ENGLAND NATIONAL TEAM

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby someone » Thu Jul 15, 2021 3:03 pm

A-Nightmare wrote:oorsdiih n uildeluud n ugaasaa busad baguudiin fanuudiig oorsdiih n esreg bolohoos argagui bolgodogldoo


ЛААНУУД яг ийм шд.
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby meesh » Mon Jul 19, 2021 4:47 pm

За уушлаарай...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby poseidon » Thu Mar 31, 2022 7:44 pm

За одоо 6 дугаар сард болох үндэстнүүдийн лигт чанарыг нь харая. Сая бол тааруухан л байна лээ дээ.

Тэр Тайрэк Мичел чинь давгүй хүү байна шүү. Галахер их гоё тоглогч болох нь дээ гэж бодлоо. Төвийн хамгаалалт л тиймэрхүү байна. Хаалгач бас сайнгүй. Энэ хоёрыг яах юм байгаа юм.

Томори, Гүэхи хоёр гайгүй үзэх юм болов уу? Терри, Фердинанд хоёр шиг гоё төвүүд одоо харагдахгүй юм.

Сүүлийн үед тэр Эвэртоны Гордон их гоё харагдаад байгаа. вингэр ч тэгээд хахаж цацаж байна доо. Баруун арын талаар одоо юу гэхэв. Сүүлийн үед Саутхамптоны Ливраменто их сүрхий болохоор юм шиг санагдаад байгаа. Ливерпулийн Куртис Жөүнс гоё тоглоод байх шиг байдаг. дасгалжуулагчаасаа болдог ч юм уу? Ер нь англи иймэрхүү байсан нь хэзээ юм бол доо. ккк
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby poseidon » Sat Sep 24, 2022 5:47 am

За одоо Германтайгаа нэг үзчихээд ДАШТ уу? Тааруухан л байх юм... Энэ дэлхийн аваргаар олигтой байхгүй л бололтой дог шүү. Рийс Жэймс, Сака хоёр ямар мия юм бэээ???
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby BLGN » Sat Sep 24, 2022 3:59 pm

poseidon wrote:За одоо Германтайгаа нэг үзчихээд ДАШТ уу? Тааруухан л байх юм... Энэ дэлхийн аваргаар олигтой байхгүй л бололтой дог шүү. Рийс Жэймс, Сака хоёр ямар мия юм бэээ???

Өөрөө Англи өчигдөр ямар формацаар тоглосныг харчих.Тэгээд дараа нь муул.
3-4-3 гэж тоглоод Сака,Жеймс 2 бараг вингбак дээр л тоглолоо.Соутгейт ингэж тогловол бүтэхгүйн байна гэдгийг ойлгоо биз.Үнэхээр Сака ирээдүй мөн юм бол жишээ нь Стерлингийг банздах хэрэгтэй ш д.Яг үнэндээ Фоден ч винг дээр хог ш д.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby poseidon » Sun Sep 25, 2022 4:26 am

BLGN wrote:
poseidon wrote:За одоо Германтайгаа нэг үзчихээд ДАШТ уу? Тааруухан л байх юм... Энэ дэлхийн аваргаар олигтой байхгүй л бололтой дог шүү. Рийс Жэймс, Сака хоёр ямар мия юм бэээ???

Өөрөө Англи өчигдөр ямар формацаар тоглосныг харчих.Тэгээд дараа нь муул.
3-4-3 гэж тоглоод Сака,Жеймс 2 бараг вингбак дээр л тоглолоо.Соутгейт ингэж тогловол бүтэхгүйн байна гэдгийг ойлгоо биз.Үнэхээр Сака ирээдүй мөн юм бол жишээ нь Стерлингийг банздах хэрэгтэй ш д.Яг үнэндээ Фоден ч винг дээр хог ш д.

хаха.... сүртэй юм бэ? Барагсаад байх юмгүй Вингбак л байсан. Муу л тоглолоо. Арсеналд ч гэсэн тааруухан л байх шиг байх юм. Чиний зөв байх. Вүүдгэйтийг солих зөв байх. Гэхдээ дэлхийн аваргын дараа хэсгээсээ салгалж гараад 16 дээр хусуулаад халагдах байх... хаха.

Гэснээс энэ Маддисонг яагаад дууддаггүй юм бол?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby El Payaso » Sun Sep 25, 2022 2:36 pm

Сүүлийн 5 тоглолт пенаас ганц гоол оруулсан гэнэ үү. Маддисон чинь ПЛт хамгийн олон боломж үүсгэсэн англи тоглогч гэнэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby poseidon » Sun Sep 25, 2022 5:57 pm

El Payaso wrote:Сүүлийн 5 тоглолт пенаас ганц гоол оруулсан гэнэ үү. Маддисон чинь ПЛт хамгийн олон боломж үүсгэсэн англи тоглогч гэнэ.

Харин тэхх... Фэйсбүүк группууд дээр бөөн хэрүүл.Ихэнх нь дасгалжуулагчаа халбэл яасын л гэж байна. хэхэ
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Mojul » Mon Sep 26, 2022 9:09 am

Энэ балай энэ дэлхийн аваргаар нэг сайхан самрах байхаа. Зарим залуусыг зүгээр л түр зуурын форм хамаагүй дууддаг байх хэрэгтэйшд. Санчо Маддисон этрийг орхиод Бовэн Тонэй этрээр юу хийнээ ер нь. Залуусынхаа сэтгэлзүйгээр наадаад байх юм. Бас өнөө муу Трэнтийг гаргахгүйм
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Radiohead » Mon Sep 26, 2022 8:40 pm

Английн хахаж цацсан баруун вингбакуудын учрыг олох. ДАШТ-р 26 тоглогч явах боломжтой болсон. Гэхдээ ихэнх нь хамгаалагчид авч явах гээд байх шиг. Баруун жигүүрүүд нь яг шигшээдээ нээх сайн тоглож харагдахгүйн. Энэ олон хүмүүсээсээ болоод л 3-4-2-1 гэж гаргаад байна уу гэж харсан. Ер нь дефенс талдаа л баг болчихлоо. ТАА-г хамгаалалт муутай гээд гаргахгүй байх шиг ардаа нэгэнт л 3 хамгаалагчтай, төвийн 2 хагас нь ДМ талдаа байхад зоригтой л гаргадаг газаршт. Попе харин хаалгачийн асуудлыг бараг шийдэж байна шүү. Барагтай хий гаргадаггүй хаалгач. 3 хамгаалагчтай тоглохоор бол Сити-н Стонес, Валкер 2 дээр Дейрийг нэмээд л болохоор.
Төвийн хагасууд гэхэд л довтолгоо санаачлга муутай Райс, Филипс, Бэллингам гэх мэт яг тийм креатив хагас бараг л байхгүйн байна. АМ талдаа гэвэл Маддисон, Галахер юм уу даа. Маддисон нь форм сайн байгаа боловч баг нь сугарч байгаа гээд дуудахгүй байх шиг. Галахер Челсидээ үлддэг нь буруутлаа. Форм нь бүр хог :ногоон:
Сака угаасаа зүүн жигүүрт гарахаараа олигтой тоглодоггүй. Зүгээр л баруун жигүүрт Фодений оронд гаргах хэрэгтэйшд. Вингбак биш довтолгоо талдаа тоглуулмаар. Фоден Стерлинг 2 төстэй тоглолттой намхан хүчний тоглолтоор урд хэцүү л байлээ. Кейн дээр нь амиатаад Тотдоо учиргүй л пасслаад байдаг юм байлээ :ногоон:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Villa_Bayaraa » Mon Sep 26, 2022 9:11 pm

Угаасаа энэ Саутгэйтээс юм хүлээгээд нэмэргүй дээ... тактик тактик байхгүй, харизм харизм байхгүй... тэгээд нэг авгай шиг хачин ааштай... Бүтэлгүй Магуаиртаа яасан ч хайртай юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby BLGN » Tue Sep 27, 2022 4:22 am

Сака орж ирээд л шууд 2 гоолд оролцлоо.2 дахь нь ассист.Гэхдээ бараг 3-н дундаас аргалаад гараад ирэв үү яав.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby poseidon » Tue Sep 27, 2022 4:49 am

BLGN wrote:Сака орж ирээд л шууд 2 гоолд оролцлоо.2 дахь нь ассист.Гэхдээ бараг 3-н дундаас аргалаад гараад ирэв үү яав.

Чиний Сака гарах юм байнаа... Миний Фөүдэн суух ёстой юм байна. :sup: Бас Стерлингийг яах ёстой юм байгаан???

Магуайр гэж үнэхээр яацарцан амьтан бэ? пеналт өгөөд хоёр дахь гоол дээр бөмбөг алдаад... ахаха сэтгэлзүй гэж новш болсон байгаа даа. Яажшуухан нэг форм энэ тэр олдог юм байгаан. нөгөө МанЮ нь гаргахгүй байсан ч Саутгэйт нь ДАШТ руу аваад л явах байх даа.

Хоёр багийн хамгаалалт тоглолт хоёулаа хог байлаа даа... ахаха Хоёр муу баг тоглоод аль нь ч ялсангүй. Гэхдээ гэртээ байсан гэдгээрээ Англи илүү муу байв уу даа... Бэллингэмийг жаахан урагш нь тавиад ард нь Райс Филипс хоёрыг гаргахсан. Жаахан урагшаа бол гоё тоглох байх. ДМ дээр хамгаалалтад муу юм.

За одоо ДАШТ уу?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby poseidon » Tue Sep 27, 2022 4:57 am

Энэ Филипс хэзээ гэмтлээс ирэх хүн юм бол ? өөр гайгүй хамгаалах чиглэлийн төвийн хагас гэвэл хэн байна? Бүр бодоод олохгүй юм. хэрэв Калвин Филипс эрт гэмтлээс ирж амжихгүй бол Хэндэрсон, Ворд Прауз хоёр явдаг байх даа. Тэгээд ДМ дээр Райс, Бэллингэм гэх юм байна л даа.

Хаалгачаар Пөүп гэж байхаар бараг Рамсдэйл нь хамаагүй дээр юм биш үү? Пөүп бүр салгалаад байх юм. хэхэ
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby El Payaso » Tue Sep 27, 2022 3:26 pm

Магуэйрээс өөр хамгаалагч бдаггүй юм уу гаргая гэхээр. Тэгээд одоо ийм тоглогч ДАд гараанд тоглоно гэхээр инээд хүрээд бх юм.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby fond » Tue Sep 27, 2022 3:31 pm

3 хамгаалагчтай тоглох гээд байгаан бол Stones, Dier, Walker этр гэж болдоггүйн байхдаа
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby poseidon » Tue Sep 27, 2022 3:51 pm

fond wrote:3 хамгаалагчтай тоглох гээд байгаан бол Stones, Dier, Walker этр гэж болдоггүйн байхдаа

ядаж байхад Стөүнс гэмтсэн. хэр удах юм байгаа юм. Ядаж л манай Виллагийн мангар хар илүү байхаар байна лээ.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby BLGN » Tue Sep 27, 2022 6:18 pm

poseidon wrote:
BLGN wrote:Сака орж ирээд л шууд 2 гоолд оролцлоо.2 дахь нь ассист.Гэхдээ бараг 3-н дундаас аргалаад гараад ирэв үү яав.

Чиний Сака гарах юм байнаа... Миний Фөүдэн суух ёстой юм байна. :sup: Бас Стерлингийг яах ёстой юм байгаан???

Магуайр гэж үнэхээр яацарцан амьтан бэ? пеналт өгөөд хоёр дахь гоол дээр бөмбөг алдаад... ахаха сэтгэлзүй гэж новш болсон байгаа даа. Яажшуухан нэг форм энэ тэр олдог юм байгаан. нөгөө МанЮ нь гаргахгүй байсан ч Саутгэйт нь ДАШТ руу аваад л явах байх даа.

Хоёр багийн хамгаалалт тоглолт хоёулаа хог байлаа даа... ахаха Хоёр муу баг тоглоод аль нь ч ялсангүй. Гэхдээ гэртээ байсан гэдгээрээ Англи илүү муу байв уу даа... Бэллингэмийг жаахан урагш нь тавиад ард нь Райс Филипс хоёрыг гаргахсан. Жаахан урагшаа бол гоё тоглох байх. ДМ дээр хамгаалалтад муу юм.

За одоо ДАШТ уу?


Энэ балай формацаар үзээд байгаагаас болоод винг дээрээ креатив мид тавиад гусаад байна л даа.Моунт орж ирээд винг дээр арай илүү үзнэ гэдгээ харуулаад л байгаан.Сака бол кор-хүч сайтай,баргийн гарт дээрэлхүүлэхгүй.
Магуайрыг жийх цаг нь болчоод байхад л аваад байх юм.Манай Бен Вайтыг дуудаад бөмбөгтэй тоглодог төвийн асуудлаа шийдчихгүйн байх даа.Хажуудаа нэг найдвартай танктай байхад манай хүн бол гэнэт урагшаа орж барьдаг,холын пасс сайтай,бараг Валкераас уян хатан шаана дөө.Ганц дутагдал нь биедүүлчих гээд л байдаг болхоос.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Radiohead » Wed Sep 28, 2022 9:58 am

ДАШТ-р 26 юу 23 уу?
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby fond » Wed Sep 28, 2022 10:07 am

Ачаалал ихтэй үе юм чинь 26 байлгүйдээ
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby TGNT » Fri Nov 18, 2022 4:24 pm

За энэ жил бол айн Топ 4т орно биздээ манайх :england:
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Tmshinoda » Mon Nov 21, 2022 1:10 pm

танай ДАШТ-д дуудагдсан төвийн хамгаалагч нар бүгд манай Томоригоос сайн гэж ойлгож байгаа нтр
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby fond » Tue Nov 22, 2022 9:19 am

Англичууд намар өвөл хаваржин пижигнээд зун шолхойчдог гээд байдаг.
Энэ жил өвөл болж байгаа нь давуу тал болж магадгүй гэсэн юм байналээ.
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby kayo » Tue Nov 22, 2022 11:37 am

Эвгүй эхэлж байх чинь. Нөгөө баг нь хэдий Иран ч гэсэн сайн л байгаа юм байна. Урд талын хэд бол пижигнээд л гүйж байна. Голд байгаа Беллинхэм чинь харин гоё тоглодог хүү байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby poseidon » Tue Nov 22, 2022 4:04 pm

гоё л эхэлж байна. тэгхэдээ Иран шүү дээ..
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests