Page 452 of 484

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 4:28 am
by fd11
Drinksomethingelse

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 4:55 am
by UULAA
Hodgson don't like drinking water

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 10:07 am
by TogtooK
Hendorson Wilshere 2г аних газар түрүүлсэн багийн чухал бүтэн жил сайн тоглосон тоглогчоо орхидог. Ходжсон тактиктаа тааруулж хүмүүсээ сонгосон гэж найдхаас.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 12:12 pm
by El Payaso
Нээрээ л манай Уилшэр, Хэндо хоёроор яах гэсийн бол доо ккк... нэг нь бүтэн улирал тоглоогүй нөгөөх нь бүтэн улирал сугарсан

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 12:58 pm
by Цогоо
Вилшэр гэхдээ шалгаруулалтад сайн л тоглож байсан шт. Шигшээд нөхрийг РЖ манай өвөөгөөс илүү сайн ашигладаг юм биш үү.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 1:43 pm
by 21Grams
Вилшэр уг нь лаг санагдаг шд. Даанч бэртээд тоглохгүй юм л даа.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 2:08 pm
by turuue
Уилшир ч уг нь Англидаа ч ёстой гоц динамик тоглолттой, нилээн ховортоо орох тоглогч биз дээ. Даанч тэгээд бэртэж гэмтэх нь арай л дэндүү юм. Сүүлийн хэдэн жил ч талбай дээр биш, талбайн гадна Спөрс эдрийг хийсэн нь л карьер хайлайт нь болох гээд байгаа шүү, ххэ.

Гэхдээ Дринквотерийг үлдээсэн нь бүр айхтар сүртэй зүйл гэж бодохгүй байна. Аваад явахад хэн ч гайхахгүй. Гэхдээ үлдээлээ гээд туйлын буруу зүйл ч биш.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 3:57 pm
by Барнаба
Дринкватэр яахав эрчиндээ сайн үзсэн, тэрнээс нээх гоцгойроод байх талент биш гээд л орхисон байх, оу-н туршлага, сэтгэлзүй байхгүй гэх мэт. Манай Хэндэрсонд Ливерпүүлийн ахлагчийн тууз л тус хүргэж шигшээд нь үлдээгээ биз, түүнээс өнгөрсөн улирал тоглохоороо сугарна, эсвэл гэмтсээр улирлыг үдсэн.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 4:10 pm
by Shaggy
Танай хендо жигийн дэргэд хөдөлмөрөөрөө аваргаа авцан хүншт

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 6:53 pm
by Radiohead
Дринкватерийн төвөөс агаараар уралдуулж хаядаг дамжуулалт нь мундаг юм байлээ. Уул нь ашигласан бол

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 8:17 pm
by Барнаба
Shaggy wrote:Танай хендо жигийн дэргэд хөдөлмөрөөрөө аваргаа авцан хүншт


Ямар аварга яриад байна?

Хэндэрсон-ы оргил үе нь ердөө одоогийнх нь шүү дээ, гавьтай шалиад байх тоглогч бол биш л дээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 8:32 pm
by .boldoo.
Shaggy wrote:Танай хендо жигийн дэргэд хөдөлмөрөөрөө аваргаа авцан хүншт


Барнаба чинь ПЛт түрүүлэх г.м зүйлийг чухал биш гээд ач холбогдол өгдөггүй хүн шүү дээ :ногоон:



Барнаба wrote:
Shaggy wrote:Танай хендо жигийн дэргэд хөдөлмөрөөрөө аваргаа авцан хүншт


Ямар аварга яриад байна?

Хэндэрсон-ы оргил үе нь ердөө одоогийнх нь шүү дээ, гавьтай шалиад байх тоглогч бол биш л дээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 9:37 pm
by Цогоо
Барнаба wrote:
Shaggy wrote:Танай хендо жигийн дэргэд хөдөлмөрөөрөө аваргаа авцан хүншт


Ямар аварга яриад байна?

Хэндэрсон-ы оргил үе нь ердөө одоогийнх нь шүү дээ, гавьтай шалиад байх тоглогч бол биш л дээ.
Дринквотерыг магтаад танай хоёрыг л хийгээд байх шиг байна шт. хэхэ.

Гэхдээ гадуур хүмүүсийн бичсэнийг уншаад байхад Усууг Лэйстерийнхээ л системд зохицсон тоглолттой болохоор бараг үлдээсэн нь зөв байх гэцгээж байна лээ. Хэндо, Вилшэр хоёр нөхрийг бодвол арай хувьсах чадвар өндөртэй юм даа.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Jun 01, 2016 10:43 pm
by Барнаба
Хэн гэдгээ бичихгүй шууд "Танай Хэндо Жигийн дэргэд гэхээр Хэндэрсон Жигийн хажууд ямар нэгэн хөдөлмөрөөр цом авцым шиг уншигдаж байгаа биз?

Юм бичиж байгаа бол жаахан ойлгогдохоор бичиж байгаач.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Thu Jun 02, 2016 7:41 pm
by PrOXy

хожсон гуай ингээд хэлчихсэн байна шт. нүхээ малтаж байна уу, эсвэл үнэн шударга гар уу :ногоон:

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Jun 11, 2016 8:17 pm
by Бамбууш
Хожсосауэраас нээх их юм горьдохгүй байгаа энэ жил. Тактикийн хувьд үнэн "Inebt" нөхөр.
Дринкуотэрийг авч явах ёстой байсан. Өнгөрсөн улиралын Тод тоглогчдын нэг яах аргагүй тэр байсныг ПЛ үздэг хүмүүсийн ихэнхи нь харсан мэдэж байгаа байх.Тоглогчын өнгөрсөн улиралын Формоос илүү Нэр хүндийг илүүд үзчихлээ гэж их шүүмжлүүл байгаа л даа энэ шар шувуун царайт. Англичууд бол энэ жил нээх их юм хүлээхгүй байгаа нь олон нийтийн мэдээлэл хэрэгсэл, хөлбөмбөгийн Пундитуудын яриа, анализаас их мэдэгдэж байгаа.
Бас нэг маш том асуудал бол Рүүний. Рүүнийг гараанд гаргахын тулд тоглолтын тактикаа үндсэндээ өөрчлөж, нэг тоглогчыг золих нь тодорхой байгаа.
Хүмүүсийг хоёр талзуулж байгаа асуудлуудын нэг энэ. Экс хөлбөмбөгчид болон зарим нэг пундитууд Рүүнийг тэнд байх ёстой гэж үзэж байгаа нөгөө тал нь түүнийг ихдээ бодож бэнчинд суулгахыг илүүд үзэж байгаа. Энэ бол Рүүнийгийн хувьд тавдахь том олон улсын тэмцээн. 3 дахь Евро нь. Туршлага гэдэг юм байдаг зарим нэг тоглолтонд авьяас чадвараас туршлага арай илүү байх нь бий. Рүүнийгийн бусдаас давуу тал нь тэр туршлага. БиБиСи-ээс явуулсан судалгаанд орсон 10000 гаруй хүний 67% нь Англичуудыг 8/1 ээс хасагдана гэж байгаа бол 20% нь хагас шигшээ 4/1 хүрнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд Английн шигшээд хэт их найдвар хүлээгдсэн дарамт олон нийтийн зүгээс тийм ихээр байхгүй байгаа нь өөрөө давуу тал болж байгаа гэж би бодоод байгаа.
Яг өөрийн бодлоо хэлэх арай эрт байна. Өнөө оройн тоглолтын дараа нэг сэжүүр цухуйх биз.
За тэгээд алан хядлага айдас хүйдэсгүй сайхан Евро болооой гэж хүсэх байна даа.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Jun 11, 2016 8:30 pm
by Жонон
24 баг ороод чансаа харьцангуйгээр суларсан шт.Англи бол хэсэгтээ идэж уухаар л санагдсан.Тэдний хувьд жинхэнэ тэмцээн хэсгээс гараад л эхлэх бха.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Jun 11, 2016 9:43 pm
by Funky
Wow bambuush halzan

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Jun 11, 2016 10:42 pm
by zigo
welcome back bambuush!

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Jun 11, 2016 11:56 pm
by Бадруул
‪#‎Euro2016‬ Хэдхэн мөчийн дараа Монголд хамгийн олон дэмжигчидтэй Англи-ОХУ шигшээ баг хоорондоо тоглох болно. Уг тоглолттой холбоотой сонирхолтой статистик мэдээллийг хүргэх гэж байна, анхаарлаа наашаа хандуулаарай ;)

- ЗХУ задран унаснаас хойш хоёр баг хоорондоо албан ёсны тэмцээнд 2 л удаа тааран тоглосон байдаг. Энэ нь 2008 оны ЕАШТ-ний урьдчилсан шат байсан бөгөөд Уэмблидээ Англичууд 3:0-дсэн ч дараа нь Москвад 2:1-ээр хожигдол хүлээсэн. Улмаар ОХУ Еврог зорих эрхээ авч, Англичууд гэртээ үлдэж байсан түүх саяхан.

Англичуудын хувьд уг тэмцээнтэй холбоотой хоёрхон л гялтайх ‪#‎стат‬ байна.
- Тэд 2007 оны 11-р сард Хорватад 3:2-дуулснаас хойш ЕАШТ болон тэмцээний урьдчилсан шатанд хожигдол амсаагүй тоглолтын тоо 22-т хүрээд байна. 4 жилийн өмнө Польш, Украйнд болсон Еврогийн үеэр хасагдах шатанд Италид торгуулийн цохилтоор ялагдал хүлээсэн ч албан ёсны бүртгэлд пеналтиар хожигдохыг ЯЛАГДАЛ-д тооцдоггүй дүрэмтэй билээ.
- Англичууд Еврогийн урьдчилсан шатанд 100%-ийн амжилт үзүүлж, бүх өрсөлдөгчөө буулган авсан цорын ганц баг гэсэн үзүүлэлттэйгээр энэ удаагийн тэмцээнээ эхлүүлж байна.
- Гурван Арслангуудын дасгалжуулагч Рой Хожсон /эмээ :P / 68 настай буюу хамгийн ахмад нь гэнэ.
- Англичуудын ЕАШТ-нд оруулсан сүүлийн 6 гоолын 4 нь булангийн болон чөлөөт цохилтоос орсон.

Харин одоо Ивануудын тухай цухасхан:
- Тэд Английг бодвол Тивийн аваргадаа хамаагүй өндөр амжилт үзүүлсэн. Гэхдээ энэ нь ЗХУ нэртэй байх үед тохиож байсан бөгөөд 1960 оны Еврод түрүүлж, 1964, 1972, 1988 онуудад аман хүзүүджээ.
- Хамгийн аюултай тоглогч нь Артем Дзюба Оросын багийн урьдчилсан шатанд оруулсан 18 гоолын 50%-д нь оролцжээ. (8 гоол, 1 ассист)
- Өнөөдөр энэ Еврогийн хамгийн хөгшин, залуу хоёр менежер тулах гэж байна. Хожсон 68-тай бол Леонид Слуцкий 45 настай гэнэ.

За за, статистикийн хувьд нэг иймэрхүү. Гэхдээ Англичуудын хувьд хамгийн "аргуу цуйван" шиг нэг мэдээллийг хамгийн сүүлд нь зориуд үлдээлээ. Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англичууд тивийнхээ аваргад өмнө нь 8 удаа оролцож байсан бөгөөд нэг ч удаа түрүүлж байгаагүй гэдгийг бүгд мэднэ. Сонирхолтой нь тэд Еврогийн нээлтийн тоглолтдоо ганц ч удаа хожил авч үзээгүй бөгөөд 4 тэнцэж, 4 нухуулж байж. Өнөөдөр энэ муухай хар цувралаа зогсоож чадвал... магадгүй бас тээ? ;) Тэгэхээр Хожил л юу юунаас илүү чухал байна. Урагшаа 3 АРСЛАНГУУД аа!!

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Jun 12, 2016 2:08 am
by Nova
Ер нь англи шөвгийн 4 эсвэл финалд шалгарах байхаа.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Jun 12, 2016 2:12 am
by attilla
Би лав Англи бол гол фаворит гэж хараад байгаашд

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Jun 12, 2016 2:23 am
by Шепперд буш
Гараанд варди алга бна.тотоос 5 тоглогч гараанд зоочихож.рууний лаллана байхын.уг нь вардиг л хармаар бна даа.

ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Jun 12, 2016 2:24 am
by Reda
Атиллад-
Герман юмуу Францтай тулах хүртлээ яахав болох л юм.


Sent from my iPhone using Tapatalk

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Jun 12, 2016 2:26 am
by Gooner
Шепперд буш wrote:Гараанд варди алга бна.тотоос 5 тоглогч гараанд зоочихож.рууний лаллана байхын.уг нь вардиг л хармаар бна даа.

За Варди яаж Кэйний өмнө гишгэх вэ хөө..