оросууд 7 тоглохдоо ердєє ганцхан бємбєг хаалгандаа алдсан (Израйлаас).

Оросын шигшээ 8р сарын 22нд Локомотив-д Польшийн шигшээтэй нєхєрсєг тоглолт хийнэ. Сонирхолтой тоглолт болох нь дамжиггvй...


PostPosted: Sun Jul 08, 2007 4:59 pm
by lhas
Анх хөлбөмбөг сонирхож эхэлж байхдаа л Оросын ТВ-ийн "Футболное обозрение" нэвтрүүлгээс өөх үзэх юм байдаггүй байж билээ. Тийм болохоор ах нарыгаа яалт ч үгүй дэмждэг юм. Оросууд Европын бусад улсуудыг хөлбөмбөгийн хөгжлөөрөө одоохондоо гүйцэхгүй байгаа нь үнэн. Европчууд чинь хөлбөмбөгийг 19-р зууны сүүлч, 20 зууны эхээр л тоглож эхэлсэн улсууд шүү дээ. Харин ах нар хувьсгал, улс төр, дайн дажин хийсээр байгаад харьцангуй хожуу буюу дэлхийн хоёрдугаар дайны дараахнаас л спортыг хөгжүүлсэн улс. Харин ч их гүрний зангаргаараа энэ зэргийн дайтай явна. Дан оросуудаас бүрдсэн "Спартак", "Локомотив" эгнээндээ зөвхөн шилдгүүдийг тоглуулсан барууны баян, том багуудыг нэг бус удаа хожиж байсан удаатай. ЗХУ-ын шигшээ баг 60-90 оны хооронд чансаагаараа дэлхийд эхний аравт орохуйц чанартай тоглолт үзүүлж олимпийн наадам болон Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, клубүүд нь Цомтой багуудын цомыг авч, Яшин, Беланов, Блохин нар тивийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг"-ийг хүртэж байлаа.
Өдгөө хамгийн мөнгөтэй төгрөгтэй нь Европын хэдэн томчуудаас гадна Оросын багууд л байна. Тийм ч учраас хөлбөмбөгийн их уурхай Бразил, Аргентинаас... ирээдүйн залуу оддыг нь худалдан авч хойч үедээ хөрөнгө оруулж буй. Эдгээр багууд хэдхэн жилийн дараа Европын тавцанд гарах нь ойлгомжтой.
Олон жилийн турш орос дасгалжуулагчаар, орос тархиар удирдуулж явсан ах нар өдгөө байдалтайгаа эвлэрч гадаадын шилдэг мэргэжилтнээр шигшээгээ удирдуулах боллоо.
"Том улаан машин"-ы "хүрхрэх" мөч удахгүй биз ээ.............

PostPosted: Sat Aug 04, 2007 3:07 pm
by Deck
Тэгнэ л гэж найдаж байхаас. Гуус ах удахгүй болох тоглолтуудад Динамогийн хаалгач
Шунин гэж туранхай жаалыг үндсэн багтаа авч тоглуулах бодолтой байгаа бололтой.
Угаасаа оросууд ямар хаалгачаар дутагдах юм биш.

PostPosted: Thu Aug 23, 2007 1:18 am
by enkuna
Орос ах нарыг Польшуудыг хожчихлоо гэж бодсон чинь тэнцчих юм.
Орос - Польш 2:2
1 : 0 Dmitri Sychev (20')
2 : 0 Roman Pavlyuchenko (34')
2 : 1 Jacek Krzynowek (73')
2 : 2 Jakub Blaszczykowski (77')
Ингэж сайхан эхэлчээд ямартаа ч Sychev гоолдож оросын примьер лигтээ ч гоёмсог гоолууд хийж багаа авраад л байгаа юм билээ. Pavlyuchenko ч сайн байгаа юм шиг байгаан оросын лигийн өмнөх тоглолтонд hattrick хийчихсэн байсан. За одоо тэгээд орос ах нар маань английн шигшээг хожихыг л зорилго болгох байх.

PostPosted: Thu Aug 23, 2007 2:48 am
by enkuna
Оросууд 2 гоолоо толгойгоороо хусаж харин хариу гоолуудыг бундесийн 2 тоглогч бас л гоёмсогоор хийж.

PostPosted: Thu Aug 23, 2007 9:55 am
by TRISTAN
Павлюченко л их таалагдаад байгаа юм даа. МанЮ авбал яг Рүүдийг залгаж чадахаар л довтлогч гэж бодож байна даа. :mrgreen:

PostPosted: Thu Aug 23, 2007 11:53 am
by enkuna
Оросын ПЛ-д гоолдож болно л доо гэхдээ англи гэдэг чинь шал ондоо шдээ адаглаал биейин хүч дутагдаад л эхлэх байх Рууд бол ондоо

PostPosted: Thu Aug 23, 2007 12:14 pm
by TRISTAN
Оросын лигээс гайгүй гайгүй тоглогч нар гарч ирээд л байдаг шд.
Миний бодлоор ямарч байсан Павлюченко Англид очиход нээг их муу тоглоод байхгүй.

Ирэх Англитай тоглох тоглолтон дээр харж л байя.

PostPosted: Thu Aug 23, 2007 4:17 pm
by Deck
Хамгаалалт үнэхээр замбраагүй байна лээ. Игнашевич дутагдаж байгаа нь илт байна лээ.
Гууст Польшуудыг хожих боломж бол байсан гэхдээ нэлээн хэдэн солилцоо хийж туршиж үзээл байх шиг санагдсан. Тэгээд нэг зүгээр санагдсан юм гэвэл оросууд үнэхээр залуу байна лээ шүү. Сайн ажиллуулах юм бол эднээс юу ч гарч чадна.

Павлюченкогийн хувьд бол хүчний тоглолт сайтай та нар Селтиктэй хийсэн тоглолтыг харсан Британи хамгаалагчидтай сайн үзэлцэж байгаа биздээ. 2 давхарт бол дийлхэд бас бэрх хүн байна лээ.Даанч МанЮ-д арай л жулдах байх даа.

PostPosted: Thu Aug 23, 2007 4:26 pm
by Chinbaa
enkuna wrote:Оросын ПЛ-д гоолдож болно л доо гэхдээ англи гэдэг чинь шал ондоо шдээ адаглаал биейин хүч дутагдаад л эхлэх байх Рууд бол ондоо


Ruud ankhnaasaa sain chigeeree baigaagui ni lav... Holland-daa neeh suraggui baihad ni l olj iree biz dee... Pavluchencko bol goy dovtlogch...

PostPosted: Thu Aug 23, 2007 4:37 pm
by enkuna
:-o
ПСВ-д 67 тоглолтонд 62 гоол хийсэн байсан европд ч гоолддог байсан хаач тоглох чадвартай тоглогч байсан юү юү гэнүү СУРАГГУЙ ИЙ... Pavlyuchenko-г би муу гээгүү гэхдээ л

PostPosted: Thu Aug 23, 2007 5:19 pm
by TRISTAN
Мэдээж одоо шууд Рүүдийн хэмжээнд авч тавих нь утгагүй. Гэхдээ ямарч байсан Павлюченко-д тийм боломж бий. Ирээдүй бий.
Хүч ч тэр, хурд ч тэр, Гоолны мэдрэмж ч тэр.
Одоо гоё сайн дасгалжуулагчтай, байнгын тоглолттой том багт очих л хэрэгтэй.
Өнгөрсөн улиралд Оросын лигийн мэргэн бууч болсон, энэ жил ч бас сайн явж байгаа.

Орсуудыг Испаний багууд их сонирхож авдаг. Гэхдээ бусад Англи Германд ч бас байдаг.

МанЮ уг нь авчихад харамсах зүйл байхгүй ээ. Эхний нэг жилдээ сургаж адапт, мөн апдэйт хийж байгаад л үзвэл ... :mrgreen:

PostPosted: Thu Aug 23, 2007 5:40 pm
by Chinbaa
enkuna wrote::-o
ПСВ-д 67 тоглолтонд 62 гоол хийсэн байсан европд ч гоолддог байсан хаач тоглох чадвартай тоглогч байсан юү юү гэнүү СУРАГГУЙ ИЙ... Pavlyuchenko-г би муу гээгүү гэхдээ л


Yooh man... PSV-d bol ali hediin od boltson baisan...Dutch-daa Heerenveen geed bagt baihad ni chi lav meddeggui baisan biz...

:-o

PostPosted: Thu Aug 23, 2007 6:01 pm
by enkuna
чи бичсэн юмаа унш л даа

StevenJohnNash, Holland-daa neeh suraggui baihad ni l olj iree biz dee

тэгснээ одоо ПСВ-д аль хэдийн од болсон байсан энэ тэр гээд өөрөө сонин юм яриад байх юм.