Page 437 of 484

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Tue Oct 28, 2014 4:46 pm
by Villa_Bayaraa
Манай муу Дельф ерөөсөө гэмтдэггүй байсан тэгээд Английн шигшээд яваад л затирлаа даа...

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Thu Nov 06, 2014 10:41 pm
by Gunnerz
манай тео-г дуудсан байхийн формонд нь оруулахад нэмэртэйн болов уу

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Thu Nov 13, 2014 3:52 pm
by Mojul
Урьдчилсан шатны тоглолтууд СПС ээс гардаг. Англи хагас сайны шөнө тоглох байх. Гарвал үзнэдээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Fri Nov 14, 2014 11:19 am
by ХАЛИУН
02:00 цагаас юм байна СПС яах юм бол мэдэх хүн байна уу

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Fri Nov 14, 2014 11:25 am
by Mojul
1с байх шиг байхым Халиунаа. livescore.com оор харахаар. СПС зоолттой гаргах биз.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Fri Nov 14, 2014 11:34 am
by ХАЛИУН
тийм байна гэхдээ Kikc of 5рм гэчихэсэн байхаар нь 8 цаг нэмээд бодсон ухаантай Спс чинь ухраадаг бил үү

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Fri Nov 14, 2014 11:37 am
by Зак
Хагас сайны шөнө 1 цагаас болох тоглолтод Рүүний шигшээ багтаа 100 дахь удаагаа тоглох нь дээ. Түүнээс өмнө Английн шигшээд өөр 8 тоглогч л 100-аас дээш тоглолт хийсэн байдаг. Рүүний одоо 29 настай, шигшээ багтаа 43 гоол хийгээд байгаа ба тоглосон тоглолтоор Петер Шилтон /125/, оруулсан гоолоор Гарри Линекер/80 тоглолтод 48 гоол/ нарыг гүйцэж бүх цаг үеийн тэргүүнд бичигдэх нь ойлгомжтой биз ээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Fri Nov 14, 2014 11:40 am
by Зак
100-аас дээш тоглосон Англичууд:
Петер Шилтон - (125 caps, 1970-1990)
Дэвид Бекхэм - (115 caps, 1996-2009)
Стивен Жеррард - (114 caps, 2000-2014)
Бобби Мүүр - (108 caps, 1962-1973)
Ашли Коул - (107 caps, 2001-2014)
Фрэнк Лампард - (106 caps, 1999-2014)
Бобби Чарльтон - (106 caps, 1958-1970)
Билли Райт - (105 caps, 1946-1959)

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Nov 15, 2014 2:44 pm
by Rooney
Шөнө 01.00 цагаас СПС-р гарах юм байна. СПС юнивишн дээр гардаг болсноос хойш жаргаж байнаа.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sat Nov 15, 2014 2:52 pm
by Mojul
СПС прайм дээр гарахым байна лээ

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Nov 16, 2014 12:26 am
by Mojul
1 Joe Hart, 2 Nathaniel Clyne, 3 Kieran Gibbs, 4 Jordan Henderson, 5 Gary Cahill, 6 Phil Jagielka, 7 Jack Wilshere, 8 Adam Lallana, 9 Danny Welbeck, 10 Wayne Rooney (c), 11 Raheem Sterling

Subs: 12 Chris Smalling, 13 Ben Foster, 14 Calum Chambers, 15 Ross Barkley, 16 James Milner, 17 Alex Oxlade-Chamberlain, 18 Theo Walcott, 19 Stewart Downing,
20 Saido Berahino, 21 Rickie Lambert, 22 Fraser Forster

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Nov 16, 2014 12:30 am
by maRS_mN
SPS Prime зүгээр гарж байна уу? Univision хэрэглэгч дээр шүү..

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Nov 16, 2014 12:44 am
by mick
Зүгээр байна. Төхөарөмжөө унтраагаад асаагаад үзэхгүй юу кк

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Nov 16, 2014 2:51 am
by zigo
argagui l uher yumdaa

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Nov 16, 2014 11:49 am
by Эрхэмcfc
ганц гялтайж байгаа нь Стерлинг л юм дөө... Берахиног сүүлд гаргачаасай гэж их харлаа...

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Nov 16, 2014 6:56 pm
by Realist
Image

Уэйн Марк Рүүнигийн талаарх 24 баримт

Английн шигшээ болон Манчестер Юнайтэд клубын шилдэг довтлогч Уэйн Рүүниг мэдэхгүй хөлбөмбөг сонирхогч байхгүй биз ээ. Түүнийг фэнүүд нь "Шрек" хэмээн хочилдог. Хүүхэд байхаас хөлбөмбөгт ухаангүй хайртай байсан Рүүни хүү одоо гялалзаж яваа од болжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний том багт, дэлхийн хэмжээний том од болон гялалзаж явна. Мөн тэрээр шигшээ багийнхаа өмнөөс 100 дахь тоглолтоо өнгөрсөн шөнө "Евро 2016" тэмцээний хүрээнд Словен улсын шигшээ багийн эсрэг хийсэн бөгөөд гоолдоож амжсан байна. Ингээд Английн шигшээн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй Уэйн Марк Рүүнигийн сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

1. Уэйн Марк Рүүни НЬ 1985 оны аравдугаар сарын 24 –нд Английн Ливерпүүл хотод мэндэлжээ.
2. Хөлбөмбөгт ухаангүй хайртай Рүүний хүү анх 10 настай байхдаа Английн Ливерпүүл хотын томоохон баг болох Эвертон клубын хүүхдийн сургуульд элсэн суралцжээ.
3. Тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчиний замналаа 2002 эхлүүлсэн бөгөөд өөрийн унаган баг Эвертон клубын өмнөөс талбайд гарсан юм.
4. Манчестер Юнайтэдийн алдарт дасгалжуулагч Сер Алекс Фергусон залуухан авъяслаг хүү Уэйн Рүүниг 2004 онд 25,6 сая фунтээр “Мөрөөдлийн театр” –таа авч ирсэн түүхтэй.
5. Шигшээ багтаа 100 дахь тоглолтоо Рүүни өнгөрсөн шөнө “Евро 2016” тэмцээний хүрээнд Словен улсын шигшээ багийн эсрэг хийсэн. Түүгээр ч зогсохгүй гоолдож, багаа хожилд хүргэсэн.
6. Рүүни шигшээ багтаа анх 2003 онд дуудагдсан бөгөөд хоёрдугаар сарын 12 –ны өдөр Австралийн эсрэг тоглосон. Мөн тус тоглолтонд шигшээ багийн анхныхаа гоолыг оруулсан.
7. Рүүни 2004, 2008 болон 2012 оны ЕАШТ, 2006 болон 2010 оны ДАШТ -үүдэд Английн өмнөөс амжилттай тоглож байлаа.
8. Уэйн Рүүни Премьер лигт нийт таван удаа түрүүлж байсан. Түрүүлсэн онууд: 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13
9. Рүүний Манчестер Юнайтэд клубын өмнөөс 307 тоглолт хийж 158 гоол оруулаад байна.
10. Английн шигшээ багийнхаа нэрийн өмнөөс100 дахь тоглолтоо хийсэн тэрээр одоогийн байдлаар 44 гоол оруулжээ. Энэ нь бүх цагийн шилдэг мэргэж буучдын жагсаалтын гуравдугаарт орох амжилт.
11. Алдарт довтлогч маань одоогийн байдлаар Аваргуудын лигт ганц удаа л түрүүлж үзээд байгаа.
12. Түүнийг хөлбөмбөг сонирхогчид “Шрек” гэх хочоор нь андахгүй сайн мэднэ.
13. Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор алдарт Реал Мадрид Рүүниг урвуулахыг хүссэн ч Рүүни өөрөө татгалзсан гэдэг.
14. Роналдо болон Рүүни хоёр маш сайн найзууд. Учир нь тэд Манчестер Юнайтэд клубэд хамтдаа зургаан жилийг өнгөрөөсөн юм.
15. Рүүнигийн эхнэрийг Колин Рүүний гэдэг бөгөөд хосууд одоогийн байдлаар хоёр хүүтэй.
16. Уэйн Рүүнигийн төрсөн дүү нь бас мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд одоо Честер клубэд тоглож байна.
17. Рүүни өнгөрсөн хоёрдугаар сард багтаагаа албан ёсоор таван жил тоглох гэрээ байгуулсан. Рүүни 2019 он хүртэл долоо хоногийн 300.000 паундын цалин авна. Ингэснээр тэр “Манчестер”-ийн төлөө 15 жил хүчин зүтгэх болж байгаа юм.
18. Тэрээр талбай дээр гаргадаг ширүүн дориун зан төрхөөрөө нэлээд алдартай нэгэн.
19. Рүүни бол Английн шигшээ багийн энэ цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Түүнийг бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болно гэдэгт фэнүүд нь огтхон ч эргэлздэггүй.
20. Англи болон Монтенегрогийн багийн тоглолтын үеэр Рүүний өрсөлдөгч багийнхаа Миодраг Жудовичийн хөл рүү өшиглөж улаан хуудас авсан. Түүнээс улбаалан олон улсын гурван тоглолтод орох эрхээ хасуулж байлаа.
21. Сер Алекс Фергусон болон Рүүни нарын харилцаа сүүлийн жилүүдэд хөндийрч эхэлсэн гэдэг таамаг байдаг. Учир нь алдарт дасгалжуулагч маань Рүүниг бэртэл гэмтэлгүй байхад нь бэртэлтэй хэмээн шалтаглаж нэлээд олон тоглолтод оролцуулаагүй юм.
22. Тэрээр эхнэрээ жирэмсэн байхад нь хуурч, биеэ үнэлэгч авч байсан нь илэрч томоохон шуугиан дэгдээсэн түүхтэй.
23. Уэйн Рүүни энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэн болох вэ гэсэн асуултанд “Миний бодлоор энэ шагналыг Криштиану Роналду авах байх. Өөр хэн нэгэн түүнтэй өрсөлдөнө гэдэг юу л бол. Роналду сүүлийн 2-3 улирлыг гайхалтай өндөр төвшинд тоглож өнгөрүүлсэн. Тэр Лионель Мессигээс энэ дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэх алдрыг булааж авсан болов уу” гэсэн спортын сонин, сэтгүүлүүдийн анхаарлыг ихэд татсан.
24. Мэргэжлийн хөлбөмбөгчид маш их хэмжээний мөнгө олдог. Олсон мөнгөө гайхалтай төмөр хүлэгт зориулдаг нь нэлээд олон. Рүүний бол тэдний нэг юм. Түүний одоо унаж буй машин нь 1.4 сая ам.долларын үнэтэй Audi RS6 юм. Мөн нэлээд хэдэн дээд зэрэглэлийн машины цуглуулгатай.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 11:28 am
by zigo
Бадруул wrote:
zigo wrote:argagui l uher yumdaa

Яасийн?


жаахан юм байж юун хэрэгт дуртайн. кккк
тоглолтоо үзвэл харах байлгүйдээ. хэхэ

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 11:29 am
by Адмирал
Манай Хэндо бол багаа ганган сэргээж бна лээ дээ :ногоон:

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 11:31 am
by zigo
за тэгээд байнга тэгэж сэрээх гээд байх вий дээ. кккк

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 11:51 am
by ХАЛИУН
Үрүний яаж үхэртсийн харин ч чоглог байсан шт. Тэр баруун ард гарсан хүү ёстой сайхан амьтан байна лээ дээ надад Уйлшир л харин горьгүй санагдсан. бусдаараа бууз хуушуур л байна лээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 12:00 pm
by zoba
рүүнийг хэлээгүй юм бишүү.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 12:05 pm
by Nova
ХАЛИУН wrote: Уйлшир л харин горьгүй санагдсан. бусдаараа бууз хуушуур л байна лээ.


Өө хэлээд юу гэхэв.. Наад чинь том толгойноосоо болж өөрийгөө алж байгаа нөхөр дөө..

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 12:37 pm
by zigo
ХАЛИУН wrote:Үрүний яаж үхэртсийн харин ч чоглог байсан шт. Тэр баруун ард гарсан хүү ёстой сайхан амьтан байна лээ дээ надад Уйлшир л харин горьгүй санагдсан. бусдаараа бууз хуушуур л байна лээ.


чухам ямархуу тоглосныг нь мэдэх юм алга. сэрүүлгээ буруу тавиад, нэг сэрсэн чинь наян хэддэх минут болцон байсан. нэг сайхан боломж гарахад бөмбөгний төлөө багийнхаа хүнийг түлхээд аль ч үгүй болж байгаа л харагдсан. хэхэ

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 12:46 pm
by ХАЛИУН
zigo wrote:
ХАЛИУН wrote:Үрүний яаж үхэртсийн харин ч чоглог байсан шт. Тэр баруун ард гарсан хүү ёстой сайхан амьтан байна лээ дээ надад Уйлшир л харин горьгүй санагдсан. бусдаараа бууз хуушуур л байна лээ.


чухам ямархуу тоглосныг нь мэдэх юм алга. сэрүүлгээ буруу тавиад, нэг сэрсэн чинь наян хэддэх минут болцон байсан. нэг сайхан боломж гарахад бөмбөгний төлөө багийнхаа хүнийг түлхээд аль ч үгүй болж байгаа л харагдсан. хэхэ


тэрэн дээр бол уэлбэк л шавар хаах шиг санагдсан шт. нэг гоол алдаад зөрүүлээд үнэн класс тоглолт үзүүлсэн штээ үхэр маань кк. ер нь дажгүй шүү. харин хойд талын 2 өндөр нэг нэг удаа үнэн дүфф паакт гаргасан юм байна шт.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Nov 17, 2014 12:49 pm
by zigo
тэрэн дээр харин рүүний велбект орхичих газар байсаншд. рүүний бол тэнцвэр алдцан, гүйлтийн чиглэл нь ашиггүй гээд л даннид л илүү боломж байсаншд. за за сайн тоглосон бол тэр ч яахав. харин тэр кэхилийн дамжуулдаг бол арай л түлээ харагдаж байна лээ. хэхэ