Re: Вамос Аргентина
Posted:
Fri Nov 27, 2020 9:42 am
by meesh
Энэ стат харин? Ж.Фонтайн 13 гоол хийснийг яагаад тооцоогүй юм бол.
Re: Вамос Аргентина
Posted:
Wed Dec 02, 2020 3:57 pm
by shinee8
meesh wrote:Энэ стат харин? Ж.Фонтайн 13 гоол хийснийг яагаад тооцоогүй юм бол.
Сүүлд нь since гээд биччихсэн байна. Тэгэхээр 1986 оноос хойш хэн ч хийгээгүй гэдэг утгаараа юм биш үү?
Re: Вамос Аргентина
Posted:
Wed Dec 09, 2020 6:45 pm
by Devil 7
2014 онд финал хүргэсэн Сабэлла бурхан болжээ..R.I.P
Re: Вамос Аргентина
Posted:
Thu Dec 10, 2020 3:34 am
by Өсөхбаяр
өө яачваа бас. дуртай дас минь юмсан даа
Re: Вамос Аргентина
Posted:
Thu Dec 10, 2020 11:49 am
by El Payaso
Бие нь асуудалтай байгаад байсан.
Re: Вамос Аргентина
Posted:
Thu May 27, 2021 1:59 pm
by El Payaso
Ковидоос болоод энэ жилийн копа зөвхөн Аргентинд болохоор болж бх шиг бна. Родриго Паул хэлж. Марагийн үхэлийн дараа эх орондоо баяр баясал авч ирэх боломжийг алдахгүй л гэж. Нэлээд утга учиртай л копа болж бх шиг бна. Мессигийн сүүлийн копа болж бга бх. Уг нь бол Бразилаас бусдыг нь хожих бүрэн боломжтой. Гэхдээ ковид гээд шигшээ баг ойрд огт тоглолт хийгээгүй байгаа. Уг нь бол Европт тоглодог залуус гайгүй л формтой улирал дуусгах шиг боллоо. Де Паул Удинезэд үргэлжлүүлэн сайн тоглосон. Паредес ПСЖ гарааны тоглогч болж чадсан. Эми Мартинез ЕПЛд шилдэг хаалгачдын нэг байлаа. Аталантагийн Ромеро Паломина хоёр одоогоор шигшээд дуудагдаагүй байгаа ч бас л сайн улирлаа өнгөрөөлөө гэх мэт.
Re: Вамос Аргентина
Posted:
Thu May 27, 2021 6:16 pm
by kayo
Аргентинад ковид буурахгүй, АНУ-д хийж магадгүй гэсэн яриад яваад байсан, яахын байгаан.
Re: Вамос Аргентина
Posted:
Wed Jun 02, 2021 11:47 am
by El Payaso
Копа Аргентинд болох худал болж бх шиг бна. Бразилд болохоор болж бх шиг бна.
Тэрнээс наана Чили Колумбтай ДА урьдчилсан тоглолтууд байгаа.
Emiliano Martinez;
Foyth, Martinez Quarta, Pezzella, Lisandro Martinez;
De Paul, Paredes, Acuña;
Ocampos, Lautaro Martinez, Messi.
гэсэн гараа гарах шинжтэй байна. Эми гарааны хаалгач болж буйд баяртай байна. Төвийн хамгаалалтад Сериа А шилдэг болсон Ромерог бол гаргахгүй гэж. Харин Фиоринтинагийн хослол Паццелла, Куарта гарах нь. Ромерогийн хувьд шигшээд туршлагагүй болохоор жаахан цаг хэрэгтэй гэж үзсэн бх. Төвд уг нь Буэндиаг нэг харж үзмээр бна. Норвичид өнгөрсөн жил чампионшипт бол мангас л үзсэн гсн. Урд бол тэгээд энэ гурав бхад болохгүй юм алга.
Re: Вамос Аргентина
Posted:
Wed Jun 02, 2021 10:37 pm
by Villa_Bayaraa
Харин Буэндиаг нэг харчихмаар байх юм... манайх 30 саяар авах гээд бэлдээд байгаа...
Re: Вамос Аргентина
Posted:
Thu Jun 03, 2021 1:37 am
by J@x
Мeсси тоглож л байгаа юм уу
Re: Вамос Аргентина
Posted:
Fri Jun 04, 2021 10:38 am
by El Payaso
Emiliano Martinez;
Foyth, Martinez Quarta, C. Romero, Tagliafico;
De Paul, Paredes,
Ocampos, Messi, Di Maria;
Lautaro Martinez
Гэж гараад Месси пен нэг хийгээд Чилитэй нэг нэгээр тэнцлээ. Де Паул хамгийн сайн тоглох шиг болсон бол Окампос, Ди Мариа, Таглиофико гурав тааруу Фойт тиймхэн байлаа. Төвийн хамгаалалтын шинэ хослол дажгүй бсн. Куарта шар авсан болохоор хоёрдугаар үед суулгаад өнгөрсөн улирал Аяаксын шилдэг тоглогч болсон Лисандро Мартинезийг оруулж ирсэн. Нөхөр сайн тоглолоо. Магадгүй дараагийн тоглолтод Ромеро тэр хоёр гараанд тоглож болох. Ди Мариа, Окампос, Таглиофико гуравыг солиод үзхэд зүгээр санагдлаа дараагийн тоглолт Колумбын эсрэг. Одоо Буэндиаг нэг харчихмаар байна.
Re: Вамос Аргентина
Posted:
Mon Jun 07, 2021 1:32 pm
by El Payaso
Манай Тата Мартино Мексикийн шигшээтэй хамт Нэшнс лигийн финалд АНУд хожигдож. Энэ нь түүний ялагдсан 5 дахь финал болж бга юм байна. Эдгээр нь 2011 Копа Америка финалд Чилийг удирдаж бхдаа Урагвайд хусуулсан. Дараа нь Барсатай хамт Хааны цомд, Тэгээд манайтай хамт хоёр удаа копа америка финалд. Бас л үнэхээр финалын одгүй дасгалжуулагч юм аа.
Re: Вамос Аргентина
Posted:
Fri Jun 11, 2021 5:05 pm
by Villa_Bayaraa
Эми маань балрах шахлаа... насилкан дээр гарсан...
Re: Вамос Аргентина
Posted:
Tue Jun 15, 2021 12:40 pm
by El Payaso
Чилийг баралгүй тэнцлээ. Агуулгаараа бол хамаагүй илүү тоглосон ч Нико Гонзалез 3 бараг 100 хувь шахуу юм алдсан бол Латуро бас хоёр ч гоё боломж алдлаа. 3 гоол хийгээд амархан хожих газар гоол хийж чадалгүй явсаар Таглиафико, Ота хоёр алдаа гаргаад пен болоод тэрийг нь Эми хаасан ч нэмж цохиод тэнцлээ. Месси чөлөөт цохилтоос гоё гоол хийсэн. Тэнцээ гээд ахиад нэг хүсээгүй үр дүн авсан нь муу байлаа. Сайн нь гэвэл яах вэ боломж бол хангалттай гаргалаа. Скалони сэлгээгээ бас муу хийлээ. Паредес, Ло Челсо хоёр сууж, Ди Мариа Паласио хоёр орж ирээд сүүлийн хорь гучин минут хагас хамгаалалтын санаачилгыг айлд алдчихсан. Манай хамгаалагчид арай л их алдаа гаргаад байна аа. Чилитэй тэнцдэг тоглолт дээр Фойт алдаа гаргасан. Колумбатай тэнцэхэд Ота, Фойт хоёр бүр арай дэндүү шаасн. Сая ч гсн. Отаг одоо болиулмаар байна аа. Ерөөсөө Ромеро гараад нөгөө байранд нь туршлагаа бодвол Паццелла арай залуу эрч хүч гэвэл Лисандро, Кварта хоёрын нэг гармаар байна. Сая Ромеро гэмтэлтэй байсан болохоор Отаг гаргачих юм. Нөхөр Валенсиад байхдаа гайгүй үзээд л Ситид бол насаараа л чанасан гар шүү дээ. Одоо Уругвайтай. Чилиэс бол илүү баг. Ядаг юм байгаа юм.
Re: Вамос Аргентина
Posted:
Tue Jun 15, 2021 1:43 pm
by kayo
Ота нээрээ өөрлүү нь шахуу ирж байгаа бөмбөгийг хүнээ харж яваад харахгүй алдахын, бүүр нэг сонирхогч тоглож байгаам шиг л алдаа гаргаж байна лээ дээ.
Мэсси хичнээн ч гоё дамжуулалт өгөв, финиш хийж чадахгүйн. Тэр сүүлд Нико 100% юмийг дээшээ мөргөчихийн, яг толгой дээр нь ирж байхад жоохон доошлуулахгүй.