Page 438 of 484

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 5:30 pm
by Mojul
Велбек овоо гоалдоод байхымаа

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 5:47 pm
by zigo
манайд ирээд илт сайжраад л байх шиг байнашд, тэ? хэхэ

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Nov 19, 2014 9:44 am
by Mojul



Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Nov 19, 2014 9:47 am
by Mojul

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Nov 19, 2014 10:32 am
by Аагий
Горьдлого төрүүлээд, нэг юм хожоод л явахиймаа кк.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Fri Nov 21, 2014 10:56 pm
by irgen_toroo
Манайд ер нь английн шигшээн фэн клуб энээ тэрээ юу байна.шигшээ болхоор жоохон тоодоггүй юм шигээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Fri Nov 21, 2014 11:37 pm
by rednasca
байлгүй яахав...
фэн клубын тэргүүн нь дээр чинь бичлэг үйлдсэн байна шдээ... хэхэ...

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Fri Nov 21, 2014 11:42 pm
by Эрдэ
irgen_toroo wrote:Манайд ер нь английн шигшээн фэн клуб энээ тэрээ юу байна.шигшээ болхоор жоохон тоодоггүй юм шигээ.

Чамайг л хараад байгаашд :ногоон:

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Nov 22, 2014 11:32 am
by Ахмад
Ингэхэд монголын шигшээ багын фэн клуб гэж байдаг юм болвуу


Sent from my iPhone using Tapatalk

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Nov 22, 2014 10:15 pm
by irgen_toroo
Эрдэ wrote:
irgen_toroo wrote:Манайд ер нь английн шигшээн фэн клуб энээ тэрээ юу байна.шигшээ болхоор жоохон тоодоггүй юм шигээ.

Чамайг л хараад байгаашд :ногоон:

Мэдэхгүй болоол асуулаа.мэдээллээс хоцорч яваан байна.хүүхэд жоохон даажигнаад байна уу гүй юу?

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Feb 04, 2015 10:06 am
by ХАЛИУН
Сүргийн манлай ба Арслангийн зулзагууд
1966 оноос хойш бла бла. Английн шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч бла бла. Харамсалтай нь энэ багийн талаар бичих гэхээр хаа байсан өнгөрсөн баларсан зүйл бичих болчихоод байдаг юм. Хамгийн сүүлийн хамгийн гайгүй оролцсон тэмцээнээс хойш бараг арван жил өнгөрөх нь. Гайгүй ч гэж дээ шөвгийн найм л даа. Санаа зовмоор шүү. За тэр өдрүүд тэндээ үлдсэн гэж сэтгэлээ тайтгаруулаад ирээдүйн талаар тэр дундаа хамгийн ойр болохоор нь Европын аваргад хэрхэн оролцож болох талаар жаахан мөрөөдөх гэсэн юм. Европын аварга шалгаруулах тэмцээн бол хамгийн хэрцгий тэмцээн гэж би боддог. Орчин үед бол бүүр аймар болсон. Хэсгийн тоглолтоосоо эхлээд л ширүүн тулаанууд. Харин ашгүй хойтонгоос 24 баг оролцох болж хоосон дэлэн шувтарч үлддэг манай нөгөө хэдэн Арслангуудад арай нааштай болж ирлээ. Тодруулбал хэсгэсээ гарах магадлал нь тооны ухаанаар бол 50 хувь болж нэмэгдлээ гэсэн үг. Дээр нь үе солигдох гэж юм байна. Тиймээ Арслангын зулзаганууд эрийн цээнд хүрэхээр бэлтгэгдэж байна. Сүүлийн арав гаруй жил бидний сэтгэлдээ хайрлаж хүндэтгэж тоглолтыг нь шимтэн үзэж, баярлахдаа баярлаж зүхэхдээ зүхэж ирсэн ах нар шигшээ багаасаа цаашлаад хөлбөмбөгөөс зодог тайлж шороотой пүүзээ ханандаа өлгөж эхэллээ. Бэкхэм, Нэвилл, Карра гэсэн тоглогчид бөмбөг өшиглөхөө больсон бол Жи, Лампард, Терри, Эшли нар шигшээ багаасаа больсон. Тэд энэ хэдэн жил аль чадлаараа тэмцсэн ч чадсангүй. Олон улсын талбарт Хатан хааны хүслийг биелүүлж чадсангүй. Тэд ялагдсан. Хувь тоглогчийн түүхэндээ тэд Англи улсад баярын бичиг ч авчирч чадалгүй зодог тайллаа. Харамсалтай. Гэвч хөгжөөн дэмжигчид нэг үеийг үдэж өгөөд шинэ үеийг тосч авдаг. Тэдний үе дуусна гэж байхгүй. Шинэ үе шинэ Арслангуудын үе ирлээ.
Английн шигшээ баг үе үедээ сүргийн манлайлагчаараа олон хүнийг нэрлэж байсан. Хамгийн сүүлийн хүн бол Уэйн Марк Руни. 2004 оны еврогоор дэлхийг шуугиулж гарч ирсэн Ливерпүүлийн улаан хацарт пацаан өнөөдөр шигшээ багийн ахлагч болсон. Өөр сонголт өвгөн Хожсонд угаасаа байгаагүй. Ширьерээс хойш анхны довтлогч ахлагч. Түүний сүүлийн жилүүдэд үзүүлж байгаа тоглолтыг нь хөгжөөн дэмжигчид хоёр хуваагдсан байдалтай хүлээн авч буй. Довтлогчийн үүргээ найруулагчаар солиод байгаад нь дуртай нь ч байна дургүй нь ч байна. Түүнээс маш их зүйл шалтгаална. Хэрвээ тэр 16 онд хийх зүйлээ хийсэн шиг хийж зулзган арслангуудын зүрхийг булиглууж чадвал...
Магадгүй түүнд Англи улсын төлөө зүтгэх багахан хугацаа үлдсэн байх. Хойтон л биш бол түүнд дахиад гэсэн боломж үлдэхгүй, ах нарынхаа хойноос л явна. Ууртай, шартай, болчимгүй Руни одоо байхгүй болсон. Ухаалаг, юм үзсэн эрийн цээнд хүрсэн Руни англид байна, түүнд алдах эрх үлдээгүй.
Руниг дагах зулзагануудын магнайд би хувьдаа Стерлинг хэмээх халуун цустай Ямайк гаралтай Англи паспорттой хүүг нэрлэнэ. Энэ хүүхэд хэрвээ буруу эрхэлчихгүй бол шигшээ багийг оргил өөд хөтлөх бүрэн боломжтой “аав” жаал. Тэр Англи маягийн хөлбөмбөгийг эвдэж чадсан. Тэр хүйтэн хахир англичуудад хөлбөмбөгийг өөрөөр тоглож болдогийг хамгийн ойроос харуулж байгаа хүн. Англи хүн ингэж тоглохыг харах гэж би лав хувьдаа олон жилийг өнгөрөөсөн байна. Зах зээлийн үнэ нь өдрөөс өдөрт өсч байгаа энэ залуу Английн ирээдүй. Түүнд Жи ахын дажгүй хуулбар Хэндо болон Лаллана, мөн амиа хар золиг Старриж зэрэг багийн андууд нь тусална. Дээрээс нь Баркли, Шау зэрэг үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд нь байна. Тэд шинэ хуудас нээж чадах эсэх нь Ямайк залуутай шууд холбоотой. Руни ах ч үүнд өндөр үүрэгтэй оролцоно. Эдгээрээс гадна бас нэг залуу аядуухан өнгө орж байгаа нь Улаан чөтгөрүүдийн нэг Жэймс Уйлсон. Чөтгөрийн бага нь адтай гэдэг шиг энэ хүү үнэхээр хүлээлтэнд хүрч, олны итгэлийг тоглолт бүрээрээ олж авсаар байна. Ердөө 19 хөн настай энэ хүүгийн ухаалаг дайчин тоглолт Чөтгөрүүдийг чимж байгаа. Би хувьдаа Янузай гэдэг Бельги залуугаас хавь илүү гэж үнэлдэг. Гол нь Хожсон гуай авч явах эсэх нь эргэлзээтэй.
Руни ахлагчтай арслангийн зулзаганууд нэг иймэрхүү. Тэдний хойно идэр насны хэдэн арслан зогсож байгаа. Харт, Кэхилл, Уйлүир, Бэйнэс гэх мэт. Тэдний үүрэг их ч гэлээ зулзагануудын найруулах кинонд бол туслах дүр байх болно.
Эцэст нь ангил медиагаараа хүүхдүүдийг эвдэж Хожсон нөгөө л бахь байдгаараа сонголтоо хийвэл энэ гялалзсан ирээдүй нүдэн дээр нуран унаж нөгөө л нэг англи болж хувирна. Тийм зүйл битгий болоосой. 16 он хажууханд ирлээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Feb 04, 2015 10:25 am
by Zeus
Харри Кэйн одоо байгаа хэвээрэй байвал дархан гараа болох байхдаа. Харин олигтой төвийн хамгаалагч л гарч ирэхгүй байнадаа.
Гэснээс тэр Хэндэрсонг хасаач Жи-гийн дажгүй хувилбар гэчихсэн байх юм. Ид үеийн Жи-гийн чигчий хуруунд ч хүрэхгүй, гүйхээс өөр ид шидгүй нөхөршт.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Feb 04, 2015 3:35 pm
by zigo
харри кейн дээр нь манай хэдэн англи залуусыг мартчихдаг нь яаж байгаан бэ халиунаа? хэхэ
яг одоо сонго гэвэл миний хувьд:

хаалгач: форстер, харт, фостер
хамгаалагч: гиббс, шау, гэхилл, смоллинг, жонес, чамберс, клайн, уолкер
хагас дээр: хендо, жак, делф, лаллана, стерлинг, баркли, окс, тео,
довтлогч: рүүний, кейн, стар, данни даннигийн оронд карроллыг ч авч болох юм. иймэрхүү байдлаар л бэлдэх байхдаа. хэхэ

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Feb 04, 2015 4:13 pm
by ХАЛИУН
Буучдын хэд Кейн гэсэн хүмүүсийг харин мартаж орхиж уучлаарай гэснээс энэ Дельф тийм гайгүй гэж үү байдаг л гар гэж хараад байх юм

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Feb 04, 2015 4:30 pm
by Lenin
zigo wrote:харри кейн дээр нь манай хэдэн англи залуусыг мартчихдаг нь яаж байгаан бэ халиунаа? хэхэ
яг одоо сонго гэвэл миний хувьд:

хаалгач: форстер, харт, фостер
хамгаалагч: гиббс, шау, гэхилл, смоллинг, жонес, чамберс, клайн, уолкер
хагас дээр: хендо, жак, делф, лаллана, стерлинг, баркли, окс, тео,
довтлогч: рүүний, кейн, стар, данни даннигийн оронд карроллыг ч авч болох юм. иймэрхүү байдлаар л бэлдэх байхдаа. хэхэ

Лалланагийн оронд Милнер, Даннигийн оронд Чарли Аустин, тэгээд Чамберсийн оронд Жагелка юм уу Шоукросс гэж авч явбал дээр байхаадаа.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Feb 04, 2015 4:32 pm
by Lenin
ХАЛИУН wrote:Буучдын хэд Кейн гэсэн хүмүүсийг харин мартаж орхиж уучлаарай гэснээс энэ Дельф тийм гайгүй гэж үү байдаг л гар гэж хараад байх юм

Жак Вилшерийн үүргийг гүйцэтгэх байх гэж бодогджыно. Хамгаалалт эвдээд зүсч орж мороод давгүй л юм бил ээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Feb 04, 2015 10:16 pm
by Radiohead
Дэльф-с өөр ДМ байхгүй, төвийн хагас дээр асуудалтай л юм байна. Өвөө бол эмээг Уилширийг ДМ дээр тоглуулаад байгаад нь дурамжхан л байх шиг байсан. Хагасуудын бараг ихэнх нь довтолгооны хагасууд байна. Одоо залуухан ДМ гэвэл бараг Астоны Вествүүд л байна уу даа? Сотоны Вард-Провс баруун жигүүр бас төвийн хагас дээр тоглодог. Хамгаалалт талдаа хэр юм бол доо?

Форстер ийм формоороо байгаад байвал 1-р хаалгач болчиж магадгүй байх.

Төвийн хамгаалагчийн хувьд Эвэртоны Стоунз бас дажгүй хамгаалагч.

Бэйнэс ДАШТ-р үнэхээр хог тоглосон шүү. Зүүнд нэлээн олон дажгүй сонголтуудтай болчихлоо. Гиббс, Шау, Крэсвэл, Бэртранд, Роуз гэх мэт

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Thu Feb 05, 2015 8:10 am
by zigo
Lenin wrote:
Лалланагийн оронд Милнер, Даннигийн оронд Чарли Аустин, тэгээд Чамберсийн оронд Жагелка юм уу Шоукросс гэж авч явбал дээр байхаадаа.


милнер ч одоо хөгширчихлөө дөө. энэ жил их давгүй байгаа ч зул бөхөхийнхөө өмнө гэдэг шиг л юм болж байгаа боловуу гэж бодох юм. хэхэ даннигийн уян хатан чанар бол бас л ховор шүү дээ. аустиныг харин мартаж, гэхдээ туршиж үзэх нь зөв байх. жагелка бол одоо бараг дэмий биздээ. калум ядаж л олон байрлалд тоглох сэлгээ болох юмдаа. шоукросс бол олон улсад тоглоход арай л хатуудах байхаа. хэхэ

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Feb 09, 2015 9:12 am
by ХАЛИУН
Kane :-D

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Feb 11, 2015 4:27 pm
by ХАЛИУН
Кейн ливерпүүлийн эсрэг гусчлаа. хойтон энэ формоо барих болов уу. Старрижтай урд 2 уулаа гаруул гоё санагдаад байна даа. Хар даагын амиатах муу талыг дарах юм шиг санагдаад байна

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Mar 21, 2015 1:12 pm
by SimonE
Кэйнийг тэгээд дуудсан юм уу? Энэ Хожсон гэж нөхөр дандаа толгой эргүүлсэн юм ярьж байх юм.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Mar 21, 2015 2:38 pm
by mn_rocisky
Довтлогчид.

Үрүүний
Кэйн
Стар
Бөлбөөк

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Mar 21, 2015 9:34 pm
by Mojul
Austin дуудагдаагүймүү.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Mar 22, 2015 11:33 am
by SimonE
Одоо сайхан залуучууд гарч ирсэн дээр Хожсон гэж хөгшин хонийг өөр чадалтай менежэрээр солиосой. энэнтэй байхад том амжилт гаргахгүйээ

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Mar 22, 2015 6:37 pm
by Эрхэмcfc
Англид гарч ирдэггүйгээрээ олон залуучууд гарч ирээд байна даа... сайхан залуучуудаа үзмээр юм... Еврогоор туршилт хийж залуучуудынхаа хөлийг нийлүүлээд л...ДАШТ-аар түрүүлнэ гэж ороод л :ногоон:
Эмээ Евро дуусгаад буух байхөө...тэр болтол чимээгүй л байж байхаас...